| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2020/03935/И |
| Дугаар | 181/ШШ2021/00166 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2021/00166
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 571,341 төгрөгийг хариуцагч Н.Батбаяр нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 190,447 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 190,447 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 190,447 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батбаяраас 8,895 төгрөг, улсын орлогоос 8,895 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.