Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/00231

 

 

        2022 оны өдөр

     01 сар       17  р                        18*******/ШШ2022/00231

 

                                        МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

*******онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо,  тоот

Хариуцагч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө  байр, тоот

Түрээсийн гэрээний үүрэгт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь *******-тэй 2019 оны ******* дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаатай “Түрээсийн гэрээ“ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба 2019 оны ******* дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх "бараа материалын тооцоо болон авлага өглөгийн товчоо” тооцоогоор 120 ширхэг бараа материалыг 21 хоногийн хугацаанд 1 хоногийн 220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 55*******,*******00 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсныг ******* нь мөн өдөр түрээсийн төлбөрт 55*******,*******00 төгрөг болон барьцаанд 500,000 төгрөг төлж нийт төлбөл зохих үлдэгдэл дүн 1,05*******,*******00 төгрөгөөс 1,05*******,*******00 төгрөгийг төлсөн. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор *******22 ш бараа материалыг *******0-120 хоногийн хугацаанд 1 хоногийн 220 төгрөгөөр түрээсэлж нийт түрээсийн төлбөрт 7,57*******,380 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр эвдэрсэн 227 ш барааны үнэ 2,887,000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 10,*******61,380 төгрөгийг төлөхөөс төлсөн 6,810,600 төгрөгийг хасаж мөн барьцаанд төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцоход нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 3,150,780 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна.

Түрээсийн алданги тооцоог 2019 оны 1 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11 ний өдрийг хүртэлх 736 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 11,59*******,870 төгрөгийн алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,150,780 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 1,575,390 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд “*******” ХХК нь *******-с түрээсийн үлдэгдэл төлбөр болон эвдэрсэн барааны нийт үнэ 3,150,780 төгрөг дээр алданги 1,575,390 төгрөгийг нэмж нийт *******,*******,******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “үр тээл” ХХК-д менежерээр ажилладаг. Манай компани барьж буй барилгадаа ашиглах зорилгоор пум барилгын хашмалыг “*******” ХХК-иас авч түрээсэлсэн. Тус компанийн зарлагын баримт үйлдэж 2019 оны ******* дүгээр сарын 25-нд *******0, 80 буюу 120 ширхэг, 2019 оны ******* дүгээр сарын 26-нд 26, ******* буюу 30 ширхэг, 2019 оны ******* дүгээр сарын 26-нд 22 ширхэг, 2019 оны 5 дугаар сарын 5-нд 250 ширхэг нийт *******22 ширхэг хэв хашмалыг түрээсэлж 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орлогын баримтаар 92, *******9, 17 буюу 158 ширхэг, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн орлогын баримтаар 7, 1 буюу 8 ширхэг, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн орлогын баримтаар 85, 6, 31, 11, 22 буюу 155 ширхэг, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн орлогын баримтаар 72, 17, 12 буюу 101 ширхэг нийт *******22 ширхэгийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн. Түрээсийн нийт төлбөр 8,128,780 төгрөг болсон. 3,277,000 төгрөгийг төлж, “” ХХК-ийн албан бичгийн дагуу “*******Х” ХХК-иас “*******Ф” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 1-нд 3,552,000 төгрөгийн бетон, 2019 оны 10 дугаар сарын 6-нд 1,036,000 төгрөгийн бетон нийт *******,588,000 төгрөгийн үнэ бүхий бетон өгсөн буюу 7,865,000 төгрөг төлсөн. Одоо төлбөл зохих үлдэгдэл 263,780 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 263,780 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсэг *******,*******62,390 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Алдангийн тухайд гэрээний сунгалтыг бичгээр байгуулаагүйгээс гадна түрээсийн төлбөр төлж, түрээсэлсэн хэв хашмалыг буцаан өгсөн өдрөөс хойш алданги тооцсон нь ямар ч үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлд эвдэрсэн 227 ширхэг барааны үнэ 2,887,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй буюу дээр дурдсан *******22 ширхэг хэв хашмалыг тоо ёсоор нь эргүүлэн өгсөн. Бодит байдал дээр тийм эвдэрхий байсан бол нэхэмжлэгч орлогын баримт үйлдэж хүлээж авахгүй л байсан. Гэнэт 2 жилийн дараа ийм асуудал ярьж байгаа нь ямар ч ойлгомжгүй, үндэслэлгүй хүнээс мөнгө салгах гэсэн арга гэж үзэж байна. Тиймээс 263,780 төгрөгийг зөвшөөрч байна үлдэх *******,*******62,390 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан баримтуудын тухайд: Нэхэмжлэгчээс 2019 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн 1127 дугаартай түрээсийн гэрээ, 2019 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн Бараа материалын тооцоо, 2019 оны ******* дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацааны түрээсийн тооцоо болон нийт төлбөл зохих тооцооны үлдэгдлийн баримт, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, 2019 оны ******* дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарыг хүртэл 8 хуудас баримт, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн *******-н “*******” ХХК-д гаргаж өгсөн гар бичвэр, 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 286/22 дугаартай албан бичиг, мөн өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, хариуцагчаас 2019 оны ******* дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл 10 хуудас орлого зарлагын баримт, бетон өгсөн тооцооны акт, “үр тээл” ХХК-иас “*******Х” ХХК болон “*******” ХХК-д өгсөн албан бичиг, “*******Х” ХХК-иас “*******Ф” ХХК-д бетон хүргэсэн ******* ширхэг баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

НДЭ*******ЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******Ф” ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт *******,*******,******* /дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийн үлдэгдэл 263,780 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж маргаж байна.

Зохигчид 2019 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр 117 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч ******* нь түрээслүүлэгч “*******Ф” ХХК-иас хэв хашмал, тулаас зэрэг бараа, материалыг түрээслэх, түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дагуу түрээслүүлэгч “*******Ф” ХХК нь түрээслэгч *******-д  2019 оны ******* дүгээр сарын 25-нд *******0, 80 буюу 120 ширхэг, 2019 оны ******* дүгээр сарын 26-нд 26, ******* буюу 30 ширхэг, 2019 оны ******* дүгээр сарын 26-нд 22 ширхэг, 2019 оны 5 дугаар сарын 5-нд 250 ширхэг нийт *******22 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгчээ.

Хариуцагч ******* нь түрээслэсэн хэв хашмалыг нэхэмжлэгч “*******Ф” ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 25-нд  92, *******9, 17 буюу 158 ширхэг, 2019 оны 7 дугаар сарын 30-нд 7, 1 буюу 8 ширхэг, 2019 оны 8 дугаар сарын 6-нд  85, 6, 31, 11, 22 буюу 155 ширхэг, 2019 оны 9 дүгээр сарын 2-нд  72, 17, 12 буюу 101 ширхэг нийт *******22 ширхэгийг хариуцагчаас буцаан авсан нь орлогын баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 28-33, *******6-52, /

Түрээсийн гэрээний нийт төлбөр 8,128,780 төгрөгөөс хариуцагч *******ат-Ирээдүй 3,277,000 төгрөгийг төлж, “” ХХК-ийн албан бичгийн дагуу “*******Х” ХХК-иас “*******Ф” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 1-нд 3,552,000 төгрөгийн бетон, 2019 оны 10 дугаар сарын 6-нд 1,036,000 төгрөгийн бетон нийт *******,588,000 төгрөгийн үнэ бүхий бетон өгсөн, нийт 7,865,000 төгрөгийн төлбөрийг төлж, түрээсийн үлдэгдэл төлбөр 263,780 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өглөг авлагын тооцоо гэх баримт, хариуцагчаас гаргасан зарлагын  баримт, талуудын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 9, *******6-52/

Хариуцагч нь “” ХХК-д менежерээр ажилладаг, нэхэмжлэгчээс түрээслэн авсан хэв хашмалыг тус компанийн барилгын ажилд хэрэглэсэн,  гэрээнд гарын үсэг зурсан, хэв хашмалыг хүлээн авч, буцаан хүлээлгэн өгсөн байх ба энэ үйл баримтын тухайд  талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу эд зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, түрээслэгч эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээслүүлэгчид буцаан өгсөн, түрээсийн төлбөрийг төлж байсан нь тогтоогдсон. 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсгүүдэд түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байх, түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болохоор заасан. 

Нэхэмжлэгч “*******Ф” ХХК нь шаардлагаа тодорхойлохдоо үндсэн төлбөр 7,57*******,380 төгрөг, эвдэрсэн 227 ширхэг барааны үнэ 2,887,00 төгрөг, нийт 10,*******61,380 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,810,600, барьцаа 500,000 төгрөгийг хасч, энэ дүнгээс алданги 1,575,390 төгрөгийг хасч, *******,*******,******* төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Учир нь бараа материалыг засварласан, эвдэрсэн барааны үнэ гэх  2,887,00 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч түүнийгээ нотолсон баримтгүй, 227 ширхэг бараа солигдсон, мөн солиог гаргаж өгөх талаар хариуцагч 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид бичгээр гаргаж өгсөн, энэхүү баримтыг  үндэслэн  шаардаж байна. /хх-ийн 35/

Түрээсийн гэрээний зүйл болох хэв хашмал нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл биш бөгөөд хариуцагч ямар нэг доголдолгүй, шаардлага хангасан барааг нэхэмжлэгч талд буцаан өгсөн, ямар нэг таних тэмдэггүй, ялгах боломжгүй бараа, буцаан солих талаар энэ 2019 оны 9 дүгээр сараас хойш хугацаанд мэдэгдэж байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан бараа материалын тооцоо, авлага өглөгийн тооцооо гэх баримтуудаар хариуцагч түрээсийн төлбөрт 8,128,380 /55*******,000+7,57*******,380/ төгрөг төлөхөөс 7,865,000 /1,05*******,000+6,810,600/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 263,380 төгрөгийг төлөөгүй  нь тогтоогдоно.  /хх-ийн 7, 8/

Талуудын хооронд байгуулсан гэрээний ******* дүгээр зүйлийн  *******.1 дэх заалтаар түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан тохиолдолд үнийг 2 нугалж төлүүлэх, *******.2 дахь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

Алдангийн тухайд үндсэн үүрэг 263,380 төгрөгөөс тооцох боломжтой бөгөөд хариуцагч нь түрээсийн барааг гэмтээсэн, хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.******* дэс хэсгүүдэд анзын гэрээг  бичгээр хийх, хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан.

Иймд хариуцагч *******-с 395,070 /үндсэн үүрэгт 263,380 төгрөг алданги 131,690 төгрөг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс *******,331,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 395,070 /гурван зуун ерэн таван мянга дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс *******,331,100 /дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга нэг зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,600  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,502 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШГЧ                                        Т.БАТ*******Х