| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0607/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/308 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 13.10.1., 13.11.2., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/308
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн ******* /*******/-нийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* /*******/-нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (5.400.000) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр (02) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* /*******/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (5.400.000) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр (02) жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч ******* /*******/-нд оногдуулсан хоёр (02) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. ******* /*******/-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч ******* /*******/-ний цагдан хоригдсон 124 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Хэрэгт хураагдан ирсэн Хаан банкнаас ирүүлсэн компакт диск нэг ширхэг, Sandisk нэртэй хөх өнгөтэй плаш 2 ширхэг, улаан өнгийн плаш 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “Techno camon” гэх нэртэй цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, “Vivo” маркийн цайвар өнгийн гар утас 1 ширхэг, “I phone-11 promax” маркийн rap утас 1 ширхэг, “Huawei” маркийн гар утас 2 ширхэг нийт 5 ширхэг гар утсан дахь дүрс бичлэг бусад мэдээлэл, “Huawei” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” маркийн ягаан өнгийн pad 1 ширхэг, Osmo pocket гэх бичиглэлтэй 64 GB багтаамжтай камер 1 ширхэг, хар өнгийн мемори карт 5 ширхэг, insta 360 маркийн хар өнгийн камер 1 ширхэг, Osmo action камер 1 ширхэг, Mini station гэсэн бичиглэлтэй 1 ширхэг алтлаг шаргал өнгийн зөөврийн хард-д авагдсан баримт мэдээллийг компакт дискт хуулбарлаж хэрэгт хавсаргуулж, дээрхи эд зүйлс дэх хувь хүний нууцад хамаарах зураг, дүрс бичлэг зэргийг устгуулахыг хяналтын прокурорт даалгасугай.
10. Шүүхээс даалгасан баримт мэдээллийг компакт дискт хуулбарлаж хэрэгт хавсаргах ажиллагааг хэрэгжүүлсний дараа дээрхи эд зүйлс дэх хувь хүний нууцад хамаарах зураг, дүрс бичлэг зэргийг устгуулахыг мөн хяналтын прокурорт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Techno camon” гэх нэртэй цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, “Vivo” маркийн цайвар өнгийн гар утас 1 ширхэг, “I phone-11 promax” маркийн rap утас 1 ширхэг, “Huawei” маркийн гар утас 2 ширхэг нийт 5 ширхэг гар утсыг худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* /*******/-н зөөврийн хард диск 2 ширхэг, Huawei маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Samsung маркийн ягаан өнгийн pad 1 ширхэг, Osmo pocket гэх бичиглэлтэй 64 GB багтаамжтай камер 1 ширхэг, хар өнгийн мемори карт 5 ширхэг, Мемори уншигч 1 ширхэг, insta 360 маркийн хар өнгийн камер 1 ширхэг, Osmo action камер 1 ширхэг, Mini station гэсэн бичиглэлтэй алтлаг шаргал өнгийн зөөврийн хард 1 ширхэг, улаан өнгийн цүнх нэг ширхгийг өөрт нь буцаан олгосугай.
13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* /*******/ нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******* /*******/-ий урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Гадаадын иргэн харьяатын газар болон Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ