Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2021/00406

 

1. “Голомт банк” ХХК-ын нэхэмжлэлтэй С.Энхтунгалагт холбогдох 1,679,594.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,823 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтунгалагаас 20,911 төгрөг, улсын орлогоос 20,911 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.