Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/382

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2024         05          22                                 2024/ШЦТ/382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* ******* аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн 29 дүгээр хороо, ******* хотхон, 25-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н. нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жапан таун уулзварт маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг удгуй, мопедод зам тавьж өгнө” 3.4-т “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******, , нарыг мөргөсний улмаас *******, нарын эрүүл мэндэд хөнгөн, Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагын үед гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойд зүгт Е-МАРТ  худалдааны төв орох гээд  өөрийн хүү , нарын хамт явж байгаад Хүннү 2222 хороолол явах чиглэлийн  замд явган хүний гарцан дээр явж байхад ертөнцийн зүгээр урдаас чиглэлтэй ирсэн автомашин баруун зүг рүү эргэх үедээ намайг болон миний 2 хүүхдийг машины урд хэсгээр мөргөж гэмтээсэн, тухайн үед миний хүү Хосбаяр баруун гар талд явж байсан,  миний зүүн гар талд Хос-Эрдэнэ явж байсан. Тэгээд тухайн газарт байж байхдаа эмнэлэг, цагдаа дудсан. ИМний хүү хөл гэмтсэн, Хосбаярын толгой, гэдэс өвдсөн байсан, миний толгой өвдсөн, доргисон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/
  3. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэ хүлээн авсан тэмдэглэл 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь тал/
  4. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дэх тал/,
  5. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... ******* овогтой ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлт илэрсэн..” гэх тэмдэглэл /хх-ийн 11 дэх тал/
  6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2311 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн:

                 “-Э. биед баруун өвдөгний дотор, жийргэвч, мөгөөрсний урагдал, холбооснуудын суналт, баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                 -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой.

                 -Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

                 -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 дахь тал/

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2313 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн:

                 “- ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

                  - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр, нэг удаагийн цохих үйдлээр үүсэх боломжтой.

                 - Шинэ гэмтэл байх байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

                 - Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63 дахь тал/

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2309 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн:

                 “- *******ын биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт, баруун хацар духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                 - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой.

                 - Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

                 - Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57 дахь тал/

  1.  Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх  техникинй хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 30983060 дугаартай шинжээчийн дүгнэлт /72-75 дахь тал/
  2. Авто тээврийн  цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 312 дугаартай  мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 77 дахь тал/

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 95 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 97 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 98 дахь тал/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 100 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дэх  тал/ зэрэг болно.

 

  1.    Гэм буруугийн талаар:

 

                        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жапан таун уулзварт маркийн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Хос-Эрдэнийг мөргөсөн үйл баримт тогтоогдлоо.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, 13.2.1-т “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1515.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг удгуй, мопедод зам тавьж өгнө” 3.4-т “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Хос-Эрдэнийг мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

  Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Н.ын үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, шинжээч С.Мөнхжаргалын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

      Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Иймд шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

  1.   Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” гэж тус тус хуульчилсан.

    Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүнээс эрүүл мэндтэй холбоотойгоор 545,600 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн дэх 29-30 дахь тал/ ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

     Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар насанд хүрээгүй хохирогч Э. эрүүл мэндийн даатгалын төлбөр 360,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулжээ.

                Түүнчлэн шүүгдэгч өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, үүнтэй холбоотой учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар төлж арилгахыг  насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч Н.аас шаардах эрхтэй гэж үзнэ.

     Шүүгдэгч Н.ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Баасанхүүгийн /хх-ийн 27 дахь тал/ нь насанд хүрээгүй хохирогч Э. сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоосныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх мөрдөгчийн маягтыг талууд хүлээн зөвшөөрсөн байна.

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /20.7 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн умаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцож бодохоор хуульчилсан.

Гэмт хэрэг болох үеийн буюу 2024 оны 2 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байх ба шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан саналыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,880,000 төгрөгөөр тогтоож хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н. 1,500,000 төгрөг төлж барагдуулсан тул нийт 10,380,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

  1.     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүгдэгч Н.ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...24 настай, эрхэлсэн тодорхой ажилтай гэх, эхнэр, 7 сартай хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэв.

              Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.ыг Улаанбаатар хотын Хан-Уул, ******* дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.ад сануулсан болно.

 

  1.  Бусад асуудлаар:

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.ыг Улаанбаатар хотын Хан-Уул, ******* дүүргүүдээс гарахыг хориглосугай. 

4. Шүүгдэгч Н.ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.ад сануулсугай.     

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.аас хохирол 545,600 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, 360,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус төлснийг дурдаж, сэтгэцэд учирсан хохирол 10,380,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

             7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТБОЛОР