Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/04040

 

 

 

 

 

 

 

 

2021 12 06 101/ШШ2021/04040  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А хоршоонд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,660,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч А хоршооны дарга Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар Мал хамгаалах сан одоогийн ******* нь *******, ******* тоотод байрлалтай Ар хустайн аривжих хоршооны дарга ******* Нарийн ноост хонины болон Махны чиглэлийн хонь бордох аж ахуйг өргөтгөх төсөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор 15,000,000 төгрөгийг олгосон. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 16,440,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул зээний 4.10-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоод, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 8,220,000 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр, хүү 16,440,000 төгрөг, анз 8,220,000 төгрөг, нийт 24,660,000 төгрөгийг ны дарга *******аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч *******ны дарга ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Мал хамгаалах сангаас зээл авч мал худалдаж авсан. Тухайн үед 300 гаран толгой малтай байсан. Зээл авсан мөнгөөрөө 100 гаруй толгой мал худалдаж авсан.Тэр үед цас орж маш их хүйтэрч худалдаж мал үхээд дууссан. Цөөхөн хэдэн мал үлдсэн малын дарга олж малаа хүлээж өгөөд эхнэрийн бие муудаад манайх хотруу нүүж ирсэн. Хоршооны хувь нийлүүлэгчдэд бас өртэй. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний биеийн байдал болон амьдралын боломжийг харгалзан үзэж алдангаас 50 хувийг буруулах саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч *******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, алдангиас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЭМААХДХ-2014/37 тоот зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлжээ. Хариуцагч зээлийг хүлээн авсан гэж тайлбарлаж энэ талаар маргаагүй.

Шүүхэд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч тус зээлийг авч ашигласан байх бөгөөд гэрээний хавсралтад зааснаар хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлд 3,000,000 төгрөг, хүүнд 360,000 төгрөг, нийт 3,360,000 төгрөгийг тухайн жилд төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний хавсралтад зааснаар хариуцагч нь 2015 оноос 2019 оны хооронд жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр зээлийг тухайн жилийн хүүгийн хамт жилд нэг удаа төлөлт хийх замаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэг хүлээсэн байна.

Зээл авсан хугацаанаас хойш хариуцагч үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөөгүй талаар зохигч маргаагүй, хариуцагч зээлийг зохих хуваарийн дагуу төлсөн нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлогдоогүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэх, зээл төлөхийг шаардсан үйл баримт тогтоогдоогүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч зээлийн гэрээний 3.1, 3.4-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн дагуу зээлийг буцаан төлөөгүй байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч үндсэн зээл, хүүнд 16,440,000 төгрөг, алдангид 8,220,000 төгрөг, нийт 24,660,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хүүгийн тооцоолол тодорхой бус, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй бөгөөд гэрээний хавсралтад заасан тооцооллоос зөрүүтэй байна. Талууд гэрээний 7.3-т зааснаар зээлдэгч зээл төлөх хуваарьт хугацааг хэтрүүлснийг ноцтой зөрчилд тооцохоор зааж хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу нэхэмжлэгч зээл олгосноос хойш нэг жилийн дараа 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчтай байгуулсан гэрээг зээлийн гэрээний 7.2, 7.3-т заасны дагуу хугацаанаас өмнө цуцалж гэрээний үүргийг шаардах үндэслэлийг бий болгожээ.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу тохирсон хугацаанд зээлийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,080,000 төгрөгийн хамт, нийт 16,080,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн 360,000 төгрөгийн хүүг хэрэгсэхгүй болгов. Хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 16,080,000 төгрөг гэж дүгнэсэн нь алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,220,000 төгрөгөөр бус Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар 8,040,000 төгрөгөөр тооцно. Зээлийг буцаан төлөх үүрэг хариуцагчид ногдох, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай боловч нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, зээл төлүүлэх ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдоогүй болон хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдалд хэт хайхрамжгүй хандсанаас алданги төлүүлэхээр тооцсон мөнгөн дүнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн гэж үзнэ. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж талууд зээлийн гэрээний 7.2-т алданги тооцохоор заасны дагуу хариуцагчийн төлөх үүрэг бүхий 8,040,000 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу 90 хувиар багасган тооцож 804,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч *******ноос зээлийн гэрээний үүрэгт нийт 16,884,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 7,776,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч *******ноос 16,884,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэлээс 7,776,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсдөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч *******ноос улсын тэмдэгтийн хураамжид 300,870 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ