Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00010/И |
Дугаар | 136/ШШ2022/00029 |
Огноо | 2022-01-18 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 136/ШШ2022/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Бын Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.З /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.З нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгаас бэлтгэх ногоон өвс нийлүүлэн 1000 боодол өвсний гэрээ хийж 6,800,000 төгрөгийг *** тоот дансаар бэлэн бусаар авсан. Үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1000 боодол өвс Дорноговь аймгийн Айраг суманд хүлээн авах байсан боловч одоо болтол ирээгүй. ...Иймд Бын Заас 1000 боодол өвсний мөнгө 6,800,000 төгрөгийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч Б.З нь дээрх хаягтаа амьдардаггүй нь тодорхой болсон тул хариуцагч Б.Зыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх фейсбүүк хаягаас нэг эмэгтэй хүнтэй холбогдоод 1000 боодол өвс авах тухай ярилцаад гэрээ хийх үедээ тухайн эмэгтэйн нөхөр болох Б.Зтай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгаас бэлтгэх ногоон өвс нийлүүлэн 1000 боодол өвсний гэрээ хийж 6,800,000 төгрөгийг данс руу шилжүүлж гэрээгээ нотариатаар батлуулаад гэрээ хийсэн. Тухайн өвснийхөө чанарыг нь үзэж үлдэгдэл 500 боодол өвсний мөнгийг шилжүүлэхээр тохирсон. Үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл утсаар холбогдож ярьдаг байсан. Тухай үед бороо хур ихтэй байна гэсэн. Түүнээс хойш буюу 2021 оны 09 дүгээр 25-ны өдөр 1000 боодол өвс Дорноговь аймгийн Айраг суманд хүлээн авах байсан боловч холбоогүй алга болсон. Би тухайн үед банканд зээлтэй байсан. Одоо хүүтэй мөнгө хүнээс зээлж төлж байна. Б.Зад өгсөн мөнгөө авах хүсэлтэй байгаа тул Б.Зыг эрэн сурвалжилж өгнө үү. Анх эхнэр нь фейсбүүкээр холбогдох үедээ манай 3,4 дүгээр хороололд байдаг гэж байсан гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, Нийслэлийн тойргийн нотариатч Ж.М ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-4-5/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-6/, гэрэл зураг /хх-7-9/, Дансны дэлгэрэнгүй хуулга /хх-10/, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгавар /хх-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1708 дугаартай тодорхойлолт /хх-13/ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Зулбарахыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Б.Зтай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ /хх-04/ байгуулсан байх ба уг гэрээгээр Б.З нь Дорнод аймгаас нарийн ногоон өвс бэлтгэж Б.Бд нийлүүлж, Б.З нь нэг боодол өвсийг 6,800 төгрөгөөр бодож, 1500 боодол өвсийг нийлүүлж, гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 10,2000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Б.З гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Б нь гэрээний үүргээ гүйцэтгүүлэхээр ... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1708 дугаартай тодорхойлолт.
Б.З нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж Б.Зыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Б.Зыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох ажлыг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА