| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 24 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч 24 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, *******5 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлдэнгэ аймаг ******* сумын ******* дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөрөө раманд ажилладаг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-18 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж шүүгчийн 19 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн № 1*******9/А дугаартай захирамжаар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон
- онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550000 төгрөгөөр торгох ялаар
- 22 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн № 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МФ8*********************16/
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, Хаан зоогийн газрын арын хашаанд байрлах Э. гэрт эхнэр М.тай маргалдах үед тэднийг салгах зорилготой голоор нь орсон Э. толгойн тус газарт модоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн ….... 24 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хаан зоогийн газрын арын хашаанд байдаг гэх айлд өглөө 10 цагийн орчимд орсон. Намайг орооход гэрт ах, манай эхнэр нар байсан. Тэгээд тэнд бид нар 2 шил архи хувааж уусан. Эхнэр М. согтчихоор нь авч явах гэхэд эхнэр явахгүй би чамаас сална гэхээр нь бид хоёр маргалдсан. Эхнэрийг чирээд явах гэхэд ах дундуур орж ирэхээр нь гартаа барьж байсан модоороо ахын толгойн тус газарт нэг удаа цохисон гэх мэдүүлэг
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 24 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө эрт 09 цагийн үед манай гэрт *******, түүний эхнэр , нарын хамт 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Би урд өдөр нь архи уучихсан шартчихсан байсан тул дээрх архинаас нэг их ууж чадаагүй архи тойруулж байхад нь ганц нэг өнжөөд нэг хундагыг уугаад сууж байсан. Тэгээд архи дуусах үед буюу 11 цагийн орчим Б.******* өөрийн эхнэр маргалдаж түүнийг зодох гээд байхаар нь би тэднийг салгах гээд дундуур нь ортол Б.******* миний толгой руу модоор нэг удаа цохисон. ... Миний толгой язарч эмнэлэгт очиж хоёр оёдол тавиулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 15-16 дугаар хуудас/
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд бид дөрөв нийлээд 2 шил архи хувааж уусан. Архи ууж байгаад сүүгий намайг гэр лүүгээ харья гэхээр нь түүнд явахгүй архиа ууж дуусгасны дараа явна гээд яваагүй юм. Би болсон явдлыг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар эхэлж цохиод дараа нь толгой руу модоор цохих шиг болсон гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 24 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн № 108 ...... Дүгнэлт:
1.Э. биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 24-25 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 0-11 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн хуудас № 51 /Хх-н 2******* дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н *******6 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, Хаан зоогийн газрын арын хашаанд байрлах Э. гэрт эхнэр М.тай маргалдах үед тэднийг салгах зорилготой голоор нь орсон Э. толгойн тус газарт модоор нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.*******ийн хохирогч Э. толгойн тус газарт модоор нэг удаа цохисон үйлдэл нь эхнэр М.тай маргалдан түүнийг зодох гэж байх үед нь тэднийг салгахаар дундуур нь орсон Э. толгойн тус газарт санаатайгаар модоо цохисноос хохирогчийн биед толгойн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.*******, 5.4 дэх хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******6. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.*******, 2.4 дэх хэсэг, *******6. дугаар зүйлийн ******* дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.