Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ггийн Н /РД:*/-гийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Н;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Тээврийн удирдах газарт 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд тосны нярав болон засварчнаар ажиллаж байсан. 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс тосны нярваар ажиллаж байгаад 1990 оны 04 дүгээр сард төрж, төрсний дараа хүүхэд асрах чөлөөнөөс орж ирээд засварчин хийж байгаад 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл тосны нярваас чөлөөлж засварчин болгосон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй гэсэн үндэслэлээр 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 2 жилийг тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын хэлтэс хасаж тооцож байна. Иймд энэ хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 144895 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3-4/, Дорноговь аймгийн Тээврийн удирдах газрын 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаартай Зарим хүмүүсийн ажил өөрчлөх, ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-5-6/, Дорноговь аймгийн Авто 11 дүгээр баазын даргын 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 113 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал /хх-7/, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8/, 1989-1990 онуудад авхуулсан гэрэл зураг /хх-9-10/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.Сарантуяагийн бичсэн ...1985-1991 оны хооронд Г.Нтай хамт ажиллаж байсан нь үнгэн болно. гэх тодорхойлолт /хх-12/, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11/ болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13-15/, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.Нгийн бичсэн ...Г.Нтай хамт ажиллаж байсан. Тухайн үед би тооцооны нягтлан бодогч, Г.Н засварчнаар ажиллаж байсан. гэх тодорхойлолт /хх-17/, түүний 149689 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-18/ болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 552 дугаартай тодорхойлолт /хх-19/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 455 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-20/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-21/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх С.Сарантуяа, Н.Н нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь Дорноговь аймгийн Тээврийн удирдах газарт 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Н нь Дорноговь аймгийн Тээврийн удирдах газарт 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь .... болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн гэрч С.Сарантуяа, Н.Н нарын хэрэгт авхуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-13-15, 18/ зэрэг баримтуудаар Г.Нтай хамт ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба С.Сарантуяагийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн ...1989 онд эхлээд тосны нярав хийж байгаад дунд нь жирэмсний амралт авсан байх нэг хэсэг харагдахгүй байж байгаад эргээд орохдоо засварчнаар ажилласан. гэх, Н.Нгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд өгсөн .... гэх мэдүүлэг нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага дахь хугацаанд ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь нэхэмжлэлдээ ... гэх тодорхойлолтуудаар үнэн болох нь тогтоогдож байна.

Иймд Г.Нг Дорноговь аймгийн Тээврийн удирдах газарт 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Харнууд овогт Ггийн Н /РД:*/-г Дорноговь аймгийн Тээврийн удирдах газарт 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА