Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/337

 

МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0323/Э

 

Дархан-Уул аймаг дахь сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Балжинням,

улсын яллагч Г.Уянга,

шүүгдэгч *******.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000460 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2024 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Харуул овогт *******аранцогтын******* , (РД:******* ),******* оны******* дугаар сарын******* -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , , хамт-Уул аймгийн сумын баг, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Булган аймаг дахь сумын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн*******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******.******* ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч *******.******* нь 2024 оны******* дугаар сарын 12-ны өдөр-Уул аймгийн сумын баг,-06 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилаатай хүн болох хамтран амьдрагч Э. мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хүзүүний хоёр тал, зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун бугалга, шилбэд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн хэргийн байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

Аюулын зэргийн (... 0-3 буюу бага) гэх үнэлгээ (хавтаст хэргийн-8 дахь тал),

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

Э.ийн хохирогчоор болон холбогдогчоор өгсөн: “... Манай нөхөр гэртээ орж ирээд хүүхдүүдээ аваад явъя. Тоглоомын талбай дээр тоглуулах уу гэж надаас асуухаар нь зөвшөөрөөгүй юм. Учир нь хамт явахаар манай нөхөр уурлаж бухимдаад уур уцаар ихтэй байгаад хүүхдүүдээ уйлахаар хараагаад байдаг юм. Энэ байдлаас нь болоод би хамт явахгүй гэж хэлсэн. Тэгтэл нөхөр уурлаад надад тэгвэл мөнгө өг гэж хэлэхээр нь мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэхэд надад яаж үрэхээ хэлээгүй. Б нөхөртөө мөнгө өгөхгүй гэдгээ хэлсэн. Энэ үед манай нөхөр уурлаад миний баруун хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед би том өрөөний буйдан дээр унасан. *******амайг буйдан дээр суух үед зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохисон. Би хариуд нь нөхрийн гарыг түлхэж, өшиглөөд яваач зайлаач гэж хэлсэн. Тэгсэн  нөхөр дахин над дээр ирээд хоёр хөлийн шилбэ, гуя хэсэг рүү гуталтай хөлөөрөө удаа өшиглөсөн. Мөн намайг сууж байхад хоолойг маань боогоод түлхээд байхаар нь би хариуд нь фудволкны захаар нь боож цээжийг нь маажсан. Манай нөхөр намайг байнга цохиж зодоод байдаггүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ... *******.******* над руу дайраад байхаар нь би түүнийг холдуулах гэж л түлхсэн. Мөн яв зайл гээд өшиглөсөн. Би өөрийгөө хамгаалах гэж л тэгсэн. ... *******адад баримттай, баримтгүй зардал гарсан зүйл байхгүй. Мөн сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгон нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 19-20, 25 дахь тал),

 

*******.*******ын холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн: “... Би гэртээ ороодтээ хандан хүүхдүүдээ аваад явъя. Парк дээр хүүхдүүдээ тоглуулах уу гэж асуутал манай надад хандан шаа пизда минь гэж салаавч гаргасан. Тэгээд явахгүй гээд байхаар нь надад тэгвэл 100,000 төгрөг өгчих гэж хэлсэн чинь өгөхгүй гэхээр нь зээлчих гэж хэлсэн. Э.Мөнхнасан нь надад мөнгө байхгүй гээд мөнгө өгөөгүй. Тэгээд хэрүүл маргаан болж би Э. хандан чи надтай хэрүүл хийж байхаар тогоо болон хувцсаа угаагаач гэж хэлсэн. Тэгтэл манай Э.над руу ирээд миний фудволкоос татаж байгаад  намайг хумсаараа маажаад миний салтаа руу-5 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Э. нэг удаа алгадаад ор рүү түлхэж унагаагаад босоод ирэхээр нь зүүн гарын булчин хэсэгт нь хоёр удаа цохиж дахин буйдан руу унагаасан. Тэгчхээд гарч яах гэсэн чинь явуулахгүй надаас зууралдаад байсан. ... Хоорондоо зодолдож бие биетэйгээ зууралдаж нэг нэгнээ цохисон. Энэ үед Э.ийн биед дээрх гэмтэл учирсан. Би нэлээн хэдэн удаа буйдан руу түлхэж унагаасан. Би зүүн гарын бугалга хэсэг рүү нь цохисноо санаж байна. ... Бид хоёрын харилцаа 2021 оноос хойш хий хардалтаас болоод их хэрүүл маргаантай байгаа. Тухайн үед ч мөнгө болон хардалтаас болж хэрүүл маргаан үүссэн. ” гэх мэдүүлэг (16-17,*******-22, 39 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны******* дугаар сарын 18-ны өдрийн дугаартай “... Э.ийн бие хүзүүний хоёр тал, зүүн бугалга, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун бугалга, шилбэд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

*******отлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгч *******.******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******.*******т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл,.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харуул овогт *******аранцогтын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******т прокурорын саналын хүрээнд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 500,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БАТ-АМГАЛА*******