| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0074/Э |
| Дугаар | 149/2024ШЦТ/78 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 149/2024ШЦТ/78
2024 оны 06 сарын 25 өдөр Дугаар149/2024ШЦТ/78 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************** удаа ял шийтгүүлж байсан.
*****************
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Яллагдагч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө хохирогч *******ын эзэмшлийн “*******” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 431,000 төгрөгийн бараа, бэлэн мөнгө 920,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1351000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах, ******* хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийн эвдэн орж 431000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 920000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1351000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:17 цагт дэлгүүрээ онгойлгохоор хойд байшин руугаа орж хаалгаа дотор талаас нь онгойлгох гээд гэрлээ асаасан чинь худалдагчийн касс онгорхой, мөн дэлгүүр хүйтэн болчихсон байсан. Тэгээд шууд хойд байшингаас нөхрөө дуудаад “хүн орсон юм шиг байна, хулгай орсон бололтой байна” гэж хэлээд бид хоёр дэлгүүр доторх хэсгийг үзэхэд дэлгүүрийн дотор талын баруун зүгт харсан урд талын вакум цонхны түгжээ нь эвдэрчихсэн, томоороо дэлгээтэй байсан бөгөөд гадна талын төмрийг бүр салгаж аваад унагаачихсан байсан. Тэр даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эхлээд юу алдагдсан талаар мэдээгүй бөгөөд касс онгорхой болохоор нь мөнгө алдагдсан гэж бодож байсан боловч хяналтын камерын дүрс бичлэгийг шүүж шалгахад үл таних 1 залуу манай дэлгүүрт 2 удаа орж ирсэн байсан бөгөөд дэлгүүрийн вакум цонхыг түлхэж эвдэж, төмрийг татаж унагааж цонхоор орсон байсан. Эхлээд 2024 оны 02 дугаар сарын 08-ны 03:52 цагт орохдоо дэлгүүрээс 2 том “Сэрүүн” нэртэй пиво, 2 төрлийн 12 хайрцаг тамхи, 1 литрийн Evok, 1 литрийн Шар чингис архи, салат зэрэг зүйлс улаан сэтгэнд хийж аваад цонхоор буцаад гарч явсан байсан. Дараагийн удаа орохдоо 05:00 цагт мөн цонхоор буцаж орж ирэхдээ шууд дэлгүүрийн касс дээр очиж доод шургуулгаас 1000, 5000, 500, 100 төгрөгийн дэвсгэртэй барагцаагаар 400,000 орчим төгрөг байсныг юу ч үлдээлгүй аваад, дээд шургуулга татаж онгойлгоод 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэрттэй нийт 520.000 төгрөг тоолж боосон байсан мөн 1000, 500 төгрөгийн тус бүр 100 ширхэгтэй 2 боодол мөнгийг бүгдийг нь авсан бөгөөд кассын араас 2 нэр төрлийн 14 хайрцаг тамхи гараараа атгаж аваад кармадаа хийгээд буцаад цонхоор гараад явсан байсан. ...Би хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд авсан эд зүйл, бараа болон касс дотор бараа авахаар бэлдсэн байсан мөнгө болон үлдэгдэл тооцоог бодоход нийт 1.134.200 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн дэлгүүрийн цонхны түгжээ, гадна төмөр болон хамгаалалтыг засварласан гагнуурын зардал, эд зүйл хийдэг улаан сэтгэ зэрэг бусад хохирлыг нэмж бодоход 100.000 орчим төгрөгийн зүйл устгаж гэмтээсэн байсан. Иймд манай дэлгүүрт нийт 1.234.200 төгрөгийн хохирол учирсан. ...Камер шүүхэд хэн болох нь танигдахгүй, царай дүрсээ нуусан, маск зүүсэн хүн байсан учир огт таних боломжгүй байсан. ...Гомдолтой байна. Уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг олж өгнө үү. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тухайн үед өглөө эрт модонд явах гэж байсан тул манай жолооч ******* архи уугаагүй бөгөөд *******, ******* бид гурав 2 шил архи хувааж уучхаад тухайн өдрийн 21:00 цагийн орчимд эхнэртэйгээ хамт унтаад өгсөн байсан юм. Тэгээд өглөө сэрэхэд миний хажууд 1 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэг, Сэрүүн нэртэй 2 литрийн пиво 2 ширхэг, 1 хайрцаг дундын Mevies нэртэй тамхи, 1 хайрцаг Club LD нэртэй тамхи тус тус байсан бөгөөд улаан өнгийн дэлгүүрт байдаг сэтгэнд хийгээд тавьсан байхаар нь гайхаад “энэ ямар учиртай архи аваад ирсэн юм бэ?” гэж *******оос асуусан чинь ******* “шөнө галын хажууд сууж гал түлж байх үед нь ******* гаднаас улаан сэтгэнд архи, тамхи, пиво, ногооны салат зэрэг зүйл хийчихсэн орж ирсэн” гэж хэлсэн. Тэгээд өглөө ******* гэрт байхгүй байхаар нь *******оос яг юу болсон талаар асуухад “******* шөнө улаан сэтгэтэй архи, тамхи, пиво зэрэг зүйл барьж орж ирээд миний цалин орчихсон байна, ийг сэрээчих архи ууя” гээд байсан гэсэн. Тухайн үед ******* “өглөө эрт модонд уул руу явна, архи уугаад яах юм бэ?” гээд хэлсэн чинь архиа ч уухгүй, пиво ч уухгүй гараад явсан гэсэн. ...Тухайн өдрийн өглөө манай модонд явдаг машины эзэн нь гэрт орж ирээд архи, пиво байхыг харчхаад уурлаад ямар учиртай талаар нь асуучхаад уг сэтгэтэй эд зүйлсийг аваад гараад явсан. Тэр үед “аль дэлгүүрээс авсан юм” гэж асуугаад байсан бөгөөд “тийм улаан сэтгэтэй “” дэлгүүр байдаг, өөр дэлгүүр байхгүй байх” гээд сэтгийг нь аваачих өгөх гээд аваад гараад явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, болсон асуудлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлгийг өгнө. ...Тухайн үед бид дөрөв 1 шил архи хувааж уугаад машинаа янзалж дуусгаад , бид гурав гарч яваад дахиад нөгөө дэлгүүрээс архи аваад, бид хоёр гудамжинд ууж байсан чинь ******* араас ирээд хамт ууж байгаад яваад өгсөн. Тэрний дараагаар бид хоёр Найрамдалын гудамжинд үл таних айлд очиж дахиад 2 шил архи уугаад согтуудаа гийн гар утсыг зарах гэж яваад *******, ******* нартай гудамжинд тааралдаад *******ийн гудамжинд түрээсэлж түр хугацаанд байгаа гэх хашаа байшинд очиж хоол хийж идээд , ******* бид гурав гэрээс нь гарч яваад ий гар утсыг үл таних хүнд 50,000 төгрөгөөр зараад архи авч уусан. Гэрт нь ууж байх үед , хоёр унтаад өгсөн бөгөөд унтахаасаа өмнө “тамхигүй болчихлоо” гэхээр нь би дэлгүүр явж тамхи авах гээд 6000 төгрөг аваад гараад явсан. Тухайн үед шөнө болж байсан бөгөөд хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байгаа юм. Би *******ийн гудамжнаас гарч яваад “*******” гээд дэлгүүр рүү онгорхой байж магадгүй гэж бодоод хаалгыг татсан чинь цоожтой байсан юм. Тэгэхээр нь хаалгыг татаж татаж байгаад онгойхгүй болохоор нь хэсэг байж байгаад цонхны гадна талын төмөр хашлагыг нь гараараа татсан чинь хамгаалалт нь салаад уначихаар нь вакум цонхны жижиг онгойдог хэсгийг нь хоёр гараараа дарж байгаад хэд хэдэн удаа дугтарч түлхээд онгойчихоор нь “*******” дэлгүүрийн цонхоор нь орж хулгай хийсэн. ...Би эхэлж ороод тухайн дэлгүүрийн зөөврийн улаан сэтгэн сав аваад дотор нь пиво, архи, тамхи, шилтэй салат зэрэг зүйлс авч гарсан. Тэгчхээд нөгөө хэдийн байсан түрээсийн байшинд буцаж очиход бүгдээрээ унтчихсан байхаар нь уг дэлгүүрээс авсан эд зүйлсийг улаан сэтгэтэй нь хамт тавиад гараад явсан бөгөөд дахиад нөгөө дэлгүүрийн цонхоор орж касст байсан бэлэн мөнгөнөөс 20,000, 5,000, 1,000, 500 төгрөгийн дэвсгэртүүдийг бүгдийг нь аваад, кассын урд талд байсан тамхинаас хэд хэдэн хайрцгийг атгаж аваад шууд цонхоор нь гарсан. Тухайн үед ухаан санаа орж гараад, их хэмжээний согтолттой байсан бөгөөд хонох газар хайж буудлаар явахад оруулахгүй байхаар нь замын хойшоо гараад байрны орцонд хоноод өглөө сэрээд авсан мөнгөө тоолоход 900,000 гаруй төгрөг байсан бөгөөд хэдэн хайрцаг тамхитай сэрсэн. Тэгээд замын урагшаа хот хоорондын таксины зогсоол руу алхаж очоод таксинд суугаад Улаанбаатар хот руу явсан. ...Би өөрийн гэмт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би учруулсан бүх хохирлыг бүрэн барагдуулна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-10 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдийн тэмдэглэл ******* хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн өмнө нь ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар/хх-ийн 75-103 дугаар хуудас/
Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-123/0174 дугаартай “хулгайд алдагдсан гэх барааны үнийг нийт 431,000 төгрөг” гэж тогтоосон дүгнэлт/хх-ийн 32-39 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* хохирогч *******т хохирол төлсөн хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн 104, 108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч ******* гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах, ******* хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийн эвдэн орж 431000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 920000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1351000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/х-ийн 5-10 дугаар хуудас/, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-123/0174 дугаартай “хулгайд алдагдсан гэх барааны үнийг нийт 431,000 төгрөг” гэж тогтоосон дүгнэлт/хх-ийн 32-39 дүгээр хуудас/
зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1351000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгч *******т Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогчид 1351000 төгрөгийн бодит хохирлыг учруулсныг шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Гурав. Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн урд өмнө удаа дараа хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг шүүгдэгч *******т оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогчид 1351000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 03/гурав/жил, 06/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогч *******т 1351000/нэг сая гурван зуун тавин нэгэн мянган/төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ