Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/627

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,              

улсын яллагч Г.Энэрэл /томилолтоор/,  

шүүгдэгч/хохирогч Э.Г,

шүүгдэгч/хохирогч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт Э-н Г, С овогт Д-н М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305017800559 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны 3 дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Өнөр хороолол, ** дугаар байрны ** тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүрэг, ** дүгээр хороо, Горькийн ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э-н Г /PД:T*94******/.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бул 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Горькийн ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Д-н М /РД:ЧН8*03****/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн ** дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.М-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд баруун зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.М нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн ** дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Э.Г-г зодож эрүүл мэндэд нь нүүр, их бие, мөчдөд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Э.Г: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч/хохирогч Д.М: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн байцаалтад хохирогчоор Э.Г-ийн өгсөн: “...2023 онд сар өдрийг нь санахгүй байна таньдаг ах А түүний найз Ж хоёрыг дагуулаад гэртээ очсон гэрт эхнэр Мөнх- Ундрал хүү Гэгээннар байсан. Тэгээд би А-н хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд би түрүүлээд тасраад унтаад өгсөн намайг унтаж байхад гэнэт өмд тайлаад бэлэг эрхтнээс хазахаар нь би тийчгэнээд хөдөлж байхдаа хамрыг нь цохисон тэгээд манай эхнэр уурлаад намайг шалны модыг хугартал намайг цохиж зодсон манай 2 давхар байшингийн 1 давхарт эхнэрийн ээж нь байдаг байсан тэгээд ээж нь дуудлага өгсөн байх бид хоёр цагдаад дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.М-н өгсөн: “...Би Г-тай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр танилцаад тэрнээс хойш харьцаж байгаад гэр бүл болсон дундаасаа 1 хүүхэдтэй манай хүүхэд 2021.12.13-ны өдөр төрсөн. Г бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тэнээд гэртээ ирэн очин байдаг байсан 2023 оны 04 дүгээр сард Г түүний зүс таних нутгийн ах Төрөө болон түүний найз охины хамт ирээд манай архи уусан би архи уугаагүй архи ууж дуусаад Төрөө ах нь найз охиныхоо хамт яваад өгсөн. Г орон дээр унтаж байхаар нь би хувцсыг нь тайлаад унтуулах гэж байхад миний хамар руу хөлөөрөө жийгээд өшиглөөд миний хамрыг хугалсан тэгэхээр нь би уурлаад шалны модоор Г-н биеийг нь цохисон хаа сайгүй цохисон...” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо 18-484 тоотод иргэн Г, Д.М нар нь харилцан зодолдсоны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн хохирогч нь 2023 оны 04 дүгээр сарын 26-нд эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар caрын 10-ны өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул тус мөнгөн гүйлгээг гэм буруутай хүнээр барагдуулан хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5697 тоот “...1. Д.М-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд баруун зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,  

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76, 82 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн  71,72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн ** дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.М-г зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд баруун зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.М нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 18 дугаар гудамжны 484 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Э.Г-г зодож эрүүл мэндэд нь нүүр, их бие, мөчдөд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

шүүгдэгч Э.Г нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 18 дугаар гудамжны 484 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.М-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд баруун зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.М нь 2023 оны 04 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн ** дугаар гудамжны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Э.Г-г зодож эрүүл мэндэд нь нүүр, их бие, мөчдөд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн  болох нь:  

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.Г-ийн өгсөн: “...2023 онд сар өдрийг нь санахгүй байна таньдаг ах Амгалантөр түүний найз Жавзандулам хоёрыг дагуулаад гэртээ очсон гэрт эхнэр М хүү Г нар байсан. Тэгээд би А-ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд би түрүүлээд тасраад унтаад өгсөн намайг унтаж байхад гэнэт өмд тайлаад бэлэг эрхтнээс хазахаар нь би тийчгэнээд хөдөлж байхдаа хамрыг нь цохисон тэгээд манай эхнэр уурлаад намайг шалны модыг хугартал намайг цохиж зодсон манай 2 давхар байшингийн 1 давхарт эхнэрийн ээж нь байдаг байсан тэгээд ээж нь дуудлага өгсөн байх бид хоёр цагдаад дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Мыг өгсөн: “...Би Г-тай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр танилцаад тэрнээс хойш харьцаж байгаад гэр бүл болсон дундаасаа 1 хүүхэдтэй манай хүүхэд 2021.12.13-ны өдөр төрсөн. Г бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тэнээд гэртээ ирэн очин байдаг байсан 2023 оны 04 дүгээр сард Г түүний зүс таних нутгийн ах Т болон түүний найз охины хамт ирээд манай архи уусан би архи уугаагүй архи ууж дуусаад Т ах нь найз охиныхоо хамт яваад өгсөн. Г орон дээр унтаж байхаар нь би хувцсыг нь тайлаад унтуулах гэж байхад миний хамар руу хөлөөрөө жийгээд өшиглөөд миний хамрыг хугалсан тэгэхээр нь би уурлаад шалны модоор Г-н биеийг нь цохисон хаа сайгүй цохисон...” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Г-н өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хороо 18-484 тоотод иргэн Г, Д.М нар нь харилцан зодолдсоны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн хохирогч нь 2023 оны 04 дүгээр сарын 26-нд эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар caрын 10-ны өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул тус мөнгөн гүйлгээг гэм буруутай хүнээр барагдуулан хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5697 тоот “...1. Д.М-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд баруун зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно. Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох үйлдэл, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч хохирол, хор уршгаар нь ялгаж зүйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг бол хүний биед халдах зөрчлийн тухайд хохирогчид халдаж зодсон боловч эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдгаар ялгаатай юм.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Э.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Г, Д.М нар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М нь 161,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан /хавтаст хэргийн 38, 86 дугаар хуудас/, баримтуудаар тогтоогдож байх тул

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 161,000 төгрөгийг шүүгдэгч/хохирогч Э.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч/хохирогч Д.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Э.Г, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгох ял  оногдуулах...” гэх саналыг гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Д.М нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Э-н Г, С овогт Д-н М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Г, Д.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-с 161,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

            

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г, Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ