Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/00287

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр улаан овогт Мягмарын Гансүх /РД:ХЖ61011376/-ыг 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Худалдааны 7 дугаар конторын хүнсний үйлдвэрийн барааны 5 дугаар дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.