| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00173/И |
| Дугаар | 150/ШШ2022/00005 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 150/ШШ2022/00005
| 2021 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 150/ШШ2022/00005 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, урд Номгон гэх газарт оршин суух Борлууд овогтой ******* /РД:ОО000000000/-гийн хүсэлттэй,
Тайж овогтой ******* /РД:ОО00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам, гэрч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн *****нь 2021 оны 04 дүгээр сард ажил хийнэ гэж гэрээсээ гарсан. Тэрнээс хойш бид хоёр байнгын хэрүүл маргаантай байх болсон. Ажилд оронгуутаа зангаа хувирган наад 2 хүүхэд чинь минийх биш намайг архичин хүүхэн гэх мэтээр хамаатан садан найз нөхдөд минь буруугаар ойлгуулан худал хэлж явсан. Иймд цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэмж гаргах гэтэл ямар ч холбоогүй болсон. Иймд энэ хүнийг хаана амьдарч байгааг мэдэхгүй утасны дугаарыг мэдэхгүй тул оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул Баттогтох овогтой эрэн сурвалжлуулж өгнө үү. Баян-Очирын ах, аав ээж нь надаас бас асуусан. Баян-Очирын ээж утас:88454312, Баян-Очирын ах ******* утас: 80078270, Баян-Очирын мэдэж болох хүн Ичинхорлоо утас:99770948, ******* 95741239..., ...******* нь хавар 4 сард ажил хийнэ гээд гэрээсээ гарсан. Энэ хооронд таарамжгүй харилцаатай байсан. Ажилд орсноосоо хойш ярьж байгаагүй. Бид 2-ын дундаас гарсан 2 хүүхэдтэй. Гэртээ ирэхгүй байгаа үр хүүхдээ хайхрахгүй байгаа хүнээс болъё, салъя гэсэн хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Хүмүүсээс асуухаар ажлаасаа гарсан. 3 сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан гээд байгаа. Дахиад асуухаар самарт явсан мэдэхгүй сураггүй байгаа гэдэг. Гэрийнхэн нь ч мэдэхгүй. Таньдаг хамаатан, садан, найз нөхөд нь ч мэдэхгүй гээд байгаа тул эрэн сурвалжлуулах гээд шүүхэд өгсөн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч ******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* тайлбартаа : Би *******той гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэмж гаргуулах гэтэл ямар ч холбоогүй болсон. Иймд *******ыг хаана амьдарч байгааг мэдэхгүй утасны дугаарыг мэдэхгүй тул оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул *******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү. *******ын ээж утас:88454312, ах ******* утас:80078270, мэдэх хүн ******* утас:***********, ***************Утас:*********, Дарханы цагдаа утас:**************дугаарын утастай гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн: “...******* нь манай аавын дүүгийн хүүхэд. ******* нь манай хүргэн. Хавар манайд ажилд орох гэж ирсэн. Манайх Салхитад байсан юм. Манайд хэсэг байж байгаад ажилдаа ороод явсан. Намар бас ирсэн. Манай нөхөр Дарханд ажилтай байсан. Би нөхөртэйгөө хамт явж байхад *******той зах дээр таараад самарт явах гэж байна гэж хэлээд самарт хамт явсан. Тэгээд ******* ууланд үлдсэн. Самраас ирээд сар гаран болж байна. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 09-нд Зүүнхараагаас самарт явсан. Зүүнхараагаас руу Хан Хэнтийн нуруу гэх газар луу явсан. 7,8 хүн явсан. Би 11 дүгээр сарын 14-нд ирсэн. Баян-Очир үлдсэн. Тэнд 5 хүн үлдсэн. Хамт явсан хүмүүсээс жолоочийн эхнэр нь ирсэн. Бид нартай хамт ирсэн. Жолоочийн эхнэрийг Болороо гэдэг. Жолооч Зүүнхараад байдаг гэсэн. Энэ хүний утасны дугаарыг мэдэхгүй. Самарт явдаг хүн. Хоол хүнс хүрээгүй болохоор хоол хүнс авах гэж эхнэр нь ирсэн. Нөхрийг нь Тайванаа л гэж дууддаг. Баян-Очир ажлаасаа чөлөө авчихсан гэж ярьж байсан. Манайд сар гаран байсан. Ажилдаа ороод явсан. Манайх Салхитад байдаг. Манайд ирсэн. Ажлаасаа чөлөө авчихлаа гэж ирсэн. 04 сард яваад 09 сард ирсэн. Эхнэр хүүхдүүд дээрээ очно гэж ярьж байсан. Дарханы цагдаагаас бас хайгаад байгаа юм шиг байсан. Өчигдөр ирсэн байна гэнэ гэж хэлсэн. Дарханы цагдаагийн утасны дугаар 99376807 гэж байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Салхитаас согтуу машинтай явж байгаад баривчилгаанд явах ёстой байсан. Тэрнээсээ зугтаад самарт явсан юм шиг байсан. Дарханы цагдаа Зүүнхараад хайж очсон гэсэн. *******ыг Дархан явлаа гэж хэлээд явсан гэсэн. Энэ хоёр урьд нь хэд салж, нийлж байсан. Хүүхдээ бага байхад хот яваад ажил хийчхээд ирье гэж хэлээд тэр чигтээ алга болоод хавар нь буцаад ирж байсан...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэсэн.
Хүсэлт гарагч ******* ******* гэгчтэй 2015 оноос хойш үерхэж 2017 оны 01 дүгээр сарын 26-нд гэрлэлтээ бүртгүүлж 2017 онд охин, 2018 онд хүүтэй болсон байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь тодорхой ажил төрөл эрхэлдэггүй, гэртээ архи ууж агсам согтуу тавьдаг, нэг бус удаа ажил хийж амьдралаа дээшлүүлнэ гэж гэрээсээ гарч алга болж байсан байна. Хүсэлт гаргагч ******* нөхөр Б.Баян-очроос гэрлэлт цуцлуулах талаар өргөдөл тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргагч. Өргөдөл гаргагч уригдагч төл хоорондоо эвлэрсэн учир 2020 оны 05 сарын 08-ны өдөр 496 дугаартай эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан /хавтаст хэргийн хуудас 4/ байна.
Үүнээс хойш ******* нь эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2021 оны сарын 04 сард гэрээсээ гарч ажил хийнэ гэж Замын 6 дугаар өртөө буюу Салхит өртөө руу яваад өнөөдрийг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон болох нь хүсэлт гарагч *******гийн тайлбар болон гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Б.Баян-очирыг Дархан –Уул аймгийн Цагдаагийн газраас эрж хайж байгаа болох нь гэрч *******гийн “...Дарханы цагдаагаас бас хайгаад байгаа юм шиг байсан. Өчигдөр ирсэн байна гэнэ гэж Дарханы цагдаагийн хүн ********* дугаараас хэлж асуугаад байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овог *********** /РД:ОО000000000/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын талаар мэдээлэл авах боломжтой хүмүүс: *******ын ээж утас:88454312, ах ******* утас:80078270, мэдэх хүн ******* утас:99770948, ******* Утас:95741239, Дарханы цагдаагаас утасдсан хүний дугаар 99376807 зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Тайж овогтой ******* /РД:ОО00000000/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын ээж ************* утас:88454312, ах ******* утас:80078270, мэдэх хүн ******* утас:99770948, ******* Утас:95741239, Дарханы цагдаа утас:99376807 дугаарын утастай зэрэг мэдээлэлтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба хүсэлт гаргагч нь шүүхэд 14 хоногийн дотор хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА