Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2021/00600

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00409/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.О нь хань Д.Ц тай 1985 онд  гэр бүл болж, 36 жил амьдарсан. Бид 3 хүүхэдтэй, тэд маань тусдаа гараад өнөр өтгөн болсон. Энэ олон жил амьдрахдаа миний бие өөрийгөө хайрлахгүй зүтгэж, бид амьдралаа хэнээс ч дутахгүй авч явсан. Энэ хугацаанд Д.Ц  архи уухаараа зодож, байнга л гар хүрч дээрэлхэж ирсэн. Гэтэл сүүлийн үед архи уух нь ихсэж, хөөж тууж, элдвээр хэлж дарамтлах болсноор би 2021 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл Орхон аймагт хүүгийндээ түр амьдарч байна.

Бид 36 жил хамт амьдрахдаа 3 хүүхдээ хүний дайтай өсгөж, тусад нь гаргаж, өмч хөрөнгийг нь тасалж өгсөн. Одоо бидний дунд Орхон аймагт 2 өрөө байр, Прадо маркийн авто машин, 5 ханатай давхар бүрээстэй гэр, 4 ханатай давхар бүрээстэй гэр, Бүрэгхангай сумын төвд 0.7 га газар, 6х8 харьцаатай дүнзэн байшин, Бүрэгхангай сумын 3 дугаар баг, Алаг хэмээх газар 2 автомашины граштай өвөлжөө болон хаваржаа, 25 тооны азарга адуу, 15 үхэр, 80 хонь, 110 ямаа, мөн малын тоонд ороогүй 2020 онд авто машинаа зараад Батсүмбэрээс худалдаж авсан 30 бяруу, Пасса сийт маркийн авто машиныг зарсан орлого гэх мэт хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулна .

Иймд Д.Ц аас гэрлэлтээ цуцлуулж, дээрх хөрөнгөө үнэлж, хариуцагчаас 112,200,000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хөрөнгийн маргаандаа эвлэрсэн ба хариуцагч нь надад “Prado 150” маркийн авто машин, 10 адуу, 2 тугалтай үнээ, 6 бяруу, 50 хонь, 50 ямаа, 4 ханатай гэр, 1 эр үхэр өгөхөөр тохиролцсон. Мөн өвөлжөө зарсан 10,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөг, Харин бяруу тэжээж байсан хөлсөнд 3,000,000 төгрөг өгөхөөр болсон. Үүлдрийн 30 бяруунаас өгөхгүй гэсэн.

Иймд гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ц  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр 1984 оноос хамт амьдарч эхэлсэн. Би тээврийн жолооч, манай эхнэр зовудад мастер хийдэг байсан. Мал маань нилээн өссөн. 3 хүүхэд маань сургууль төгсөөд, тусдаа гарсан. Эцсийн эцэст би хөгшинөө тусад нь гаргаж өгч байна. Би гэртээ ганцаараа үлдсэн. ... Манайх Орхон аймагт байр худалдаж авсан. Энэ хүн тухайн үед Улаанбаатар хотод байсан. Эргэж ирээд 2, 3 жил хамт амьдарсан. Тэгээд Швед улс руу явсан. Шведээс ирээд  жаахан ам мурийсан чинь яваад өгсөн. Энэ хүн юм л бол уйлдаг. Өдий насандаа хамт байя гэхэд энэ хүн явна гэсэн. Өөр хүнтэй сууж байгаа гэсэн сураг сонссон. Эд хөрөнгийн асуудал дээр эвлэрсэн.

Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэгч эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнд “... Д.Ц тай эвлэрч, эд хөрөнгөндөө харилцан тохиролцлоо. Үүнд:

1.Prado 150” маркийн автомашин-1 ш /42,000,000 төгрөг/,

2.4 ханатай гэр /бүрэн/-1ш /2,000,000 төгрөг/,

3.Мал: адуу-10 ш /5,000,000 төгрөг/, үхэр- тугалтай үнээ-2 ш /4,000,000/, эр үхэр-1 /700,000 төгрөг/, бяруу /монгол/-6 ш /3,000,000 төгрөг/, хонь-50 ширхэг /4,000,000 төгрөг/, ямаа-50 ширхэг /3,000,000 төгрөг/,

4. Өвөлжөө зарсан орлогоос  3,000,000 төгрөг,

5.Үйлдэрийн бяруу зарсан орлогоос 3,000,000 төгрөг тус тус нэхэмжлэгч Л.От Д.Ц аас өгөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Д.Ц д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Л.О, Д.Ц  нар нь 1984 оноос хамтран амьдарч, 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс хамтран амьдрах боломжгүй ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнгээр хариуцагч Д.Ц  нь 42,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  “Prado 150” маркийн автомашин 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  иж бүрэн 4 ханатай гэр 1 ширхэг, 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  адуу-10 ширхэг, 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  тугалтай үнээ 2 ширхэг, 700,000 төгрөгөөр үнэлэгдэх эр үхэр 1 ширхэг,  3,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  монгол бяруу 6 ширхэг, 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хонь 50 ширхэг, 3,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ямаа 50 ширхэг, өвөлжөө зарсан орлогоос 3,000,000 төгрөг, үйлдэрийн бяруу зарсан орлогоос 3,000,000 төгрөг, нийт 69,700,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг нэхэмжлэгч Л.От өгөхөөр харилцан тохиролцсон байх зохигчийн эвлэрсэн байдлаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 323,425 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан , /рд:ГВ59052607/, Ширээт овогт Дашцэрэнгийн Цогтсайхан /рд:ГВ58102316/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Ц  нь  42,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  “Prado 150” маркийн автомашин 1 ширхэг, 2,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  иж бүрэн 4 ханатай гэр 1 ширхэг, 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  адуу-10 ширхэг, 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  тугалтай үнээ 2 ширхэг, 700,000 төгрөгөөр үнэлэгдэх эр үхэр 1 ширхэг,  3,000,000 төгрөгөөр үнэлэгдэх  монгол бяруу 6 ширхэг, 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хонь 50 ширхэг, 3,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ямаа 50 ширхэг, өвөлжөө зарсан орлогоос 3,000,000 төгрөг, үйлдэрийн бяруу зарсан орлогоос 3,000,000 төгрөг, нийт 69,700,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг Л.О-т өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,150 /долоон зуун наян есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц аас 323,425 /гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.От  олгосугай.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ