Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 136/шш2022/00021

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2022/00021

Дорноговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, Алтанговь 2 дугаар гудамж, 205 тоот хаягт байрлах, Д аймгийн С сумын Засаг даргын тамгын газар /РД:....../

Хариуцагч: Д аймаг, С сум, 1 дүгээр баг, Ноён хутагт 31, 17 тоот хаягт байрлах, Э а х ХХК /РД:..../

Нэхэмжлэлийн шаардлага: 4,.....,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг даргын тамгын газар Э а х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С сумын 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажлын гүйцэтгэгчээр Э а х ХХК-ийг сонгон шалгаруулж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр С сумын Засаг даргын Тамгын газар, Э а х ХХК-ийн хооронд ОНХС-ШГ-01/2020 дугаартай Д аймгийн С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 гүйцэтгэгч нь ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэж дуусгана. мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 Гэрээний нийт дүн: 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөг байна. 4.2 Захиалагч нь гэрээ байгуулсны дараа урьдчилгаа төлбөрийг нийт санхүүжилтийн 60 хувиар тооцон олгох ба үлдэгдэл 40 хувийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэл бүрэн дуусч, комиссын акт гарсны дараа олгоно. гэж тус тус зохицуулсан.

Захиалагч тал болох С сумын Засаг даргын Тамгын газар нь гэрээний дагуу урьдчилгаа санхүүжилт болох 4,....,000 төгрөгийг гүйцэтгэгч тал Э а х ХХК-ийн Хаан банкны 53....... тоот дансанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн.

Гүйцэтгэгч тал нь гэрээний 3.1-т заасан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэж дуусахаар тохирсон хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөөгүй байна.

Дээрх асуудлаар С сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/987 тоот албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээт ажлаа гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож, хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байсан. Гэвч уг нэмэлт хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй.

Сумын Засаг даргын 2021 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс ажил гүйцэтгэгч Э а х ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, гэрээний дагуу бүрэн дуусаагүй ажлыг хүлээн авахаас татгалзаж, гэрээг цуцалж, олгосон урьдчилгаа санхүүжилт болох 4,....,000 төгрөгийг тухайн компаниар бүрэн барагдуулах санал гаргасан.

Ажлын хэсгийн саналын дагуу захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 5.6-д заасны дагуу гэрээг цуцалж, олгосон санхүүжилтийг гүйцэтгэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулахыг мэдэгдэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1002 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Захиалагч тал болох С сумын Засаг даргын тамгын газар нь гүйцэтгэгч тал болох Э а х ХХК-тай байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай гэрээг тус гэрээний 5.6 Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч тал гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, учруулсан хохирлоо барагдуулах эрхтэй мөн 6.2 Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээ хохирол учирвал нөгөө талд учирсан хохирлыг бүрэн арилгана. гэж тус тус заасны дагуу гүйцэтгэгч тал ажлыг техникийн тодорхойлолт, тоо хэмжээний дагуу гэрээнд заасан хугацаанд, гүйцэтгэж дуусгаагүй, хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр захиалагч талын санаачилгаар цуцалсан. Энэ талаар гүйцэтгэгч талд албан ёсоор мэдэгдсэн.

Иймд Э а х ХХК-тай байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай гэрээнээс татгалзаж, 4,....,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

С сумын Засаг даргын Тамгын газар, Э а х ХХК нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай Д аймгийн С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

ОНХС-ШГ-01/2020 дугаартай гэрээгээр гүйцэтгэгч Э а х ХХК нь С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэн дуусгаж өгөх, захиалагч С сумын Засаг даргын Тамгын газар нь гэрээний нийт төлбөр болох 7,...,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгөөс гэрээ байгуулсны дараа урьдчилгаа төлбөрийг 60 хувь болох 4,...,000 төгрөгийг тооцон олгох ба үлдэгдэл 40 хувийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэл бүрэн дуусч, комиссын акт гарсны дараа олгохоор харилцан тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч Э а х ХХК нь үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй, түүнчлэн захиалагчаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээгээр тохиролцсон ажлаа гүйцэтгэж, хүлээлгэн өгөхийг мэдэгдэж нэмэлт хугацаа олгосон боловч үүргээ гүйцэтгээгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу С сумын Засаг даргын тамгын газар нь ОНХС-ШГ-01/2020 дугаартай гэрээний төлбөрт Э а х ХХК-д шилжүүлсэн 4,680,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр С сумын Засаг даргын Тамгын газраас Э а х ХХК-тай байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай Д аймгийн С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн 4,....,000 төгрөгийг Э а х ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э а х ХХК хариу тайлбартаа: С сумын Засаг даргын тамгын газраас Э а х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжилж байгаа 4,....,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 24 дугаартай Д аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хуулбар, Тохижилт-С хот тохижилтын газрын урсгал зардлын хуулбар, Д аймгийн С сумын 2020 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний хуулбар, Техникийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны А/96 дугаартай Шууд гэрээ байгуулах тухай Д аймгийн С сумын Засаг даргын захирамжийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны 05 дугаартай Э а х ХХК-аас С сумын Засаг дарга С.Одбаярт танаа гэсэн албан бичгийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ОНХС-ШГ-01/2020 дугаартай Д аймгийн С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажлын гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр авсан Дансны хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/987 дугаартай Д аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын албан бичгийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/145 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай Д аймгийн С сумын Засаг даргын захирамжийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай С сумын 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажлыг гүйцэтгэгч Э а х ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, фото зураг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1002 дугаартай Д аймгийн С сумын Засаг даргын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Д аймгийн С сумын Засаг даргын тамгын газрын Улсын бүртгэлийн гэрчилгээ-ний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/1169 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/1168 дугаартай улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай албан бичиг зэрэг баримтыг,

Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, Э а х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг даргын нь хариуцагч Э а х ХХК-д холбогдуулан 4,....,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э а х ХХК нь Д аймгийн С сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан ОНХС-ШГ-01/2020 дугаартай Д аймгийн С сумын төв цэцэрлэгт хүрээлэнд шинээр 3 ширхэг сүүдрэвч барих ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлсэн 4,....,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Э а х ХХК-д холбогдох 4,....,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 89,830 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 89,830 төгрөгийн тал хувь 44,915 төгрөгийг хариуцагч Э а х ХХК-аас гаргуулж, улсын орлого болгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ