Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00264

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар хороолол,******* дугаар байр 00 давхар хаягт байрлах ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар хороолол,******* дугаар байр ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Ширчингийн******* /РД:*******/-т холбогдох,

СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 2,050,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ******* СӨХ нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* дугаар хорооллын *******,*******,*******,******* дугаар байруудын сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Тус СӨХ-нд харьяалагдах******* дугаар байрны ******* тоотод оршин суугч Ш.Эрдэнэцэцэг нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Төлбөрийн үлдэгдлийг яаралтай төлөхийг түүнд удаа дараа сануулж, шаардсан боловч тэрбээр өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Одоогоор 2013 оны 01-12 дугаар сар, 2014 оны 01-12 дугаар сар, 20******* оны 01-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 01-12 дугаар сар, 2018 оны 01-12 дугаар сар, 2019 оны 01-12 дугаар сар,*******0 оны 01-12 дугаар сар,*******1 оны 01-08 дугаар саруудын төлбөр болох 2,044,300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм.

Нэхэмжлэлд дурдсан СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр нь засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, цахилгаан шат /ашиглапт, хамгаалалт, засвар/ банкны үйлчилгээний шимтгэл, ажилчдын цалин хөлс зэргээс бүрддэг болно. Сууц өмчлөгчийн сард төлөх төлбөрийн хэмжээг Монгол улсын хууль болон СӨХ-ны дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, тоггоосон ба өдгөө манай улсад тархсан коронавируст цар тахалтай холбоотойгоор төлбөрийн хэмжээ /хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гараагүй/-нд өөрчлөлт ороогүй байгаа болно. Төр, засгаас ч СӨХ-дод ямарваа дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шийдвэр гаргаагүй болно. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатчийн үйлчилгээний хөлс зардлыг мөн хариуцагчаар нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.

Иймд хариуцагчаас СӨХ-ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөр 2,044,300 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс, зардал 6,000 төгрөг, нийт 2,050,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ш.Эрдэнэцэцэгт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 2,044,300 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 2,050,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2013 оноос*******0 оны 2 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөр *******,400 төгрөг буюу сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 1 мкв дутам 120 төгрөг, цахилгаан шатны төлбөрт 7000 төгрөг, цэвэрлэгээ 1000 төгрөг, банкны шимтгэл 300 төгрөг, даатгал 1000 төгрөг, гэрэл цахилгаан 450 төгрөг, жижүүрийн цалин хөлс 5,500 төгрөг, баримтын үнэ *******0 төгрөг,*******0 оны 2 дугаар сараас*******1 оны 8 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 19,400 төгрөг буюу 1 мкв дутам 120 төгрөг, цахилгаан шатны төлбөрт 7000 төгрөг, цэвэрлэгээ *******00 төгрөг, банкны шимтгэл 1000 төгрөг, гэрэл цахилгаан 1450 төгрөг, жижүүрийн цалин хөлс 8,000 төгрөг, баримтын үнэ 450 төгрөг, нийт 2,044,300 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Иргэн Ш.Эрдэнэцэцэг нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны, ******* дугаар хороолол,******* дугаар байрны ******* орон сууцны өмчлөгч бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тэрээр тухайн орон сууцны сууц өмчлөгч байна. /хх-ийн 43-45 дугаар тал/

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулжээ.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж сууц өмчлөгчдийг хуулиар үүрэгжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Төрийн банкны төлбөртэй холбоотой нэхэмжлэх баримт, ******* сууц өмчлөгчдийн дүрэм, бүх гишүүдийн хурлын 20******* оны 02 сарын 14-ны өдрийн №02 дугаартай тогтоол, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн №7 дугаартай тогтоол, ашиглалт үйлчилгээний зардлын тооцоолол зэрэг баримтуудаар хариуцагч Ш.Эрдэнэцэцэг нь 2013 оны 1 сараас*******1 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны төлбөр 2,044,300 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 6000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал...-ыг хохиролд тооцно гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ******* сууц өмчлөгчдийн холбоо нь нотариатын үйлчилгээний хураамжид 6000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх тул сууц өмчлөгч нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас сууц өмчлөгчдийн холбооноос гарсан зардал болох 6000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 2013 оны 1 сараас оноос*******1 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, нотариатын үйлчилгээний хөлсөнд нийт 2,050,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нэхэмжлэлийг*******1 оны 11 сарын 12-ны өдөр гардаж авсан ба хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан /ИХ-ийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй/ үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ тухай 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан.

Шүүхээс хариуцагчийн нэхэмжлэлээ гардан авахдаа өөрийн тодорхойлсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол,******* дугаар байрны ******* тоот гэх хаягаар шүүх хуралдааны товыг хүргүүлж, түүний хүү н.Батжаргал гэх хүнд мэдэгдсэнийг мөн дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 2,050,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эрдэнэцэцэгээс 47,755 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА