| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0606/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/626 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/626
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Анударь,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,
шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт С-н Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305042170801 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал Овоо ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бууч овогт С-н Ч, /РД:ПЮ99******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Ч нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "СД " ХХКомпанид борлуулалт түгээлтийн ажилтнаар ажиллаж байхдаа 202* оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 202* оны 10 дугаар сарын 11- ний өдөр хүртэл хугацаанд байгууллагаас итгэмжлэн хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж харилцагч нараас тушаасан барааны төлбөр болох 20,606,040 төгрөгийг өөртөө авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч: “...мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д: “...Манай байгууллагад учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Д-ийн өгсөн: “...Манай Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах S.D ХХК нь хүнсний бараа гадаад улсаас оруулж ирж, дотоодын хүнсний дэлгүүрүүдэд борлуулдаг компани байгаа юм. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад борлуулалт түгээлтийн ажилтнаар ажиллахаар ирсэн С.Ч нь 2 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажиллаж түүнээс хойш үндсэн ажилтнаар ажиллахаар тохиролцсон. С.Ч нь 202* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ямар нэгэн өр төлбөргүй ажиллаж байсан. Сүүлийн өдрүүдэд хүргэлт хийсэн дэлгүүрийн борлуулалтын орлого нь дансанд нь орж ирэхгүй удааширсан тул дэлгүүр нэг бүртэй холбогдож барааны үнэ төлөхийг шаардаж асуухад танай борлуулагч Ч бэлнээр болон өөрийн хувийн Голомт банкны данс руу нь барааны мөнгийг төлсөн гэсэн хариулт авсан. Мөн харилцагч байгууллагын ажилтнуудтай үгсэн тохирч хувьдаа авсан тооцоогоо уг дэлгүүрт байгаа мэтээр яриулж байсан С Ч нь 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний хооронд нийт 65 удаагийн 19.927.300 төгрөгийг авсан байсан Би өөрөө Ч-тэй уулзахад борлуулалтын орлогын мөнгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар авч, цахим покер тоглож алдсан талаар надад хэлсэн. Би Чий бараа зарсан бүх дэлгүүрүүдээр явж тооцоо тулахад Ч дэлгүүрүүдээс өөрийн Голомт банкны ************ дугаартай дансаараа бараа зарсан мөнгө авсан байсан. Би дэлгүүрийн эзэдтэй уулзаад тооцоо тулаад тамгатай дэлгүүрүүдээс тамга даруулсан. Би 44 дэлгүүртэй тооцоо нийлэхэд нийт 19.927.300 төгрөгийн Ч авсан байсан уг тооцоо нийлсэн цаасаа би хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Нари гэх дэлгүүрээс Ч 202* оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн барааны мөнгийг 202*.09.16-ны өдөр 395.200 төгрөгийг өөрийн Голомт банкны ************ дугаартай дансаар авсан байсан. Эрч гэх дэлгүүрээс 202*.09 27-ны өдөр 1.266.000 төгрөг 954.000 2023.09.30 төгрөг зэргээр авсан байсан би өөрөө бүх дэлгүүртэй очиж уулзаад гарын үсэг зуруулж авсан баримтаар нотлогдож байгаа. Манай компани зүгээс байгууллагын барааны мөнгийг борлуулагч нар хувийн дансаараа авахгүй зөвшөөрдөггүй байсан, энэ талаар Ч мэдэж байсан. Манай компани ********** гэсэн данс руу бараа зарсан мөнгө хийж байсан, энэ данс руу мөнгө хийдэг талаар Ч мэдэж байсан. Манай байгууллагад нийт 19.927.300 төгрөгийн хохирол учруулсан. Ч байгууллагаас авсан бараагаа, 1-р хороолол, төмөр зам, 10-р хороолол, Орбит Их наран, Тахилт зэрэгт байдаг хүнсний дэлгүүрүүдээр явж бараагаа зардаг байсан, Ч-тэй хамт Д гэдэг жолооч хамт явж байсан. Манай компани гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Ч хохиролд 3 сая төгрөг л өгсөн. Манай компани борлуулагч нараасаа барьцаа хөрөнгө авдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Р.Ч: “...Манай компанид Б.Ч нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 14 хоногийн дараа борлуулагч болсон Ч нь эхэндээ хэвийн ажиллаж байгаад Ч дэлгүүрүүд бараагаа өгөөд мөнгө байгууллагын 5004********** гэсэн данс өгдөг. Ч бараагаа дэлгүүр өгөөд дансаа өгдөг, харин Ч дансны өд нь 25.000.000 гаран төгрөгийн өртэй болохоор нь гайхаад яагаад ийм их мөнгө дэлгүүрүүдээс орж ирэхгүй, барааны мөнгө дэлгүүрүүдээс чинь орж ирэхгүй байхаар нь би Чээс дэлгүүрүүдийн чинь өр 25 сая төгрөг боллоо яагаад дэлгүүрүүдээ шахгүй байгаа юм вэ гэж асуухад, харин Ч" би дэлгүүрүүдээ шахаж байгаа одоо мөнгө нь орж ирнэ" гэж надад хэлдэг байсан. Тэгээд захирал Б.Д Ч-ний бараа өгсөн дэлгүүрүүд рүү ярьж яагаад барааныхаа мөнгийг төлөх байгаа талаар тодруулахад дэлгүүрүүд нь Чд мөнгийг нь бэлэн өгсөн, Чий хувь данс руу мөнгийг нь хийсэн гэж хэлсэн. Харин Ч бараа зарсан мөнгөө өөрийнхөө хувь дансаар авч байсан илэрсэн. Манай компани барааны мөнгийг борлуулагч нарын өөрсдийн хувь дансаар авахыг хүлээн зөвшөөрдөггүй. Борлуулагч нар компани Хаан банкны 5004********** дугаартай данс руу бараа зарсан мөнгө хийлгэх ёстой, нэг бол бэлнээр авч, орой ажил дээр ирэхээр нь би орлогын бэлэн мөнгийг нь хүлээж авдаг. Ч нь 19.9927.300 төгрөгийн барааны мөнгө хувьдаа завшсан нь тооцоогоор гарч ирсэн. Өр үүсгэсэн дэлгүүрүүдийг тулгаж Чтэй үзэхэд нь мөнгийг нь авсан дэлгүүрүүдээ зөвшөөрсөн. Ч нь өөрийн Голомт банкны дансаар дэлгүүрүүдээс барааны мөнгийг авч байсан байна. Мөн бэлэн мөнгө хувьдаа авч хэрэглэсэн байсан. Ч 2.500.000 төгрөг л өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.С-н өгсөн: “...Миний том хүү Ч нь 19** онд төрсөн бага насаа аав ээжийн гар дээр өсөж том болсон, цэцэрлэг сургуулиар хүмүүжиж, 2016 онд НЕБ-ийн 6* дугаар сургуулийг 12 анги төгсөөд Үндэсний дээд сургуульд орж, 2021 онд 3-р курст сурч байгаад 2021 онд цэрэгт явсан, Багануур дүүргийн цэргийн ангид цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд, дээд сургуульдаа буцаж ороогүй. Түүнээс хойш янз бүрийн ажил хийж байгаа 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс С.Д ХХК-нд борлуулагчаар ажилд орсон. Миний зан байдлын төлөв даруу, үг дуу багатай, миний өгснөөс гарахгүй, гэртээ гэр орныхоо ажил хийж, хэдэн дүү нараа харж, хоол цайгаа хийгээд байж байдаг. Гэрээс гардаггүй гэр зуур л байдаг. Ч эхээс 4-үүл том эгч тусдаа гарсан, одоо 2 дүү нь сургуульд сурч байгаа...” /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
“Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн /хавтаст хэргийн 30-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Ч-ий ашигласан дэлгүүрийн тооцоо, зарлагын баримтууд /хавтаст хэргийн 61-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Ч-ий Голомт банкны дансны хуулга /хавтаст хэргийн 84-93 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Ч нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "СД" ХХКомпанид борлуулалт түгээлтийн ажилтнаар ажиллаж байхдаа 202* оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 202* оны 10 дугаар сарын 11- ний өдөр хүртэл хугацаанд байгууллагаас итгэмжлэн хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж харилцагч нараас тушаасан барааны төлбөр болох 20,606,040 төгрөгийг өөртөө авч завшсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч С.Ч нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "СД" ХХКомпанид борлуулалт түгээлтийн ажилтнаар ажиллаж байхдаа 202* оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 202* оны 10 дугаар сарын 11- ний өдөр хүртэл хугацаанд байгууллагаас итгэмжлэн хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүнийг түгээж харилцагч нараас тушаасан барааны төлбөр болох 20,606,040 төгрөгийг өөртөө авч завшсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Д-н өгсөн: “...Манай Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах S.D ХХК нь хүнсний бараа гадаад улсаас оруулж ирж, дотоодын хүнсний дэлгүүрүүдэд борлуулдаг компани байгаа юм. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад борлуулалт түгээлтийн ажилтнаар ажиллахаар ирсэн С.Ч нь 2 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажиллаж түүнээс хойш үндсэн ажилтнаар ажиллахаар тохиролцсон. С.Ч нь 202* оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ямар нэгэн өр төлбөргүй ажиллаж байсан. Сүүлийн өдрүүдэд хүргэлт хийсэн дэлгүүрийн борлуулалтын орлого нь дансанд нь орж ирэхгүй удааширсан тул дэлгүүр нэг бүртэй холбогдож барааны үнэ төлөхийг шаардаж асуухад танай борлуулагч Ч бэлнээр болон өөрийн хувийн Голомт банкны данс руу нь барааны мөнгийг төлсөн гэсэн хариулт авсан. Мөн харилцагч байгууллагын ажилтнуудтай үгсэн тохирч хувьдаа авсан тооцоогоо уг дэлгүүрт байгаа мэтээр яриулж байсан С Ч нь 2023 оны 08 дугаар сарын 29-нөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний хооронд нийт 65 удаагийн 19.927.300 төгрөгийг авсан байсан Би өөрөө Ч-тэй уулзахад борлуулалтын орлогын мөнгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар авч, цахим покер тоглож алдсан талаар надад хэлсэн. Би Чий бараа зарсан бүх дэлгүүрүүдээр явж тооцоо тулахад Ч дэлгүүрүүдээс өөрийн Голомт банкны 290518**** дугаартай дансаараа бараа зарсан мөнгө авсан байсан. Би дэлгүүрийн эзэдтэй уулзаад тооцоо тулаад тамгатай дэлгүүрүүдээс тамга даруулсан. Би 44 дэлгүүртэй тооцоо нийлэхэд нийт 19.927.300 төгрөгийн Ч авсан байсан уг тооцоо нийлсэн цаасаа би хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Нари гэх дэлгүүрээс Ч 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн барааны мөнгийг 2023.09.16-ны өдөр 395.200 төгрөгийг өөрийн Голомт банкны 290518**** дугаартай дансаар авсан байсан. Эрч гэх дэлгүүрээс 2023.09 27-ны өдөр 1.266.000 төгрөг 954.000 2023.09.30 төгрөг зэргээр авсан байсан би өөрөө бүх дэлгүүртэй очиж уулзаад гарын үсэг зуруулж авсан баримтаар нотлогдож байгаа. Манай компани зүгээс байгууллагын барааны мөнгийг борлуулагч нар хувийн дансаараа авахгүй зөвшөөрдөггүй байсан, энэ талаар Ч мэдэж байсан. Манай компани 544706**** гэсэн данс руу бараа зарсан мөнгө хийж байсан, энэ данс руу мөнгө хийдэг талаар Ч мэдэж байсан. Манай байгууллагад нийт 19.927.300 төгрөгийн хохирол учруулсан. Ч байгууллагаас авсан бараагаа, 1-р хороолол, төмөр зам, 10-р хороолол, Орбит Их наран, Тахилт зэрэгт байдаг хүнсний дэлгүүрүүдээр явж бараагаа зардаг байсан, Чтэй хамт Дамдинсүрэн гэдэг жолооч хамт явж байсан. Манай компани гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Ч хохиролд 3 сая төгрөг л өгсөн. Манай компани борлуулагч нараасаа барьцаа хөрөнгө авдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Р.Ч: “...Манай компанид Б.Ч нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 14 хоногийн дараа борлуулагч болсон Ч нь эхэндээ хэвийн ажиллаж байгаад Ч дэлгүүрүүд бараагаа өгөөд мөнгө байгууллагын 50044706**** гэсэн данс өгдөг. Ч бараагаа дэлгүүр өгөөд дансаа өгдөг, харин Ч дансны өд нь 25.000.000 гаран төгрөгийн өртэй болохоор нь гайхаад яагаад ийм их мөнгө дэлгүүрүүдээс орж ирэхгүй, барааны мөнгө дэлгүүрүүдээс чинь орж ирэхгүй байхаар нь би Ч-ээс дэлгүүрүүдийн чинь өр 25 сая төгрөг боллоо яагаад дэлгүүрүүдээ шахгүй байгаа юм вэ гэж асуухад, харин Ч" би дэлгүүрүүдээ шахаж байгаа одоо мөнгө нь орж ирнэ" гэж надад хэлдэг байсан. Тэгээд захирал Б.Д Чингүүний бараа өгсөн дэлгүүрүүд рүү ярьж яагаад барааныхаа мөнгийг төлөх байгаа талаар тодруулахад дэлгүүрүүд нь Ч-д мөнгийг нь бэлэн өгсөн, Ч-ий хувь данс руу мөнгийг нь хийсэн гэж хэлсэн. Харин Ч бараа зарсан мөнгөө өөрийнхөө хувь дансаар авч байсан илэрсэн. Манай компани барааны мөнгийг борлуулагч нарын өөрсдийн хувь дансаар авахыг хүлээн зөвшөөрдөггүй. Борлуулагч нар компани Хаан банкны 50044706**** дугаартай данс руу бараа зарсан мөнгө хийлгэх ёстой, нэг бол бэлнээр авч, орой ажил дээр ирэхээр нь би орлогын бэлэн мөнгийг нь хүлээж авдаг. Ч нь 19.9927.300 төгрөгийн барааны мөнгө хувьдаа завшсан нь тооцоогоор гарч ирсэн. Өр үүсгэсэн дэлгүүрүүдийг тулгаж Ч-тэй үзэхэд нь мөнгийг нь авсан дэлгүүрүүдээ зөвшөөрсөн. Ч нь өөрийн Голомт банкны дансаар дэлгүүрүүдээс барааны мөнгийг авч байсан байна. Мөн бэлэн мөнгө хувьдаа авч хэрэглэсэн байсан. Ч 2.500.000 төгрөг л өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.С-н өгсөн: “...Миний том хүү Ч нь 1999 онд төрсөн бага насаа аав ээжийн гар дээр өсөж том болсон, цэцэрлэг сургуулиар хүмүүжиж, 2016 онд НЕБ-ийн 62 дугаар сургуулийг 12 анги төгсөөд Үндэсний дээд сургуульд орж, 2021 онд 3-р курст сурч байгаад 2021 онд цэрэгт явсан, Багануур дүүргийн цэргийн ангид цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд, дээд сургуульдаа буцаж ороогүй. Түүнээс хойш янз бүрийн ажил хийж байгаа 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс С.Д ХХК-нд борлуулагчаар ажилд орсон. Миний зан байдлын төлөв даруу, үг дуу багатай, миний өгснөөс гарахгүй, гэртээ гэр орныхоо ажил хийж, хэдэн дүү нараа харж, хоол цайгаа хийгээд байж байдаг. Гэрээс гардаггүй гэр зуур л байдаг. Ч эхээс 4-үүл том эгч тусдаа гарсан, одоо 2 дүү нь сургуульд сурч байгаа...” /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,
“Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Ч-ий ашигласан дэлгүүрийн тооцоо, зарлагын баримтууд /хавтаст хэргийн 61-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Ч-ий Голомт банкны дансны хуулга /хавтаст хэргийн 84-93 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч С.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг хүсэж субъектив санаа зорилготой “С.Д ХХК”-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч захиран зарцуулсан.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ч нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч “С.Д ХХК”-д 20,606,040 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч С.Ч нь 2,500,000 төгрөгийг төлсөн. /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
Иргэний 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чээс 18,106,040 төгрөгийг гаргуулж хохирогч “С.Д ХХК”-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч С.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д 6 сарын хугацаагаар “Сонгинохайрхан” дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д 6 сарын хугацаагаар “Сонгинохайрхан” дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар “Сонгинохайрхан дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож сольсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ээс 18,106,040 төгрөгийг гаргуулж хохирогч “С.Д ХХК”-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ