| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/05993/И |
| Дугаар | 101/ШШ2022/00271 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, ******* тоот хаягт оршин суух Улаалзай овогт Б*******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, тоот хаягт оршин суух Боржигон овогт Г*******гийн******* /РД:*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Таравчамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* овогтой ******* миний бие 2002 онд Г******* овогтой*******тай анх танилцаж, гэр бүл болон хамт амьдарч эхэлсэн ба 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Анхны хүүхэд болох охин******* 2003 оны 5 сарын 13-нд Польш улсад төрсөн ба одоо 18 настай. Хоёр дахь хүүхэд болох хүү******* 2010 оны 8 сарын З-нд Архангай аймагт төрсөн.
Алтанхуяг амьдарч байх хугацаандаа архины хамааралтай болж өдөр бүр архи ууж дарамталж авгай хүүхэн эргүүлж явдаг байсан. Заримдаа миний биед гэмтэл учруулдаг байсан. Энэ тухайгаа би хэнд ч хэлдэггүй байсан ба 2 хүүхдээ бодоод тэсч амьдардаг байсан. Эцэстээ энэ бүхнийг тэсэхээ болиод Архангай аймгийн цагдаагийн хэлтэс БЗД цагдаагийн хэлтэст хэд хэдэн удаа дуудлага өгч байсан.
Бидний хамтын амьдрал байнгын хэрүүл маргаан, уйлаан майлаантай байсан бөгөөд хүүхдүүдэд муугаар нөлөөлөхөөр байсан. Бид 2017 оны 4 сард бид хоёр тийш болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдүүд эцгийнхээ асрамжид өсч байгаа.
Иймд Г******* овогтой*******тай гэрлэсэн гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Хүү******* овогтой*******ийг эцгийн асрамжид үлдээхээр бид харилцан тохиролцсон болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй болно. Г.Алтанхуяг нь хөлөө хугалаад босч чадахгүй хэвтэрт байгаа учраас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.Алтанхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Гэрлэгчид 2002 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн ба 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамт амьдарч байх хугацаанд 2003 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин А.Хонгорзул /18 насанд хүрсэн/, 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Тэнгис нар төрсөн ба одоо охин А.Хонгорзул нь 18 насанд хүрсэн, хүү А.Тэнгис нь эцэг Г.Алтанхуягийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дугаар, дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Ар-Мөнхжин ӨЭМТ-ийн тодорхойлолт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 5, 6, 8, 9, 10, 13 дугаар тал/
Гэрлэгчид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга хэн аль нь гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь харилцан зөвшөөрч байгаа, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Мөн гэрлэгчид хүү А.Тэнгисийг эцэг Г.Алтанхуягийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон гэх үндэслэлээр хүүхдийн асрамж, тэтгэлгийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхгүй талаар хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байх тул хүү А.Тэнгисийг эцэг Г.Алтанхуягийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Б.*******, Г.Алтанхуяг нарын гэрлэлт цуцлагдсан ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар эцэг эхийн хувьд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээж эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагддаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Улаалзай овогт Б*******ын ******* /РД:*******/, Боржигон овогт Г*******гийн******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Тэнгисийг эцэг Г.Алтанхуягийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Буянжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА