| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03684/И |
| Дугаар | 183/шш2021/03098 |
| Огноо | 2021-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 183/шш2021/03098
| 2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2021/03098 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Сүхбаатарын талбай-, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар /
Хариуцагч: Ш овогт Б холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Блуй скай 0 дүгээр байр,0 тоотод оршин суух, регистрийн дугаар 0000/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн эрх бүхий карт эзэмшигч Ш.Овогт Б нь Г****тай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/********* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, 3.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд бэлэн бус гүйлгээний 24%, бэлэн мөнгө авсны 42%-ийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатай зээлийн эрхтэй карт нээлгэн авсан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй байгаа тул Ш.Овогт **** зэлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 2.996.586 төгрөг, хүүгийн төлбөрт 1.468.235 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөрт 136.180 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөрт 319.959 төгрөг, нийт 4.920.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Г****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Овогт Б холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.920.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Г****” ХХК, Ш.Овогт Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/****** дугаар “Кредит картын гэрээ”-ээр зээлдүүлэгч “Г****” ХХК нь 3.000.000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээгээр нэг сарын бэлэн бус гүйлгээнд 3 хувьтай, бэлэн гүйлгээнд 3.5 хувьтайгаар 2 жилийн хугацаагаар зээлдэгч Ш.Овогт Б зээлдүүлэхээр тохиролцжээ.
Уг гэрээний үүрэгт “хариуцагч Ш.Овогт Б зээлийн төлбөрт 2.996.586 төгрөг, хүүгийн төлбөрт 1.468.235 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөрт 136.180 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөрт 319.959 төгрөг, нийт 4.920.000 төгрөгийг төлөөгүй” тул гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Овогт **** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.920.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г****” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Ш.Овогт Бийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ш.Овогт **** гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.920.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г****” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г****” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 10.079 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 83.606 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Овогт **** улсын тэмдэгтийн хураамжид 93.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД