Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч С.Сэндэнбадам, Э.Алтандаваа, Ж.Ганбат, Б.Цэрэнпил,

Шүүгдэгч Д.Лувсандорж, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Лувсандоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000151 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ДЮ65113017 тоот регистрийн дугаартай, Жалайр овогт Дуламсүрэнгийн  Лувсандорж,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Лувсандорж нь 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Онгоц буудлын хойд талаас иргэн С.Сэндэнбадамын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг Хужирын гол гэх газраас иргэн Ж.Ганбатын 24 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг Доровтын булан гэх газраас иргэн Д.Батболдын 4 тооны адуу, иргэн Б.Цэрэнпилийн 14 тооны адуу, нийт 18 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж иргэн ё 1.900.000 төгрөгийн хохирол, иргэн Б.Цэрэнпилд 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04  сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Ар жаргалант гэх газраас иргэн Э.Алтандаваагийн 1 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23.300.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :       

Хохирогч Ж.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-нд шилжих шөнө Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг "Хужирын гол" гэх газраас манайх халтар хээр азаргатай 24 тооны адууг хулгайд алдагдсан юм. Тухайн үед Өвөхангай аймаг Нарийн тээл, Галуут, Бөмбөгөр, Байдраг, Баацагаан, Баян-Овоо сумдын нутгаар ирж хайсан боловч сураг гараагүй, олдоогүй юм. Тэгээд 24 тооны адуу алдагдсанаас хойш 2016 оны 04 сарын 30-ны өдөр манай халтар хээр азаргатай 24 тооны адуунаас 4 оны адуу болох хар зүсмийн гүү, зээрд зүсмийн шүдлэн байдас, хонгор зүсмийн, эрд зүсмийн даага гэх 4 тооны адуу буцаж ирсэн. Тэрнээс хойш сумын хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, Батболд нарын хамтаар зүүн талын аймгууд болох Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймаг. Улаанбаатар гэх газруудаар ирж хайж явсаар байгаа адуу хулгайлсан гэх Д.Лувсандорж, А.Эрдэнэбат, Мөнхбат нарыг хулгай хийснийг тогтоож Батболдын 5 тооны адуу олсдон. Тэгээд Д.Лувсандорж гэгч нь миний хээр азаргатай 24 тооны адууны "8 тооны адууг Өвөрхангай аймгийн Уянга сумын наад талд үлдээсэн гэхээр нь би Өвөрхангай аймгийн Уянга сумын утагаар адууг ирээд явтал миний хээр азарагтай 16 тооны адуу Өвөрхангай Уянга сумын нутагт байсныг олж авчиран адуундаа тавьсан. Одоо миний алдсан гэх 24 тооны адуунаас 20 тооны адууг олж авсан, харин 4 тооны адуу дутуу байна. Миний нэг адууг Өвөрхангай аймаг Зуүнбаян-Улаан сумын нутаг нядалсан байсан. Д.Лувсандорж гэгч Хүй 7 худагт агдсан. харин үлдсэн 2 тооны адууг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгийн -аад талд адуутай үлдээсэн гэсэн. Би өөрийн алдсан халтар хээр зүсмийн азаргыг 800.000 төгрөг, 10 тооны бүдүүн морь байгаа нэг тооны бүдүүн морийг 800.000 төгрөг нийт 8.000.000 төгрөг, 7 тооны бүдүүн гүү 1 тооны гүүг 600.000 төгрөг. 4 тооны шүдлэн байдсан гүү, 1 тооны шүдлэн байдсан гүү 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг, 2 тооны даага 1 тооны даагыг 300.000 төгрөг нийт 600.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Миний алдагдсан гэх 24 тооны адуун дотроос хул зүсмий- бүдүүн морь, бор зүсмийн бүдүүн морь, хээр зүсмийн шүдлэн байдсан гүү, зээрд зүсмийн охин даага гэх 4 тооны адуугаа нэхэмжилж байна. Харин 24 тооны адууг агдаад ирж хайж Өвөхангай аймаг Нарийн тээл, Галуут, Бөмбөгөр, Байдараг Баацагаан, Баян-Овоо, Архангай аймгийн сумдаар ирж хайж явсны зардал 430.000 төгрөгөнд бензин хийж явсан нэхэмжилж байна хэрэв 4 тооны адуунь хохирол, бензин шатахуун гарсан зардлыг төлөөд өгөх юм бол гомдол санал байхгүй. Би өөрийн алдсан гэх 24 гооны адуунаас 20 тооны адууг буцаан олж авсан, харин надад одоо 4 тооны адуунь хохирлыг барагдуулаагүй байгаа. Мөн бензин шатахууны үнэ 430.000 төгрөгийн хохирол учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна. Хэрэв миний 4 тооны адууны хохирол болон 430.000 төгрөгний бензин шатахууны үнийг төлөх юм бол надад гомдол санал байхгүй. Миний алдагдсан гэх 24 тооны адууны 6 тооны бүдүүн гүү нь хээлтэй гүү байсан. Би хээлтэй гүүг урд үнэлсэ- бчдүүн гүүтэй адилхан буюу 600.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирол болох 24 тооны адуунаас 20 тооны адууг олж авсан одоо би 4 тооны адуугаа нэхэмжилж байна. Мөн адуу алдсаны дараа адуугаа ирж хайхдаа Доржсэмбээ гэх хүнтэй мотоциклоор Өвөрхангай аймаг, Нарийн тээл сум, Галуут, Бөмбөгөр, Байдраг Баацагаан, Баян-Овоо сумдын нутгаар ирж хайхдаа мотоциклоор явж ирж хайхдаа надад 430.000 төгрөгний бензин шатахуун зарцуулсан. Уг 430.000 төгрөг болон 4 тооны адуугаа нэхэмжилж байна уг хохирлыг барагдуулаад өгөх юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-109, 3-р хх-ийн 56-57/

Хохирогч Д.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:

“2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-нд шилжих шөнө манайх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг "Доровтын булан" гэх газраас хээр азаргатай нийт 18 тооны адуу хулгайд алдсан юм. 2016 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Баянхонгор аймгаар ирж хайсан боловч олдоогүй. Тэгээд манай Эрдэнэцогт сумын цаанааас хэсэг адуу туусан хүн явж байна гэхээр нь сумын хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчийн хамт сураг гаргаж Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар сураг гаргаж явсаар нийт 3.885 кпометр газар явж хулгай хийсэн гэх этгээдийг Улаанбаатар хотоос барьж ирсэн. Замдаа Өвөрхангай аймгийн нутаг дээр манай 3 тооны адуу, Ганбатын 1 тооны адуу, Алтандаваа гэх хүний 1 тооны адууг нядалсан байсан. Харин миний 1 тооны адууг Гүрсэд гэх хүнд өгөөд цаана Төв аймгийн Баянцогт сумын нутагт 4 тооны адуу байхаар нь хураан авсан. Манай 18 тооны адуу Ганбатын 24 тооны адуу, Алтандаваа гэх хүний 1 тооны адуу,Сэндэнбадам гэх хүний 2 тооны нийт 45 тооны адууг Улаанбаатар хотын Сонгинохайрхан Дүүргийн харъяат Д.Лувсандорж, А.Эрдэнэбат, З.Мөнхбат, Даваа гэх хүмүүс хулгай хийсэн нь тогтоогдсон. Би өөрийн алдсан гэх 1 тооны азарга 2.000.000 төгрөг, 1 тооны бүдүүн морийг 1.000.000 төгрөг, нийт 9 тооны бүдүүн морийг 9.000.000 төгрөг, бүдүүн уургын морь 2.000.000 төгрөг, 1 тооны байдсан гүүг 500.000 төгрөг, нийт 4 тооны байдасан гүү 2.000.000 төгрөг, бүдүүн гүү 1 тооны 800 000 төгрөг, 2 тооны бүдүүн нийт 1.600.000 төгрөг, шүдлэн үрээ 500.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт миний хохирол 17.100.000 төгрөг болж байна. Би өөрийн алдсан гэх 18 тооны адуунаас 2 тооны бүдүүн гүү, 2 тооны байдсан гүү, 1 тооны шүдлэн үрээ зэрэг 5 тооны адууг буцаан авсан. Харин цаана 13 тооны адууг буцаан аваагүй байгаа. Өвөрхангайн хажуу талд хээр азрага, шийр цагаан сартай хүрэн морь, буурал зүсмийн морь зэрэг 3 тооны адуу нядлагдсан байсан. Би одоо гомдолтой байна, миний үлдсэн 13 тооны адуу болон ирж хайж явсны зардал болох 777 летр түлшний үнэ 1.282.050 төгрөгийг нэхэмжилж.байна. Би нийт 3.885 клометр газар ирж хайж Өвөрхангай, Булган, Төв, Архангай Улаанбаатар аймаг сумдаар явсан. Би тухайн үед түлш авахдаа баримт аваагүй Баянхонгор аймгаас гарахдаа километрын заалтыг 0 болгож гараад буцаад Баянхонгор аймагт ирхэд 3.885 клометр болсон. Би ирж хайж явахдаа өөрийн “Ланд 80” маркийн 24-84 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр явсан.

Миний хүү Б.Цэрэнпил нь 2012 онд тусдаа гарч гэр бүл болох үед нь өөрийн хүү Цэрэнпилд алдагдсан гэх 18 тооны адууны 14 тооны адууг нь тасдаж өгч байсан нь үнэн, алдсан гэх адууны 14 тооны адуу нь манай хүү Цэрэнпилийн адуу байгаа юм. Харин алдагдсан гэх 18 тооны адуун 4 тооны адуу нь миний адуу байгаа юм. Миний алдсан гэх адуу нь 1 тоонь бүдүүн цавдар морь, 1 тооны бүдүүн халиун зүсмийн гүү хээлтэй байсан замд явж байх үед унагласан, унага нь үхсэн байсан. 1 тооны шүдлэн гүү хээр зүсмийн 1 тооны шүдлэн зүсмийн гүү гэх 4 тооны адуу алдагдсан. Тухайн үед адуугаа хайж яваад 1 тооны хээлтэй бүдүүн халиун гүүгээ олж авсан. Хээлтэй гүү нь унагалаад унага үхсэн байсан, бусад 3 тооны адуу алга болсон байсан. Би өөрийн алдагдсан гэх 1 тооны хээлтэй гүүг урд нь үнэлсэн нас гүйцсэн бүдүүн гүүтэй адилхан 800.000 төгрөгөөр үнэлж байна. Харин тухайн унагласан байсан унагыг 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би өөрийн алдагдсан гэх 4 тооны адуунаас 1 тооны адууг буцаан авсан. Харин үлдсэн 3 тооны адууг буцааж аваагүй хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Мөн өөрийн хүүгийн 14 тооны адуу болон өөрийн 4 тоонь адуу алдагдаад Өвөрхангай, Булган, Төв, Архангай, Улаанбаатар хотуудаар өөрийн Ланд 80 маркийн 24-84 БНА улсын дугаартай автомашинаар нийт 3885 клометр газар нийт 777 летр түлш хийж өөрийн хүү Б.Цэрэнпил, хэсгийн төлөөлөгч У.Амаржаргал мөрдөн байцаагч Н.Түмэннасангийн хамтаар явж хулгай хийсэн гэх этгээдүүдийг олж тогтоон Баянхонгор аймагт авчирсан. Тухайн 777 летр түлшний үнэ болох нийт 1.282.050 төгрөгний зардал гарсан, уг мөнгийг нэхэмжилж байна. Энэ хэргийн яллагдагч Л.Лувсандоржоос хүү Цэрэнпил 7 тооны адууг хохиролдоо авсан байгаа. Надад одоо 3 тооны адуу болон адууг ирж хайхдаа автомашиндаа түлш шатахуун хийсэн гэх 1.228.050 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112, 3-р хх-ийн 54-55/

Хохирогч С.Сэндэнбадамын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 сарын 21-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр баг Онгоц буудлын хойд талаас морин тэрэгний 2 тооны адуу болох хар зүсмийн, хүрэн зээрд зүсмийн 2 тооны адуу алдсан юм. Тухайн үед би тэр хавиар ирж хайсан боловч олдоогүй байж байгаад 2016 оны 04 сарын 24-ний өдөр Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумын нутагт манай 2 тооны адууны сураг гарахаар нь Эрдэнэцогт сумын төв дээр яваад очтол манай алдсан гэх 2 тооны адуу мөн байсан. Тэгээд тухайн үед 2 тооны адуугаа үзтэл их эцсэн байдалтай байсан. Тэгээд би өөрийн 2 адуугаа буцаан авсан. Би өөрийн алдсан гэх 2 тооны адууг тус бүр нь 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгөөр үнэлэж байна. 2 тооны адуугаа буцаан авсан. Одоо энэ 2 тооны адууг ирж хайж 100.000 төгрөгөнд бензин шатахуун хийсэн, бензин шатахууны үнэ болох 100.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв 100.000 төгрөг өгөх юм бол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /1-р ХХ-ийн 114-116, 3-р хх-ийн 59-60/

Хохирогч Э.Алтандаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 сарын 23-ны өдрөөс 2016 оны 04 сары 24-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар баг 'Ар жаргалант" гэх газар аргамжаатай байсан 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн адуу алдагдсан юм. Би тухайн үед тэр хавийн газруудаар ирж хайсан боловч олдоогүй юм. Тэгээд 2016 оны 05 сар гаргаад Баянхонгор аймгийн цагдаагийн газраас цагдаа нар яваад Улаанбаатар хотоос миний адууг хулгай хийсэн гэх хүмүүсийг барьж ирсэн байсан. Тэгээд би асуухад миний 1 тооны харлаг зүсмийн адууг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт нядалсан байсан. Миний алдсан 1 тооны адуу нь 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн морь байсан юм. Харлаг зүсмийн морь зөв талын гуяан дээрээ 88 гэсэн тамгатай адуу байсан. Миний алдсан гэх харлаг зүсмийн морь 8 настай байсан. Би өөрийн алдсан гэх 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн морио 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ мөнгийг авах юм бол надад гомдол санал байхгүй. Би уг адууг ирж хайж яваагүй өөр зүйл нэхэмжпэхгүй. Би өөрийн 1 тооны адууны хохирлоо барагдуулж авах юм бол надад гомдол санал байхгүй. Надад бензин шатахууны гэх зардал гараагүй”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119, 3-р хх-ийн 50/

Хохирогч Б.Цэрэнпилийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум 4 дүгээр баг "Доровтын булан” гэх газраас аав Д.Батболдын 4 тооны адуу, миний 14 тооны адуу тус тус алдагдсаныг хэсгийн төлөөлөгч Амаржаргал, мөрдөн байцаагч Н.Түмэннасан нарын хамтаар аавын 24-84 БНА улсын дугаартай машинаар Өвөрхангай, Архангай, Төв, Булган, Улаанбаатар хотуудаар явж адуу хулгайлсан гэх этгээдүүдийг олж тогтоон барьж ирсэн. Би өөрийн алдсан гэх 14 тооны адууны үнэлгээтэй танилцсан надад санал хүсэлт байхгүй үнэлгээтэй санал нийлж байгаа. Миний алдагдсан гэх 14 тооны адуунаас 1 тооны зээрд зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү нь хээлтэй байсан. Уг гүү нь замд явж байх үед унагалж унага нь үхсэн байсан. Өөр хээлтэй гүү байгаагүй. Би өөрийн алдагдсан гэх 1 тооны хээлтэй зээрд зүсмийн гүүгээ урд үнэлсэн нас гүйцсэн бүдүүн гүүтэй адилхан 800.000 төгрөгөөр үнэлж байна харин 1 тооны унага 200.000 төгрөгөөр тус тус үнэлж байна Аав бид 2 адуугаа хайж явахдаа Өвөрхангай, Архангай, Төв, Булган, Улаанбаатар хотуудаар нийт 3.885 км газар явж нийт 777 летр түлш хийж нийт 282.050 төгрөгийн зардал гарсан, энэ мөнгийг манай аав Д.Батболд гаргасан. Тухайн үед адуу хайж явахдаа аав Д.Батболд, хэсгийн төлөөлөгч Амаржаргал, мөрдөн байцаагч Н.Түмэннасан нартай цуг явж ирсэн, уг зардал гарсныг эдгээр хүмүүс мэдэж байгаа. Би өөрийн алдагдсан гэх 14 тооны адуунаас өөрийн 4 тооны адууг буцаан авсан, мөн яллагдагч Д.Лувсандоржоос хохиролдоо нийт 7 тооны адууг буцаан авсан би одоо 3 тооны адууг буцаан аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52-53/

Гэрч Б.Доржсэмбээгийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Манай сумын иргэн болох Ж.Ганбат нь 2016 оны 04 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 24 тооны адуугаа алдаад намайг ирж хайлцаад өгөөч гэхээр нь би цуг Эрдэнэцогт сумын нутаг, Галуут, Нарийн тээл, Жаргалтант, Бөмбөгөр, Баацагаан, Жинст, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдын нутагаар ирж хайсан боловч олдоогүй. Харин Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Мааньтын эх" гэх газар ирж хайхад 4 тооны адуу болох хар зүсмийн гүү, хонгор байдсан гүү, хондон шүдлэн байдас, хондон зээрд даага гэх 4 тооны адууг олоод цагдаад мэдэгдсэн.

2016 оны 04 сарын 22-23-нд Ж.Ганбаттай түүний алдсан адууг хайж Эрдэнэцогт, Галуут, Нарийн тээл, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Жинст сумдууд болон Өвөрхангай аймгийн сумдаар мотоциклиор ирж хайсан. Яг хэдэн клометр явсаныг мэдэхгүй байна. Ж.Ганбат нь 430.000 төгрөгөнд А80 бензин хийсэн нь үнэн. Өөр зардал гараагүй гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 120-121, 3-р хх-ийн 58/

Гэрч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 сарын сүүлээр 28, 29-ний өдүүдэд байхаа би өглөө гэртээ байж байтал цагаан өнгийн ачааны хойд талдаа амбаартай машинаар 2 хүн ирээд Нарийн тээл сумаас адуу авч яваа гэхээр нь би манайх бүл зав байхгүй гэсэн чинь адуу явахгүй байна нядлах гэсэн юм гэхээр нь би худгийн сайран дээр нь гаргаарай гээд явуулсан. Харин би малдаа яваад өгсөн. Тэгээд би малдаа явж байгаад дурандаад харахад амбаартай машинтай 4 хүн адуу нядлаад байсан. Уг машин удалгүй төв замруу ороод яваад өгсөн. Магааш нь 10-аад тооны адуу туусан хүн манай хажуу айл Чойжоо гэх айлд хоночихоод яваад өгсөн...гэсэн мэдүүлэг. /1-р ХХ-ийн 124-126/

Гэрч Д.Адъяатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын 3-р багт оршин суудаг юм. Би 2016 оны 04 сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Ринчинмандал ахтай дээд байшин гэх газар үхэр хураагаад явж байхад хээр азрагатай дэлтэй бор морь, хар шаазгай морь, сартай хонгор морь, зөв талын хаа гэдэс нь дээр цагаантай зээрд морь, шар хээр гүү юм уу морь мэтийн 20 гаруй тооны адуу туусан хүн явж байсан...гэсэн мэдүүлэг. /1-р ХХ-ийн 130-132/

Гэрч М.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвийн 3-р баг 4-9 тоотод оршин суудаг юм. 2016 оны 04 сарын 26-ны өдөр орой 17 цагийн үед би сумын төвийн урд талд малаа хариулаад байж байтал зээрд гүү, зээрд унагатай адуу туусан 50 гаран насны эрэгтэй хүн над дээр ирсэн. Тэр хүн өөрийгөө Багий гэж танилцуулаад Нарийн тээл сумаас хүний адуу тууж байгаа хонох айлгүй болчихлоо гэхээр нь манайд хоноод яв гээд гэртээн авчирсан. Гол дээрээс адуугаа туугаад манай хашаан дотор оруулахад 20 тооны, нэг буурал адуу, нэг алаг зүсний морь унасан байсан, хул, бор морь байсан бусад дээр нь би очоогүй. Тэгээд би өөрийн хашаан дотор оруулж тэр хүн манайд хоносон. Манайд хонохдоо Нарийн тээл сумаас яваа юм. Элсэн тасархай орно гэж ярьж байсан. Тэгээд алаг зүсмийн 4 хөл шийр цагаан морь унаад явсан. Тэр адуун дотор байсан зээрд гүү унгалаад тууж яваа гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 137-140/

Гэрч Э.Энхтайваны мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 4 сарын сүүлээр байхаа манайх Зүүнбаян-Улаан сумын Ар задгай гэх газар оршин сууж байсан. Өглөө 10 цагийн үед малаа хариулаад явж байхад Цагаан чулуутын ар гэх газар цагаан өнгийн амбаартай машинтай 4 хүн 4 хөл шийр цагаан алаг зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хул зүсмийн морь гэсэн 4 тооны адуу нядалж байсан. Харин нөгөө морийг би зүсийг хараагүй, нядалсан байсан. Би нядалж байхад очиход 4 эрэгтэй хүн адуу нядалж байхад 10 гаран тооны адуу худагийн ар талд ногоо идэж байсан. 1 хүн надад адуу явахгүй байна. Баруун талаас явж байна 4 адууг нь гаргаж байна гэж надад хэлсэн. Намайг очиход тэр 4 хүн адууны толгой хэсэгрүү юмаар зохиж алаад гаргаж байсан. Чойжоо бид 2 гэрлүү явж байсан чинь адуу нядалж байсан 50 гаран насны хүн нь 4 тооны адууг нядлаад машинд явууллаа гэхээр нь би манайд хоноод явах уу гэсэн тэр тэгье гээд манайд хонох гээд манайхруу очоод хоол унд идчихээд 18 цагийн үед Чойжоо тэр хүнтэй хойд зоогийн газраас архи авахаар явсан. ...тэр хүн өөрийгөө Батдорж гэдэг баруун талаас машинаа зараад үнэ хөлсөнд адуу аваад уг адуунуудыг Улаанбаатар хотруу тууж яваа юм, явахгүй байсан 4 адууг дүү нараа дуудаж нядлаад мах, арьс ширийг өгөөд явууллаа гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг. /1-р XX- ийн 143-147/

Гэрч С.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 сарын 28, 29-ний хавьцаа 15 цагийн үед мотоцикльтой гэрлүүгээ явж байхад адуу тууж явсан гэх 40-өөс 50 насны эрэгтэй хүн ирээд адуу тууж яваад энд 4 адуу явахгүй болохоор нь нядлаад манай нэг дүү машинтай ирээд мах, арьс ширийг нь ачаад явсан, үлдсэн 15 тооны адууг тууж явна гэж ярьж байсан. Тэгээд тэр адуу тууж явна гэх хүн нь адуу явахгүй гээд Энхтайвангийнд хонохоор болоод Энхтайвангийн гэрлүү очин хоол хийж идээд 15 тооны адууг малын хашаанд хашисан. Тэгээд Энхтайван тэр хүнтэй архи ууж тэндээ хоносон. Маргааш нь би гараад айлд очихоор явж байсан чинь тэр адуу тууж явсан гэх хүн адуугаа туугаад явж байхаар нь уулзсан чинь адуу явахгүй байна энд дахин хоноод адууг амраачаад явий гээд манайд хоночихоод явъя гэхээр нь би гэртээ хонуулахаар болсон. Тэгээд үдээс хойш манай гэрт очоод архи уугаад хоносон. Манайд хонохдоо би баруун талд машин зараад үнэ хөлсөнд нь адуу авч тууж яваа юм гэж ярьж байсан. Тэр машинтай хүмүүсийн 1 нь манай дүү байгаа юм гэж ярьж байсан. Би тухайн үед тэр хүнтэй танилцаж нэр усыг нь асуугаагүй. Тэгээд явахдаа надад тэр хүн 88220702 гэсэн дугаар үлдээгээд явсан. Тэр хүн эмээлтэй цавьдар морь унаад 1 унагатай 15 тооны адууг туугаад хойшоо даваад явсан...гэсэн мэдүүлэг. /1-р ХХ-ийн 148-151/

Гэрч Ц.Гүрсэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 сарын 30-ны өдрийн 17 цагийн үед 50 гаран насны эрэгтэй хүн 10 гаран тооны  адуу туусан манайд ирсэн. Хээр зүсмийн шүдлэн үрээ явахгүй байна гээд манайд 3 хоноод явахдаа үлдээсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-158/

Гэрч Н.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...миний хариулдаг адуунд Д.Лувсандоржийн 9 тооны адуу байдаг. Д.Лувсандорж нь  2 байдсан гүү, 2 бүдүүн гүүг баруун аймгаас авчирч байгаа гээд адуундаа тавьсан. 2016 оны 05 сарын 10-ны үеэр байх Эрдэнэбат ах цагаан өнгийн амбаартай Боонго машинаар авч ирж тавьсан. Д.Лувсандорж нь уг 4 гүүг Эрдэнэбатаар явууллаа тосч аваад миний адуунд хураалга гэхээр нь би адуутай нь нийлүүлж хариулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-175 /

Гэрч Л.Цогсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...  Би 2016 оны 05 сарын 09-ний өдөр Эмээлт гэх газар гэр нь байдаг найз А.Эрдэнэбатынд өглөөгүүр 09 цагийн үед очсон. Нэг хоол унданд шөлний хонь авдаг юм билүү гээд очсон. А.Эрдэнэбатынд очиход эхнэр Мөнхцэцэг, хүүхдүүд, хүргэн ах гээд хүмүүс складны барилгын ажил хийгээд байж байсан. Очиход бойны мал байхгүй байсан бөгөөд А.Эрдэнэбат надтай уулзаад "манай нэг найз адуу туугаад ирж яваа. Тууж яваа адуу нь тамирдаад явахгүй болчихож гэнэ. Тэр адууг нь ачиж авчрах хэрэгтэй байна. Чи хамт явалцаад өгөөч гэсэн. Ингэхээр нь би тэгье гэж зөвшөөрөөд А.Эрдэнэбатын эхнэрийн ардаа бүхээгтэй порентор маркийн машинаар А.Эрдэнэбат бид хоёр 11-ээс 12 цагийн багцаанд явцгаасан. Машины улсын дугаарыг санахгүй байна. Ингээд А.Эрдэнэбат машинаа бариад би хажууд нь суугаад явсан бөгөөд замдаа А.Эрдэнэбат цаад адуу тууж ирж байгаа хүнтэйгээ байнга утсаар хаана байна гээд л асуугаад явж байсан. Ингэж явсаар байгаад Төв аймгийн Лүн сум, хуучнаар Атарын САА-н дунд Цэгээн цагаан нуур гэх жижиг нууртай газрын нуурын зүүн урд талд очиход тэнд зээрд морь унасан бараан царайтай 50 гаран насны хүн ганцаараа сууж байсан. Хажууд нь 12 тооны адуу тамирдаад турчихсан байдалтай бэлчиж байсан. Лав л нэг халиун гүү дөнгөж сая унагалсан гээд унагатайгаа байж байсан. Унага нь мөн халиун зүсний унага байсан. Замд зээрд гүү унагалаад унага нь үхчихсэн гээд нөгөө тууж яваа хүн ярьж байсан. Тэр хүний нэрийг нь бүтэн мэдэхгүй Лууяа гэж А.Эрдэнэбат дуудаж байсан. А.Эрдэнэбат болохоор манай найз гэж байсан. Ингээд машин дээр явж чадахгүй байгаа адуунуудыг нь ачиж явахаар болоод унага хаясан зээрд гүү, халиун гүүг унагатай нь ачсан. Өөр хээр алаг байдас, хүрэн зүсний байдас хоёрыг барьж ачих гэсэн чинь зугтаагаад баригдахгүй байсан. Ингэхээр нь болиод эргээд наашаа явж байтал ойрхон хошуу тойроод малын блокон хашаа байхаар нь би А.Эрдэнэбатад энэ ойрхон хашаа байна ш дээ. Нөгөө хоёр байдсыг нь энд хашиж байгаад ачихгүй бол бусдынхаа хөлийг гүйцэхгүй гээд хэлсэн чинь А.Эрдэнэбат, Лууяа руугаа утсаар ярихад удалгүй Лууяа үлдсэн адуугаа араас тууж ирээд нөгөө блокон хашаанд хашсан. Ингээд нөгөө баригдахгүй байсан хоёр байдсыг бариад нэмж ачсан. Бусад адууны зүс нь гэвэл лав зээрд морь, хээр морь, халтар морь, хээр азрага байсан. Бусад 4 адууны зүсийг нь санахгүй байна. Адуунуудын тамга тэмдэгийг нь анзаараагүй. Халиун гүүний тамгыг нь ажиглагдахад тамга тэмдэг гэж харагдах юм байхгүй байсан. Би адуунуудыг нь хараад Лууяа гэх хүнд хаанаас адуугаа туусан юм бэ гэхэд Лууяа Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас тууж байгаа, зарсан портер машиныхаа өртөгөнд авсан гэж хэлж байсан. Энэ холоос машинд ачихгүй яасан юм бэ гэхэд Лууяа машин тэрэг байхгүй машин асуухаар үнэтэй хэлээд байх юмаа гэж байсан. Биднийг хөдлөхийн өмнө Лууяа нэг хүн рүү утасдаад эндээс 4 гүүг нь ачуулаад явууллаа. Үлдсэн адуугаа би туугаад очно. Азраганд хураалгаж байгаарай гэж хэлж байсан. Ингээд л А.Эрдэнэбат бид хоёр наашаа Улаанбаатар хот руу чигтэй хөдлөж явсаар Хүй долоон худгийн даага тавьдаг хэсгийн тэр орчим явж байхад нэг хятад мотоциклтой 40 орчим насны хүн ирж буулгаж авсан. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй юм. А.Эрдэнэбат тэр залууг таньдаг юм билээ. Нэр усыг нь болон гэрийг нь ч мэдээгүй. Хиймэл нуурын торон хашааны орчим буулгачихаад буцаж Эмээлт дээр байх А.Эрдэнэбатынд харуй бүрий болж байхад ирээд би хот руугаа буцсан. Ийм л зүйл болсон. Эрдэнэбат найз Лууяагийнхаа тууж яваа адууны талаар нэг их олон зүйл яриагүй. Манай найз портероо зараад хөлсөнд нь авсан адуугаа тууж ирж байгаан гэж А.Эрдэнэбат ярьж байсан. Д.Лувсандорж хулгайн адуу авч яваа талаараа яриагүй Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас тууж байгаа, зарсан портер машиныхаа өртөгөнд авсан адуу л гэж хэлж байсан...гэсэн мэдүүлэг. /1-р ХХ-ийн 183-185-р тал/

Гэрч С.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 04 сарын 21-ний өдөр манай аав С.Сэндэнбадам морин тэргэний 2 адуугаа алдаад аав бид 2 Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт сумын нутгаар мотоцикль болон машинаар хайгаад 2016 оны 04 сарын 24-ний өдөр Эрдэнэцогт сумаас олсон. Яг хэдэн клометр явсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан аав бид хоёр 100.000 төгрөгний бензин шатахуун гаргасан. Өөр зардал гараагүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61-62/

Яллагдагч А.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн... ...2016 оны 04 сарын 26-ны орой надруу 88220702 дугаарын утсаар надруу залгаад Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас ахаасаа адуу туугаад явж байна туусан адуу явахгүй эцээд байна хүн том машин тэрэг олоод ир адуугаа ачих гэсэн юм гэхээр нь би тухайн өдөр том машин хайсан боловч олдоогүй болохоор нь Лувсандоржид том машин олдохгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. 2016 оны 04 сарын 27-ны өглөө 09 цагийн үед Д.Лувсандорж миний 99050213 дугаарын утасруу 88220702 дугаарын утсаар яриад Нарийн тээл сумаас адуу аваад явж байна, зарим адуу нь явахгүй хөл гар нь эцсэн байна наанаасаа хүмүүс олоод Өвөрхангай аймгийн Хужиртын рашаанлуу салдаг төв зам дээр хүрээд ирээч гэхээр нь 11 цагийн үед Улаанбаатар хотын Эмээлтээс З.Мөнхбат, Даваа нарыг аваад би өөрийн 32-26 УНА улсын дугаартай KIA Бонго машинаар Улаанбаатар хотоос гараад орой 23 цагийн үед Хужиртын рашаан руу салдаг төв зам дээр очход Д.Лувсандорж нь 20 гаран тооны адуу туусан хүлээж байсан. Тэгээд З.Мөнхбат, Даваа бид 3 Д.Лувсандоржтой уулзаад хөл нь гэмтсэн гээд хээр зүсмийн азрага байна, наана нь явахаа болиод эцсэн 4 тооны адуу байна нядлах гэсэн юм гээд орой Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Тавантолгой гэх газар өвөлжөөн дээр шөнө 01 цагийн үед 1 тооны хээр азарагыг Даваа, Мөнхбат нар нь толгойд нь лантуугаар цохиж унаагаад 2 ширхэг хар хутгаар гаргаад мах арьс шийрийг нь машинд ачаад тэнд хээр азараганы шийрийг үлдээсэн. Тэгээд тэндээ Даваа, Мөнхбат, Лувсандорж нартай машиндаа хоносон. Тэгээд маргааш өглөө болох 2016 оны 04 сарын 28-ны өглөө босоод явахгүй байсан үлдсэн 4 адуугаа нядлахаар болоод Өвөрхангай аймгаас 40 гаран км-ын зайтай байх төв замын урд талд байх худгийн урд талд нядалж болох уу гээд нэг хүнээс асуутал болно гэхээр нь худгийн урд талд 4 тооны хүрэн зүсмийн морь, буурал зүсмийн морь, хул зүсмийн морь, 4 хөл нь шийр цагаан харлаг морь гэх зэрэг 4 тооны адууг тэнд Даваа, Мөнхбат бид 3 тэр 4 тооны адууг нядалж байхад нутгийн гэх Тайван гэх залуу ирсэн. Тэгээд тэндээ 4 тооны адууг нядлаад мах, арьс ширийг ачаад өдөр 14 цагийн үед Мөнхбат, Даваа бид нар Улаанбаатар хотруу шөнөжингөө яваад өглөө 07 цагийн үед Улаанбаатар хот ороод арьс ширийг нь Лүн суманд үл таних хүнд 5 адуун арьс ширийг 1-ийг 20.000 төгрөгөөр бодоод 100.000 төгрөгөөр зарсан. Харин 4 адууны махыг Мөнхбатын хамт Хүчит Шонхор зах дээр үл таних хүнд 450 кг болоод 1 кг 3.000 төгрөгөөр зараад 1.350.000 төгрөгөөр 4 адууны махыг зарсан. Харин 1 адууны мах тарган байсан тул 110 кг мах болж 1 кг махыг 3.200 төгрөгөөр тооцоод 363.000 төгрөг болсон. Гэдэс дотор, толгой нь 150.000 төгрөг болсон. Мөнхбатад 50.000 төгрөг өгсөн, харин Даваад 60.000 төгрөг өгсөн.

2016 оны 05 сарын 11-ний өдрийн өглөө надруу Д.Лувсандорж нь залгаад замд явж байгаад 4 гүү явахаа больчихлоо хүрээд ир гэхээр нь надтай манай найз Цогсүрэн байхаар нь Цогсүрэнгийн хамтаар Лүн сум Цэгээн цагааны нуурын урд талд байна гэхээр нь Цогсүрэн бид 2 миний 32-26 УНА улсын дугаартай KIA Бонго машинаар яваад очтол Д.Лувсандорж нь 13 тооны адуутай намайг хүлээж байсан. Тэгээд тэр адуунаас Бор зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн байдсан гүү, хул зүсмийн гүү гэх 4 тооны гүү болон халиун зүсмийн гүүний унага нийт 5 тооны адуу, 1 тооны унагыг ачаад Баянцогт сумын Хайрхайран гэх газрын урд талд Д.Лувсандоржийн адууг хариулдаг гэх Наранбаатар гэх хүнд уг 4 тооны адуу, 1 тооны унагыг буулгаж өгөөд Цогсүрэн бид 2 Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Д.Лувсандоржид хотод ирсний дараа 1.150.000 төгрөг өгсөн. Харин үлдсэн 353.000 төгрөгийг би авсан. Харин 350.000 төгрөгийг бензин шатахууны үнэнд хийсэн. Лувсандоржид 1.150.000 төгрөг өгсөн, харин үлдсэн төгрөгийг би авсан. Д.Лувсандорж нь надаас 200.000 төгрөгийг 2015 оны 12 сард зээлээд өгөхгүй удсан, би удаан нэхсэн боловч өгөхгүй байсан намайг бойчин аваад ир гэхээр нь би Д.Лувсандоржоос зээлсэн мөнгөө авах зорилгоор явсан юм. Надтай урд өмнө холбоо барьж байгаагүй байж байгаад 2016 оны 04 сарын 26 нд над руу залгасан. Д.Лувсандорж нь надад хэлэхдээ Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас ахындаа байсан адууг аваад явж байна гэж надад хэлж байсан. Бид нар адуу мал хулгайлах талаар яриагүй. Д.Лувсандорж цагдаад баригдсаны дараа би хулгайн адуу тууж явсан талаар мэдсэн. Д.Лувсандоржийн адууны мах зарсан мөнгөнөөс нь зээлсэн 200.000 төгрөгөө авсан би машинд бензин хийсэн мөнгө адуу зарсан мөнгөнөөс авсан. Нийт машиндаа 350.000 төгрөгний бензин шатахуун хийсэн. Харин үлдсэн 153.000 төгрөгийг ашиг гаргаж авсан. Манай эхнэр Мөнхцэцэг нь Лувсандоржид мөнгө зээлсэн талаар мэднэ. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумаас адуу аваад явж байна, адуу явахгүй байна хүн дагуулаад Өвөрхангайд хүрээд ир гэхээр нь Даваа, Мөнхбат нарыг аваад очоод 5 тооны адуу нядалсан. Анх би хулгайн адуу гэдгийг мэдээгүй харин сүүлд нь хулгайн адуу байсан талаар мэдсэн. Надад хулгайн адуу байсан талаар Лувсандорж хэлээгүй. Нарийнтээл сумаас хүнээс авсан гэж ярьж байсан. Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх лантуу 1 ширхэг, хутга 2 ширхэг надад байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 32-26 УНА улсын дугаартай KIA Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь манай эхнэр О.Мөнхцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед Цогсүрэн нь манай гэрт байж байхад Д.Лувсандорж залгаад 4 тооны гүү ачуулах гэхээр нь би Цогсүрэнд  Лүн сум ороод адуу ачаад ирье гэж хэлээд аваад явсан юм. Цогсүрэн нь хулгайн адуу тууж болон ачиж явсан талаар мэдээгүй, би ч бас хулгайн адуу байсан талаар мэдээгүй байсан... гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 1-3, 6-8, 9-10/

Яллагдагч З.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн.... 2016 оны 04 сарын 27-ны өдрийн өглөө би А.Эрдэнэбаттай ноолуурт Сэлэнгэ аймгийн Түнхэл сумруу явах гээд байж байтал А.Эрдэнэбатруу нэг хүн залгаад яриад дуусаад Эрдэнэбат Өвөрхангай аймгаас утсаар яриад байна хүн мал мах аваатах гээд байна гэхээр нь Эрдэнэбат бид 2 явахаар болоод өдөр 12 цагийн үед Эрдэнэбат өөрийнхөө 32-26 УНА улсын дугаартай амбаартай Kia bongo маркийн тээврийн хэрэгсэлээр явахаар болоод байж байтал Эрдэнэбат нь Оргил худалдааны төв дээр очоод Даваа гэх залууг дагуулж ирээд цуг явахаар болоод өдөр 12 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос гараад явсан. Улаанбаатар хотоос 400 гаран клометрын зайтай яваад 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт төв зам дээр Д.Лувсандорж 10-аас 20 тооны адуу хариулсан, замын хажуу талд сууж байсан. Тэгээд Эрдэнэбат, Даваа бид 3 Лувсандоржтой уулзсан чинь Лувсандорж нь Нарийн тээл сумаас ахаасаа хэдэн тооны адуу аваад тууж явна. 4 тооны адуу эцээд явж чадахгүй, 1 тооны хээр азарага нь хөлөө гэмтээсэн явж болохгүй байна нядална гэсэн. Тэгээд төв хар замаас хойшоо 1-ээс 2 клометрийн зайтай шөнө 01 цагийн үед хээр айлын өвөлжөөн дээр хээр зүсмийн азаргыг Лувсандорж, Даваа бид нар нийлж байгаад нядалсан. Уг хээр азаргыг толгой хэсэгрүү лантуугаар цохиж унагаагаад 2 хар хутгаар гаргаж нядлаад мах арьс ширийг нь машин дотор ачаад үлдсэн 4 шийрийг тэнд хаяад тэндээ машин дотроо Лувсандорж, Даваа, Эрдэнэбат бид 4 хоносон. Тэгээд маргааш өглөө нь болох 2016 оны 04 сарын 28-ны өглөө 4 тооны адуу гаргахаар болоод төв замаас урагшаа зүүн тийшээ тэнд байсан айлын хүнээс адуу гаргах гэсэн хаана гаргаж болох уу гээд асуутал худгийн урд талын сайран дээр гаргаж болно гэхээр нь Лувсандорж адуугаа тууж авчраад 4 тооны адуу болох хүрэн зүсмийн морь, буурал зүсмийн морь, хул зүсмийн морь, 4 хөл шийр цагаан харлаг морь гэх 4 тооны адууг барьж аваад тэнд нь лантуугаар толгой тус газар нь цохиж Д.Лувсандорж, Даваа, А.Эрдэнэбат нар нийлж нядлаад арьс шир махыг нь машин дотор ачаад Даваа, Эрдэнэбат бид 3 машиндаа суугаад яваад өгсөн. Харин Лувсандорж үлдсэн адуугаа тууж Улаанбаатар хот орно гээд тэндээ үлдсэн. Тэгээд Даваа, Эрдэнэбат бид 3 өдөр 14 цагийн үед Улаанбаатар хот яваад замдаа Лүн сум дээр танихгүй хүнд 5 адууны ширийг зараад шөнөдөө Улаанбаатар ороод маргааш өглөө Хүчит шонхор зах дээр 5 адууны махыг зарж надад Эрдэнэбат 50.000 төгрөг өгсөн, харин бусад мөнгийг нь хэн хэнд хэдэн төгрөг авсаныг би мэдээгүй. Намайг Эрдэнэбат баруун тийшээ Өвөрхангай аймаг яваад адууны мах өгнө гэж оччихоод аваад ирье гэхээр нь би цуг явахаар болсон юм. Би анх Д.Лувсандоржтой уулзах үед Нарийн тээл сумаас ахаасаа адуу явч яваа юм. 1 хээр азарагны хөл нь гэмтсэн, 4 адуу явахгүй эцээд байна нядлах гэсэн юм гэхээр нь 5 тооны адууг нядалсан юм...гэсэн мэдүүлэг. /2-р ХХ-ийн 12-13, 16-17-р тал/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 1/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 48-57/

-мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 58-70/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 71-74/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 92-100/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 101-102/

-хураан авах тогтоо, тэмдэглэл /1-р хх-ийн 103-104/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 105/      

-сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж ял сонсгох тогтоол /2-р хх-ийн 29/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 33-35/

-Д.Лувсандоржийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /2-р хх-ийн 36, 38/

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2-р хх-н 37/

-Д.Лувсандоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 68/

-А.Эрдэнэбатаас Д.Батболдод адуу хүлээлцсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 119/

-Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн “зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 124-126/

-мөрдөн байцаагч Н.Түмэннасангийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3-р хх-ийн 63/

-хэсгийн төлөөлөгч У.Амаржаргалын 2017 оны 01 сарын 19-ний өдрийн илтгэх хуудас /3-р хх-ийн 64/

-Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Урьд ял сонсгосон тогтоолыг хүчингүй болгож, ял өөрчилж сонсгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 83-84/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 сарын 19-ний өдрийн:

2016 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар алдагдсан гэх 45 тооны адуу, 2 тооны унага нь дараах үнэтэй байна.

Хохирогч Ж.Ганбатын азарга 1*600.000 төгрөг, бүдүүн морь 10*600.000 төгрөг – нийт 6.000.0000 төгрөг, бүдүүн гүү 1*500.000 төгрөг, хээлтэй бүдүүн гүү 6*500.000 төгрөг – нийт 3.000.000 төгрөг, шүдлэн байдас 4*400.000 төгрөг – нийт 1.600.000 төгрөг, даага 2*200.000 төгрөг – нийт 400.000 төгрөг, бүгд 12.100.000 төгрөг,

Хохирогч Д.Батболдын бүдүүн морь 1*600.000 төгрөг, хээлтэй бүдүүн гүү 1*500.000 төгрөг, шүдлэн байдас 2*400.000 төгрөг – нийт 800.000 төгрөг, унага 1*100.000 төгрөг, бүгд 2.000.000 төгрөг,

Хохирогч Б.Цэрэнпилийн азарга 1*600.000 төгрөг, бүдүүн морь 8*600.000 төгрөг – нийт 4.800.000 төгрөг, уургийн морь 1*600.000 төгрөг, шүдлэн байдас 2*400.000 төгрөг – нийт 800.000 төгрөг, хээлтэй бүдүүн гүү 1*500.000 төгрөг, шүдлэн үрээ 1*400.000 төгрөг, унага 1*100.000 төгрөг, бүгд 7.800.000 төгрөг,

Хохирогч С.Сэндэнбадамын бүдүүн морь 2*500.000 төгрөг бүгд 1.000.000 төгрөг,

Хохирогч Э.Алтандаваагийн бүдүүн морь 1*600.000 төгрөг бүгд 600.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 40-43/

Шүүгдэгч Д.Лувсандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн...2016 оны 04 сарын 22-ны өдрийн өглөө 08 цагийн үед би Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг явах автобусанд сууж Баянхонгор аймагт орой 17 цагийн үед би өөрийн хазаар ногтоо аваад ирсэн юм. Вокзал дээр буугаад урагшаа алхсан юм. Тэгээд Онгоц буудлын ард явж байтал туранхай гэмээр хүрэн зүсмийн, хар саарал зүсмийн 2 тооны адуу таарахаар нь би онгоц буудлын торон хашаанд шахаж байгаад өөрийн авч явсан гэх бугуйлаар бугуйлдаж барьж унаад Түйн голын усаар гарч уулын бэлээр зам байхаар нь дагаж яваад 23 цагийн үед явж байтал хээр азарагтай нийт 18 тооны адуу байхаар нь уг 18 тооны адууг хашаанд хаших гэтэл миний унаж явсан гэх хүрэн зүсмийн хар саарал зүсмийн 2 тооны адуу явж өгөхгүй болохоор тэнд уг Баянхонгор аймгаас унаж явсан гэх 2 тооны адууг үлдээж, харин уг 18 тооны адуунаас хүрэн зүсмийн адууг өөрт байсан бугуйлаар бугуйлдаж аваад хазаараар хазаарлаж аваад унсан. Тэгээд тэр газраас зүүн урагшаа уг 1 тооны хүрэн зусмийн адууг унаж, харин үлдсэн гэх 17 тооны адууг тууж явсан. Тэгээд уг адууг тууж өглөө 05 цаг өнгөртөл тууж нэг цастай ууланд очоод тэндээ өнжөөд орой 21 цагийн үед цаашаа хулгай хийсэн гэх 17 тооны адууг тууж зүүн ургаш 3 хоног уг адууг тууж яваад уул хадтай газарт аргамжаатай 1 тооны 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн морь байхаар нь уг адууг авч унаад нийт 18 тооны болгож тууж Өвөрхангай аймгийн Уянга сумын наад талд 1 тооны хээр байдас явахгүй болохоор нь тэнд орхиод үлдсэн 17 тооны адууг тууж Өвөрхангай аймгийн Уянга сумын дээд талд явж байтал хулгай хийсэн гэх 19 тооны адуун дотор байсан хүрэн зүсмийн гүү нь унаглах гээд явахгүй байхаар нь тэндээ хулгай хийсэн гэх адуугаа харж хоносон. Шөнөдөө уг хүрэн зүсмийн гүү унагалаад хээр зүсмийн унага гарсан. Тэгээд маргааш нь унагатай нийлээд 18 тооны адууг цааш нь тууж Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын урд талд очиж адуугаа харж хээр хоноод байж байтал адуун дээр нэг залуу ирээд Зүүнбаян-Улаан сумын төв орж тэндээ тэр залуутай дэлгүүр орж 1 Бориго пиво, 4 ширхэг зайрмаг авч тэр залуутай хамт уусан. Тэгээд уг пиво ууж дуусаад Зүүнбаян-Улаан сумаас зүүн тийш 18 тооны адуугаа туугаад төв засмал замруу явсан. Тэгээд Өвөрхангай аймгаас зүүн тийшээ 40 клометрийн зайтай явж байгаад зарим адуу нь явахгүй байхаар нь өдөр би Улаанбаатар хотруу манай найз Эрдэнэбатруу залгаж адууг туусан чинь явахгүй байна ачааны машин олоод Өвөрхангай аймагруу хүрээд ир гээд дуудсан. Би тэндээ хоноглоод маргааш өглөө нь 08 цагийн үед Эрдэнэбат цагаан өнгийн амбаартай портер маркийн машин наана үл таних 2 залуутай хүрээд ирэхээр нь бүх адууг ачих гэсэн боловч ачиж болохгүй болохоор нь 5 тооны адуу явахгүй байхаар нь уг адууг нядлахаар болоод төв замын урд дэнж дээрх айл дээр очиж хаана уг адууг нядлахыг асууж байгаад худгийн дээд талд 5 тооны адуу буюу 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн адуу, хүрэн зүсмийн 3 тооны адуу, хул зүсмийн 1 тооны адуу нийт 5 тооны адууг нядалж байх үед тэр нутгийн Тайван гэх залуу ирсэн. Тэгээд уг машинд 5 тооны адууны мах, арьс, шир, толгой зэргийг ачаад Эрдэнэбат тэр 2 залуу яваад өгсөн. Тэгээд би адуугаа туугаад явах гэж байтал Тайван, Чойжоо гэх 2 залуутай таарч Тайванаагийнд очсон. Тэндээ Тайван, Чойжоо гэх залуу нартай 2 шил архи хувааж ууж хоносон. Тэр шөнөө өөрийн тууж явсан 13 тооны адуугаа Тайвангийн хороонд хашиж хоноод маргааш өглөө нь би адуугаа туугаад явах гэтэл адуу явж өгөхгүй байхаар нь адууг усалчихаад Чойжоотой уулзаж гэрт нь хонохоор болоод тэндээ хонсон. Тэгээд маргааш өглөө би адуугаа тууж зүүн тийшээ төв засмал зам дагаж явсан. Тэгээд цаашаа адуугаа туугаад явж байгаад Өвөрхангай аймгаас зүүн тийшээ 70 клометрийн зайтай явж байгаад хээр хоноод өглөө босоод иртэл адууны хээр зүсмийн азарга алга болсон байхаар нь тэр хавьд адууг түр орхиж азарга иртэл олдохгүй байхаар нь буцаж 12 тооны адуугаа төв зам дагуулаад туугаад явж байтал Бор үзүүрийн бригад гэх газар Гүрсэд гэх хүнтэй таарч миний тууж яваа адуун дотроос 1 тооны үрээ явахгүй байна гээд хэлтэл үрээгээ амраагаад хоноод явахгүй юу гэхээр нь гэрт нь очиж тортой хашаан дотор хашаад тэнд хоносон. Тэр шөнө цас орж хүйтэн байхаар нь тэр айлдаа 3 хоноод явахдаа хул зүсмийн шүдлэн үрээг Гүрсэд гэх хүнд үлдээсэн. Тэгээд цаашаа нь үлдсэн 11 тооны адууг тууж Улаантугийн бригад гэх газар ирж нэг айлд хоноод өглөө босоод иртэл хүрэн гүүний хээр зүсмийн унага үхсэн байсан. Тэгээд тэр айлаас адуугаа тууж яваад бас нэг айл болох Галаа гэх айлд хоноод маргааш өглөө нь адуугаа тууж Төв аймгийн Эрдэнэсант сумын хойд талд байх 1 айлд хоноод маргааш одор нь Эрдэнэсант сумын наад талд байх гэр цайны газарт очиж хоол унд нэгж аваад цаашаа хотруу чиглээд төв зам уруудаад явж байгаад зээрд зүсмийн адуу алга болсон. Тэгээд хулгай хийсэн гэх 10 тооны адууг хотруу чиглүүлээд явж байгаад Төв аймгийн Лүн сумын урд талд очиж тэндээ хээр хонож Төв аймгийн Лүн сумаас зүүн тийшээ явж байсан чинь Халиун зүсмийн гүү нь унаглах гээд байхаар нь тэндээ хоноод шөндөө халиун гүү унаглаж халиун зүсмийн унага гарч цаашаа явсан. Тэгээд Төв аймгийн Атар сумын цайны газрын урдуур гарч яваад төв замаас хойшоо гарч адуугаа туугаад явж байгаад халиун унага явахгүй болохоор нь тэндээ шөнө хоноод өглөө босоод иртэл халиун зүсмийн унага үхсэн байсан. Тэгээд цаашаа хулгай хийсэн 10 тооны адуугаа тууж яваад маргааш нь Хүй 7 худаг дээр ирж адуун дээр ирж нийлүүлэх гээд адуугаа иртэл адуу олдохгүй байхаар нь Улаанбаатар хотоос Эрдэнэбатыг цагаан машинаа аваад ир гээд хэлтэл Эрдэнэбат нэг танихгүй хүнтэй ирээд 4 тооны адуу болох халиун зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү, шар хээр байдас, хүрэн зээрд байдас гэх 4 тооны адууг машинд ачаад миний адуунд нийлүүлчих гээд явуулсан. Харин үлдсэн 6 тооны адууг Хүй 7 худагруу тууж явж байгаад шөнө болоод унтчихаад босоод иртэл миний унаж явсан хүрэн морь тууж явсан гэх 5 адуу нийт 6 тооны адуу алга болсон байхаар нь ирж хайх гэсэн чинь харанхуй болоод хайх гэсэн олдохгүй байсан. Тухайн моринд эмээл хазаар ногтоо алдсан. Тэгээд маргааш өглөө босоод тэр хавиар хулгай хийсэн 6 тооны адууг ирж хайсан боловч олдохгүй болохоор нь замын унаанд дайгдаад гэрлүүгээ явсан. Би хоноглосон айлдаа оторт яваа юм, Нарийн тээл сумаас өөрийн адуугаа тууж яваа мэтээр өөрийгөө Батдорж, Батаа гэж танилцуулж байсан. Би ганцаараа уг адууг тууж хулгайлсан. Би Эрдэнэбат болон наана байсан 1 залуу ч хулгайн адуу байсан талаар мэдээгүй. Би адуу авч тууж яваа юм гэж ярьж байсан. Миний хулгай хийсэн гэх 4 тооны адуу болох халиун гүү, хүрэн зүсмийн гүү, хул зүсмийн байдас, хул байдас нь миний адуун дотор байгаа. 6 тооны адууг би алдсан хаана байгаа талаар мэдэхгүй байна. Мөн Гүрсэд гэх хүнд хүрэн зүсмийн адуу байгаа. Миний хулгай хийсэн гэх 19 тооны адуу нь хээр зүсмийн азрага 1 тооны халиун, хүрэн зүсмийн гүү 2 тооны гүү, хоёулаа хээлтэй замдаа унагалаад унага үхсэн, 3 байдас, 1 үрээ, саарал морь, 1 тооны буурал зүсмийн морь, 8 тооны хүрэн зүсмийн морь, бор зүсмийн 1 тооны адуу, 4 хөл шийр цагаан харлаг 1 тооны морь, хул хээр зүсмийн 1 тооны адуу гэх морьд байсан. Би тамгыг нь хэлж мэдэхгүй байна.

...2016 оны 04 сарын 21-ний өглөө би Баянхонгор аймаг руу адуу хулгайлах зорилгоор өөрийн эмээл хазаар, ногтоо аваад Баянхонгор аймаг явах өглөөний 08 цагийн автобусанд суугаад орой 18 цагийн үед Баянхонгор аймгийн Вокзал дээр буугаад аймгаас урагшаа онгоц буудлын тийшээ алхаад явж байтал онгоц буудлын ар талд туранхай гэмээр хүрэн, хар зүсмийн 2 тооны адуу явж харагдсан. Тэгээд би онгоц буудлын ар талын хашаанд хашиж байгаад уг 2 тооны адууг бугуйлдаж аваад хүрэн зүсмийн адууг эмээлэлж унаад харин нөгөө хар зүсмийн адууг хөтлөөд "Түйн" голын усаар гарч уулын бэлээр хойшоо явсан. Хойшоо өндөр уул байсныг чиглээд явж байгаад өндөр уулын орой дээр гарах үед өглөө болж байсан. Тэгээд өндөр уулын орой дээр өдөржин өнжөөд орой 21 цагийн үед уулын ард байсан халтар азрагатай Д үсгэн тамагтай хонгор, хул, хүрэн, бор зүсмийн адуу нийлсэн 24 тооны адуу байхаар нь хаданд шахаж байгаад халтар азрагатай адуунаас бор, хул зүсмийн адууг бугуйлдаж аваад Баянхонгор аймгаас барьж авсан хүрэн, хар зүсмийн морьд явахгүй болохоор тэнд орхиод цаашаа хул зүсмийн морийг унаж 23 тооны адууг тууж гол гараад урагшаа явж байсан чинь хээр азрагатай дөл тамагтай хүрэн голдуу 1 тооны буурал зүсмийн адуу нийлсэн нийт 18 тооны адуу байхаар нь 24 тооны адуутай нийлүүлж урагшаа нийт 42 тооны адуу тууж шөнжингөө яваад цастай ууланд хоносон. Маргааш өглөө нь болох 2016 оны 04 сарын 23-ны өглөө ууландаа өнжиж байж байгаад орой 20 цагийн үед нийт 42 тооны адуу тууж цаашаа зүүн тийшээ явж байгаад хээр азарагтай 18 тооны адуун дотроос халзан зүсмийн адуу нь алга болсон. Тэгээд би цааш нь нийт 41 тооны адууг тууж зүүн тийшээ явж байгаад 21 цагийн орчимд уулархаг газар 4 хөл нь шийр цагаан харлаг морь явж байхаар нь эмээлээ эмээлж унаад цаашаа явсан тэгээд явж байтал халтар азрагатай адуунаас 4 тооны адуу явахгүй болохоор нь тэнд орхиод цаашаа 38 тооны адууг тууж явж байгаад уулархаг газар явж адуунуудаа хашаанд шахаж морь барьж авах гэтэл халтар азаргатай адуу нь хашаанд орохгүй явж өгөхгүй болохоор тэнд нь халтар азаргатай адуунаас 2 тооны бор морь, хул морь барьж аваад үлдсэн халтар азарагтай 18 тооны адуу тэнд үлдээгээд цаашаа хээр азарагтай 17 тооны адуу, мөн халтар азарагтай адуунаас 2 тооны адууг аваад цаашаа 20 тооны адуу тууж явсан. Халтар азарагтай 18 тооны адууг тэнд орхиод явсан. Тэгээд цаашаа адуугаа тууж зүүн тийшээ явж байгаад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагруу орж ирсэн. Би тухайн үед адууг тууж 4 дэх хоногоо явж байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт явж байсан чинь хээр азрагатай адуунаас хээр зүсмийн байдсан гүү явахгүй болохоор тэнд нь орхиод цаашаа 19 тооны адуу тууж явсан. Тэгээд 2016 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө би Уянга сумын нутагт хээр азрагтай адуунаас хүрэн зүсмийн гүү унагалаж хээр зүсмийн унага гарсан. Тэгээд тэр газараа хоночихоод 2016 оны 04 сарын 26-ны өглөө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ирж сумын төв дээр Түмэнжаргал гэх айлд хонож хашаан дотор нийт 20 тооны адууг хашиж хоносон. Тэгээд маргааш өглөө болох 2016 оны 04 сарын 27-ны өглөө Зүүнбаян-Улаан дээр байдаг хүнсний дэлгүүрээс том Бориго пиво 4 ширхэг зайрмаг авч Түмэнжаргалтай уучихаад өдөр 11 цагийн үед хээр азаргатай адуунаас хүрэн зүсмийн морь эмээллэж унаад цаашаа 19 тооны адуу буюу 20 тооны адуутай явсан. Тэгээд цаашаа явж байгаад хээр азарага нь чулуунд хөлөө гэмтээгээд явахгүй болохоор нь би өөрийн 88220702 дугаарын утсаар Эрдэнэбатын 99050213 дугаарын утас руу яриад ачих машин олоод Зүүнбаян-Улаан гэсэн хянах самбар дээр хүрээд ир би дөхөөд байж байя гээд хүлээгээд байж байтал 2016 оны 04 сарын 27-ны шөнө 23 цагийн үед Эрдэнэбат өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Бонго 32-26 УНА улсын дугаартай машинтай Мөнхбат, наана нь Даваа гэх залуутай гурвуулаа ирсэн. Тэгээд төв замаас хойшоо 3 км-ийн зайтай Зүүнбаян-Улаан сумын Тавантолгой гэх газар хээр азрагыг нь шөнө 01 цагийн үед машинд ачих гэсэн боловч болохгүй болохоор тэнд хээр азарагыг Эрдэнэбат, Мөнхбат, Даваа нар нь нядалаад мах, арьс шир зэргийг машинд ачаад тэндээ машиндаа хоносон. Тэгээд маргааш өглөө нь болох 2016 оны 04 сарын 27-ны өглөө Мөнхбат, Эрдэнэбат, Даваа нартай ярилцаж байгаад дахин 4 тооны адууг нядлахаар болоод би Эрдэнэбат, Мөнхбат, Даваа нарыг машинтай явуулж хаана нядлуулах талаар асуугаад ир гээд явуулсан чинь асуучихаад худгийн дээд талд нядалж болно гэхээр нь хүрэн зүсмийн морио унаад 18 тооны адуу тууж нийт 19 тооны адуутай Өвөрхангай аймгаас 40 гаран км-ийн зайтай яваад төв засмал замаас урагшаа худгийн урд талд Мөнхбат, Эрдэнэбат, Даваа нартай хээр азрагатай адуунаас хүрэн зүсмийн морь, буурал зүсмийн морь, харин халтар азарагтай адуунаас хул зүсмийн морь, 4 хөл шийр цагаан харлаг адуу болох нийт 4 тооны адууг тэнд нядалаад арьс шир махыг нь машинд ачаад 4 тооны шийрийг тэнд үлдээсэн. Бид нарыг адуу нядалж байхад Тайван гэх залуу ирээд явсан тэгээд Эрдэнэбат, Даваа, Мөнхбат нар мах арьс ширээ ачаад Улаанбаатар хотруу зарна гээд яваад өгсөн. Харин би тэндээ үлдэж Энхтайван, Чойжоо гэх залуутай уулзаж Тайвангийн гэрт хонохоор болоод Тайвангийн малын хороо дотор үлдсэн адуунуудаа оруулж хоноод Тайван гэх айлд Чойжоо, Тайван нартай архи ууж хоносон. Тэгээд марааш өглөө нь болох 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүрэн морио унаад нийт 15 тооны адуутай явах гэтэл адуу явахгүй болохоор нь Чойжоо гэх айлд хонохоор болж хоноод маргааш өглөө болох 2016 оны 04 сарын 29-ний өглөө үлдсэн 14 тооны адууг тууж зүүн төв зам дагуу явсан. Тэгээд тэр өдөр төв зам дагаад явж байсан хул зүсмийн үрээ явахгүй болохоор нь замдаа хоноод маргааш нь болох 2016 оны 04 сарын 30-ны өглөө явж байгаад Бор үзүүрийн Бригад гэх газар Гүрсэд гэх хүнтэй таарч Гүрсэдийнд хонохоор болсон. Тэндээ хоноод маргааш нь цасаар шуураад хүйтэн байхаар тэндээ 2 хоноод нийт тэнд 3 хоноод хул зүсмийн үрээ явахгүй болохоор нь тэндээ Гүрсэд гэх хүнд үлдээсэн. Тэгээд тэндээс Гүрсэд гэх хүнээс Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум, Бүрд сумын нутгаар шууд явбал ойрхон гэж газар заалгуулаад 2016 оны 05 сарын 03-ны өглөө хүрэн зүсмийн морь унаад 13 тооны адуу тууж нийт 14 тооны адуутай Есөнзүйл сум чиглээд явж байгаад орой болоод Есөнзүйл сумын Зүүн гол гэх газар Лхагва гэх айлд очиж хоноод маргааш өглөө болох 2016 оны 05 сарын 04-ний өглөө босоод үлдсэн адуугаа туугаад зүүн тийшээ Бүрд сумын урдуур гараад явж байсан чинь голын хажуу талд хүрэн зүсмийн гүүнээс гарсан хээр унага үхсэн. Тэгээд үлдсэн 12 тооны адуу тууж нийт 13 тооны адуутай Лхагвацэнд гэх айлд очиж тэндээ хоноод маргааш өглөө нь болох 2016 оны 05 сарын 05-ны өглөө зүүн тийшээ адуугаа тууж яваад Баянгийн даваа гэх газарт явж байгаад харанхуй болоод Д.Галбадрах гэх айлд хоноод 2016 оны 05 сарын 06-ны өглөө цаашаа явж Эрдэнэсант сумын ар талд байх Мөнхбаатар гэх айлд хоноод маргааш нь болох 2016 оны 05 сарын 07-ны өдөр Эрдэнэсант сумын хажууд байх цайны газар хоол идэж гар утасндаа нэгж аваад цаашаа Төв аймгийн Лүн сум чиглээд зүүн тийшээ явж байгаад хондон зээрд морио алдсан. Тэгээд 11 тооны адуу тууж нийт 12 тооны адуутай цаашаа Өндөр ширээт гэх замын тэмдэгний урагшаа тал дээр хээр хоноод маргааш өглөө болох 2016 оны 05 сарын 08-ны өглөө 11 тооны адуугаа туугаад нийт 12 тооны адуутай Лүн сумын урд талд Цэгээн цагааны нуурны зах дээр хоноод маргааш өглөө нь болох 2016 оны 05 сарын 09-ний өглөө цаашаа Атар сумын урд талд явж байсан чинь Халиун зүсмийн гүү унаглаж халиун унага гараад тэндээ хоноод маргааш 2016 оны 05 сарын 10-ны өглөө 13 тооны адуутай цаашаа зүүн тийшээ яваад Нөхөрлөлийн урд талд хээр хоноод 2016 оны 05 сарын 11-ний өглөө явах гэсэн чинь адуу явахгүй болохоор нь дахид Эрдэнэбат руу залгаад машинаа аваад хүрээд ир 2 гүү, байдсан гүү явахгүй байна хүрээд ир гэсэн чинь өдөр 12 цагийн үед Эрдэнэбат нэг хүнтэй ирээд 2 тооны гүү болох унагатай халиун гүү, хүрэн зүсмийн гүү, хээр байдасан гүү, хул байдасан гүү гэх 4 тооны адуу 1 тооны унагыг ачуулаад явуулсан. Тэгээд би 8 тооны адуутай үлдээд хүрэн зүсмийн морийг унаад цаашаа 7 тооны адуу туугаад явсаар байгаад орой харанхуй болоод хээр хэвтээд унтаж байсан чинь миний унаж явсан хүрэн морь эмээл хазаар ногттойгоо 7 тооны адуутай нийт 8 тооны адуу алга болсон байхаар нь өглөө босоод тэр хавиар нилээн хайсан боловч 8 тооны адуу олдохгүй болохоор нь төв зам дээр очиж гар өргөөд замын унаанд суугаад Улаанбаатар хот орсон. Тэгээд намайг очих үед Эрдэнэбат надад 5 тооны адууны мах арьс ширийг зарсан гээд 1.000.000 төгрөг өгсөнийг би өрөндөө өгөөд үрж тараагаад дуусгасан. Тэгээд гэртээ байж байгаад 2016 оны 05 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгаас цагдаа нар ирээд баригдсан. Би тухайн үед сэжигтэнээр байцаалт өгч байхдаа сандарсандаа болоод 24 тооны адуу хулгайлсан үйлдэлээ яриагүй юм, би тухайн үед Баянхонгор аймгаас 2 тооны адуу, Эрдэнэцогт сумаас 42 тооны адуу, Шаргалжуутаас 1 тооны морь нийт 45 тооны адуу хулгайлсан нь үнэн. Би тухайн үед азрага нядалсан гэж хэлэхээс санаа зовоод алдсан гэж мэдүүлсэн юм. Тухайн үед шөнө Мөнхбат, Эрдэнэбат, Даваа нартай нийлж хээр азаргыг нядалсан нь үнэн. Тухайн үед санаа зовоод мөнгө аваагүй гээд хэлсэн юм, тухайн үед надад 1.000.000 төгрөг өгсөн  нь үнэн. Би хоносон айлуудад өөрийн адуугаа Нарийн тээл суманд машин зараад оронд адуу тууж яваа гэж худал ярьж байсан. Би өөрийгөө Батдорж, Батсүх, Баагий гэдэг гээд танилцуулаад явсан. Намайг хонуулсан айлууд намайг хулгай хийж яваа талаар мэдээгүй.. гэсэн /2-р ХХ-ийн 19-21, 22-25-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.     

Шүүгдэгч Д.Лувсандорж нь 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Онгоц буудлын хойд талаас иргэн С.Сэндэнбадамын 2 тооны адууг, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг Хужирын гол гэх газраас иргэн Ж.Ганбатын 24 тооны адууг, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04 сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг Доровтын булан гэх газраас иргэн Д.Батболдын 4 тооны адуу, иргэн Б.Цэрэнпилийн 14 тооны адуу, нийт 18 тооны адууг,  үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 04  сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Ар жаргалант гэх газраас иргэн Э.Алтандаваагийн 1 тооны адууг тус тус хулгайлж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23.300.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Д.Лувсандоржийг олон тооны малыг хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Лувсандорж нь урьд Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жилийн хорих ял оногдуулж, түүнд ноогдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нь өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдан өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Лувсандоржид холбогдох гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон ар гэрийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Д.Лувсандорж нь 252 хоног цагдан хоригдсон байна.

Хохирогч С.Сэндэнбадам нь 2 тооны бүдүүн морь алдаснаас 2 тооны бүдүүн морио зүсээр нь олж авсан.

Хохирогч Э.Алтандаваа нь 1 тооны бүдүүн морь алдаснаас шүүгдэгч уг морийг үнэлсэн 600.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан.

Хохирогч Ж.Ганбат нь 24 тооны адуу алдаснаас 20 тооны адуугаа зүсээр нь олж авсан. Бүдүүн морь 2 /1*600.000 төгрөг/, шүдлэн байдас 1 /400.000 төгрөг/, даага 1 /200.000 төгрөг/-ийг тус тус олж аваагүй ба нийт 1.800.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байснаас шүүгдэгч Д.Лувсандорж 1.000.000 төгрөг төлсөн байх тул үлдсэн 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ганбатад,

Хохирогч Д.Батболд нь бүдүүн морь 1 /600.000 төгрөг/, хээлтэй гүү 1 /500.000 төгрөг/, шүдлэн байдас 2 /1*400.000 төгрөг/ нийт 4 тооны адуу алдаж 1.900.000 төгрөгийн хохирол, хээлтэй байсан гүү унаглаж унага нь үхэснийг шинжээчийн дүгнэлтээр 100.000 төгрөгөөр үнэлж нийт 2.000.000 төгрөгийн хохирол Д.Батболдод учирсанаас шүүгдэгч хохирол төлөөгүй, хохирогч хээлтэй гүү 1 /500.000  төгрөг/-ийг зүсээр нь олж авсан байх тул 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батболдод,

Хохирогч Б.Цэрэнпил нь азарга 1 /600.000 төгрөг/, бүдүүн морь 8 /1*600.000 төгрөг/, уургийн морь 1 /600.000 төгрөг/, хээлтэй гүү 1 /500.000 төгрөг/, шүдлэн байдас 2 /1*400.000 төгрөг/, шүдлэн үрээ 1 /400.000 төгрөг/ нийт 14 тооны адуу алдаж 7.700.000 төгрөгийн, хээлтэй байсан гүү унаглаж унага нь үхэснийг шинжээчийн дүгнэлтээр 100.000 төгрөгөөр үнэлж нийт 7.800.000 төгрөгийн хохирол Б.Цэрэнпилд учирсанаас хээлтэй гүү 1 /500.000 төгрөг/, шүдлэн байдас 2 /1*400.000 төгрөг/, шүдлэн үрээ 1 /400.000 төгрөг/, нийт 4 тооны /1.700.000 төгрөг/ адуугаа буцаан зүсээр нь олж авсан.   

Шүүгдэгч Д.Лувсандоржийн өмчлөлийн азарга 1 толгой, бүдүүн гүү 3 толгой, даага 3 толгой нийт 7 тооны адууг хохирогч Б.Цэрэнпилд хохиролд тооцож өгсөн байна. Дээрх шүүгдэгч Д.Лувсандоржийн өмчлөлийн адууг тухайн үеийн зах зээлийн үнэлгээг үндэслэн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын үнэлгээтэй дүйцүүлэн жишиж азрага 1 толгойг 600.000 төгрөгөөр үнэлж, 3 бүдүүн гүүг  1 толгойг 500.000 төгрөгөөр үнэлж нийт 1.500.000 төгрөг, 3 даагыг 1 толгойг 200.000 төгрөгөөр үнэлж нийт 600.000 төгрөг бүгд 2.700.000 төгрөгөөр үнэлж, хохирогч Б.Цэрэнпилд учирсан нийт хохирол 7.800.000 төгрөгийн үнэлгээтэй байгаагаас хохирогч нь 1 бүдүүн гүү /500.000 төгрөг, 1 шүдлэн үрээ /400.000 төгрөг/, 2 шүдлэн байдас /1*400.000 төгрөг/, нийт 4 тооны /1.700.000 төгрөг/ адууг зүсээр нь олж авсаныг  болон шүүгдэгч Д.Лувсандоржийн 7 толгой адууг 2.700.000 төгрөгөөр үнэлж хохирогч Б.Цэрэнпилд учирсан 7.800.000 төгрөгийн хохиролоос хасч үлдэгдэл 3.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэрэнпилд олгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Сэндэнбадам, Ж.Ганбат, Д.Батболд, Б.Цэрэнпил нар нь алдагдсан адуугаа Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгууд, Улаанбаатар хотоор ирж хайн тодорхой хэмжээний зардал гаргаж явсан болох нь гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байгаа хэдий ч зардалын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул алдагдсан адуугаа хайхад гаргасан зардлын нотлох баримт болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лантуу 1 ширхэг, хутга 2 ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэв.

Хохирогч нарын хохиролыг барагдуулах зорилгоор шүүгдэгч Д.Лувсандоржийн дундын эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Жалайр овогт Дуламсүрэнгийн Лувсандоржийг олон тооны мал хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Лувсандоржийг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржид оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржийн цагдан хоригдсон хоёр зуун тавин хоёр хоногийг ял эдлэх  хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лантуу 1 ширхэг, хутга 2 ширхэгийг тус тус устгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржийн дундын эзэмшлийн 6 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржоос 3.400.000 төгрөг гаргуулж Б.Цэрэнпилд, 1.500.000 төгрөг гаргуулж Д.Батболдод, 800.000 төгрөг гаргуулж Ж.Ганбатад тус тус олгосугай.

8. Хохирогч С.Сэндэнбадам, Ж.Ганбат, Д.Батболд, Б.Цэрэнпил нар нь алдагдсан адуугаа ирж хайхад зарцуулсан зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лувсандоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.       

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Лувсандоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ