Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/356

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0324/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч Г.Уянга,

шүүгдэгч ******* оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000454 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ), 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1 удаа ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 24 дүгээр байрны 04 тоотоос иргэн******* эзэмшлийн Samsung A04s загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 24 дүгээр байрны 04 тоотоос иргэн******* эзэмшлийн Samsung A04s загварын гар утсыг авч 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Миний буруу.” гэж мэдүүлэв.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...аас гаргасан Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан баг 24 дүгээр байрны 04 тоотоос 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед Самсунг 04эс загварын гар утсаа хулгайд алдсан гэх гомдол, мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

Хохирогч******* өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа тараад найзын гэрт нь очсон. Би найзынхаасаа өчигдөр гараагүй. Гэрт нь шөнийн 02 цаг хүртэл зурагтаар кино үзэж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө 7 цагт гар утасны сэрүүлэг дугарахаар нь сэрээд, хөлд байсан гар утсыг авч, сэрүүлгийг нь унтраагаад дэрний хажууд тавьчхаад буцаад унтсан. Тэгээд 10 цагт сэрэхэд гар утас алга болсон байхаар нь найзынхаа гэрт гар утсаа хайсан боловч олоогүй. Гар утсаа хайхдаа би найзынхаа гар утсаар залгатал дуудаж байсан боловч авахгүй байж байгаад 1 удаа дуудлагыг тасалсан юм. Тэгээд би цагдаад ирж гар утсаа алдсан талаараа мэдэгдсэн юм. түүний найз охин бид гуравын гэрт нь унтаж байхадын аав Батзаяа ах ойролцоогоор 5-6 цагийн үед орж ирээд, гарсныг мэдсэн. Тэрнээс хойш хэн ч орж ирээгүй. Өглөө 07 цагт миний гар утасны сэрүүлэг дуугарахаар нь би салгасан.ын гэрийн бүх хэсгээр хайсан боловч олоогүй. болон түүний найз охиноос асуухад миний гар утсыг харсан уу гэхэд өглөө чиний утасны сэрүүлэг дуугарсан хаана байсныг хараагүй, наад хавьд чинь байгаа байх гэж хэлсэн. Миний гар утсыг авсан ******* миний хохирлыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Samsung A15 маркийн гар утас өгч барагдуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дахь тал)

            Гэрчын өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Шарын гол сумын Хайрхан баг 24 дүгээр байрны 04 тоотод найз охин хамт байж байхад манай найз 13 цагийн үед орж ирсэн. Тэгээд тэр өдрөө бид гурав хамт хоносон. Харин 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05 цагийн үед манай аав Дорноговь аймгаас ирээд гэрийн хаалга цохиход нь би сэрээд аавыг оруулсан. Тэгээд аав хоол идчихээд урд гэр рүү буюу Шарын гол сум тоот руу 05 цаг 40 минутын үед гараад явсан. Манай аав гэрээс гарах үедээ хаалга цоожлоогүй явсан байсан. Би аавыг гэрээс гарах үед унтаж байсан юм. Манай аавыг гарч яваад удаагүй байхад******* утасны 06 цагийн сэрүүлэг нь дугараад байхаар нь биыг сэрээхэд тэр гар утасныхаа сэрүүлгийг унтраагаад буцаад унтсан. Өглөөний 10 цагийн үед манай ээж орж ирж биднийг сэрээгээд хаалга үүд чинь онгорхой байна шүү дээ. Одоо босоцгоо гэж хэлсэн.аа босож өөрийн гар утсаа хайгаад олохгүй байсан болохоор цагдаад мэдэгдсэн. Манай найз нь хар өнгийн кейстэй Самсунг 45 маркийн гар утастай байсан. Содон шинжийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед миний унтаж байсан орны урд буюу газар ор засаад унтаж байсан. Гар утас******* толгойны хажууд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

            Гэрч өгсөн: “...Би тухайн өдөр Дорноговь аймгаас Шарын гол суманд гэртээ буюу 05 цагийн үед тоотод ирэхэд хаалга нь цоожтой байсан. Би хаалгыг тогшиход манай хүү хаалга онгойлгосон. Намайг гэрт ороход хүү, найз охин, нар унтаж байсан. Би хоол цай уучхаад гэрээс гарахад манай хүү болон найзууд нь унтаж байсан. Би гарахдаа хаалгыг нь түгжээгүй түлхэж хаагаад гараад явсан. Тэгээд Шарын гол сум “ тоотод гэртээ ороод унтаж амарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

 

            ******* сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “... Биын гэрээс гараад шатаар доошоо бууж байхад миний төрсөн дүүийн гэрийн хаалгыг татахад онгорхой байсан. Тэгээд гэрт нь орох үедийн том хүү найз охинтойгоо орон дээр унтаж байсан. Орны урдуур газарт нэг танихгүй залуу унтаж байхаар нь би тухайн гар утсыг эзэнд нь хэлэхгүй авсан. Тэгээд гэрээс гараад зүүн хойд зүгт үерийн далангийн жалганд том чулуун доор нуугаад хүмүүсийн хэл ам намжихаар ирээд авна гэж төлөвлөөд явсан. Би буцаад Хайрхан баг 6 дугаар байранд очиж Золоо, Уртнасан нартай хамт архи ууж байгаад 12 цагийн үед гэр рүүгээ харих гэж байхад манай дүү намайг утас аваад ир гэхээр нь  би мэдэхгүй гэж хэлээд цааш яваад гар утас нуусан газраа очиж шалгахад тухайн гар утас алга болсон байсан. Би дүүгийнхээ гэрт ороход хаалга нь онгорхой байсан. Би тухайн гар утсыг зараад мөнгө олоод архи уух мөнгөтэй зорилготой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 37 дахь тал)

 

*******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

 Капитал зууч ХХК-ын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн: “...Самсунг А04эс маркийн 64гб багтаамжтай гар утас (хэрэглэж байсан) эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны байдлаар 400000=00 (Дөрвөн зуун мянга) төгрөг байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл ******* нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч******* эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 400,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ******* гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчт 400,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлье. Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах” санал, дүгнэлтийг гаргав.

 

  Шүүгдэгч ******* хэлэх зүйлгүй гэв.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ийн  иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41, 43, 42 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******өд холбогдох эрүүгийн хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжин ирсэн боловч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан шүүх хуралдааныг товлосон цагт ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******өд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН