| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0101/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Г.******* нарыг оролц*******ан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2******* оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, *******-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, дугаар байр, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ *******-******* аймгийн гэмтлийн тасгийн сувилагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ТА99**************22/
Шүүгдэгч Г.******* нь 2******* оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 38-6******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон хотоос *******-Уул аймгийн чиглэлд зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 дахь заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг сумын Гонир 3 дугаар баг, Хоёр даваа гэх газарт засмал замын хажуу талын бетон хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд сууж явсан иргэн О.Т*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******сан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн …. ... 2******* оны ******* дугаар сарын 05-ны өдөр шинээр приус-20 загварын машин худалдаж аваад 2******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр *******аас хот руу явсан. хотод очиж ажлаа амж*******чихаад 2******* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн шөний 22 цагийн орчимд Драгон дээр очиж фейсбүүкт зар тавиад нэг зорчигч аваад шөнийн 23 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гарсан. Тэгээд шөнө цагийн үед бид нар Урьхан дээр зогсож бие зассан. Машиныг би жолоодож явсан. Урьхан дээрээс хөдлөөд сумын хоёр даваа гэх газар машин баруун гар тийш далийж руль булаахаар нь тэгшлэхэд машин эсрэг урсгал руу орж замын хажуу талын бетоныг мөргөж осол гарсан. Эхдээд түргэн тусламжийн дуудлага дуудсан. Дараа нь цагдпаад хандсан. Осол болоход урд сууж явсан. Т******* гэж хүний гар нь хугарч гэмтсэн. Охин толгой нь хагарсан. Надад бас гэмтэл учирсан. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсанд тооц*******сан нотлох баримт болох
Хохирогч О.Т*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Төв аймгийн Мөнгөнморьт сумаас хот руу оройтож ирээд *******-Уул аймаг руу явна гэсэн зар мэдээлэл фейсбүүк хуудсанд тавигдсан байсны дагуу холбогдож хотын Драгон төв орчмоос ******* явна гэсэн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тээврийн хэрэгсэлд суухад нэг эмэгтэй нөхөр хүүхдийн хамт явж байсан. Бид нар хотоос *******-******* аймаг руу 00 цагийн үед гараад би машинд суугаад шууд унтчихсан юм. Намайг унтаж байх хооронд миний сууж явсан машин 2 удаа дайвалзсан. Тухайн үед нөхөр нь бололтой залуу араас чи зөөлөн яв гэж жолоочид 2-3 удаа хэлж байсан. Улмаар төд удалгүй хүчтэй нэг дайвалзах үед нь би сэрэхэд жолооч эсрэг урсгалын зам руу орж байсан. Тухайн үед жолооч гэнэт орилоод баруун гар тал руугаа машинаа дараад зам дээр нэг удаа бүтэн эргээд замын хажуу талд байсан бетн хашлагыг мөргөөд зогссон. Тухайн үед би их айсан байсан учир ухаан балартсан. Би хальт санаж байгаагаар осолдсон машины ослын дэр гарчихсан жолооч уйлаад байсан. Би өөр зүйл санахгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/
Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2******* оны ******* дугаар сарын *******-ны шөнө 23 цагийн орчимд хотоос эхнэр *******, хүүхэд нарын хамт *******-Уул аймаг руу гарсан юм. Тухайн үед манай эхнэр ******* нь тээврийн хэрэгслийг жолоодсон бөгөөд драгон дээрээс үл таних эмэгтэй хүн аваад явсан юм. Ингээд манай эхнэр нь өөрийнхөө саарал өнгийн тоёота приус 20 маркийн 38-6******* ДАА тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод 2******* оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс 07-нд шилжих шөнө цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын Хоёр даваа гэх газар явж байтал машин замын баруун хэсэг рүү гэнэт орох үед ******* нь жолооны хүрдийг эсрэг тал руу нь эргүүлэх үед манай машин шарваад буцаж эргээд замын баруун талд байрлах бетонон хашлага мөргөчихсөн юм. Тухайн үед манай эхнэр ******* нь цагдаагийн байг*******лагад дуудлага өгсөн юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх шинжилгээ 2******* оны ******* дугаар сарын 17-ны өдрийн № 163 ...... Дүгнэлт:
1.О.Т*******ын биед баруун гарын шуу ясны доод үзүүрийн хугарал, хэвлий, зүүн хөх, баруун суганы урд хэсэг, баруун гарын бугалганы урд доод хэсэгт цус хуралт, 2 хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
*******. эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагд*******ахгүй гэх /Хх-н *******2-*******3 дугаар хуудас/
АСБЦД ХХК-ний сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 01/51 дугаартай ..... Хариултууд
2.1. Тосота приус 20 маркийн 38-6******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганбат овогтой ******* нь /РД:ТА99**************22/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 гэсэн заалтуудыг зөрчсөн.
2.2. Тоёота приус 20 маркийн 38-6******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ганбат овогтой ******* нь /РД:ТА99**************22/ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрл*******ж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг зөрчсөн гэх /Хх-н *******9-50 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-07 дугаар хуудас/
Г.*******г согтуур*******ах ундаа хэрэглэсэн эсэхийг Алкотест-6820 багажаар шалгахад 0.00 % тоон үзүүлэлт илэрч согтуур*******ах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 08 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 67 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 69 дүгээр хуудас/
овогт ******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 73 дугаар хуудас/
Хохирогч О.Т*******д шүүгдэгч Г.*******гаас 2500000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн тухай баримт /Хх-н 79 дүгээр хуудас/
Хохирогч О.Т*******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хохирлыг Г.******* бүрэн барагд*******сан тул нэхэмжлэх зүйл гомдол саналгүй байхгүй учир хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 82 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.*******гийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн барагд*******сан тул хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 83 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.******* нь 2******* оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнийн 03 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 38-6******* ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон хотоос *******-Уул аймгийн чиглэлд зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 дахь заалтуудыг зөрчин Сэлэнгэ аймаг сумын Гонир 3 дугаар баг, Хоёр даваа гэх газарт засмал замын хажуу талын бетон хашлагыг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн суудалд сууж явсан иргэн О.Т*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******сан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч О.Т*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч А. мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2******* оны ******* дугаар сарын 17-ны өдрийн № 163 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн *******2-*******3 дугаар хуудас/, АСБЦД ХХК-ний сургалтын төвийн эрх бүхий албан тушаалтны 2******* оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 01/51 дугаартай дүгнэлт /Хх-н *******9-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******сан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, х*******ьд заасан ялыг оногд*******ах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооц*******сан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ьд заасан үндэслэл, журмын дагуу цугл*******ж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн х*******ийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбарш*******сан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбарш*******сан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг х*******ь бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1-д ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******сан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж, Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ х*******ийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногд*******ахаар тогтоосон, эсхүл хорих ял оногд*******ахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж торгох ялын хэмжээг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногд*******ах, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн х*******ьд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын х*******ь зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх х*******ь зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг оногд*******ах, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч О.Т******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын № 2398*******3 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч О.Т******* нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учр*******сан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Г.******* нь 2700000 төгрөгийн торгох ялыг сарын хугацаанд хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн Г.*******гийн В ангиллын № 2398*******3 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
7. Хохирогч О.Т******* нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол х*******ийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.