Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/336

 

   МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

 

Хэргийн индекс: 166/2024/0322/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч.Энхтулга,

шүүгдэгч *******.*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000466 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2024 оны сарын 22-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бийр овогт *******үхбатын************** , (РД:******* ),******* оны дугаар сарын -ний өдөр-Алтай аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , , хүүхдүүдийн хамт-Уул аймгийн сумын дугаар баг, дугаар хороолол дугаар байрны3 тоотод оршин суух бүртгэлтэй, (Дархан-Уул аймгийн сумын дугаар баг, д оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******.******* -******* г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч *******.************** нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим-Уул аймгийн сумын 12 дугаар баг, Олон улс худалдааны төвийн урд талын автомашины зогсоол дээр зам хааж зогслоо гэх шалтгаанаар иргэн. хэрүүл маргаан үүсгэж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн хэргийн байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

Хохирогч. өгсөн: “... Өөрийн машинтайгаа эмээгийн хамт Олон улс худалдааны төвийн гадаа авто зогсоол дээр зогсож байхад хажуугаар явж байсан - ДАА улсын дугаартай машин зогсож зам хааж зогслоо гээд наад сэгээ холдуул янхан минь гэж доромжилсон.и тухайн үед гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд машинаасаа бууж ирээд миний нүүр рүү гараараа алгадсан. Тэгээд яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд цагдаагаа дууд, чам шиг юмнууд яаж амьдардаг юм бэ гэж хэлсэн. ... Миний нүүр рүү цохичихлоо. Яаж байгаа юм бэ гэхэд хохь чинь чиний буруу. Та хоёр шиг балай авгай нар энэ нийгэмд байгаа болохоор хөгжихгүй байна гээд маргалдаж байхад нь ирээд салгаад аваад зугтаах гэхээр нь би машиных нь урд буфер руу нь өшиглөсөн. Тэгээд намайг зүй бусаар хараагаад байхаар нь би дахиад арын буфер руу нь өшиглөхөд бууж ирээд хацар руу цохиж авах гээд дайрсан. Тэгээд эмээ болон нөгөө залуугийн хоёр салгасан. Тэр үед миний машины ар хэсэг рүү хүчтэй өшиглөж эвдсэн байсныг би тухайн үедээ сандраад мэдээгүй. Харин гомдол өгсний дараа цагдаагийн газраас гараад харсан. Тэгээд би цагдаагийн газарт дахин ирж мэдүүлэг өгч гомдол гаргасан. Миний баруун нүдний яс руу өвдөөд байгаа. Мөн миний машины хойд буфер хагарсан. Мөн хаалгаараа цохисон бөгсний хажуу талын будаг хууларч унаад хонхойсон байна. ...аруун нүд орчимд байх яс хөндүүртэй байна. Мөс тавьж хавдрыг нь буулгасан. Эмнэлгийн байгууллагад хандаагүй. Эм тариа хэрэглээгүй. Надад хохиролтой холбоотой баримт байхгүй. Мөс тавихад мөсний сав 28,000 төгрөгөөр авсан. Мөн мөс,000 төгрөгөөр худалдаж авсан.аримттай мөнгө болох машины эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн5,000 төгрөг, машин янзлуулах төлбөрийн хамт нэхэмжилнэ. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг холбогдох хүснэгтийн дагуу нэхэмжилнэ. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 6-7, 28 дахь тал),

 

Гэрч. өгсөн: “... Өөрийн зээ охин. хамт Олон улс худалдааны төв дээр хүүхдийн живх авах гээд автомашины зогсоол дээр зогсож байхад хар машинтай танихгүй залуу ирээд манай зээ охин руу хэл амаар доромжилж машинаасаа бууж ирээд зээ охины утастай гар руу нь алгадсан.и машины гадаа хараад зогсож байсан бөгөөд одоо болио хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу хаа газрын хөгийн балай авгай нар дандаа ингэж явдаг гээд тэр хоёр маргалдаад байсан. Манай зээ охин тэр залуугийн машин руу явуулахгүй гээд өшиглөж байхад би боль гэсэн. Манай зээ охины машины ар тал хажуу тал руу тэр залуу өшиглөөд байхаар нь би зээ охиноо салгаж авсан. Тухайн залуугийн сүүлд ирээд одоо болио гээд салгаж аваад явсан. Тухайн үед тэр залуу машин руу өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

*******.**************н холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн: “ ... Олон улс худалдааны төвийн гадаа зогсоол дээр машинтайгаа явж байхад урдаас хар өнгийн приус маркийн машин явж байгаад зам хааж зогсоод хүн буулгасан. Тэр үед би урагшаа яваарай хойгуур чинь гаръя гэсэн чинь  намайг чи өөрөө урсгал сөрчхөөд зайл гээд зүй бус үгээр доромжлоод байсан. Тэгээд гар утсаа гаргаж ирээд над руу бичлэг хийгээд байхаар нь би гар утсыг нь авах гэсэн чинь өөрөө утсаа татахдаа нүүр рүүгээ цохисон. Тэгээд машинаасаа бууж ирээд чи хэний хүүхэдтэй орооцолдсоноо мэдэхгүй байна гээд машин тэрэг өшиглөж цохиод байсан. Тэгээд зүй бус үгээр доромжлоод байхаар нь би яваад өгсөн. Тухайн үед хажууд нь сууж явсан эмээ хүртэл мэдэж байгаа.ид хоёр маргалдсан. Гэхдээ би янхан гэж элээгүй. Адилхан л маргалдсан. ...и дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9,7 дэх тал),

 

Ц. гаргаж өгсөн сидинд  үзлэг хийсэн тухай “... холбогдогч *******.************** хохирогч. Хулангоо нар маргалдаж *******.************** нь чи зураг аваад яадаг юм бэ. Хачин муу аалз вэ, урд тал руу хараад чи яв. Арын машин явмаар байна гэхэд. Хулангоо нь хүн болгон руу үсчээд энэ яасан аймар том юм бэ гэхэд *******.Энх-Алтай чи өөрөө урсгал сөрж орж ирээд бичлэг хийгээд яадаг юм бэ гээд хар өнгийн машинаас бууж ирэн гар утас булаах гэж танхайрч байгаа яриа үйлдэл бичигдсэн байв. ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 1158 дугаартай “... Тоёота приус маркийн, ZVW305621454 арлын дугаартай, 27 -1 УАУ улсын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдсэн, зах зээлийн үнэ 23,00,000 төгрөг, хурдны хайрцаг автомат. ....үзлэг хийх үеийн машин, техникийн бодит байдал: баруун хойд крыло халцарч зурагдаж, хойд буфер хагарч цуурсан байв. .... үнэлгээгээр тогтоогдсон дүн:20,000 төгрөг. ...” гэх тайлан (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... минут4 секундэд хар өнгийн хоёр тээврийн  хэрэгсэл бие биеийгээ сөрж зогссон байдалтай байна. минут 52 секундэд хар өнгөтэй тээврийн хэрэгслээс эрэгтэй хүн бууж ирэн нөгөө хар өнгөтэй тээврийн хэрэгслийн жолооч талын хүнтэй маргалдаж байгаад баруун гар нь жолооч талын цонхоор орж байгаа харагдаж байна. 01 минут 23 секундэд улаан хүрээгээр тодруулсан тээврийн хэрэгслээр хар өнгийн хувцастай эмэгтэй хүн машинаас бууж ирж байгаа нь харагдаж байна. 03 минут секундэд эрэгтэй хүн тээврийн хэрэгсэлдээ суугаад буцаад бууж байгаа харагдаж байна. 05 минут секундэд хар өнгийн хувцастай эмэгтэй  хүн хар өнгийн тээврийн хэрэгслийн ар хэсэг рүү нэг удаа өшиглөж байгаа нь харагдаж байна. 05 минут 09 секундэд хар өнгийн тээврийн хэрэгслээс эрэгтэй хүн бууж хар хувцастай эмэгтэй хүний тээрийн хэрэгслийн хойд хэсэг рүү өшиглөж байгаа нь харагдаж байна. минут 7 секундэд хар өнгийн малгайтай, улаан хүрэн өнгийн фудволктой эрэгтэй хүн тээврийн хэрэгслээс бууж ирэн хяналтын камерын бичлэг дуусаж байна.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19-24 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахьүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай “.... биед баруун нүдний, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.аашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (32-33 дахь тал),

 

Капитал зууч ХХК-ийн 2024 оны дугаар сарын 09-ний өдрийн “... Тоёота приус маркийн 27 -2 УАУ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины хойд буферын хормой хагарсан (засах), хойд буфер баруун талаараа зурагдсан (засах) зэрэг эвдрэлийг засах зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар50000=00 (гурван зуун тавин мянга) төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч *******.************** нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч. эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******.************** нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******.************** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******.**************д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Шүүгдэгч *******.************** нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 1,,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийр овогт *******үхбатын************** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. А г прокурорын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******.************** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******.************** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БАТ-АМГАЛАН