| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2020/03571/И |
| Дугаар | 181/ШШ2021/00145 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2021/00145
1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 1,756,821.77 төгрөгийг хариуцагч Э.Баярсайхан, О.Ням-Одсэр нар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 756,821.77 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баярсайхан, О.Ням-Одсэр нараас 21,530 төгрөг, улсын орлогоос 91,730 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.