| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00181/И |
| Дугаар | 150/ШШ2022/00020 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2022/00020
| 2022 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 150/ШШ2022/00020 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар суух Боржигон овогт *******, Бүрт овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин*******, 0000 оны 00 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх О.Урангоогийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэрлэгсэд нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******с улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан *******т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг *******, эх*******, нарт харилцан тэнцүү хүлээлгэхээр тогтоосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг *******, эх О.Урангоо нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд Сэлэнгэ аймгийн Сайхан 1-р багийн засаг дарга, тус сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш *******, О.Урангоо нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА