Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 136/шш2022/00022

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2022/00022

Дорноговь аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг,.. дүгээр хороо, Югийн гудамж-..., Э П м цогцолбор, М к ХХК /РД:....../

Хариуцагч: Д аймаг, С сум, ... дугаар баг, Х ..00 тоотод оршин суух, Б овогт Бны Б /РД:....../

Нэхэмжлэлийн шаардлага: 2,201,283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК Б.Бт холбогдуулан 2,201,283 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20158263 тоот гэрээ байгуулан 99..... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Айпоне 11про макс 64 гэга байт Миднайт грийн утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021 оны 09 дүгээр сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 1,903,201 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 178,767 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 119,315 төгрөг буюу нийт 2,201,283 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: М к ХХК-нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан гар утасны төлбөрт 1,903,201 төгрөг,торгуулийн үлдэгдэл төлбөрт 178,767 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 119,315 төгрөг буюу нийт 2,201,283 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/8588 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, 20158263 дугаартай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ-ний гэрээний хуулбар, Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар, хэрэглэгчийн хувийн мэдээллийн баримтын хуулбар, харилцагчийн гүйлгээний баримт, М к ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтыг өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан 2,201,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч Б.Б нь зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 1,903,201 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 178,767 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 119,315 төгрөг буюу нийт 2,201,283 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М к ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох 2,201,283 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,172 төгрөгөөс 25,086 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 25,086 төгрөгийг Б.Баас, 25,086 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж М к ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ