| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0528/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/551 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305011840082 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 01-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Баянгол дүүргийн ******* ******* *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн *******, *******ны од оршин сууж байгаа гэх,
2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ЕП/, ******* овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо 3*******ны од тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, нүүр, цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ “Би эхнэр гээс салаад 7 жил гаруй хугацаа болж байна. Тухайн өдөр төрсөн өдөр болох гэж байна хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очсон. Гэрт нь очиход нэлээн уусан байсан. Тэгээд бид хоёр нэг архи авч хувааж уусан. Тэгтэл намайг орц цэвэрлэж өг гэхээр нь би үгүй гэж хэлээд бидний дунд маргаан болсон. Үүнээс болж би нүүр хэсэгт нь цохисон. Өөрөөр би хуучин эхнэр г унтъя гэж татаж чангаасан асуудал болоогүй. Дахиж хуучин эхнэр тэй холбоо барихгүй. Үр хүүхдийнхээ хичээл сургуулийнх нь юмыг бэлдэж өгөөд л явж байя гэж бодож байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2305011840082 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гийн өгсөн: “Би 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо 3*******ны од гэртээ байж байтал 16 цагийн орчимд манай салсан нөхөр ******* ирчхээд намайг унтаж хэвтье гээд байхаар нь би үгүй гэсэн чинь намайг хэл амаар доромжилж байгаад миний үснээс зулгааж газар унагаад миний нүүр рүү өшиглөж эрүү хэсэгт болон цээж хэсэгт хэд хэдэн удаа дэвсэж зодоод гарахдаа миний гар утсыг үүдний хэсгээс аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гийн дахин өгсөн: “Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний зүгээс *******гээс ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй тухайн үедээ надад тийм ноцтой гэмтэл бэртэл учраагүй юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед надаас гар утсыг маань аваад явсан ч маргааш нь ирээд өгсөн бөгөөд санаандгүй аваад явсан байна гэж хэлсэн. ******* тухайн үед намайг нүүр хэсэгт гараараа тохойлдоод унагаасан бөгөөд тэр үед миний нүд гэмтсэн байх тухайн үед миний хажуу хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөөд намайг хараагаад гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал)
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3466 дугаартай “гийн биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, өшиглөх үйлчлэлээр 2023 оны 3 дугаар сарын 07-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.*******гийн өгсөн: “Би тухайн үед түрээсийн байрандаа байхад нь утсаар яриад намайг хүрээд ир, миний төрсөн өдөр болно, хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон юм. Намайг очиход нь архи уучихсан согтуу байсан. Би очихдоо эрүүл байсан. Тэгээд гийн авсан архийг хувааж уусан. Тэгтэл нь намайг хэдэн орц цэвэрлээд өгчих гэхээр нь би амжихгүй, чадахгүй гэж хэлсэн чинь надтай зууралдаад байсан юм. гийн мэдүүлэгт өгдөг шиг унтъя хэвтье гэсэн зүйл хэлээгүй. Нударч цохисон нь үнэн. Гараараа нүүрэнд нь нударч цохихын хувьд бол цохисон. Харин дэвсэж өшиглөсөн зүйл байхгүй...Тэгээд явах гэтэл чаргууцалдаад, би явахаа түр болиод сууж байгаад дахиад явах гэтэл явуулахгүй гээд зууралдахаар нь би нударч цохиж хаяад гараад явсан. нь хоёр хүүхдийнхээ талаар л яриад, нэг юмаа дахин дахин давтаж яриад, яриа нь орж гараад байсан. Би олон хоног уучихсан юм болов уу гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 172-173 дахь тал)
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо 3*******ны од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй, салсан эхнэр тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, нүүр, цээжин тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч гийн өгсөн: “...намайг хэл амаар доромжилж байгаад миний үснээс зулгааж газар унагаад миний нүүр рүү өшиглөж эрүү хэсэгт болон цээж хэсэгт хэд хэдэн удаа дэвсэж гарахдаа миний гар утсыг үүдний хэсгээс аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), хохирогч гийн дахин өгсөн: “...******* тухайн үед намайг нүүр хэсэгт гараараа тохойлдоод унагаасан бөгөөд тэр үед миний нүд гэмтсэн байх тухайн үед миний хажуу хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөөд намайг хараагаад гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3466 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Нударч цохисон нь үнэн. Гараараа нүүрэнд нь нударч цохихын хувьд бол цохисон...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 172-173 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, үсдэж, өшиглөх зэргээр гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.******* нь салсан эхнэр тэй маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос А.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дэх тал), мөн хохирогчоос “...миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй. *******тэй ямар нэгэн байдлаар холбогдох санаа бодолгүй байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 110 дахь тал)-д тус тус авагдсан мэдүүлэг хүсэлтийг үндэслэн шүүгдэгч А.*******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдүүлсэн байх боловч түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан 3 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон 105 хоногийг дүйцүүлж өгнө үү...” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
А.*******гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******гийн цагдан хоригдсон нийт 105 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 03 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Хэрэгт шүүгдэгч А.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. А.*******гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******гийн цагдан хоригдсон нийт 105 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 03 /гурав/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт шүүгдэгч А.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ