Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2022/00030

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2022/00030

Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1972 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг, Бичиг гэх газарт оршин суух, Гомбо овогт Рэгзэнгийн Янжмаа /РД:ЕЕ721029904/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.Янжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Янжмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Р.Янжмаа 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализм зам нэгдэл, компанид тус онуудтай холбоотой тушаалыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализм зам нэгдэл, компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 дугаар албан бичиг /хх-3/, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаар албан бичиг /хх-4/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-7/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-8-10/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай тушаал /хх-11-12/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 508 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-13/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 509 дугаартай Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-14/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 510 дугаартай тодорхойлолт /хх-15/, Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам ХХК-ний 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай тушаал /хх-16-17/, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгавар /хх-18/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-19/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Р.Өлзийдүүрэн, Б.Баярсайхан нарыг гэрчээр асуусан байна.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Янжмаа нь Дорноговь аймгийн Мандах сумын Социализм зам нэгдэл, компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Р.Янжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гомбо овогт Рэгзэнгийн Янжмаа /РД:ЕЕ721029904/-ийг Дорноговь аймгийн Мандах сумын Социализм зам нэгдэл, компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Янжмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА