Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/02688

 

                                             

 

 

 

 

 

 

                                     2021         12          07

            182/ШШ2021/02688

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Б.Р

 

Хариуцагч: П.Н

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Р, хариуцагч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.                                                                                     

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Р нь П.Нтой 1987 онд гэр бүл болж 1992 оны 01 сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1988 оны 12 сарын 24-ний өдөр хүү Н.Э, 1992 оны 05 сарын 12-ны өдөр хүү Н.Э, 2009 оны 05 сарын 18-ны өдөр охин Н.Н нар төрсөн. П.Н нь гэр бүлээс гадуур харилцаатай олон жил болсон байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч амлалт өгсөн боловч энэ байдал засрахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар гэрээсээ явж, бид хамт амьдрахаа больсон тул гэр бүлийн баталгаагаа цуцлуулах хүсэлттэй байна. Хуулийн дагуу маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлэсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд холбогдох хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцалж, охин Н.Н ийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, мөн бид эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Р 2021 оны 10 сарын 20-ны өдөр тус шүүхэд гэрлэлтээ цуцлуулж, охин Н.Н ийг өөрийн асрамжинд авах нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч миний зүгээс дээрх нэхэмжлэл буюу гэрлэлтээ цуцлуулж, охин Н.Н ийг Б.Ргийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн. Өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон. Бид эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлэг, хорооны засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                    

    

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Б.Р, П.Н нар нь 1987 оноос гэр бүл болж, хамт амьдарсан ба 1992 оны 01 сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 1988 оны 12 сарын 24-ний өдөр хүү Н.Э, 1992 оны 05 сарын 12-ны өдөр хүү Н.Э, 2009 оны 05 сарын 18-ны өдөр охин Н.Н нар төржээ. Тэд хоорондын таарамжгүй харьцааны салж, 2015 оноос тусдаа амьдарсан, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв. 

Тэдний хүүхдүүд болох Н.Э, Н.Э нар насанд хүрсэн байх ба охин Н.Н ийн асрамжийн тал дээр талууд маргахгүй байх тул 2009 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн охин Н.Н ийг эх Б.Ргийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв. Б.Р нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эд хөрөнгийн маргаангүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Б.Р, П.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2009 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн охин Н.Н ийг эх Б.Ргийн асрамжинд үлдээж, Б.Р хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч П.Ноос тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Рд олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                       С. БУД