| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03561/И |
| Дугаар | 183/шш2021/03015 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2021/03015
| 2021 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2021/03015 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогтой, С-ийн Б-н нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Чулуутын дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар /
Хариуцагч: Ц овогтой, Ш,Б холбогдох,
/Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, угаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаар /,
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ш.Б, нарийн бичгийн дарга Д.Снар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б бид хоёр бага ангийн сургуульд байхдаа нэг ангид суралцаж байсан бөгөөд улмаар 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Э, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Э нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2016 оны 9 дүгээр сараас өдийг хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хойшид эвлэрч, хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, хоёр хүүхэд маань Ш.Бтой хамт амьдарч байгаа тул хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбартаа: Ш.Б миний бие С.Бтэй 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Энэ нь бидний хэн хэнийх нь хоёр дахь гэрлэлт байсан. С.Б нь гэр бүл болсноос хойших хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг болон хүүхдээ зоддог байсан бөгөөд гэр бүлдээ халамж, анхаарал тавьдаггүй байсан тул бид салж, тусдаа амьдрах болсон. Одоо бид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
С.Б-н нэхэмжлэлтэй, Ш.Бод холбогдох иргэний хэргийн гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Ананд овогтой, С.Б, Ш.Б нар 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн олох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
Гэрлэгчдийн “...бид эвлэрэх боломжгүй, цаашид хамт амьдрахгүй, гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.Б, Ш.Б нарын гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэгч С.Б-н үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 249 дүгээр тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин овогтой, Б.Э, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Э нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа, эх Ш.Бын хамт амьдарч байгаа нь зохигчийн тайлбар, “Энхтитэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.
Зохигчид охин Б.Э, Б.Э нарыг эх Ш.Бын асрамжид үлдээх талаар тохиролцсон байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.Э, Б.Э нарыг эх Ш.Бын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Б.Э, охин Б.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Бэс тэтгэлэг гаргуулж, хариуцагч Ш.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ананд овогтой, С.Б, Ш.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Э, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Э нарыг эх Ш.Бын асрамжид асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Э, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Э нарын тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Бэс тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан С.Б, Ш.Б нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД