| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00481/И |
| Дугаар | 103/ШШ2022/00030 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2022/00030
| 2022 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 10*******/ШШ2022/000*******0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Амины орон сууц *******-******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: нуур дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овгийн ******* -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч Б.-,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2018 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод ажлын шугамаар сургалтад хамрагдаж байгаад танилцсан. Би 2019 оны 02 дугаар сард нуурт томилогдож ирээд, Б.-тэй үерхсэн. 2019 оны ******* дугаар сараас Б.-н аавын гэрт хамтдаа амьдарч байгаад бидний дундаас 2020 оны дугаар сарын 01-нд охин маань төрсөн. Намайг жирэмсэн байх үед бид гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаандаа бид бүхнийг өөрсдөө бүтээж бүрэн тохижуулсан ханатай гэр, унах унаатай болсон. - энэ хугацаанд олон удаа гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байсан. Хамгийн сүүлд - гэх бүсгүйтэй холбогдож түүнээсээ болж 2021 оны 9 дүгээр сараас эхлэн надад гэр бүлээ цуцлуулъя, салъя гэх болсон. Энэ хүнд итгэх итгэл надад байхгүй болсон. Цаашид хамт амьдрах ч хүсэл алга. Тиймээс би 2021 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Байнга хэрэлдэж, муудаж хүүхдийнхээ дэргэд таарамжгүй харьцаатай байснаас одоо тус тусдаа амьдарч байгаа нь амар амгалан байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд ноогдох хувийг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.- шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.- би гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн, тэр хүн нөхөртөө зодуулдаг, хайр халамж үздэггүй байсан болохоор туслах зорилгоор анх дотно найзын харилцаатай байсан ч даамжирсаар ийм зүйлд хүрсэн. Г.******* нь эмэгтэй хүний, эхнэр хүний хайр халамж үзүүлдэггүй, хүйтэн хөндий харьцаатай, манай гэр бүлд халуун дулаан уур амьсгал байдаггүй, өдөр шөнөгүй ажил хийлгэхгүй араас залгаж хардаж сэрддэг байсан учраас ийм зүйлд хүрсэн. Энэ үйлдлийг хийх шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан. Цаашид хамтран амьдрах хүсэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.- эх Г.*******ийн асрамжид байгаа, ямар нэг маргаан байхгүй. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс машинаа би өөрөө унаж байгаа, ногдох хувь 10.000.000 төгрөгийг гэрээ зараад төлнө гэв.
Нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон гэрлэсний бүртгэлийнс*******004 дугаартай гэрчилгээний хуулбар, охин ******* овгийн -н -гийн №*******1*******1 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хорооны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн оршин суух тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл, өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, /хх-ийн 7-9, 10-12,1*******-14 дүгээр хуудас/,
Хариуцагчийн хүсэлтээр Сэлэнгэ эститэйт ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийг /хх-ийн 2-******* дугаар хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.*******ийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.- нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас энэ хүнд итгэх итгэлгүй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох ханатай монгол гэр, гэрийн эд хогшил, prius20 авто машин зэрэг 1.000.000 төгрөгийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо ногдох хэсэг 10.000.000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.- нар нь 2018 оноос хамтран амьдарч, 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаанд 2020 оны дугаар сарын 01-нд охин Б.-г төрүүлсэн бөгөөд тэдний хооронд гэр бүлийн эрх зүйн харилцаа үүссэн байна. / хх-ийн 7-9, 14 дүгээр хуудас/
Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж тус тус заажээ.
Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, хариуцагч Б.- гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч дахин гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй, талуудын хамтран амьдрах сайн дурын хүсэл сонирхол байхгүй, эвлэрүүлэх арга хэмжээ дахин авсан ч үр дүнд хүрэхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ. / хх-ийн 10-12 дугаар хуудас/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний амрамжинд үлдээх,...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан байна.
Талууд хүүхдийн асрамжийн талаар болон 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хувь 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагын талаар маргаангүй байх тул 2020 оны дугаар сарын 01-нд төрсөн охин -г эх Г.*******ийн асрамжид үлдээж, охин -г эцэг Б.-гээр тэжээн тэтгүүлж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ханатай иж бүрэн монгол гэр нэг ширхэг, УБЕ улсын дугаартай Prius 20 автомашиныг хариуцагч Б.-н өмчлөлд үлдээж, хариуцагч Б.-гээс 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. .******* дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг Б.-тэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэрлэлт цуцлуулах шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, тэтгэлэг гаргуулах шаардлагад *******7.86 төгрөг, дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо ноогдох хэсэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2*******2.90 төгрөг нийт 4*******.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.-гээс улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 178.26 төгрөг, дундын эд хөрөнгөнөөс ногдох хувь 10.000.000 төгрөг гаргуулах шаардлагад 174.90 төгрөг нийт **************.******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэв.
Хэрэгт талуудаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* - нарын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн *******004 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар 2020 оны дугаар сарын 01-нд төрсөн охин ******* овгийн -н -г эх ******* овгийн ******* *******ийн асрамжид үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны дугаар сарын 01-нд төрсөн охин ******* овгийн -н -г тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Б.-гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ханатай иж бүрэн монгол гэр нэг ширхэг, УБЕ улсын дугаартай Prius 20 автомашиныг хариуцагч Б.-н өмчлөлд үлдээж, хариуцагч Б.-гээс 10.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох нуур дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.-гээс **************.******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА