| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/02894/И |
| Дугаар | 182/ШШ2021/02608 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2021/02608
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, 1 дүгээр 40 мянгат гудамж,******* хаягт оршин суугч, /регистрийн дугаар РЭ86101862/, Дайртан овогт ГАнхзулын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
*******,*******,******* Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072,*******улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Өнөрзаяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Анхзулын төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02035 дугаар шийдвэрээр Г.Анхзулаас 66,476,190 төгрөг гаргуулж Май капитал ХЗХ-нд олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн*******, 1 дүгээр 40 мянгат Б8 байрны 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр нь 36 м.кв талбайтай*******,*******тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 207,991,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-иар үнэлүүлж, мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус орон сууцууд нь гэрчилгээ дээрээ 2 өрөө гэж байгаа боловч маш их зардал, өртөг шингээж 4 өрөө болгож томсгосон, зай талбай томтой зөвхөн дотор засалд 30,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан. Мөн гэрчилгээ дээрээ 36 м.кв гэж бичигдсэн боловч гал зуух, коридор зэрэг ашигтай талбайнууд орж тооцогдоогүй байдаг учраас дээрх үнэлгээ илтэд хохиролтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн*******, 1 дүгээр 40 мянгат Б8 байрны 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр нь 36 м.кв талбайтай*******,*******тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус 207,991,000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон төлөөлөгч Г.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2012017/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00634 дугаар тогтоолоор Г.Анхзулаас 65,988,299 төгрөгийг гаргуулж Май капитал ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Анхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн*******, 1 дүгээр 40 мянгат Б8 байрны 18 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн хаягийн 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн*******дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/127 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-ийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг томилон дээрх орон сууцуудын үнийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Анхзул, төлбөр авагч Май капитал ХЗХ-нд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-127/17714 дугаартай албан бичгээр хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдол эрхтэй болохыг танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Анхзул нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан *******,*******,******* Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072,*******улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд 36 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч гал зуух, коридор зэрэг ашигтай талбайг оруулж тооцоогүй. Зах зээлийн үнээс доогуур байгаа гэж тайлбарлав.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үнийн санал авахад үнийн санал зөрүүтэй, харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрээр “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Анхзулаас 65 988 299 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Май капитал ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 131 118 877 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Анхзул нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Г.Анхзулын өмчлөлийн *******,*******, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,*******дугаарт бүртгэгдсэн *******,*******, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 тоот, 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 72/03 тоот, 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 72/06 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 72/08 тоот, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 тоот барьцааны гэрээг тус тус хүчингүйд тооцож, Эрхийн улсын бүртгэлийн*******,*******дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Г.Анхзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Май капитал ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 143 486 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, дутуу төлсөн 268 275 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Г.Анхзулаас 487 891 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Май капитал ХЗХ-нд олгож, хариуцагч Г.Анхзулаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 663 658 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.
Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/00634 тогтоолоор “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батсайханы гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2018/05253 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Г.Анхзулын өмчлөлийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,************** хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй, *******,*******,******* Б8 байр 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18300734/127 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй байна.
Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/222 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор /хх-75 тал/ хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Виннэр вэй ХХК-ийг томилсон, шинжээч нь *******,*******,******* Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072,*******улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөг болохыг /хх 80-116 тал/ тогтоожээ.
Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн объект ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулсан болох нь Шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******,*******,******* Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072,*******улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Анхзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******,*******,******* Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072,*******улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Анхзулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Анхзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ
|