Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/625

 

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,              

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/,  

шүүгдэгч/хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч/хохирогч Б.А, түүний өмгөөлөгч С.Сансартуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ийн Ба*д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Х***д овогт М***н Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боржигон овогт Б***н А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205032141431 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн М*** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Өнөр хороолол ** дугаар байрны 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б***ын А /РД:МР***********/,

 

Монгол улсын иргэн, 19** оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ** байрны *** тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х**** овогт М****н Ба /РД:УП********/,

 

 Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны гагнуурчин, "АПУ ДЕЙРИ ХХК-д савлах хэсгийн ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** дүгээр хороолол, Гео **** дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х*** овогт Б****н Б /РД:СЮ*********/ яллах дүгнэлтэд дурдсанаар.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.А нь 2022 оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Б нь Б.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь М.Б-тай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Мөн маргааны явцад хохирогч Б.А эзэмшлийн 11-41 УБИ улсын дугаартай, Лексус 570 загварын тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын өгсөн: “...Би хохирогч Б.А-ийн машиныг гэмтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Камерын бичлэгийг сиди-д хуулан байцаагчид өгсөн. Тус камерын бичлэгт бүх зүйл тодорхой байгаа. Бага зэргийн сархад амссан байсан хэдий ч Б.А-ийн биед гэмтэл учруулах хэмжээний байгаагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-ын өгсөн: “...Би Б.А-ийн биед зодъё гэсэн зорилготой гар хүрээгүй. А-ийг Баас салгах гэсэн чинь А намайг цохихоор нь зөрүүлээд цохисон. Би А-ийн шүдийг унагасан гэдгийг эсэргүүцэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “...Б, Ба нарыг мэдүүлгийг уншиж танилцахад болсон хэргийн талаар гуйвуулсан шинжтэй мэдүүлэг өгсөн байсан. Би хоёр найзтайгаа уулзчихаад UB palace-н хаалганаас 2 метрийн зайтай төв зам руу орох гээд замын зорчих хэсэгт явж байсан. Тухайн үед миний унаж байсан машин зөв талдаа хүрдтэй машин байсан болохоор замын зорчих хэсгийн дотор тал руу харсан байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна шар залуугийн мэдүүлснээр бол зорчих хэсгийн гадна талд зогсож байсан буруу талдаа хүрдтэй машинтай хүн цонхоороо харж өөрийг нь өдөж байгаад зодсон утгатай мэдүүлэг өгсөн байсан. Зам түгжрэлтэй байсан болохоор машин маш бага хурдтайгаар явж байсан. Нэрийг нь сайн мэдэхгүй шар залуу төв замын зорчих хэсгийн голоо согтуу орилж машинуудыг цохиод гүйгээд байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ энэ талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Миний машин дээр хүрч ирээд машины цонхоор намайг цохихоор нь машинаасаа бууж гарахад нүүр нүдгүй цохиж авсан. Быг санаатайгаар цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б.А-ийн өгсөн: “...М.Б намайг цохиогүй гэж байна. Намайг машины урдуур Б.Б-ыг барьж авах гээд давхралдан ноцолдож байсан чинь М.Б ирэхээр нь эргэж харсан чинь хоёр удаа цохисон. Тухайн үед Б.Б, М.Б нарын нэрийг сайн мэдэхгүй болохоор шар, бор залуу гэж тодорхойлж байсан. Ноцолдож байгаад босож ирсэн чинь нүүр лүү цохисон талын ам хэсгээс цус гарахаар нь гайхаад харсан чинь нэг шүд хугарч, нэг шүд нь арьсан дээрээ тогтож байсан. Чи миний шүд рүү цохичихлоо гээд шүдээ үзүүлсэн чинь та нар намайг дийлэхгүй шүү гэж орилж байснаа Б.Б-тай ноцолдож байх хооронд машинуудын голоор орж цаашаа зугтаасан. Ойртвол хүн алахаар байсан ба ойртож болохгүй бас зугтаалгаж болохгүй байдалтай байсан. Б.Б нүүр лүү цохиж авч энэ хэргийн эхлэлийг тавьсан. Машин дотор орж ирж над руу дайрч машин нүдээд байсан. Манай хоёр найз бид нарыг салган машинд суулгахад Б.Б машинд орж ирээд гараараа цохиж машины цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б.Б-ын өгсөн: “...Б.А-ийн ярьж байгаа зүйлийг эсэргүүцэж байна. Тухайн өдөр зам гарах гэж яваад А ахын машинд биеэрээ хүрчихсэн. Б.А ах юм хэлэхээр нь би хойшоо болсон чинь намайг цохиж унагаагаад дээрээс зодсон. Намайг зодуулж байхад Б.А ахын 2 найз хараад зогсож байсан ба салгаагүй. Хохирол төлбөрийн талаар баримт цуглуулаагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ийн өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 24-нд өөрийн найз нар болох Батхүү болон Булганхангай нартай Улаанбаатар паласын хажууд уулзаад гэртээ харих гээд баруунаас зүүн тийш чиглэсэн замаар ороод явсан юм тухайн үед зам нэлээд түгжрэлтэй байсан бөгөөд урагшаа бараг явахгүй гацаад л байж байсан юм. Энэ үед төв зам талаас үл таних нэг 25 орчим насны эрэгтэй 168-170 орчим өндөртэй шар царайтай дундаж биетэй эрэгтэй хүн согтуу бололтой гуйвж дайваад хашгараад алнаа энэ тэр гэх зүйл хэлээд хашгараад хоёр эгнээ замын гол хэсгээр алхаад тэнд байсан машин гараараа цохиод алхаад явсан тэгж байгаад миний урд талд байсан нэг машины цонх дээр гараараа цохисон бөгөөд нөгөө машинд эмэгтэй жолооч байгаа бололтой шууд цаашаа зугтаах маягтай явсан. Тэгээд дараа нь миний унаж явсан авто машины хажуугаар орж ирээд урд хаалганы хэсэгт гараараа нэгс удаа цохисон бөгөөд энэ үед би машин дотор цонхоо буулгасан байдалтай явж байсан чинь үргэлжлүүлээд шууд цонхоор миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон би энэ үед шууд машинаас буугаад бариад авах гэтэл өөдөөс гар хөл нь гозгоноод дайраад байсан тул арга буюу гараараа хувцаснаас нь зуураад бариад авсан чинь өөдөөс цохиж дайраад байсан бөгөөд тэр үед нөгөө залуу хойш ухарч байгаад саваад унасан бөгөөд бид хоёр давхралдаад газар унасан юм. Ингээд бид хоёр газар унаад ноцолдоод байж байхад миний хойд талаас нэг хүн цохихоор нь хэн гэдгийг нь харах гээд иргээд харсан чинь миний нүүрний ам хэсэгт нэг махлаг өндөр биетэй залуу гараараа цохиод авсан. Би тухайн үед ам эвгүй болохоор нь гараараа тэмтэрч үзэхэд миний шүд хөдөлсөн бололтой болсон байсан бөгөөд нэг шүд маань бүүр мултраад унасан байсан бөгөөд хажуу шүд нь хөдлөөд буйландаа сул тогтож байсан. Энэ үед намайг цохисон залуу над руу дайраад байсан бөгөөд машинаас тойрч зугтаагаад нөгөө хэд нь зууралдаад байж байхад миний хувцсыг дээд хэсгээр нь тайлсан юм. Энэ үед манай найз болох Б /9990****/ Б /9111****/ нар хүрч ирсэн бөгөөд нөгөө хоёр залуугаас салгаад бид нар цагдаад дуудлага мэдээлэл өгөөд хэсэг хугацаанд маргаан болсон ба энэ үед миний шүд рүү гараараа цохисон залуу машин дундуур сүлжээд зугтаагаад явсан бөгөөд манай найз Батхүү дагаж явсан бөгөөд зууралдаад залуу хүмүүсийг барахгүй гээд бид нар холбоос харсан байдалтай байсан юм. Харин энэ үед анх маргаан хийгээд эхэлсэн залуу миний машин дотор орж баруун урд талд суугаад та намайг юу хийдэг талаар мэдэх үү? Намайг таних уу гэх зэргийн зүйл яриад агсам тавиад машин дотроос буухгүй байсан бөгөөд энэ үед нэг мэдсэн чинь миний машины баруун урд талын цонх хагарсан байсан. Ингээд нөгөө үлдсэн нэгийг нь явуулахгүй аргалаад хоргоож байхад цагдаа нар ирсэн бөгөөд нөгөө эрэгтэйг эрүүлжүүлэх аваад явах гэж байхад миний шүдийг цохисон эрэгтэй хүрээд ирсэн байсан чинь дуудлагаар ирсэн цагдаа нар тэр хоёр эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөхөөр явсан ч харилцан зодоон хийсэн байна гээд буцаагаад аваад ирсэн. Би энд ирж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийлгээд гараад явсан бөгөөд нөгөө хоёр залуу энд үлдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээд байцаагчтай холбоо бариад өнөөдөр шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсан гэхээр нь ирж танилцаад мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ийн дахин өгсөн: “...Б.Б, М.Б нар намайг хоёулаа зодсон. Анх бол сүүлд нэрийг нь мэддэг болсон Б гэж залуу нь согтуу хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн цохиж явж байгаад миний машиныг цохихоор нь би машин эвдэрсэн байж магадгүй гэж бодоод машинаас буугаад барьж авах гэхэд Б нь намайг цохиж аваад зодолдоод бид 2-лаа газарт унасан Энэ үед Ба гэх сүүлд нэрийг нь мэддэг болсон залуу хаанаас ч юм гарч ирээд араас цохихоор нь эргээд харсан чинь шууд нүүр хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд байж байтал 2 шүд унахаар нь шүд хуга цохчихлоо гээд Ба-ад үзүүлсэн. Ингээд манай 2 найз болох Булганхангай, Батхүү нар ирээд Б, Ба нар намайг зодож байхад болиулах гэсэн боловч салж өгөхгүй байж байгаад цагдаа дуудах үед Ба нь зугтаагаад олдохгүй байсан. Харин Б миний машинд суугаад агсам тавиад цагдаа нар яадрахгүй би ч гэсэн зодуулсан гээд хаалга өшиглөж байгаад баруун урд талын цонхыг хагалсан байсан. Тэгээд хэсэг маргалдаж цагдаагийн алба хаагч нар ирээд Бтай явж байхад - манай найз Баыг хайж явсаар байгаад цагдаагийн алба хаагч нартай хамт олж авсан Тэгэхээр Ба миний шүдийг цохисон ба миний чих рүү бол хэн цохисныг сайн мэдэхгүй байна би газарт унасан доошоо хараад нүүрээ хамгаалаад байж байхад Ба, Б нар 2-лаа дээрээс цохиж байсан. Яг хэн нь чих руу цохисон талаар мэдэхгүй байна дээрээс л 2-лаа цохиж байсан. Хагарсан миний машинд бол Б л суугаад агсан тавиад би алнаа гээд намайг машиндаа суухад араас орж ирж суугаад хаалга цонх өшиглөөд байсан. Машины баруун талын хаалганы цонх хагарсан ба машины цонх яг бутарч унаагүй цуурч хагараад дахин ашиглах боломжгүй болсон юм. Би энэ 2 залуутай цаг орчим ноцолдож зодуулсан. Цагдаа нар ирээд зодсон залуучуудыг авъя яваад би араас нь явж байгаад машины цонх хагарсныг мэдсэн. Би тэр 2 залуугийн алийг нь зодож цохисон зүйл байхгүй. 2 залуу согтуу хүнд зодуулсан хүн чинь биеэ хамгаалах цагдаа иртэл авч үлдэх гээд зууралдах үе, Б-тай нь би хамт зууралдаж байгаад газарт унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн: “...Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 9 сарын 24-нд би өөрийн найз Батай хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар палласын хажууд очсон бөгөөд тухайн алдаа 15-н цагийн үед очсон юм. Тэгээд тэндээс орой 20 цаг өнгөрч байхад харихаар болоод Ба намайг суулгаж өгөхөөр гарсан бөгөөд би гадаа өөрөө машинтай явсан болохоор дуудлагын жолооч машин дээрээ очихоор алхаж байгаад зам хөндлөн гарах үед Lexus маркийн авто машин гуйваад хажуугаараа налчихсан юм. Энэ үед нөгөө машины жолооч надад хандаад уурлаад хэрүүл эхэлсэн бөгөөд намайг цохиж аваад машиндаа суух гэхээр нь би явуулахгүй гээд нөгөө жолоочтой зууралдаж ноцолдсон юм. Энэ үед манай найз болох Ба миний араас ирсэн бөгөөд нөгөө хүн намайг ноцолдож байгаад газар унагаж дээр гараад толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон энэ үед Ба намайг зодож байсан хүнийг салгах гээд араас нь татсан энэ үед миний нүд цохиулаад чинэрч өвдөөд байсан тул гараараа нүүрээ дараад байж байсан чинь өөр үл таних хоёр ах ирсэн байсан. Би газраас босож ирээд намайг яагаад зодож байгаа юм нүд хар гэх зүйл хэлсэн бөгөөд тухайн үед жолооч эрэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан юм. Би тухайн хүнтэй хамт хэрүүл хийж байгаад хажууд байсан ТҮЦ ний орчим очсоныг бөгөөд тэнд байж байхад манай найз Ба намайг нөгөө хүнээс холдуулсан би буцаад машин дээр нь очоод явах гээд байхаар нь машин дотор нь ороод суусан чинь чи буу гэх зүйл хэлээд намайг чирээд буулгасан ингээд бид нар хэрүүл хийгээд байхад Эргүүлийн цагдаа нар ирсэн бөгөөд бид нарыг харилцан зодоон хийсэн байна гээд наашаа хэлтэс дээр авч ирсэн тул энд мэдүүлэг өгөөд гэртээ харихаар явсан. Би тухайн дүгнэлтүүдийг уншиж танилцсан бөгөөд дүгнэлтээр миний биед учирсан гэмтэл болон гарсан хариуг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Бу-н өгсөн: “...2022 оны 09 сарын 24-нд Манай найз А над руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь би гадуур явж байсан тул хаана байгаагаа хэлсэн юм. Тухайн үед би хаана байгаа талаар хэлсэн бөгөөд А бид хоёр Улаанбаатар палласын хашааны гадаа уулзсан бөгөөд тэнд А надаас өөрөө унадаг Лексус 570 машинаа зарах гэж байгаа гээд намайг машин унаа зараад байдаг болохоор ирж уулзсан бөгөөд одоо үнэ ханш хэд гэж байгаа талаар асуугаад яавал хурдан борлуулах бэ? гэх зүйл хэлээд ярилцаж байгаад хөдөлсөн юм. Тухайн үед би машиныг нь үзэж байгаад явуулсан бөгөөд надад машинаа үзүүлээд хөдлөөд явсан юм. Ингээд би араас нь өөрийн нэг найзтайгаа явсан бөгөөд араас нь хөдлөөд явсан юм. Ингээд хаалгаар гараад ирсэн чинь битүү түгжрэл болсон байсан бөгөөд нэлээд удаан байран дээрээ зогссон юм. Тэгж байгаад би нэг зэрвэс харсан чинь түгжрээтэй машинууд дунд А дээш хараад унасан дээрээс нь нэлээд махлаг эрэгтэй зодоод байгаа бололтой харагдсан бөгөөд би машинаа зогсоогоод гарч нөгөө хэд дээр очсон чинь нэг туранхай өндөр залуу болон махлаг биерхүү эрэгтэй байсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгах гэхээр болон хажуугаар өнгөрч байгаа машины жолооч нарт нэлээд ширүүн хандаад агсам тавиад байсан. Бид нар арай гэж маргаан зодоон болиулсан бөгөөд би өөрийн дугаараас 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирэх хооронд нөгөө хоёр эрэгтэй нэлээд хэрүүл маргаан хийсэн. Ингэж байгаад нэг харсан чинь нөгөө махлаг нь зугтаагаад явсан байсан бөгөөд харин туранхай нь харин Аийн машинд орж гараад байхаар нь би суулгахгүй гэж хэлсэн чинь үгэнд орохгүй машин унаа өшигчөөд дотор нь ороод салон шилийг нь цохиод байсан тэгээд нэлээд удсан дараа цагдаа нар ирсэн бөгөөд бид нар өндөр туранхай залууг бариад авсан бөгөөд хамт байсан Аийг зодоод байсан эрэгтэйг тэр хавиар хайж байгаад олж авсан. Би тухайн үед цагдаа нар нөгөө хоёрыг аваад явахаар нь араас нь Атэй хамт ирсэн бөгөөд намайг мэдүүлэг өнөөдөр өгөх хэрэггүй гээд буцаасан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/,  

 

мөрдөн байцаалтад гэрч П.Бат***н өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 24-ний өдөр найз Бу****тай Улаанбаатар паллас орчим явж байсан чинь найз А Бу****тай утсаар яриад уулзах хэрэг байна. Би машинаа зарах гэж байгаа юмаа үнэ нь хэд болох бол мэдээд өгөөч гэж хэлэхэд нь хүрээд ир гээд байгаа газраа хэлээд дуудсан. Ингээд удалгүй "UB place" -н хашааны гадна 11-41 УБИ улсын дугаартай Лексус 570 машинтайгаа А ирэхээр нь би Булганхангай бид 2 машиныг нь үзэж харж байгаад машин дотор нь сууж үзээд, хаазалж үзэж байгаад багцаа үнэ хэлээд салцгаасан. Ингээд А түрүүлж машинаа унаж хөдлөөд араас нь Булганхангай бид 2, 2 тээврийн хэрэгслийн зайтай хөдлөөд зам түгжрэлтэй явж байхад Булганхангай хөөе А хүнд зодуулж байна гэхээр нь буугаад машин дээр нь очсон чинь А-ийн дээр нь бүдүүн мяраалга залуу гарсан цохиж байхаар нь би салгасан чинь А газраас босож ирээд миний шүд уначихлаа гээд газраас шүдээ хайж байх хооронд бүдүүн залуу нь зугтаж байсан. Тэгэхээр нь би араас нь хөөж очиж бариад цагдаа нарт хүлээлгэж өгөөд А зүрх савлаад машинаа барьж чадахгүй байна гэхээр нь би машиныг нь бариад цагдаагийн хэлтэст

ирсэн юм. Булганхангай бид 2 А-ийг зодуулж байхад нь очиход А газарт унасан байдалтай, бүдүүн залуу нь дээрээс нь цохиод, туранхай залуу нь хажуу талаас нуруу хэсэг рүү өшиглөөд байж байхаар нь би бүдүүнийг салгаад, Булганхангай туранхай залууг нь цааш холдуулсан. Анх машиныг үзэхэд бол огт цонх нь хагарсан зүйл байгаагүй. Учир нь А машинаа зарна гэхээр нь Бу бид 2 нэг бүрчлэн үзэж харсан. Харин арын гүперт л будаг хийвэл хийхээр байсан. Миний харснаар бол бүдүүн залуу нь шүдийг нь цохисон байх. Дээр нь гарсан нүүр хэсэг рүү цохиж байсан. Ер нь 2-лаа нийлээд манай найзыг зодож байсан. Би А, Булганхангайтай 1 сургуулийн нэг ангийн багийн найзууд байгаа юм. Манай найз А бол төлөв томоотой, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй бусдад тусархуу хүн байгаа юм. Тухайн үед А-ийг зодож байсан 2 залуу 2-лаа нэлээн согтуу байсан юм. Манай найз бол анх Булганхангай бид 2-той уулзахдаа зүгээр байсан. Зодуулж байхдаа хамар амнаас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан. Манай найз бол чих сонсгол нь зүв зүгээр байсан ба зодуулсны дараа чих нь жоохон хатуу болсон сайн сонсохгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч З.А****н өгсөн: “...Тухайн өдөр чих хамар хоолойн үзлэг хийсэн бөгөөд тухайн үеийн үзлэгийг харахад баруун чихний хэнгэрэг хальс шинэ цооролттой гэх онош гарсан. 2022 оны 9 дүгээр сард А гэх хүний биед хийсэн үзлэгийн тэмдэглэлд андуурч, баруун чихний хэнгэрэг хагарсан байсныг зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэж алдаатай, буруу бичсэн байна. Мөн №13198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд гарсан баруун чихний хэнгэрэг хальсны цооролт оношийг зөв тодорхойлсон дүгнэлт гаргасан байна. Тухайн үед үзлэгийн дараа тэмдэглэлээ хийхдээ өөрийн буруутай, анзааргагүй байдлаас болж, баруун чихний хэнгэрэг хальс цоорсон байсныг тэмдэглэлд зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон гэж тэмдэглэсэн байна. Ерөнхий баруун болон зүүн чихний хэнгэрэг хальсны цооролтыг Олон Улсын тэмдэглэгээгээр Н72,0 гэж тэмдэглэдэг бөгөөд баруун чихний хэнгэрэг хальсны цооролтыг Н72,0 А, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролтыг Н,72,О АS гэж тэмдэглэдэг.  Тухайн үед Аийн биед хийсэн үзлэгт манай байгууллагын систем алдаа гараад, тэмдэглэлд оношийг гараар Н72,0 гэж тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Э**н өгсөн: “...Би тухайн үед 24 цагаар Бугат-116 чиглэлд цагдаа жолооч С.Бат-н хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 20 цаг 34 минутын орчимд Баянгол дүүргийн 06 дугаар хороо УБ палас руу эргэх зам дээр 1141 УБИ машинтай согтуу залуучууд хоорондоо зодолдоод байна гэх утга бүхий дуудлагын хүлээн авч 20 цаг 44 минутын орчимд очсон. Очиход УБ паласын ертөнцийн зүгээр зүүн тал зам дээр очиход саарал өнгийн Лексус 570 машины эзэмшигч А /тухайн үед төхөөрөмжид регистрийн дугаарыг оруулахад А гэх гарч ирсэн/ нь нэг найзтайгаа, намхан туранхай эрэгтэйг хоёр талаас нь барьчихсан зогсож байсан. Тэгтэл А надад хандан миний шүд уначихлаа, намайг цохисон хүн энэ хүний найз гэхээр нь регистрийг нь шүүж үзтэл Б гэх залуу гарч ирсэн бөгөөд найзыг нь хаашаа явсан талаар асуутал А зүүн хойшоо чиглэлтэй байран дундуур ороод гүйгээд явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь яваад очтол өөдөөс Аийг цохисон гэх эрэгтэй ирж байсан. Ирэхээр нь регистрийн дугаарыг нь шүүгээд үзтэл Ба гэх нэртэй хүн байсан бөгөөд Б болон Ба нарыг албаны машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харин Аийг араас манай хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Ба гэх эрэгтэй жоохон халамцуу, архи үнэртүүлчихсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Харин Б нь нэлээн архи уучихсан өөрийн биеэ хянах чадвартай байсан. Харин Б нь нэлээн архи уучихсан согтуу, биеэ авч явж чадахааргүй байсан бөгөөд тааралдсан хүн болгонтой маргалдаад агсраад байсан. Тухайн үед А нь хэлэхдээ хоёр согтуу залуу урд явж байгаад замаас холд гэж хэлтэл миний машиныг цохихоор нь машинаасаа буугаад маргалдаж намайг зодсон гэж хэлсэн. Ба нь хэлэхдээ тэр машинтай хүн бид хоёрыг дайрах гээд байхаар нь өөдөөс нь хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн. Харин тухайн үед Б өөрийгөө илэрхийлж чадахгүй нэлээн согтуу байсан. Тухайн үед Аийн дээд шүд нь уначихсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн тухайн үед Б, Ба нарт ямар гэмтэл учирсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,    

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13198 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...1. Б.Аийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу,

өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13201 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...1.Б.Б-н биед зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13878 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...1.М.Бын биед зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 477 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “...1. Б. Аийн биед тухайн үед учирсан баруун чихний гэмтлээс шалтгаалж баруун чихний дамжуулалт, мэдрэлийн гаралтай сонсгол бууралт /60 дб/ болсон ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Зүүн чихэнд дамжуулалт, мэдрэлийн гаралтай сонсгол бууралт үүссэн байх ба баруун чихний гэмтэлтэй холбоогүй байна. Хүний биед үзлэг хийсэн шинжилгээ №13198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тогтоосон гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

 

-Дамно ХХК-ийн хөрөнгө даатгалын 2022 оны 10 дугаар сарын шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 66-74 дүгээр хуудас/,

           

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 175, 185, 188 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Б нь Б.Бтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь М.Бтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн маргааны явцад хохирогч Б.А эзэмшлийн 11-41 УБИ улсын дугаартай, Лексус 570 загварын тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Б.Б баримтаар эмчилгээний зардал нэхэмжлээгүй байна. Хохирогч Б.А 742,460 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн 40,000 төгрөгийн баримтыг давхардуулан гаргаж өгсөн байна. Хохирогч Б.А-ийн зүгээс 742,460 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснийг шүүгдэгч М.Б, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Мөн тээврийн хэрэгсэлд учирсан 1,050,000 төгрөгийн шүүгдэгч Б.Баас гаргуулах саналтай байна. Хохирогч Б, Б.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...” гэх дүгнэлт,  

 

Шүүгдэгч/хохирогч Б.Бын өмгөөлөгч Ц.Б д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болон мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон сиди-г мөрдөгчийн зүгээс хэргийг прокурорт шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хэргийн хамт шилжүүлээгүй нь процессын ноцтой зөрчил үүссэн гэж үзэж байна. Процессын ноцтой зөрчил гарсан тохиолдолд миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Аливаа гэмт хэргийн яллах, цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрд зайлшгүй дүгнэлт өгч гэмт хэргийн улмаас бий болсон хохирол хоорондын шалтгаант холбоог зайлшгүй тогтоон хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байдаг. Энэ талаар асуудлыг шалган тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр, түүнээс дээш хүн санаатай нэгдэн үйлдсэн бол хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Г-г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч М.Б нь гэм буруугүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Б, Б.Б нар анхнаасаа Б.Аийг зодъё гэсэн санаатай нэгдээгүй ба нэг нь согтуу замын зорчих хэсэгт явж байхад ийм нөхцөл байдал үүссэн нөгөө нь согтуугаар машин жолоодох вий гэж санаа зодсондоо араас нь явж байсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  эргэлзээгүй тогтооно гэж заасан байгаа. Ямар үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хууль 1.7, 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг хэн хэзээ хаана хэрхэн үйлдсэн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан эд мөрийн баримтыг хамт хүргүүлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Шүүгдэгч хохирогч нарын хооронд зодоон болсон нь тодорхойгүй байгаа. Хэргийн газрын хяналтын камерын бичлэг бүхий сиди-г нотлох баримтаар тооцсон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн байхад прокурорын зүгээс эд мөрийн баримт болох сиди хаана алдагдсан нь тодорхойгүй байна гэсэн хариуцлагагүй зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч/хохирогч Б.А-ийн өмгөөлөгч С.Сансартуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирол төлбөрийн тухайд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 781,860 төгрөгийн баримт, мөн 1,050,000 биш 1,150,000 төгрөгийн авто машинд учирсан хохирол, мөн сонсголын аппаратыг захиалах болон сонсголын аппаратыг авахад 18,980,000 төгрөгийн Эмжж эмнэлгийн нэхэмжлэлээр тогтоогдсон гэж үзэж нийт 21,918,860 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна.  Сонсголын аппарат болон эрүүл мэндэд хохирол учирсан байгааг шүүгдэгч Б.Б, М.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах, авто машинд учирсан 1,150,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Баас гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн үйлдсэн тухайд миний үйлчлүүлэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өөртөө туслах байдлаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч М.Б, Б.Б нарын үйлдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана хэрхэн үйлдэгдсэн нь нотлох баримтын хүрээнд тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б, Б.Б нарыг яллах дүгнэлтэд дурдсан тухайн зүйлчлэлээр гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын өгсөн: “...Энэ үед нөгөө машины жолооч надад хандаад уурлаад хэрүүл эхэлсэн бөгөөд намайг цохиж аваад машиндаа суух гэхээр нь би явуулахгүй гээд нөгөө жолоочтой зууралдаж ноцолдсон юм. Энэ үед манай найз болох Ба миний араас ирсэн бөгөөд нөгөө хүн намайг ноцолдож байгаад газар унагаж дээр гараад толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон энэ үед Ба намайг зодож байсан хүнийг салгах гээд араас нь татсан энэ үед миний нүд цохиулаад чинэрч өвдөөд байсан тул гараараа нүүрээ дараад байж байсан чинь өөр үл таних хоёр ах ирсэн байсан. Би газраас босож ирээд намайг яагаад зодож байгаа юм нүд хар гэх зүйл хэлсэн бөгөөд тухайн үед жолооч эрэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан юм...Эргүүлийн цагдаа нар ирсэн бөгөөд бид нарыг харилцан зодоон хийсэн байна гээд наашаа хэлтэс дээр авч ирсэн тул энд мэдүүлэг өгөөд гэртээ харихаар явсан. Би тухайн дүгнэлтүүдийг уншиж танилцсан бөгөөд дүгнэлтээр миний биед учирсан гэмтэл болон гарсан хариуг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.Э***н өгсөн: “...Очиход УБ паласын ертөнцийн зүгээр зүүн тал зам дээр очиход саарал өнгийн Лексус 570 машины эзэмшигч А /тухайн үед төхөөрөмжид регистрийн дугаарыг оруулахад А гэх гарч ирсэн/ нь нэг найзтайгаа, намхан туранхай эрэгтэйг хоёр талаас нь барьчихсан зогсож байсан. Тэгтэл А надад хандан миний шүд уначихлаа, намайг цохисон хүн энэ хүний найз гэхээр нь регистрийг нь шүүж үзтэл Б гэх залуу гарч ирсэн бөгөөд найзыг нь хаашаа явсан талаар асуутал А зүүн хойшоо чиглэлтэй байран дундуур ороод гүйгээд явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь яваад очтол өөдөөс Аийг цохисон гэх эрэгтэй ирж байсан. Ирэхээр нь регистрийн дугаарыг нь шүүгээд үзтэл Ба гэх нэртэй хүн байсан бөгөөд Б болон Ба нарыг албаны машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харин Аийг араас манай хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Ба гэх эрэгтэй жоохон халамцуу, архи үнэртүүлчихсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Харин Б нь нэлээн архи уучихсан өөрийн биеэ хянах чадвартай байсан. Харин Б нь нэлээн архи уучихсан согтуу, биеэ авч явж чадахааргүй байсан бөгөөд тааралдсан хүн болгонтой маргалдаад агсраад байсан. Тухайн үед А нь хэлэхдээ хоёр согтуу залуу урд явж байгаад замаас холд гэж хэлтэл миний машиныг цохихоор нь машинаасаа буугаад маргалдаж намайг зодсон гэж хэлсэн. Ба нь хэлэхдээ тэр машинтай хүн бид хоёрыг дайрах гээд байхаар нь өөдөөс нь хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн. Харин тухайн үед Б өөрийгөө илэрхийлж чадахгүй нэлээн согтуу байсан. Тухайн үед Аийн дээд шүд нь уначихсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн тухайн үед Б, Ба нарт ямар гэмтэл учирсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,   

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13198 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...1. Б.Аийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу,

өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13201 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...1.Б.Б-н биед зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, хацрын няцарсан шарх, хүзүү, тохой, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13878 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...1.М.Бын биед зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 66-74 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Шүүгдэгч М.Б нь Б.Бтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б нь М.Бтай бүлэглэж 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын зүүн талын автомашины зам дээр хохирогч Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохин зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, сонсгол бууралт, 2 шүдний булгарал, зүүн зовхи, хацар, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, өвдөг, шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн маргааны явцад хохирогч Б.А эзэмшлийн 11-41 УБИ улсын дугаартай, Лексус 570 загварын тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 24-нд өөрийн найз нар болох Батхүү болон Булганхангай нартай Улаанбаатар паласын хажууд уулзаад гэртээ харих гээд баруунаас зүүн тийш чиглэсэн замаар ороод явсан юм тухайн үед зам нэлээд түгжрэлтэй байсан бөгөөд урагшаа бараг явахгүй гацаад л байж байсан юм. Энэ үед төв зам талаас үл таних нэг 25 орчим насны эрэгтэй 168-170 орчим өндөртэй шар царайтай дундаж биетэй эрэгтэй хүн согтуу бололтой гуйвж дайваад хашгараад алнаа энэ тэр гэх зүйл хэлээд хашгараад хоёр эгнээ замын гол хэсгээр алхаад тэнд байсан машин гараараа цохиод алхаад явсан тэгж байгаад миний урд талд байсан нэг машины цонх дээр гараараа цохисон бөгөөд нөгөө машинд эмэгтэй жолооч байгаа бололтой шууд цаашаа зугтаах маягтай явсан. Тэгээд дараа нь миний унаж явсан авто машины хажуугаар орж ирээд урд хаалганы хэсэгт гараараа нэгс удаа цохисон бөгөөд энэ үед би машин дотор цонхоо буулгасан байдалтай явж байсан чинь үргэлжлүүлээд шууд цонхоор миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон би энэ үед шууд машинаас буугаад бариад авах гэтэл өөдөөс гар хөл нь гозгоноод дайраад байсан тул арга буюу гараараа хувцаснаас нь зуураад бариад авсан чинь өөдөөс цохиж дайраад байсан бөгөөд тэр үед нөгөө залуу хойш ухарч байгаад саваад унасан бөгөөд бид хоёр давхралдаад газар унасан юм. Ингээд бид хоёр газар унаад ноцолдоод байж байхад миний хойд талаас нэг хүн цохихоор нь хэн гэдгийг нь харах гээд иргээд харсан чинь миний нүүрний ам хэсэгт нэг махлаг өндөр биетэй залуу гараараа цохиод авсан. Би тухайн үед ам эвгүй болохоор нь гараараа тэмтэрч үзэхэд миний шүд хөдөлсөн бололтой болсон байсан бөгөөд нэг шүд маань бүүр мултраад унасан байсан бөгөөд хажуу шүд нь хөдлөөд буйландаа сул тогтож байсан. Энэ үед намайг цохисон залуу над руу дайраад байсан бөгөөд машинаас тойрч зугтаагаад нөгөө хэд нь зууралдаад байж байхад миний хувцсыг дээд хэсгээр нь тайлсан юм. Энэ үед манай найз болох Б /9990****/ Б***** /9111****/ нар хүрч ирсэн бөгөөд нөгөө хоёр залуугаас салгаад бид нар цагдаад дуудлага мэдээлэл өгөөд хэсэг хугацаанд маргаан болсон ба энэ үед миний шүд рүү гараараа цохисон залуу машин дундуур сүлжээд зугтаагаад явсан бөгөөд манай найз Батхүү дагаж явсан бөгөөд зууралдаад залуу хүмүүсийг барахгүй гээд бид нар холбоос харсан байдалтай байсан юм. Харин энэ үед анх маргаан хийгээд эхэлсэн залуу миний машин дотор орж баруун урд талд суугаад та намайг юу хийдэг талаар мэдэх үү? Намайг таних уу гэх зэргийн зүйл яриад агсам тавиад машин дотроос буухгүй байсан бөгөөд энэ үед нэг мэдсэн чинь миний машины баруун урд талын цонх хагарсан байсан. Ингээд нөгөө үлдсэн нэгийг нь явуулахгүй аргалаад хоргоож байхад цагдаа нар ирсэн бөгөөд нөгөө эрэгтэйг эрүүлжүүлэх аваад явах гэж байхад миний шүдийг цохисон эрэгтэй хүрээд ирсэн байсан чинь дуудлагаар ирсэн цагдаа нар тэр хоёр эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөхөөр явсан ч харилцан зодоон хийсэн байна гээд буцаагаад аваад ирсэн. Би энд ирж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийлгээд гараад явсан бөгөөд нөгөө хоёр залуу энд үлдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээд байцаагчтай холбоо бариад өнөөдөр шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гарсан гэхээр нь ирж танилцаад мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.А-ийн дахин өгсөн: “...Б.Б, М.Б нар намайг хоёулаа зодсон. Анх бол сүүлд нэрийг нь мэддэг болсон Б гэж залуу нь согтуу хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн цохиж явж байгаад миний машиныг цохихоор нь би машин эвдэрсэн байж магадгүй гэж бодоод машинаас буугаад барьж авах гэхэд Б нь намайг цохиж аваад зодолдоод бид 2-лаа газарт унасан Энэ үед Ба гэх сүүлд нэрийг нь мэддэг болсон залуу хаанаас ч юм гарч ирээд араас цохихоор нь эргээд харсан чинь шууд нүүр хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд байж байтал 2 шүд унахаар нь шүд хуга цохчихлоо гээд Ба-ад үзүүлсэн. Ингээд манай 2 найз болох Бу****, Б*** нар ирээд Б, Ба нар намайг зодож байхад болиулах гэсэн боловч салж өгөхгүй байж байгаад цагдаа дуудах үед Ба нь зугтаагаад олдохгүй байсан. Харин Б миний машинд суугаад агсам тавиад цагдаа нар ядрахгүй би ч гэсэн зодуулсан гээд хаалга өшиглөж байгаад баруун урд талын цонхыг хагалсан байсан. Тэгээд хэсэг маргалдаж цагдаагийн алба хаагч нар ирээд Б-тай явж байхад - манай найз Ба-ыг хайж явсаар байгаад цагдаагийн алба хаагч нартай хамт олж авсан Тэгэхээр Ба миний шүдийг цохисон ба миний чих рүү бол хэн цохисныг сайн мэдэхгүй байна би газарт унасан доошоо хараад нүүрээ хамгаалаад байж байхад Ба, Б нар 2-лаа дээрээс цохиж байсан. Яг хэн нь чих руу цохисон талаар мэдэхгүй байна дээрээс л 2-лаа цохиж байсан. Хагарсан миний машинд бол Б л суугаад агсан тавиад би алнаа гээд намайг машиндаа суухад араас орж ирж суугаад хаалга цонх өшиглөөд байсан. Машины баруун талын хаалганы цонх хагарсан ба машины цонх яг бутарч унаагүй цуурч хагараад дахин ашиглах боломжгүй болсон юм. Би энэ 2 залуутай цаг орчим ноцолдож зодуулсан. Цагдаа нар ирээд зодсон залуучуудыг авъя яваад би араас нь явж байгаад машины цонх хагарсныг мэдсэн. Би тэр 2 залуугийн алийг нь зодож цохисон зүйл байхгүй. 2 залуу согтуу хүнд зодуулсан хүн чинь биеэ хамгаалах цагдаа иртэл авч үлдэх гээд зууралдах үе, Б-тай нь би хамт зууралдаж байгаад газарт унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б****н өгсөн: “...Тэгж байгаад би нэг зэрвэс харсан чинь түгжрээтэй машинууд дунд А дээш хараад унасан дээрээс нь нэлээд махлаг эрэгтэй зодоод байгаа бололтой харагдсан бөгөөд би машинаа зогсоогоод гарч нөгөө хэд дээр очсон чинь нэг туранхай өндөр залуу болон махлаг биерхүү эрэгтэй байсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгах гэхээр болон хажуугаар өнгөрч байгаа машины жолооч нарт нэлээд ширүүн хандаад агсам тавиад байсан. Бид нар арай гэж маргаан зодоон болиулсан бөгөөд би өөрийн дугаараас 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирэх хооронд нөгөө хоёр эрэгтэй нэлээд хэрүүл маргаан хийсэн. Ингэж байгаад нэг харсан чинь нөгөө махлаг нь зугтаагаад явсан байсан бөгөөд харин туранхай нь харин А-ийн машинд орж гараад байхаар нь би суулгахгүй гэж хэлсэн чинь үгэнд орохгүй машин унаа өшигчөөд дотор нь ороод салон шилийг нь цохиод байсан тэгээд нэлээд удсан дараа цагдаа нар ирсэн бөгөөд бид нар өндөр туранхай залууг бариад авсан бөгөөд хамт байсан А-ийг зодоод байсан эрэгтэйг тэр хавиар хайж байгаад олж авсан. Би тухайн үед цагдаа нар нөгөө хоёрыг аваад явахаар нь араас нь А-тэй хамт ирсэн бөгөөд намайг мэдүүлэг өнөөдөр өгөх хэрэггүй гээд буцаасан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/, 

 

мөрдөн байцаалтад гэрч П.Б*****н өгсөн: “...Ингээд А түрүүлж машинаа унаж хөдлөөд араас нь Бу бид 2, 2 тээврийн хэрэгслийн зайтай хөдлөөд зам түгжрэлтэй явж байхад Булганхангай хөөе А хүнд зодуулж байна гэхээр нь буугаад машин дээр нь очсон чинь А-ийн дээр нь бүдүүн мяраалга залуу гарсан цохиж байхаар нь би салгасан чинь А газраас босож ирээд миний шүд уначихлаа гээд газраас шүдээ хайж байх хооронд бүдүүн залуу нь зугтаж байсан. Тэгэхээр нь би араас нь хөөж очиж бариад цагдаа нарт хүлээлгэж өгөөд А зүрх савлаад машинаа барьж чадахгүй байна гэхээр нь би машиныг нь бариад цагдаагийн хэлтэст ирсэн юм. Булганхангай бид 2 А-ийг зодуулж байхад нь очиход А газарт унасан байдалтай, бүдүүн залуу нь дээрээс нь цохиод, туранхай залуу нь хажуу талаас нуруу хэсэг рүү өшиглөөд байж байхаар нь би бүдүүнийг салгаад, Булганхангай туранхай залууг нь цааш холдуулсан. Анх машиныг үзэхэд бол огт цонх нь хагарсан зүйл байгаагүй. Учир нь А машинаа зарна гэхээр нь Бу бид 2 нэг бүрчлэн үзэж харсан. Харин арын гүперт л будаг хийвэл хийхээр байсан. Миний харснаар бол бүдүүн залуу нь шүдийг нь цохисон байх. Дээр нь гарсан нүүр хэсэг рүү цохиж байсан. Ер нь 2-лаа нийлээд манай найзыг зодож байсан. Би А, Булганхангайтай 1 сургуулийн нэг ангийн багийн найзууд байгаа юм. Манай найз А бол төлөв томоотой, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй бусдад тусархуу хүн байгаа юм. Тухайн үед А-ийг зодож байсан 2 залуу 2-лаа нэлээн согтуу байсан юм. Манай найз бол анх Булганхангай бид 2-той уулзахдаа зүгээр байсан. Зодуулж байхдаа хамар амнаас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан. Манай найз бол чих сонсгол нь зүв зүгээр байсан ба зодуулсны дараа чих нь жоохон хатуу болсон сайн сонсохгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч З.А-н өгсөн: “...Тухайн өдөр чих хамар хоолойн үзлэг хийсэн бөгөөд тухайн үеийн үзлэгийг харахад баруун чихний хэнгэрэг хальс шинэ цооролттой гэх онош гарсан. 2022 оны 9 дүгээр сард А гэх хүний биед хийсэн үзлэгийн тэмдэглэлд андуурч, баруун чихний хэнгэрэг хагарсан байсныг зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэж алдаатай, буруу бичсэн байна. Мөн №13198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд гарсан баруун чихний хэнгэрэг хальсны цооролт оношийг зөв тодорхойлсон дүгнэлт гаргасан байна. Тухайн үед үзлэгийн дараа тэмдэглэлээ хийхдээ өөрийн буруутай, анзааргагүй байдлаас болж, баруун чихний хэнгэрэг хальс цоорсон байсныг тэмдэглэлд зүүн чихний хэнгэрэг хальс цоорсон гэж тэмдэглэсэн байна. Ерөнхий баруун болон зүүн чихний хэнгэрэг хальсны цооролтыг Олон Улсын тэмдэглэгээгээр Н72,0 гэж тэмдэглэдэг бөгөөд баруун чихний хэнгэрэг хальсны цооролтыг Н72,0 А, зүүн чихний хэнгэрэг хальсны цооролтыг Н,72,О АS гэж тэмдэглэдэг.  Тухайн үед А-ийн биед хийсэн үзлэгт манай байгууллагын систем алдаа гараад, тэмдэглэлд оношийг гараар Н72,0 гэж тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Э.Э-н өгсөн: “...Очиход УБ паласын ертөнцийн зүгээр зүүн тал зам дээр очиход саарал өнгийн Лексус 570 машины эзэмшигч А /тухайн үед төхөөрөмжид регистрийн дугаарыг оруулахад А гэх гарч ирсэн/ нь нэг найзтайгаа, намхан туранхай эрэгтэйг хоёр талаас нь барьчихсан зогсож байсан. Тэгтэл А надад хандан миний шүд уначихлаа, намайг цохисон хүн энэ хүний найз гэхээр нь регистрийг нь шүүж үзтэл Б гэх залуу гарч ирсэн бөгөөд найзыг нь хаашаа явсан талаар асуутал А зүүн хойшоо чиглэлтэй байран дундуур ороод гүйгээд явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь яваад очтол өөдөөс Аийг цохисон гэх эрэгтэй ирж байсан. Ирэхээр нь регистрийн дугаарыг нь шүүгээд үзтэл Ба гэх нэртэй хүн байсан бөгөөд Б болон Ба нарыг албаны машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Харин Аийг араас манай хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Ба гэх эрэгтэй жоохон халамцуу, архи үнэртүүлчихсэн өөрийн биеэ хянах чадвартай байсан. Харин Б нь нэлээн архи уучихсан согтуу, биеэ авч явж чадахааргүй байсан бөгөөд тааралдсан хүн болгонтой маргалдаад агсраад байсан. Тухайн үед А нь хэлэхдээ хоёр согтуу залуу урд явж байгаад замаас холд гэж хэлтэл миний машиныг цохихоор нь машинаасаа буугаад маргалдаж намайг зодсон гэж хэлсэн. Ба нь хэлэхдээ тэр машинтай хүн бид хоёрыг дайрах гээд байхаар нь өөдөөс нь хэрэлдэж маргалдсан гэж хэлсэн. Харин тухайн үед Б өөрийгөө илэрхийлж чадахгүй нэлээн согтуу байсан. Тухайн үед Аийн дээд шүд нь уначихсан, амнаас цус гарсан байдалтай байсан. Мөн тухайн үед Б, Ба нарт ямар гэмтэл учирсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,   

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 477 дугаартай ХҮНИЙ БИЕД ХИЙСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “...1. Б. Аийн биед тухайн үед учирсан баруун чихний гэмтлээс шалтгаалж баруун чихний дамжуулалт, мэдрэлийн гаралтай сонсгол бууралт /60 дб/ болсон ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Зүүн чихэнд дамжуулалт, мэдрэлийн гаралтай сонсгол бууралт үүссэн байх ба баруун чихний гэмтэлтэй холбоогүй байна. Хүний биед үзлэг хийсэн шинжилгээ №13198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тогтоосон гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/,

-Дамно ХХК-ийн хөрөнгө даатгалын 2022 оны 10 дугаар сарын шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 66-74 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэж хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэдэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгоно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль нь ч байж болно.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь объектив талын шинжийг хангаж байна. Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр субьектив санаатай зорилготой өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч М.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, шүүгдэгч М.Быг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэг боловч хэргийн талаар хөндлөнгийн гэрч Б.Булганхангайн өгсөн: “...Тэгж байгаад би нэг зэрвэс харсан чинь түгжрээтэй машинууд дунд А дээш хараад унасан дээрээс нь нэлээд махлаг эрэгтэй зодоод байгаа бололтой харагдсан бөгөөд би машинаа зогсоогоод гарч нөгөө хэд дээр очсон чинь нэг туранхай өндөр залуу болон махлаг биерхүү эрэгтэй байсан бөгөөд тэнд байсан хүмүүс салгах гэхээр болон хажуугаар өнгөрч байгаа машины жолооч нарт нэлээд ширүүн хандаад агсам тавиад байсан. Бид нар арай гэж маргаан зодоон болиулсан бөгөөд би өөрийн дугаараас 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирэх хооронд нөгөө хоёр эрэгтэй нэлээд хэрүүл маргаан хийсэн. Ингэж байгаад нэг харсан чинь нөгөө махлаг нь зугтаагаад явсан байсан бөгөөд харин туранхай нь харин Аийн машинд орж гараад байхаар нь би суулгахгүй гэж хэлсэн чинь үгэнд орохгүй машин унаа өшигчөөд дотор нь ороод салон шилийг нь цохиод байсан тэгээд нэлээд удсан дараа цагдаа нар ирсэн бөгөөд бид нар өндөр туранхай залууг бариад авсан бөгөөд хамт байсан Аийг зодоод байсан эрэгтэйг тэр хавиар хайж байгаад олж авсан. Би тухайн үед цагдаа нар нөгөө хоёрыг аваад явахаар нь араас нь Атэй хамт ирсэн бөгөөд намайг мэдүүлэг өнөөдөр өгөх хэрэггүй гээд буцаасан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/ мөн мөрдөн байцаалтад гэрч П.Батхүүгийн өгсөн: “...Ингээд А түрүүлж машинаа унаж хөдлөөд араас нь Булганхангай бид 2, 2 тээврийн хэрэгслийн зайтай хөдлөөд зам түгжрэлтэй явж байхад Булганхангай хөөе А хүнд зодуулж байна гэхээр нь буугаад машин дээр нь очсон чинь Аийн дээр нь бүдүүн мяраалга залуу гарсан цохиж байхаар нь би салгасан чинь А газраас босож ирээд миний шүд уначихлаа гээд газраас шүдээ хайж байх хооронд бүдүүн залуу нь зугтаж байсан. Тэгэхээр нь би араас нь хөөж очиж бариад цагдаа нарт хүлээлгэж өгөөд А зүрх савлаад машинаа барьж чадахгүй байна гэхээр нь би машиныг нь бариад цагдаагийн хэлтэст ирсэн юм. Бу бид 2 А-ийг зодуулж байхад нь очиход А газарт унасан байдалтай, бүдүүн залуу нь дээрээс нь цохиод, туранхай залуу нь хажуу талаас нуруу хэсэг рүү өшиглөөд байж байхаар нь би бүдүүнийг салгаад, Булганхангай туранхай залууг нь цааш холдуулсан. Анх машиныг үзэхэд бол огт цонх нь хагарсан зүйл байгаагүй. Учир нь А машинаа зарна гэхээр нь Булганхангай бид 2 нэг бүрчлэн үзэж харсан. Харин арын гүперт л будаг хийвэл хийхээр байсан. Миний харснаар бол бүдүүн залуу нь шүдийг нь цохисон байх. Дээр нь гарсан нүүр хэсэг рүү цохиж байсан. Ер нь 2-лаа нийлээд манай найзыг зодож байсан...Манай найз бол анх Булганхангай бид 2-той уулзахдаа зүгээр байсан. Зодуулж байхдаа хамар амнаас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан. Манай найз бол чих сонсгол нь зүв зүгээр байсан ба зодуулсны дараа чих нь жоохон хатуу болсон сайн сонсохгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/ зэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар  

 

Хэргийн хохирогч Б.А, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас хохирогчийн эмчилгээний зардалд 742,460 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 1,050,000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн нийт гаргуулж  нийт 1,792,460 төгрөгийг хохирогч Б.Аэд олгуулж, шүүгдэгч Б.Баас 896,230 төгрөгийг, шүүгдэгч М.Баас 896,230 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээ. 

Хохирогч Б.А цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.А, Б.Б нарт тогтоогдсон. Шүүгдэгч нарын хувийн байдал цалин орлого олох боломжтой нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгож тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр тогтоож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

шүүгдэгч М.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах...” гэх санал,

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ц.Батмэнд: “...Миний үйлчлүүлэгч Б.Б-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй, мөрдөгч прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирж байсан нөхцөл байдал байгаа, хэргийн талаар анхнаас тогтвортой үнэн зөв мэдүүлж ирсэн. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасныг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогч Б.Аийн зүгээс баримтаар хохирол нэхэмжлээгүй тул хохирол төлбөрийн талаар тусгайлан гаргах саналгүй байна...” гэх дүгнэлт

 

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Г.Ганцэцэг: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед миний үйлчлүүлэгч Б.Б, Б.А нарын үйлдлийг таслан зогсоох гэхэд Б.Аийн зүгээс зүй бус үйлдэл гаргасан байдаг. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба өмгөөлөгчийн зүгээс тус зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч С.Сансартуяа: “...Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна...” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, шүүгдэгч Б.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч М.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х-н овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн,

 

шүүгдэгч Хошууд овогт М-н Ба-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Боржигон овогт Б-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,                  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч М.Ба-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,                 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2,000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч М.Ба-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

шүүгдэгч Б.А-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялуудыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ба-с 896,230 төгрөг, шүүгдэгч шүүгдэгч М.Ба-с 896,230 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.А-д олгуулж, хохирогч Б.А нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, М.Б, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ