Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024            4           15                                          2024/ШЦТ/290

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ***хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд

хохирогч ***, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 16-нд *** аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д график дизайнер ажилтай, ам бүл 4; ах, хоёр эгчийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамж,** тоотод оршин суух хаягтай боловч *** дүүргийн *** дугаар хороо, **** дүгээр байр, ** тоотод түрээсээр амьдардаг, урьд ял эдэлж байгаагүй,

*** регистрийн дугаартай, *** овогт ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “****/ нэртэй зочид буудлын 404 тоот өрөөнд хохирогч ***тэй үл ялих зүйлээс болж маргалдан зодож түүний биед зүүн бугалгын 2 толгойн булчингийн няцрал, тасрал, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, эрхий хуруунд шарх, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн шалба зуун гуя, нуруунд цус хуралт, дух, баруун шуу, гуя, баруун өгзгөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Прокурорын уншсан яллах дүгнэлт миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, бас ***эс дахин уучлалт гуйя. Дахин хэзээ ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэдгээ ойлгож ухаарлаа. Би тухайн үед юу болсныг мэдээгүй, маргааш нь л *** хэлэхээр нь ойлгож мэдсэн. Миний ухаан балартаад байсан. Өмнө нь би хааяа архи ууж байсан тохиолдол бий. Гэхдээ ерөөсөө иймэрхүү үйлдэл гаргаж байгаагүй. *** эмнэлэгт байхад нь би байнга эргэж байсан. Хохиролд гэж 2.750.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлөх болно. Мөн эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөхөө ойлголоо гэв.

    

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би ***тэй танилцаад 1 сар гаруй хугацаанд уулздаг байна. Тэр өдөр *** залгаад 100 айлын Хангай хотхонд уучихсан байна. Сэтгэл санаа хямралтай байна, хүрээд ирээч гэхээр нь би очоод бид хоёр Модны 2-т байх “***” зочид буудал руу орсон. Гэтэл зочид буудалд байхдаа надад урьд гаргаж байгаагүй харьцаа гаргаж намайг зодож гэмтээсэн. Энэ зодолтоос болж миний зүүн гар 5 кг-аас дээш юм өргөж дийлэхгүй, тэнийхгүй, би хүүхдээ ч өргөж дийлэхгүй байна. Хохирлын мөнгө гэж 2.750.000 төгрөг надад өгсөн нь үнэн. Энэ мөнгөнөөс би нийтийн байрны түрээсийн төлбөр, такси унааны зардал, хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх мөнгө зэргийг гаргасан. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Ер нь бол би аймаар хохирсон. Эмэгтэй хүний гоо сайхны хувьд ханцуйгүй хувцас өмсөж чадахааргүй боллоо. Хүүхдээ асрах, өргөхөд хүндрэлтэй байна. Иймд би ***д маш их гомдолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ийн *** “... би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найзуудтайгаа уулзаад явж байтал *** над руу чат бичээд “гэрт ажил явдал гараад сэтгэл санаа тавгүй байна, хэсэг юм ярьж сууя, надад юм аваад өгөөч” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид хоёр Баянгол дүүргийн 33 дугаар хороо, Модны хоёрын “***” нэртэй зочид буудлын 404 тоот өрөөнд орсон. Бид хоёр буудалд орохдоо 2 пиво, 2 сөжү архи авсан. Бид хоёр ойр зуурын юм яриад ***ийн амьдардаг байсан хамаатны ах нь “хүүхэдтэйгээ аваарт ороод хүү нь өнгөрсөн, ах нь сэхээнд байж байгаад нас барсан сэтгэл санаа үнэхээр хүнд байсан юм” гэж ярьж байсан. Ууж байгаа архинаас би дахиж амсаагүй *** ганцаараа ууж дуусгасан. *** бие засах өрөөнд ороод нэлээн удаад байхаар нь би бие засахаар бие засах өрөөнд ороход хамраас нь цус гарчихсан, түүнийгээ угаагаад зогсож байсан. Би ***д хандаж “чи наад цусаа угаахдаа үсэргээд байна. Хувцас pyy чинь үсрээд цус болчихно, хүмүүс юу гэж бодох юм” гэж хэлэхэд *** “чи юу гээд байгаа юм, дандаа намайг загнаж байдаг, чи намайг хүндлэхгүй байна, би одоо томчуудтай хамтарч ажиллаж байгаа, надад чи хамаа байхгүй шүү” гэж хэлж байхдаа зузаан ширээний хар өнгийн тавцан авч өргөөд газар унагаад хагалсан. Тэгсэн тэр шил хагарахад хагарсан шилээр нь намайг цохисон. Тэгээд над руу шидэхэд би гараараа хаасан. Тэгсэн газраас ногоон өнгийн сөжүний шил аваад намайг цохиход би гараараа хаахад толгой дээр хагарч бутарсан. Хагарсан шилээрээ дахиад цохиход би толгой дээрээ гараа барихад хагархай шилээрээ миний зүүн гарын сарвууны ар болон толгойг цохисон. Тэр үед миний толгой хагараад цус гарчихав уу гэсэн чинь зүүн гарын сарвуунаас цус гарч байсан. *** газраас нөгөө хар өнгийн ширээний тавцангийн хагарсан шилийг аваад намайг 3-4 удаа цохих үед нь би гараараа нүүрээ дарахад миний зүүн гар болон толгой руу цохисон. Тэгээд намайг цохихоо болиход миний зүүн гар хорсоод, халуу дүүгээд даагдахаа больсон. Би болиоч ээ гээд уйлахад хаалга нүдэхэд *** хаалга онгойлгоход буудлын ресепшн орж ирээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Би ***д гар хүрээгүй. *** эмчилгээтэй холбоотой 2.500.000 төгрөг дансаар өгсөн. Би цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Зүгээр байж байгаад эд эрхтнээ зэрэмдэглүүлсэн учраас гомдолтой байна” /хх-н 19-20/ гэж,

гэрч ***“... 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “***” буудалд ажиллаж байхад 10-ны 01:00 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 404 тоот өрөөнд орохоор болоод “***” гэж бүртгүүлээд 01 цаг 02 минутад өрөөний түлхүүрээ авсан. Өрөөндөө ороод ямар нэгэн чимээ шуугиангүй байж байснаа гэнэт нэг эмэгтэй орилоод эхлэхээр нь би дээшээ 4 давхарт гарахад 404 тоот өрөөнөөс эмэгтэй хүн орилоод байсан. Би хаалгыг нь тогшиход эрэгтэй нь хаалга онгойлгохоор нь ороход манай өрөө энд тэндгүй цус болж шилэн ширээ хагарч, ойр орчимд нь цус болсон байсан. Шилэн ширээний тавцан 2 хэсэг болсон байсныг өрөөнөөс гаргаж хаалганы дэргэд тавьсан. Эмэгтэй нь өрөөний захад байх буйдан дээр суугаад зүүн гар хэсэг нь цус болсон байдалтай байсан. Би өрөөнөөс шил гаргаад доошоо бууж утсаа аваад цагдаа болон эмнэлгийн байгууллага дуудахад нөгөө залуу надтай хамт явсан ба сарвуунаас нь цус гарч байсан. Юу болсон талаар тэр залуугаас асуухад “бид хоёр хуучин үерхэж байсан юмаа, дүүгийнх нь уур хүрээд шилээр зүсчихлээ, одоо дахиж тэгэхгүй” гэж байсан. Би дээшээ өрөөнд ороход нөгөө эмэгтэй сууж байсан газраа “чи намайг яаж байгаа юм бэ” гээд уйлаад байсан. Өрөөнд тэр хоёроос өөр хүн байгаагүй” /хх-н 25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч *** “... би урд нь 2023 оны 5 дугаар сард *** гэж эмэгтэйтэй танилцаад 6 дугаар сарын дундуур уулздаг болоод нэг сар гаруй уулзаж байгаад 7 дугаар сарын сүүлээр уулзахаа больсон. Хааяа нэг бид 2 чат бичиж байгаад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр уулзалдахаар болсон. Бид хоёр Хангай хотхонд уулзаад тэндээсээ наашаа Баянгол дүүргийн 33 хороо, Модны-2-н “***” нэртэй зочид буудалд орсон. Буудалд орж өрөө аваад доошоо бууж GS-25 нэртэй дэлгүүрээс 2 пиво, сөжү нэртэй солонгос архи 2 шилийг аваад буудлын 404 тоот өрөөнд орсон. Буудлын өрөөнд *** бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр урдны болсон явдал, одоо хийж байгаа ажил гээд ойр зуурын юм яриад пиво архи хоёроо аяганд холиод ууж дуусч байхад миний ухаан санаа балартаад архиндаа орж гараад байсан. Нэг мэдсэн би цагдаа дээр ирчихсэн, миний баруун гарнаас цус гараад хувцас цус болсон байдалтай байхаар нь цагдаагаас юу болсон, яагаад энд байгаа талаараа асуухад намайг хамт байсан эмэгтэйгээ зодсон гэж хэлсэн” /хх-н 53-55/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “***ийн биед зүүн бугалгын 2 толгойн булчингийн няцрал, тасрал /2023.10.12-нд Зүүн гарын 11 толгойт булчин сэргээх мэс засал, зүүн 1 хурууны шарханд мэс заслын хоёрдогч цэгцлэлт хийх мэс засал/, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, эрхий хуруунд шарх, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн шилбэ, зүүн гуя, нуруунд цус хуралт, дух, баруун шуу, гуя, баруун өгзгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэсэн 12991 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 29-31/

 

Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-11/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр баримтууд нь шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа, түүний гэм буруутайг нотолсон баримтуудад хамаарна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдэх явцад “***” нэртэй зочид буудлын эд хөрөнгөд тодорхой хэмжээний хохирол, хор уршиг учирсан байх ба ***эс 300.000 төгрөгийг тухайн байгууллагын ажилтан Б.Батцэцэгт өгч, ***нь “... хохирол барагдуулсан тул манай байгууллагын зүгээс гомдолгүй” гэжээ. /хх-н 65/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол, хор уршгийг арилгасан байдал, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

 

Шүүгдэгч Д.***ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 58/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 60/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 61/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***д шүүгдэгч ***д 2.750.000 төгрөг өгсөн талаар хэн аль нь мэдүүлсэн бөгөөд хохирогч ***ийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн “хар өнгийн зузаан хагарсан шил, Jinro is back гэсэн бичигтэй толгой хэсэг нь хагарсан шилнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***д оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах тухай хүсэлт гаргасныг тус тус шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** хохирогч ***д 2.750.000 төгрөг өгсөн болохыг дурдаж,

хохирогч ***ийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлыг нэхэмжлэх прокурорын эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн “хар өнгийн зузаан хагарсан шил, Jinro is back гэсэн бичигтэй толгой хэсэг нь хагарсан шилнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ЖАНЧИВНЯМБУУ