Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/557

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405008280893 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дугаар сарын 21-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “*******” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Орхон аймгийн *******, *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн *******, ы од оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ФБ/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын камерын хяналтын өрөөнд ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын камерын хяналтын өрөөнд тай хэрүүл маргаан үүсгэж, маргалдах явцдаа түүний хамар хэсэгт мөргөж, нүүр хэсэг рүү нь гараараа цохих, газар унагаах зэргээр биед нь халдаж биед нь хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, баруун чихэнд зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч ын “..2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “ “зочид буудлын камерын хяналтын өрөөнд дүү дээр орсон. 07 цагийн орчим дэлгүүр гарсан хойгуур хажуугийн модон хаалга дуугарахаар нь очоод хартал модон хаалганы доод хэсгийг цөм өшиглөөд үл таних залуу мөлхөөд ороод ирсэн. Үгийн зөрөөгүй ална шүү гэж хэлээд над руу дайрсан, би бүсэлхийгээр нь тэврээд орон дээр дарж авсан. Намайг боох гээд байсан. Гаднаас ресейпшн орж ирээд болиоч ээ гэж хэлсэн би цагдаа дууд гэж хэлсэн. Гаднаас дүү орж ирсэн. Тухайн залуу над руу дайраад байхаар нь би одоо явчих гэж хэлээд байж байтал миний куртикнээс гараараа татаад хамар руу мөргөсөн. Би хойшоо савж унахад миний дээр гараад 2-3 удаа цохих гэж оролдсон. Тэр үед миний хамраас цус гоожсон...эмчилгээний зардал 1,500,000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал)

Гэрч ийн “...дэлгүүр яваад орж иртэл үл таних залуу согтуу, явган сууж байсан. Намайг харангуутаа босож ирсэн. Би цагдаа дуудлаа өглөө гэж хэлсэн. Энэ үед нөгөө хүнийг явчих гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу ахын хамар хэсэг рүү толгойн урд хэсгээрээ нэг удаа мөргөсөн. ах арагшаа савж унасан. Нөгөө залуу ахын дээр нь гарч нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Би татаж болиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1864 дугаартай “ын биед хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, баруун чихэнд зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлийн дараа бие даан хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

Яллагдагч *******ын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр орой найзуудын хамт цомхон хэмжээнд төрсөн өдөр тэмдэглээд ажлын ачаалал болон уусан архиндаа согтоод тэгээд манай найзууд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны 03-04 цагийн үед тарцгаагаад би машин дээрээ очоод дуудлагын жолооч дуудахаар утсаа цэнэглэж байгаад унтаад өгсөн. Тэгээд тэрнээс хойш согтуу болсон зүйлийг санахгүй байгаа бөгөөд дараа нь бичлэг үзэхэд би бусдын биед халдсан гэдгээ цагдаа болон хохирогчийн хамт үзсэн. Хохирогчтой уулзаж ярилцаад хохирогчийн хохирлыг барагдуулаад Баянгол цагдаад гомдол саналгүй хохирол барагдсан гэдгийг бичиж өгсөн. Тухайн зочид буудлаас мөн гомдолгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр ын хамар хэсэгт мөргөж, нүүр хэсэг рүү нь гараараа цохих, газар унагаасны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, баруун чихэнд зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч ын хамар хэсэгт мөргөж, нүүр хэсэг рүү нь гараараа цохих зэргээр биед нь хамар яс болон таславчийн хугарал, мурийлт, баруун чихэнд зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч ад учирсан хөнгөн хохиролд хохирогчоос “...******* гэх хүн зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт надад учирсан хохирлыг барагдуулсан, сэтгэцэд учирсан хохирол тогтоогдоогүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал) гаргажээ.

Мөн шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                 ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ