| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/202 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0163/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
улсын яллагч Г.Уянга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000108 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Тугчин овогт**************, (РД:******* ), 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,********************* үйлдвэрийн цехийн ажилчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт,******* тоотод оршин суух бүртгэлтэй.
Урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 108 шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд
тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023
оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын
05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ихэр могой” худалдааны
төвд иргэнийн эзэмшлийн гар утас худалдан борлуулах газарт
худалдагчаар ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан айпон 12 про загварын 1
ширхэг, самсунг А30 загварын 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утсыг завшиж,
2,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд “Ихэр могой” худалдааны төвдийн гар утас худалдан борлуулах лангуу дээр ажиллаж байхдаа айпон 12 про загварын 1 ширхэг гар утсыг “Золбоо” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж, Самсунг А30 загварын 1 ширхэг гар утсыг “Ундрал” нэртэй зочид буудлын пабаар үйлчлүүлсний тооцоонд “утсаа үлдээгээд мөнгө аваад ирье” гэж барьцаанд тавьж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 2,650,000 төгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд гэх хүнийг Дархан сумын 5-р баг, “Ихэр могой” худалдааны төвийн гар утас худалдан борлуулдаг өөрийн эзэмшлийн 9 дүгээр лангуу дээр худалдагчаар ажиллуулаад айпон 12 про, самсунг АЗО загварын гар утаснуудыг завшуулсан гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол мэдээллийг 22024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 23:32 цагт хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хохирогчийн өгсөн “...зүс мэдэх гэдэг залууг
худалдагчаар авсан тэгээд тэр залуу 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 1
дүгээр сарын 09-ны өдрийн хооронд манай лангуун дээр сууж байгаад манай
лангуун дээр зарагдаж байсан гар утаснаас Айпон-12 про, самсунг А30 маркийн
гар утас аваад алга болсон. Би тэр хүнийг хаана байгааг мэдэхгүй байна. Тийм
болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
Иргэний нэхэмжлэгчийн өгсөн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр******* ******* гэдэг хүнээс 8 хувийн хүүтэй 15 хоногийн хугацаатай саарал өнгийн Айпон-12 про маркийн гар утас барьцаанд авсан. Манай ломбардад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Айпон-12 про маркийн гар утас барьцаанд тавьсан хүн МЕ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхээр барьцаанд тавьсан. *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ломбардад барьцаанд тавьсан. Айпон-12 про маркийн гар утас айди кодгүй, саарал өнгийн лацтай шинэ гар утас байсан. ******* гэдэг хүн Айпон-12 про маркийн гар утас 1,000,000 төгрөгөөр 8 хувийн хүүтэй 15 хоногийн хугацаатай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр барьцаанд тавьсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг хүүгийн мөнгө төлөөгүй би одоо үндсэн мөнгө болох 1,000,000 төгрөг
хүү нь 400,000 төгрөг болсон тул нийт 1,400,000 төгрөг нэхэмжилж
байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Гэрчийн өгсөн: “... ******* нь 2023 оны 11 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 11 дүгээр сарын эхээр манай пабад нэг залуутай хамт орж ирээд 1 литрийн Эден нэртэй архи, ус, ундаа, гоймон авсан тэгээд 89,000 төгрөгийн тооцоо гараад тооцоогоо гээд хэлтэл гар утсаа
үлдээчхээд мөнгөө авчирч өгье, утсаа авъя гэсэн тэгээд гар утсыг нь аваад
явуулсан. Манай байгууллагад барьцаанд тавьсан гар утас нь Самсунг А30
маркийн хар саарал өнгийн ардаа хоёр камертай дэлгэц нь түгжээгүй гар утас
байсан. Одоо надад байхгүй би 2 сар гаран хүлээгээд ирэхгүй болохоор тухайн
гар утсыг зарсан. Би тухайн гар утсыг зарсан хүнээ танихгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Гэрч өгсөн: “...Миний Хаан банкны дугаарын данс
руу манай найз ******* 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны
******* дугаарын данснаас 980,000 төгрөгийг "2516" гэх утгатай шилжүүлээд
10 минутын дараа 120,000 төгрөгийг Хаан банкны дугаарын данс руу
"2" гэх утгатай надаар шилжүүлэн авсан дахиад 10 минутын дараа 859,000
төгрөгийг Хаан банкны дугаарын данс руу "2" гэх утгатай
шилжүүлсэн. Тэр үед манай найз ******* гар утасны лангуун дээр суудаг
байсан. Тэгээд өөрийнх нь данс хаалттай байдаг учраас гар утас болон гар утасны
дагалдах хэрэгсэл зарсан мөнгөө миний данс руу хийлгэж аваад дараа нь авдаг
байсан. Тэр үед урдын адил гар утас зарсан мөнгө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
******* Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал),
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “...Айпон 12 про маркийн 128 GB багтаамжтай цагаан өнгийн гар утас (шинэ) 1 ширхэг, Самсунг А30 маркийн 64 GB багтаамжтай цагаан өнгийн гар утас (шинэ) 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ 2023 оны 12 дугаар сарын 09-ний байдлаар 2,650,000 төгрөг байна. (хавтаст хэргийн 34 дэх тал),
Шүүгдэгч *******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Миний зүс таних эгч над руу залгаад “Ихэр могой” худалдааны төв дээр байдаг лангуу дээр ажиллаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би 2-3 хоногийн дараа “Ихэр могой” худалдааны төвийн 3 давхарт 9-1 дүгээр лангуу дээр очиж ******* эгчээс 30 гаруй утас, утасны дагалдах хэрэгсэл хүлээж аваад худалдагчаар хэд хоног ажиллаж байгаад саарал цэнхэр өнгийн айпон 12 про, хар саарал өнгийн самсунг А30 маркийн гар утаснуудыг лангуу дотроос нь авч гараад айпон 12 про гар утсыг “Золбоо” нэртэй ломбардад 1,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Харин Самсунг А30 загварын гар утсыг хэд хоног өөрөө барьж байгаад “Ундрал” нэртэй зочид буудалд барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “шунахайн сэдэлтээр” хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан гар утаснуудыг авч барьцаанд тавьсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Хохирогчийн айпон 12 про загварын гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн 17 пахь тал) бөгөөд тэрээр “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би үлдэх 350,000 төгрөгийн хохирол төлбөрөө нэхэмжлэхгүй.” гэж шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэмдэглэлд тусгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогчд төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Харин иргэний нэхэмжлэгч нь барьцаанд тавьсан эд зүйлийн төлбөр, түүний хүү нийт 1,400,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь дээр төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас 1,400,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 17-52 тоотод оршин суух (РД: , утас: )-т олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй нөхцөл байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна гэх.” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* “...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-60 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж ******** (РД: , утас: )-т олгосугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Ялтан ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН