| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/04159/И |
| Дугаар | 184/ШШ2022/00175 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2022/00175
| 2022 оны өдөр | 01 сар 10 р 184/ШШ2022/00175 |
МОН*******ОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, *******үхбаатарын талбай-5, “*******” ны төв байр,
Хариуцагч: ******* овогт Л.А /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, *******ансарын тоот
Зээлийн гэрээний үүрэгт 4,566,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******оломт банк нь хариуцагч *******-тай 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,200,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлэн өгсөн.
*******эрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1,779,528 төгрөг, хүү 2,350,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436,477 төгрөг, нийт 4,566,594 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2,487,846 төгрөг төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй, банкны зүгээс төлбөрийг төлөх тухай мэдэгдэл өгсөн, мөн 2018 онд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр татгалзсан, 2018 оны 5 дугаар сард ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Иймд хариуцагчаас 4,566,594 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “*******оломт” банкнаас 3,200,000 төгрөгийг зээл авсан, зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг хичээн ажилласан боловч давхар зээлтэй байсан учир төлж чадахгүй байдалд хүрсэн. Би энэ хаягтаа байнга амьдарч байсан, хөдөө гадаа явсан цагт таарсан байх, эрэн сурвалжлуулах шаардлага байгаагүй, би тэтгэвэрт гарсан хойноо энэ зээлийг авсан, миний насны хүнийг ажилд авахгүй байна, ажлын онцлогоос шалтгаалан өвлийн цагт орлого олох боломгүй байдаг, үндсэн төлбөрийг л төлөх боломжтой, хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1******* дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04823 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01148 дугаар шийдвэр, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4849 дугаартай албан бичиг, “*******” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10/274 дугаартай *******-д хүргүүлсэн мэдэгдэл, хариуцагчаас 5005703489 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭ*******ЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,566,595 /дөрвөн сая таван зуун жаран зургаан мянга таван зуун ерэн тав/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1******* тоот зээлийн гэрээ байгуулж 3,200,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон, зээлдүүлэгч банк мөнгийг шилжүүлэн авсан байна. /хх-ийн 6/
*******эрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, мөн үндсэн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа үндэслэлээ хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр, тэтгэвэрт гарсан, ажилгүй байгаа тул төлөх боломжгүй болсон гэж тайлбарлана.
Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 2,487,845 төгрөг төлснийг үндсэн зээлийн үүрэгт 1,420,471 төгрөг, хүүнд 1,042,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,752 төгрөгийг тооцон авсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дуусгавар болжээ. /8, 9/
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 184/ШЗ2018/04823 дугаар захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/01148 дугаар шийдвэрээр тогтоогдоно.
Дурдсан баримтуудаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг шууд төлөхөөр санал гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч гэрээгээ цуцлах ёстой байсан, эрт шүүхэд хандаагүйгээс зээлдэгч хохирсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүүгийн хамт тооцон, үндсэн төлбөр 1,779,528 төгрөг, хүү 2,350,588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 436,477 төгрөг, нийт 4,566,594 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийг үндсэн зээл 1,779,528 төгрөг, хүү 2,350,588 төгрөг нийт 4,130,117 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү 436,477 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нь 429,576 төгрөг төлснийг банк хүү, болон үндсэн хүүнд тооцсон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд хариуцагчаас 4,130,117 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******оломт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 436,477 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТО*******ТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 4,130,117 /дөрвөн сая нэг зуун гучин мянга нэг зуун арван долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож нэхэмжлэлээс 436,477 /дөрвөн зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,016 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 81,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч Т.БАТ*******ҮХ