| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0311/Э/220/2024/0751 |
| Дугаар | 2024/ШЦТ/360 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 217.3., |
| Улсын яллагч | Л.Т |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/360
2024 05 17 2024/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Л.Төгсжаргал
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэл, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байр, 21 тоотод оршин суун, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлт дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд *******д Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, *******ын ******* дүүргийн 21 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 1017 дугаар байрны 8 тоотод байрлах гэртээ байхдаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн 7,500,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаараа шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 128 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 126 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 129 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 130 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 131 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 132 дахь тал/
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч, хохирогч *******аас 9,000,000 төгрөг авч залилсан үйл баримт тогтоогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.
“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,
“Зохиомол байдлыг бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан.
Шүүгдэгч *******ийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, таньдаг хүн байгаа гэж хуурч, “...Удахгүй гарна гэсэн, комисс нь шинэчлэгдээд хүмүүс нь солигдоод байгаа юм байна, түр хүлээж бай...” гэх зэргээр зохиомол байдлыг бий болгож, хохирогчоос эд хөрөнгийг авах зорилгоор худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөрийн дансаар бусдаас мөнгө шилжүүлэн авсан уг үйлдэл нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Дээрх залилах үйлдлийг шүүгдэгч амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч С., гэрч , иргэний хариуцагч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн дансны хуулга, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу тус дүүргийн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолоор ыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтууд болох шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн данс руу 7,500,000 төгрөг шилжүүлж аваад Хосбаяр гэдэг найз руугаа 1,000,000 төгрөг шилжүүлээд...” гэсэн,
иргэний хариуцагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* хүн олж өгсөн гээд эхний урьдчилгаа дээрээс 200,000 төгрөг, дараагийн үлдэгдэл дээр 800,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг өгч байсан бөгөөд тухайн мөнгөнүүдийг миний дансаар авсан...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч гийн: Уг үзлэгээр хохирогч н ын Хаан банкны тоот данснаас сэжигтэн *******ын *******ийн Худалдаа Хөгжлийн банкны тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг орсноос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ы Хосбаярын Хаан банкны тоот дансруу 200,000 төгрөг орсон...Мөн хохирогч н ын Хаан банкны тоот данснаас сэжигтэн *******ын *******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ы Хосбаярын Хаан банкны тоот дансруу 800,000 төгрөг орсон...” гэсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь залилах гэмт хэргийн улмаас хууль бусаар олж авсан эд хөрөнгөнөөс иргэний хариуцагч т шилжүүлсэн нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийг хариуцвал зохих этгээд гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хоёр удаагийн үйлдлээр хохирогч С.ын данснаас өөрийн данс руу мөнгө шилжүүлж авсан байх тул үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.д 10,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч ******* 9,000,000 төгрөг, иргэний хариуцагч 1,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай”,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулна” гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч баримтаар тогтоогдоогүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг тайлбарласан болно.
Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хууилйн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хууилйн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******ийг Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 9,000,000 төгрөг, иргэний хариуцагч аас 1,000,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР