Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 136/шш2022/00020

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 136/ШШ2022/00020

Дорноговь аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ...-р хороо, Югийн гудамж-.., Эм Пи Эм цогцолбор хаягтай М к ХХК /РД:....../,

Хариуцагч: Д аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 5 дугаар 58 айл, 27 тоотод оршин суух, Хт бн овогт Жын Э /РД:...../

Нэхэмжлэлийн шаардлага: ....,705 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК Ж.Эт холбогдуулан .....705 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ж.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41721084 тоот гэрээ байгуулан 99.... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Галакси А50 /вайт/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт ....,734 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 63,266 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт ....,705 төгрөг буюу нийт ....,705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э хариу тайлбартаа: Ж.Э миний бие нь М к ХХК-ийн нэхэмжилсэн .....,705 төгрөгийг 3 сарын дотор 2 хувааж төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунбаатар, хариуцагч Ж.Э нар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунбаатар: М к ХХК нь хэрэглэгч Ж.Эаас дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир нийт ....,705 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөрийг Ж.Э нь 3 сарын дотор 2 хувааж төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна.

Хариуцагч Ж.Э: Миний бие М к-ийн нэхэмжилсэн ...,705 төгрөгийг 3 сарын дотор 2 хувааж буюу 2022 оны 03 дугаар сарын 20-нд ..,852.5 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 08-нд ....,852.5 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/8074 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, 41721084 дугаартай гэрээний хуулбар, харилцагчийн гүйлгээ, М к-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Ж.Эт холбогдуулан ....,705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М к ХХК-ийн нэхэмжилсэн ...,705 төгрөгийг хариуцагч Ж.Э нь 3 сарын дотор 2 хувааж буюу 2022 оны 03 дугаар сарын 20-нд ....,852.5 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 08-нд ....,852.5 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч М к ХХК-тай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М к ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Эт холбогдох ....,705 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 881,705 төгрөгийг хариуцагч 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...,852.5 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ...,852.5 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,712 төгрөгөөс 12,856 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, 12,856 төгрөгийг Ж.Эаас, 12,856 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж М к ХХК-д олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ