| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2020/03715/И |
| Дугаар | 181/ШШ2021/00284 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2021/00284
1. Нэхэмжлэгч “Нэткапитал Мобайл” ХХК нь 710,615 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа тагалзаж, үлдэх 440,000 төгрөгийг хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь 2021 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Г.Оюун-Эрдэнээс 13,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нэткапитал Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.