Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00167

 

       2022 оны өдөр

      01 сар      10  р                   184/ШШ2022/00167

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Т.Батсүх даргалж, тус ******* танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О овогт******* /РД:/ хаяг: ******* дүүргийн  дүгээр хороо, Толгойт, тоот 

Хариуцагч: ******* ******* ******* гүйцэтгэх газар. Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* миний өмч болох ******* дүүргийн дүгээр хороо, Толгойтын тоотод байршилтай, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай м/кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй 3 өрөө байшин, хувьчлагдсан 672 м/кв газрыг 38,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хэтэрхий багаар үнэлсэн. Хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалж дэмжсэн, шударга бус үйл ажиллагаа юм. Хөхөө өвлийн ид хүйтэн эхэлж байхад миний болон миний ам бүлийн 8 хүний эрхэд халдаж ноцтой хохирол учруулах гэж байна. Миний үл хөдлөх өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрх, өмчдөө эзэн байх эрхэд бүдүүлгээр халдаж байна гэж би гомдол гаргаж байна. Би 63 м/кв 3 өрөө байшингийн 95 хувийн гүйцэтгэлийг 32,000,000 төгрөгөөр босгосон. Манай Толгойт, Нарангийн голын гэр хорооллын газар дахин төлөвлөлтөд орж байгаа суурьшлын бүс бөгөөд орон сууц барьж байгаа компани нь 0,7 га хувьчлагдсан газар, түүн дээр баригдсан бохир цэврийн системгүй байшингийн хамт 2 өрөө байраар үнэлэн сольж өгч байхад, миний хувьчлагдсан газар, бохир цэвэр усны системтэйгээр баригдсан тоосгон 38-ын ханатай, цутгамал бетон дээвэртэй байшинг газартай нь хамт 38,000,000 төгрөгөөр үнэлээд түүний 70 хувь буюу 26,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар зарах гэж байгаа нь хуулиар халхавчилсан цэвэр дээрэм. Энэ нь хүмүүнлэг ардчилсан нийгэмтэй Монгол улсын нэг өрх гэрийн амьдралыг самрах гэж байгаа харгис үйлдэл биш үү? Би эхнэр Г.Э, хүү Э.Х, охин Э.Г, Т.Х, Т.Х болон бүтэн өнчин Э.А, Э.Т нарын хамт наймуулаа 5 ханатай гэрт энэхүү үнэлгээ хийгдсэн хашаандаа амьдардаг. Энэ хашаа байшинг үнэлгээ хийж албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа нь энэ олон хүүхдийн амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ хүүхдүүд ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан бие даасан шаардлага гаргах эрх бүхий субъект мөн. Тэднийг төлөөлөх этгээд нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан эцэг, асран хамгаалагч нь******* би мөн. Би “М” ХХК-ийн 21,000,000 төгрөгийн өрийг тодорхой хугацааны дотор төлөх боломжийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж сар бүр 1,000,000, 1,500,000 төгрөгөөр төлж одоо 16,000,000 төгрөг хүрэхгүй өр үлдэж байгаа юм. Ингэж төлсөөр байхад заавал газар хашаа байшинг хурааж авах гээд байгаад бид үгсэн хуйвалдаан явагдаж байна гэж үзэж үнэхээр гомдолтой байна. Энэ бол хуулийг иргэний эсрэг хортойгоор ашигласан, үгсэн хуйвалдааны жинхэнэ нүүр царай мөн юм гэж бид үзэж Иргэний хуулийн 176 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд гомдол гаргаж байна. Төлбөр авагч, үнэ тогтоогч, ******* гүйцэтгэгч гэсэн гурвалсан давагдашгүй хүчний эрхшээлд орж буланд шахагдан зовж байгаа бидний эцсийн найдвар, авралын од бол Монгол улсын шударга шүүх болж байна.

            Иймд “Б” ХХК-ийн үнэлгээчин *******-н гаргасан үнэлгээг хүчингүй болгож, албадан дуудлага худалдааг хуулийн дагуу хойшлуулж, үлдсэн өрийг төлөх боломжит тодорхой хугацааг бидэнд олгож өгнө үү.                                             

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдийн 184/ШШ2019/00589 дугаар *******ээр*******, Г.Э нараас 21,977,593 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгохоор, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ******* дүүргийн  дүгээр хороо, Толгойт дугаар гудамжны тоот хаягт байрлах, Г-220 дугаарт бүртгэлтэй 672 м/кв талбайтай хувийн сууцны зориулалттай газар, ******* бүртгэлийн дугаартай  м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* *******ийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******лэсний дагуу уг шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 184/ГХ2020/00739 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн тус газарт ирүүлсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч ******* гүйцэтгэх ажиллагааг 20390607 дугаартай тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч*******-н өмчлөлийн ******* дүүргийн  дүгээр хороо, Толгойт дугаар гудамжны  тоот хаягт байрлах Г-220 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* бүртгэлийн дугаартай 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 20390607/3  дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20390607/4 дугаартай тогтоолоор хураан авч*******, Г.Э нарын хадгалалт хамгаалалтанд үлдээсэн. Хураасан барьцаа хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т  заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор тус газарт ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд талууд хөрөнгийн зах зээлийн үнийг харилцан тохиролцон тогтоож чадаагүй бөгөөд төлбөр авагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр “Б” ХХК-ийн захирал *******-г 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 38,439,238 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч төлбөр авагч “М” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 4-176/21078, төлбөр төлөгч*******, Г.Э нарт 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 4-176/21077 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч*******-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс ******* ******* ******* гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 21077 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай хуудас,  ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12944 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, ******* ******* биелүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, ******* ******* ******* гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20390607/4 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21548 дугаартай мэдэгдэл, анхны албадан худалдаа явуулах тухай тогтоол, “Б” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагчаас ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00589 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 716 дугаар магадлал, Улсын дээд ******* 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 001/ХТ2020/00159 дугаар тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны  5 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2020/07385 дугаар захирамж, 184/ГХ2020/00739 дугаартай гүйцэтгэх хуудас, ******* ******* ******* гүйцэтгэх газрын ******* гүйцэтгэгчийн  2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 20390607/3, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20390607/4 дугаар тогтоолууд, ******* гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/281 тоот тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ******* ******* ******* гүйцэтгэх газарт холбогдуулан ******* дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 120 дугаар гудамжны 1 тоот хаягт байрлах Г-220 дугаарт бүртгэлтэй  м/кв талбайтай газар, ******* бүртгэлийн дугаартай 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ******* ******* ******* гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага ******* гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэв.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2019/00589 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 716 дугаар магадлал, Улсын дээд ******* 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 001/ХТ2020/00159 дугаар тогтоолоор хариуцагч*******-с 21,977,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,*******-н өмчлөлийн ******* дүүргийн  дүгээр хороо, Толгойт  дугаар гудамжны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй м/кв талбайтай газар, ******* дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж *******лэсэн байна. /хх-ийн 67/

Дурдсан *******ийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2020 оны  5 дугаар сарын 29-ний өдрийн  184/ШЗ2020/07385  дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр *******лэж 184/ГХ2020/00739 дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 65, 66/

******* ******* ******* гүйцэтгэх газрын ******* гүйцэтгэгчийн  2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 20390607/3, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20390607/4 дугаар тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 89, 92/

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгчид тухай бүрд мэдэгдэж, ******* гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд ******* гүйцэтгэх ажиллагааны тухайд  нэхэмжлэгч маргаагүй болно.

            Төлбөр төлөгч******* нь хураагдсан эд хөрөнгийн үнийг 126,000,000  төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч “К” ХХК нь энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. /хх-ийн 98/

Талууд үнийн талаар тохиролцоогүй тул ******* гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/281 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээчээр томилогдсон “Б” ХХК-ийн 22145631900518 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлангаас үзэхэд  төлбөр төлөгч*******-н  өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 38,439,238 /гучин найман сая дөрвөн  зуун гучин есөн  мянга хоёр зуун гучин найм/ төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 105/

Хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч газрын үнийг тусад нь гаргаагүй, цэвэр бохир усны системийн үнийг багаар тогтоосон гэж маргасан, нэхэмжлэгчийн  хүсэлтээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинжээчийг гэрчээр асууж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулсан.

Гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан тайлангаас үзэхэд газар, хувийн сууцыг тус тусад нь худалдан борлуулах, салгах  боломжгүйгээс зах зээлийн үнийг нэгтгэн гаргасан, мөн цэвэр, бохир усны систем ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд нөлөөлөхөөс бус тусдаа зах зээлийн үнэ гэж тогтоохгүй талаар мэдүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн ******* гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх, ******* гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар зохицуулжээ.

            Хариуцагч ******* ******* гүйцэтгэх байгууллага /******* гүйцэтгэгч/ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч*******-д 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч нь шинжээч *******-д холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд НШШГГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй. /хх-ийн 142/

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч*******-н ******* ******* ******* гүйцэтгэх газарт  холбогдуулан гаргасан ******* дүүргийн  дүгээр хороо, Толгойт дугаар гудамжны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  Г-220 дугаарт бүртгэлтэй 672 м/кв талбайтай газар, ******* дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны ******* *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ