Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/00143

 

1. Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн хариуцагч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрээний үүрэгт 150,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг,  нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5,153 төгрөгийн тал хувь 2,576 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, таль хувь 2,576 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгосугай.

 

             3. Захирамжид нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.