Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч С.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч *******0*******4 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* *******- тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-*******0*******1 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 45 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МЗ84**************14/

 

Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг гэх газраас 3 метрийн урттай 31 ширхэг 8,947 метр куб нойтон нарс модыг бэлтгэж С. эзэмшлийн Зил -131 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 11336061 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн ......... *******0*******4 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэх газраас 31 ширхэг 3 метрийн урттай нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн. Модонд явахдаа , нарын хамт явсан. Дүү С. эзэмшлийн Зил-131 маркийн - улсын дугаартай машинаар тээвэрлэж яваад Орхироогийн ам гэх газарт цагдаад баригдсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох 

Иргэний нэхэмжлэгч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би Сэлэнгэ аймгийн ******* сумын аагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээч С. гаргасан байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тухайн үед би согтуу байхад С.******* утсаар залгаад машинаа өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би тэгээ тэг гэж хэлсэн. Би юунд явах гэж байгааг асуугаагүй яг надаас хэзээ гуйж авсныг нь санахгүй байна согтуу байсан болохоор эх мэдүүлэг /Хх-н ************** дугаар хуудас/

Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Тэгээд дараа нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******, бид гурав хамт явж ачиж ирж байгаад цагдаад баригдсан. Нойтон 3 метрийн урттай 31 ширхэг нарс мод ачсан. Би мод тээвэрлэх хяналтын хуудас байгаа юу гэхэд байгаа л гэж байсан би нүдээр бол хараагүй. Би 10 төгрөгийн хөлсөнд явж байсан гэх мэдүүлэг /Хх-н *******8 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь аагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн *******0*******4 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн № *******0*******4/01 дугаартай дүгнэлт ....... 1.Иргэн *******гийн - улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх 31 ширхэг мод нь нойтон нарс мод байна. Нийт 8,947 метр куб болж байна....

4. - улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлд ачаатай байгаа 31 ширхэг буюу 8,947 метр куб нойтон нарс нь хуучин бэлтгэсэн мод биш байна.

5. Дээрх 31 ширхэг нарс мод 8,947 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход 8,947 метр куб х *******34634 төг х 1.8 = 3778687 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн ойн санд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу нийт хохирлыг тооцоход 3778687 х 3 = 11336061 төгрөгийн хохирол учирсан байна гэх /Хх-н 4*******-45 дугаар хуудас/

Арвижих Эстимэйт ХХК-ний 34-6******* СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг 0 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлэээ тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 68-69 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н *******-******* дугаар хуудас/

Шүүгдэгч С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 80-81 дүгээр хуудас/

 Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ний Зил 131 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн хөрөөг 10 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлэээ тогтоосон дүгнэлт /Хх-н *******8-131 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн ойн санд учруулсан хохиролд С.*******гээс 37787 төгрөгийг төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг гэх газраас 3 метрийн урттай 31 ширхэг 8,947 метр куб нойтон нарс модыг бэлтгэж С. эзэмшлийн Зил -131 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 11336061 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг тусгай ангид заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, мөн аагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.*******гийн зөвшөөрөлгүйгээр 3 метрийн урттай 31 ширхэг нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд 11336061 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 60 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 10 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.*******гийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт үйлдлийн  улмаас ойн санд 11336061 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан аагийн бүсийн сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээнээс 37787 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.******* нь төлсөн байх тул  үлдэх 7557361 төгрөгийн хохирлыг С.*******гээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 19013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. 

Мөн энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 3 метрийн урттай 31 ширхэг нойтон нарс модыг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шүүгдэгч С.*******гийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ хэрэглэсэн Зил-131 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С. өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэгт ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул тээврийн хэрэгслийг нь хураахгүйгээр тээврийн хэрэгслийн үнэ болох 4 /дөрвөн сая/ төгрөгийг С.*******гээс гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.*******, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.*******, *******.3, *******.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******г 6 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 60 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 60 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бензин хөрөөг улсын орлого болгох, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай.

            6. Энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байранд байгаа 3 метрийн урттай 31 ширхэг нойтон нарс модыг улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******гээс ойн санд учирсан хохиролд 7557361 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 19013040 тоот дансанд оруулсугай. 

8. - улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4 төгрөгийг С.*******гээс гаргуулж улсын орлогод оруулахыг Сэлэнгэ аймаг ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Энэ хэргийн улмаас - улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХЭРЛЭН