| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
нарийн бичгийн дарга Э.Намуунзул
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Д
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Даас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000188 дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 08 сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.С
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.С нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа У.Эын эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнд буюу кибер орчинд нэвтэрч, мэдээллийг өөрчлөн 5,278,000 төгрөгийн зээл авсан, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 5.278.000 төгрөгийг У.Эын эзэмшлийн Ард Банк Бус санхүүгийн байгууллагын Ард Аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшлийн Голомт банкн дугаартай данс руу шилжүүлэн авсан,
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа С.Мын эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын Ард Аппликейшн буюу кибер орчинд хуул бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн 4.990.000 төгрөгийн зээл авч, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 4.990.000 төгрөгийг С.Мын эзэмшлийн Ард Банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшлийн Голомт банкны ... дугаартай данс руу шилжүүлэн авсан,
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа Э.Нийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын “Ард аппликейшн буюу кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн 2,000,000 төгрөгийн зээл авч, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 2,000,000 төгрөгийг Э.Нийн эзэмшлийн Ард Банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:Шүүгдэгч Э.С нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа У.Эын эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнд буюу кибер орчинд нэвтэрч, мэдээллийг өөрчлөн 5,278,000 төгрөгийн зээл авч, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 5.278.000 төгрөгийг У.Эын эзэмшлийн Ард Банк Бус санхүүгийн байгууллагын Ард Аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшлийн Голомт банкны ... дугаартай данс руу шилжүүлэн авсан, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.Мын Эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын Ард Аппликейшн буюу кибер орчинд хуул бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн 4.990.000 төгрөгийн зээл авч, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 4.990.000 төгрөгийг С.Мын эзэмшлийн Ард Банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшлийн Голомт банкны ... дугаартай данс руу шилжүүлэн авсан, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Э.Нийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Ард Кредит банк бус санхүүгийн байгууллагын “Ард аппликейшн буюу кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчлөн 2,000,000 төгрөгийн зээл авч, дээрх гэмт хэргийг үйлдэж олсон 2,000,000 төгрөгийг Э.Нийн эзэмшлийн Ард Банк бус санхүүгийн байгууллагын Ард аппликейшнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь хохирогч Э.Нийн мэдүүлэг (хх 05 дугаар тал), Э.Нийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хх 1 дүгээр тал), хохирогч С.Мын мэдүүлэг (1-р хх 155-156 дугаар тал), С.Мын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хх 150 дугаар тал), хохирогч У.Эын мэдүүлэг (1-р хх 66 дугаар тал), У.Эын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хх 61 дүгээр тал), Э.Сгийн эзэмшлийн Голомт, Хаан банкнуудын дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх 96-97, 174, 178, 219, 221 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Э.Сгийн үйлдэл нь хохирогч Э.Н, С.М, У.Э нарын эзэмшлийн Ард кредит ББСБ-ын аппликейшиныг ашиглан мөнгө авах зорилгоор санаатайгаар хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.С нь хохирогч Э.Н, С.М, У.Э нартай хамт ажилдаг,танилууд болон найзын харилцаагаа ашиглан тэдний эзэмшлийн Ард кредит Банк бус санхүүгийн байгууллагын “Ард” аппликейшин буюу цахим орчинд хууль бусаар халдаж, нууц кодыг мэдэж авснаар уг аппликейшинд нэвтрэн данс үүсгэн мэдэгдлүүдийг зөвхөн өөрөө мэдэж мэдэээлэл оруулсан, “Ард” аппликейшинээс хохирогч нарт мэдэгдэлгүйгээр 3 удаагийн үйлдлээр нийт 12,26,8000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Сг цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч нараас кодыг мэдэж авч утсанд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн өөрийн утсанд ирүүлэхээр засварласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогч Э.Н, С.М, У.Э эзэмшлийн “Ард” аппликейшнээс өөрт нь мэдэгдэлгүйгээр 3 удаагийн гүйлгээгээр нийт 12,26,8000 төгрөгийн зээл авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Э.С нь У.Эын эд хөрөнгөд 5,278,000төгрөг, хохирогч С.Мын эд хөрөнгөд 4,990,000 төгрөгийг, Э.Нийн эд хөрөнгөд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Э.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч У.Э, С.М, Э.Н нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Э.Сд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д нь шүүгдэгч Э.Сд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ред Ми Нөүт 9 загварын гар утасны үнэ болох 280,000 төгрөгийг улсын орлогод оруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ред Ми Нөүт 9 загварын гар утасны үнэ болох 280,000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН