| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0604/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/621 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/621
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас М.ж овогт С-н Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Т-д овогт М-н Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105018350525 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, хужирбулан **** тоотод оршин суух, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 264 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан М овогт С-н Э /РД:УК*********/.
2.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зүүн тасган ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр ялаар шийтгүүлж байсан Т-д овогт М-н Н/РД:ЛЮ*********/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Э нь М.Нтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Ннь С.Эыг 2019 оны 12 дугаар 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Р.Үын гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамтран оролцож “хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “...Юуны өмнө чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Мөрийтэй тоглоомд донтож, амар хялбар аргаар мөнгө олох гэж шунаж явсны хор уршгаар гэмт хэрэг үйлдэж нийгэмд хохирол хор уршиг учруулсандаа харамсаж байна. Өмнө нь Өвөрхангай аймгийн хорих байгууллагад 1 жилийн хугацаанд хоригдсон. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож гэмшиж ухаарсан. Цаашид чин шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Мөн хохирогчид учирсан хохирлыг өөрийн хүч хөдөлмөрөөр ажил хийн төлөхөөс өөр боломжгүй. Миний ар гэрийнхэн хохирол төлбөр төлөх боломжгүй. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нмэдүүлэхдээ: “...Ү эгчийн гэрээс шунахайн сэдэлтээр мөнгийг авсандаа маш их харамсаж байна. Эхнэрийнхээ ах дүү хамаатан садны өмнө буруутай үйлдэл хийсэн. Тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Эхнэрийгээ мэдээгүй байхад нь энэ хэрэгт оролцуулан ах дүү хамаатан садантай нь маргалдуулсандаа харамсаж байна. Би шилжилтийн насны 2 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй. Цаашид өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Р.Үын өгсөн: “...Би өөрөө байр авах санаатай мөнгө цуглуулж байсан мөнгө байсан юм. Уг мөнгийг өөрийн төрсөн эгч Өлзийсайханы гэрт бэлнээр хадгалдаг байсан. Энэ талаар хэн ч мэддэггүй би ганцаараа л мэддэг гэж бодож байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сард байр авах санаатай дүү Ц-ийн охин Д, нөхөр нь гэх залуу М.Н нарт хэлэхэд надад байр хайж өгнө олж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байх Д манай гэрт ирээд бөхийн өргөөний тэнд аягүй гоё байр байна. Маргааш шууд авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь дүү Ц-г дагуулан эгч Ө-н эгчийн гэрт очоод мөнгөө бэлнээр нь гялгар уутанд хийгээд гэртээ авад ирсэн. Тэгэхэд би одоогоор ** дугаар хорооны *** дугаар байрны ** давхар **** тоот байранд амьдардаг байсан. Тэр өдөр мөнгө аваад гэртээ ирэхэд гэрт Д-г байсан. Би гэртээ орж ирээд мөнгөө өөрийн улаан өнгийн чумданд хийж цахилгааныг нь татаад дөрвөлжин хайрцагт хийгээд орхисон. Тэгээд бид хэд гэрээс гараад Цгийн гэрт хонохоор явсан. Гэрт нь би Д, түүний нөхөр Н, Ц нар байсан Маргааш нь гэртээ ирсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ би байж байхад Дч хороололд нэг байр байна. Очиж үзье гээд гэрийн гадаа ирсэн байсан. Би гараад Дчийн нөхөр Нбид гурав хороололд байр үзэхээр явсан. Тэгээд гурав дугаар хороололд нэг байр үзсэн тэр байр их аятайхан санагдсан. Байр үзүүлж дуусгаад Дч нөхрийн хамт манай гэрийн гадаа 21 цагийн үед буулгаад явсан. Би тэгээд шууд гэр лүүгээ орохгүй төрсөн дүү болох Гэрэлмаагийн гэрт очиж хонохоор богд ар хороолол руу очсон чинь дүү Гэрэлмаагийнх маш олон хүнтэй хүнтэй байсан учир намайг Гэрэлмаа яах гэсэн юм бэ эгч? Манайд олон хүн байна гэж хэлэхээр нь би эргээд гэр лүүгээ харьсан. Би гэртээ ганцаараа байдаг. Гэртээ очоод эд зүйлээ ажиж байсан чинь миний мөнгө хийсэн хайрцаг эмх цэгцгүй харагдахаар нь шагайж харахад улаан чумдан хажуугаар нь задарсан байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байхаар нь дүү эгч нар луугаа яриад цагдаа дуудсан цагдаа нар их шөнө ирсэн. Би тухайн үед миний том охин Баяржавхлангийн охин Анударь 19 настай охин цуг байсан юм. Намайг гэртээ байр авах гэж байгаа мөнгө авчирч хадгалсныг Дч, нөхөр Н, дүү Ц нар л мэдэж байгаа юм. Мөнгө цааш нь хийхэд Дч, Ц нар хараад байж байсан юм. Манай гэрийн түлхүүр нь хоёрхон хувь байдаг. Манай гэрийн түлхүүрийг Дч гэрт хонодог орой авч хувилуулсан гэж хэлж байсан. Тухайн үед манай дүү Цгийн охин Дч нөхөр Н, Э нар хүрч ирээд уучлалт гуйгаад мөнгө буцааж төлөхөөр гуйсан. Тухайн үед Э гэх залуу манай гэрт орж авсан юм билээ. Тэгээд Дч, Н, Э нар хувааж авсан шиг байсан. Надад бүгдийг нь төлж барагдуулна гэж баталгаа хүртэл бичиж өгсөн. Одоо Дч надад 16.000.000 төгрөг төлж барагдуулсан. Э нь одоог хүртэл сураггүй алга болсон. Тухайн үед би өөрийн ах дүү нарын хүүхдүүдээ шоронд оруулахгүйн тулд цагдаагийн байгууллагад санал гомдол байхгүй гэж гомдлоо хаалгасан. Дч талыг нь төлнө гэсэн Э нь талыг нь төлнө гэж тохиролцсон байсан ч одоо Э нь сураггүй алга болсон байгаа юм. Эын ээж гэх хүн надад уван цувуулж 8.000.000 сая гаран төгрөг өгсөн байгаа бүх баримт болон бичсэн дэвтэр байгаа юм....” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн өгсөн: “...Би Ү гэж хүний төрсөн дүү Цгийн охин нь байгаа юм. Ү нь гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байсныг би долоо хоногийн өмнө мэдсэн. Ү эгч байранд хийх ёстой мөнгийг хамт явж Банканд тушааж өгөөрэй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед залгаад мөнгө алга боллоо гэж хэлсэн. Надруу залгахаасаа өмнө Анударь манай нөхөр Нруу утасдаж хэлсэн. Үын байрны түлхүүр надад бол байдаггүй өөр хэнд байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн дахин өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ү эгч байр худалдан авахаар байр хайж байсан бөгөөд нэг өдөр манай гэрт Э манай нөхөр Нбид байж байхад Ү эгч нь байж таараад байр худалдан авах талаар ярьж байсан. Тэгээд би Ү эгчид нөхөр Нийн хамт байр харж байхад хэдэн гайгүй байр харагдсан бөгөөд тэрийг харуулах гэж Ү эгчийг бид хоёр дагуулаад явсан. Тэгээд тухайн байрыг үзүүлчхээд Ү эгчийг гэрийнхэн хажуу талд буулгаж өгчхөөд би Амараа гэх найзтайгаа гадуур явж байхад Ү эгч гэрт хадгалж байсан 43,000,000 төгрөг нь алга болсон байна гээд бөөн юм болсон. Тэгээд би эргэж очоод Цагдаад дуудлага өгчхөөд юу болсон талаар нь тайлбар мэдүүлэг өгсөн өдрөөс хойш Амараа гэх найзтайгаа гадуур ажил хийгээд яваад байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын үед манай нөхөр Ннь надад би чамд юм хэлье гээд уйлж байгаад би Эын хамт Ү эгчийн гэрийнхэн түлхүүрийг нь хувилж байгаад хоёулаа гадуур Ү эгчид байр харуулаад явж байхад ардуур нь Э нь Ү эгчийн гэрт нь ороод тухайн мөнгийг нь хулгайлж авсан юм. Би тухайн мөнгөнөөс 6,000,000 төгрөг бэлнээр авсан одоо яах уу гээд надад бүх зүйлээ ярихад нь би Э луу залгаад манай нөхөр Нийн ярьж байгаа зүйлс үнэн юм уу? Тэр хулгайлж авсан мөнгө чинь хаана байгаа юм одоо хэдэн төгрөг байгаа юм эргүүлж мөнгийг нь өг гээд хэлэхэд Э нь надад одоо тухайн мөнгөнөөс нь 11,000,000 төгрөг байгаа гэж хэлсэн.
Тэгэхээр нь би маргааш Нийг дагуулаад Эын гэрт нь очоод эхнэр болох Дөлгөөнийг гаргаж ирээд юу болсон талаар бүгдийг нь хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр Ү эгчийн охин нь болох Туул руу фейсбүүк чаатаар залгаарай яаралтай гээд хэлэхэд Туул нь Турк улсаас над руу залгасан. Тэгээд би Туулд болсон бүх зүйлсийг хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр нь Ү эгч охиныхоо хамт манай гэрт хүрч ирээд бид нар бүгдээрээ Эын гэр лүү явсан. Тэгээд бид Эын гэрт нь очоод Н, Э нар нь бүх хүмүүст юу болсон талаар хэлж өгсөн. Тэгээд Эт байгаа 11,000,000 төгрөгөө эргүүлж өг гэж хэлсэн боловч Э нь Ү эгчид эргүүлээд нэлээд бага мөнгө өгсөн бөгөөд яадаг ч байсан 11,000,000 төгрөг бол эргүүлж өгөөгүй ээ…” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Р.Ө-ы өгсөн: “...Одоо би сайн санахгүй байна тэхдээ миний мэдэж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын үед манай төрсөн дүү болох Ү нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 47в байрны 5 тоотод манай гэрт хүрч ирээд надад хэлэхдээ байр авахаар мөнгө хадгалж байсан юм. Одоо энэ мөнгөөр байр авах гэж байгаа тийм болохоор энэ мөнгөө түр хугацаанд танай гэрт үлдгэчихье гэж хэлсэн бөгөөд тухайн үед би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзэхэд 42,000,000 билүү 43,000,000 төгрөг байсан бөгөөд хажуу талд нь бутархайгаар 600,000-700,000 төгрөг байсан. Тэгээд би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзчихээд улаан өнгийн чемодан аваад тухайн чемодан дотор хийгээд манай гэрт хадгалж байсан бөгөөд хэд хоногийн дараа Ү нь манай гэрт хүрч ирээд тухайн мөнгөө гэр лүүгээ аваад явлаа гэж хэлээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 110 дүгээр байрны 184 тоот гэр лүүгээ авч явсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Ү нь манайхаас авч явсан бэлэн мөнгөө хулгайд алдсан гэж байсан бөгөөд сүүлдээ тухайн мөнгийг нь манай дүү Цгийн хүүхдийнхэн нөхөр нь буюу Ннь нэг найзтайгаа нийлээд гэрт нь орж хулгай хийж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / нэг дүгээр хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
М.Н-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэг дүгээр хавтаст хэргийн 167-182 дүгээр хуудас/,
Э.Дч-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэг дүгээр хавтаст хэргийн 183-185 дүгээр хуудас/,
Э.Д-ний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хоёр дугаар хавтаст хэргийн 30-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 153,159 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 107, 146 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Э нь М.Нтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч М.Ннь С.Эыг 2019 оны 12 дугаар 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Р.Үын гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж “хулгайлах” хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт шүүгдэгч С.Эаас 5,800,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 16,075,000 төгрөгийг хохирогчид гаргуулах, шүүгдэгч М.Ннь 21,875,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Д-с шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохирогч Р.Үын зээ охин Анударийн данс руу шилжүүлсэн төлбөрийг хохиролд оруулан тооцуулж үлдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Туяа:”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч С.Э нь М.Нтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Р.Үын өгсөн: “...Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ би байж байхад Дч хороололд нэг байр байна. Очиж үзъе гээд гэрийн гадаа ирсэн байсан. Би гараад Дчийн нөхөр Нбид гурав хороололд байр үзэхээр явсан. Тэгээд гурав дугаар хороололд нэг байр үзсэн тэр байр их аятайхан санагдсан. Байр үзүүлж дуусгаад Дч нөхрийн хамт манай гэрийн гадаа 21 цагийн үед буулгаад явсан. Би тэгээд шууд гэр лүүгээ орохгүй төрсөн дүү болох Г-ийн гэрт очиж хонохоор богд ар хороолол руу очсон чинь дүү Гэрэлмаагийнх маш олон хүнтэй хүнтэй байсан учир намайг Гэрэлмаа яах гэсэн юм бэ эгч? Манайд олон хүн байна гэж хэлэхээр нь би эргээд гэр лүүгээ харьсан. Би гэртээ ганцаараа байдаг. Гэртээ очоод эд зүйлээ ажиж байсан чинь миний мөнгө хийсэн хайрцаг эмх цэгцгүй харагдахаар нь шагайж харахад улаан чумдан хажуугаар нь задарсан байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байхаар нь дүү эгч нар луугаа яриад цагдаа дуудсан цагдаа нар их шөнө ирсэн. Би тухайн үед миний том охин Баяржавхлангийн охин Анударь 19 настай охин цуг байсан юм. Намайг гэртээ байр авах гэж байгаа мөнгө авчирч хадгалсныг Дч, нөхөр Н, дүү Ц нар л мэдэж байгаа юм. Мөнгө цааш нь хийхэд Дч, Ц нар хараад байж байсан юм. Манай гэрийн түлхүүр нь хоёрхон хувь байдаг. Манай гэрийн түлхүүрийг Дч гэрт хонодог орой авч хувилуулсан гэж хэлж байсан. Тухайн үед манай дүү Цгийн охин Дч нөхөр Н, Э нар хүрч ирээд уучлалт гуйгаад мөнгө буцааж төлөхөөр гуйсан. Тухайн үед Э гэх залуу манай гэрт орж авсан юм билээ. Тэгээд Дч, Н, Э нар хувааж авсан шиг байсан. Надад бүгдийг нь төлж барагдуулна гэж баталгаа хүртэл бичиж өгсөн. Одоо Дч надад 16.000.000 төгрөг төлж барагдуулсан. Э нь одоог хүртэл сураггүй алга болсон. Тухайн үед би өөрийн ах дүү нарын хүүхдүүдээ шоронд оруулахгүйн тулд цагдаагийн байгууллагад санал гомдол байхгүй гэж гомдлоо хаалгасан. Дч талыг нь төлнө гэсэн Э нь талыг нь төлнө гэж тохиролцсон байсан ч одоо Э нь сураггүй алга болсон байгаа юм. Эын ээж гэх хүн надад уван цувуулж 8.000.000 сая гаран төгрөг өгсөн байгаа бүх баримт болон бичсэн дэвтэр байгаа юм....” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн өгсөн: “...Би Ү гэж хүний төрсөн дүү Цгийн охин нь байгаа юм. Ү нь гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байсныг би долоо хоногийн өмнө мэдсэн. Ү эгч байранд хийх ёстой мөнгийг хамт явж Банканд тушааж өгөөрэй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед залгаад мөнгө алга боллоо гэж хэлсэн. Надруу залгахаасаа өмнө Анударь манай нөхөр Нруу утасдаж хэлсэн. Үын байрны түлхүүр надад бол байдаггүй өөр хэнд байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн дахин өгсөн: “...би Амараа гэх найзтайгаа гадуур явж байхад Ү эгч гэрт хадгалж байсан 43,000,000 төгрөг нь алга болсон байна гээд бөөн юм болсон. Тэгээд би эргэж очоод Цагдаад дуудлага өгчхөөд юу болсон талаар нь тайлбар мэдүүлэг өгсөн өдрөөс хойш Амараа гэх найзтайгаа гадуур ажил хийгээд яваад байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын үед манай нөхөр Ннь надад би чамд юм хэлье гээд уйлж байгаад би Эын хамт Ү эгчийн гэрийнхэн түлхүүрийг нь хувилж байгаад хоёулаа гадуур Ү эгчид байр харуулаад явж байхад ардуур нь Э нь Ү эгчийн гэрт нь ороод тухайн мөнгийг нь хулгайлж авсан юм. Би тухайн мөнгөнөөс 6,000,000 төгрөг бэлнээр авсан одоо яах уу гээд надад бүх зүйлээ ярихад нь би Э луу залгаад манай нөхөр Нийн ярьж байгаа зүйлс үнэн юм уу? Тэр хулгайлж авсан мөнгө чинь хаана байгаа юм одоо хэдэн төгрөг байгаа юм эргүүлж мөнгийг нь өг гээд хэлэхэд Э нь надад одоо тухайн мөнгөнөөс нь 11,000,000 төгрөг байгаа гэж хэлсэн.
Тэгэхээр нь би маргааш Нийг дагуулаад Эын гэрт нь очоод эхнэр болох Д-г гаргаж ирээд юу болсон талаар бүгдийг нь хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр Ү эгчийн охин нь болох Туул руу фейсбүүк чаатаар залгаарай яаралтай гээд хэлэхэд Туул нь Турк улсаас над руу залгасан. Тэгээд би Туулд болсон бүх зүйлсийг хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр нь Ү эгч охиныхоо хамт манай гэрт хүрч ирээд бид нар бүгдээрээ Эын гэр лүү явсан. Тэгээд бид Эын гэрт нь очоод Н, Э нар нь бүх хүмүүст юу болсон талаар хэлж өгсөн. Тэгээд Эт байгаа 11,000,000 төгрөгөө эргүүлж өг гэж хэлсэн боловч Э нь Ү эгчид эргүүлээд нэлээд бага мөнгө өгсөн бөгөөд яадаг ч байсан 11,000,000 төгрөг бол эргүүлж өгөөгүй ээ…” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Р.Ө-ы өгсөн: “...би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзэхэд 42,000,000 билүү 43,000,000 төгрөг байсан бөгөөд хажуу талд нь бутархайгаар 600,000-700,000 төгрөг байсан. Тэгээд би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзчихээд улаан өнгийн чемодан аваад тухайн чемодан дотор хийгээд манай гэрт хадгалж байсан бөгөөд хэд хоногийн дараа Ү нь манай гэрт хүрч ирээд тухайн мөнгөө гэр лүүгээ аваад явлаа гэж хэлээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 110 дүгээр байрны 184 тоот гэр лүүгээ авч явсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Ү нь манайхаас авч явсан бэлэн мөнгөө хулгайд алдсан гэж байсан бөгөөд сүүлдээ тухайн мөнгийг нь манай дүү Цгийн хүүхдийнхэн нөхөр нь буюу Ннь нэг найзтайгаа нийлээд гэрт нь орж хулгай хийж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / нэг дүгээр хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ннь С.Этай бүлэглэн 2019 оны 12 дугаар 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 110 дугаар байрны 184 тоот иргэн Р.Үын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43,750,000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Р.Үын гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамтран оролцож “хулгайлсан” болох нь
мөрдөн байцаалтад хохирогч Р.Үын өгсөн: “...Тэгэхээр нь дүү Цг дагуулан эгч Ө эгчийн гэрт очоод мөнгөө бэлнээр нь гялгар уутанд хийгээд гэртээ авад ирсэн. Тэгэхэд би одоогоор 25 дугаар хорооны 110 дугаар байрны 15 давхар 1184 тоот байранд амьдардаг байсан. Тэр өдөр мөнгө аваад гэртээ ирэхэд гэрт Дч байсан. Би гэртээ орж ирээд мөнгөө өөрийн улаан өнгийн чумданд хийж цахилгааныг нь татаад дөрвөлжин хайрцагт хийгээд орхисон. Тэгээд бид хэд гэрээс гараад Цгийн гэрт хонохоор явсан. Гэрт нь би Дч, түүний нөхөр Н, Ц нар байсан Маргааш нь гэртээ ирсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ би байж байхад Дч хороололд нэг байр байна. Очиж үзье гээд гэрийн гадаа ирсэн байсан. Би гараад Дчийн нөхөр Нбид гурав хороололд байр үзэхээр явсан. Тэгээд гурав дугаар хороололд нэг байр үзсэн тэр байр их аятайхан санагдсан. Байр үзүүлж дуусгаад Дч нөхрийн хамт манай гэрийн гадаа 21 цагийн үед буулгаад явсан. Би тэгээд шууд гэр лүүгээ орохгүй төрсөн дүү болох Гэрэлмаагийн гэрт очиж хонохоор богд ар хороолол руу очсон чинь дүү Гэрэлмаагийнх маш олон хүнтэй хүнтэй байсан учир намайг Гэрэлмаа яах гэсэн юм бэ эгч? Манайд олон хүн байна гэж хэлэхээр нь би эргээд гэр лүүгээ харьсан. Би гэртээ ганцаараа байдаг. Гэртээ очоод эд зүйлээ ажиж байсан чинь миний мөнгө хийсэн хайрцаг эмх цэгцгүй харагдахаар нь шагайж харахад улаан чумдан хажуугаар нь задарсан байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байхаар нь дүү эгч нар луугаа яриад цагдаа дуудсан цагдаа нар их шөнө ирсэн. Би тухайн үед миний том охин Баяржавхлангийн охин Анударь 19 настай охин цуг байсан юм. Намайг гэртээ байр авах гэж байгаа мөнгө авчирч хадгалсныг Дч, нөхөр Н, дүү Ц нар л мэдэж байгаа юм. Мөнгө цааш нь хийхэд Дч, Ц нар хараад байж байсан юм. Манай гэрийн түлхүүр нь хоёрхон хувь байдаг. Манай гэрийн түлхүүрийг Дч гэрт хонодог орой авч хувилуулсан гэж хэлж байсан. Тухайн үед манай дүү Цгийн охин Дч нөхөр Н, Э нар хүрч ирээд уучлалт гуйгаад мөнгө буцааж төлөхөөр гуйсан. Тухайн үед Э гэх залуу манай гэрт орж авсан юм билээ. Тэгээд Дч, Н, Э нар хувааж авсан шиг байсан. Надад бүгдийг нь төлж барагдуулна гэж баталгаа хүртэл бичиж өгсөн. Одоо Дч надад 16.000.000 төгрөг төлж барагдуулсан. Э нь одоог хүртэл сураггүй алга болсон. Тухайн үед би өөрийн ах дүү нарын хүүхдүүдээ шоронд оруулахгүйн тулд цагдаагийн байгууллагад санал гомдол байхгүй гэж гомдлоо хаалгасан. Дч талыг нь төлнө гэсэн Э нь талыг нь төлнө гэж тохиролцсон байсан ч одоо Э нь сураггүй алга болсон байгаа юм. Эын ээж гэх хүн надад уван цувуулж 8.000.000 сая гаран төгрөг өгсөн байгаа бүх баримт болон бичсэн дэвтэр байгаа юм....” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн өгсөн: “...Би Ү гэж хүний төрсөн дүү Цгийн охин нь байгаа юм. Ү нь гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байсныг би долоо хоногийн өмнө мэдсэн. Ү эгч байранд хийх ёстой мөнгийг хамт явж Банканд тушааж өгөөрэй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед залгаад мөнгө алга боллоо гэж хэлсэн. Надруу залгахаасаа өмнө Анударь манай нөхөр Нруу утасдаж хэлсэн. Үын байрны түлхүүр надад бол байдаггүй өөр хэнд байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Дчийн дахин өгсөн: “...би Амараа гэх найзтайгаа гадуур явж байхад Ү эгч гэрт хадгалж байсан 43,000,000 төгрөг нь алга болсон байна гээд бөөн юм болсон. Тэгээд би эргэж очоод Цагдаад дуудлага өгчхөөд юу болсон талаар нь тайлбар мэдүүлэг өгсөн өдрөөс хойш Амараа гэх найзтайгаа гадуур ажил хийгээд яваад байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын үед манай нөхөр Ннь надад би чамд юм хэлье гээд уйлж байгаад би Эын хамт Ү эгчийн гэрийнхэн түлхүүрийг нь хувилж байгаад хоёулаа гадуур Ү эгчид байр харуулаад явж байхад ардуур нь Э нь Ү эгчийн гэрт нь ороод тухайн мөнгийг нь хулгайлж авсан юм. Би тухайн мөнгөнөөс 6,000,000 төгрөг бэлнээр авсан одоо яах уу гээд надад бүх зүйлээ ярихад нь би Э луу залгаад манай нөхөр Нийн ярьж байгаа зүйлс үнэн юм уу? Тэр хулгайлж авсан мөнгө чинь хаана байгаа юм одоо хэдэн төгрөг байгаа юм эргүүлж мөнгийг нь өг гээд хэлэхэд Э нь надад одоо тухайн мөнгөнөөс нь 11,000,000 төгрөг байгаа гэж хэлсэн.
Тэгэхээр нь би маргааш Нийг дагуулаад Эын гэрт нь очоод эхнэр болох Дөлгөөнийг гаргаж ирээд юу болсон талаар бүгдийг нь хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр Ү эгчийн охин нь болох Туул руу фейсбүүк чаатаар залгаарай яаралтай гээд хэлэхэд Туул нь Турк улсаас над руу залгасан. Тэгээд би Туулд болсон бүх зүйлсийг хэлж өгсөн бөгөөд тухайн өдөр нь Ү эгч охиныхоо хамт манай гэрт хүрч ирээд бид нар бүгдээрээ Эын гэр лүү явсан. Тэгээд бид Эын гэрт нь очоод Н, Э нар нь бүх хүмүүст юу болсон талаар хэлж өгсөн. Тэгээд Эт байгаа 11,000,000 төгрөгөө эргүүлж өг гэж хэлсэн боловч Э нь Ү эгчид эргүүлээд нэлээд бага мөнгө өгсөн бөгөөд яадаг ч байсан 11,000,000 төгрөг бол эргүүлж өгөөгүй ээ…” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Р.Ө-ы өгсөн: “...би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзэхэд 42,000,000 билүү 43,000,000 төгрөг байсан бөгөөд хажуу талд нь бутархайгаар 600,000-700,000 төгрөг байсан. Тэгээд би Үын хамт тухайн мөнгийг тоолж үзчихээд улаан өнгийн чемодан аваад тухайн чемодан дотор хийгээд манай гэрт хадгалж байсан бөгөөд хэд хоногийн дараа Ү нь манай гэрт хүрч ирээд тухайн мөнгөө гэр лүүгээ аваад явлаа гэж хэлээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 110 дүгээр байрны 184 тоот гэр лүүгээ авч явсан. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа Ү нь манайхаас авч явсан бэлэн мөнгөө хулгайд алдсан гэж байсан бөгөөд сүүлдээ тухайн мөнгийг нь манай дүү Ц-гийн хүүхдийнхэн нөхөр нь буюу Ннь нэг найзтайгаа нийлээд гэрт нь орж хулгай хийж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /нэг дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / нэг дүгээр хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
М.Н-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэг дүгээр хавтаст хэргийн 167-182 дүгээр хуудас/,
Э.Дч-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /нэг дүгээр хавтаст хэргийн 183-185 дүгээр хуудас/,
Э.Д-ний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хоёр дугаар хавтаст хэргийн 30-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э, М.Н нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг объектив талын шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нар нь субьектив санаа зорилготой бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Э, М.Ннарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Э, М.Ннар нь гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Ү-д нийт 43,750,000 учирсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.Н21,875,000 төгрөг, шүүгдэгч С.Э-ын хувьд хохирлыг хохирогч Р.Ү-ын зээ охин А-н дансанд шилжүүлсэн гэж мэдүүлдэг боловч улсын яллагч хохирлоос хасах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Хохирогч Р.Ү-ыг шүүх хуралд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул хавтаст хэрэг авагдсан мөрдөн байцаалтад хохирогч Р.Үын өгсөн: “...Би тухайн үед миний том охин Б-ийн охин А нь 19 настай охин цуг байсан юм...” гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогчид Анударь гэж зээ охин байдаг талаар мэдүүлсэн байна. Мөн хэрэгт авагдсан хохирол төлсөн талаарх дансны хуулгаар Анударь гэх эзэмшигчийн дансруу хохирлын төлбөрийг хэд хэдэн дансуудаас төлж байсан болох нь нотлогдож байх тул 16,640,000 төгрөгийг хохирогч Р.Үад төлсөн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан хохирлын үлдэгдэл 5,235,000 төгрөгийг шүүгдэгч С.Эаас гаргуулж хохирогч Р.Үад олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Эыг М.Нтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Нийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялаас хасуулан тооцуулах саналтай байна...” санал,
Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Б.Долгорсүрэн: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд урьд 2 удаа ял шийтгүүлсэн ба тухайн ял шийтгэлийг тухай бүр эдэлж дууссан. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн энэ хэрэгт холбогдох үйлдэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д заасан энэ зүйл анги орж байгаа тул хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 2 дахь удаагаа ял шийтгүүлж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ үйлдлийг Өвөрхангай аймагт ял шийтгүүлсэн үйлдэлд хамт шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэх санал,
Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Д.Туяа: “...шүүгдэгч М.Нийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан оногдуулсан ялын дээд хэмжээг хоёрны нэгээс хэтрүүлэхгүй хэрэглэж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хулийн 7.2 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Нт оногдуулах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч С.Эт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Э 95 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С-н Э, Т овогт М-н Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Эт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Нт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч С.Эт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 95 хоногийн 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ Зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 5,235,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Үад олгосугай.
6. Шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Ннь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Н, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ