Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2021/02931

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр

        Дугаар 183/ШШ2021/02931

                     Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  овогтой, Х, О нэхэмжлэлтэй,

 /Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Нэхмэл, дугаар байр,тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хариуцагч: Човогтой, Т, Д холбогдох,

/Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Булгийн дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х овогт О хариуцагчийн өмгөөлөгч Ч.Д, нарийн бичгийн дарга Д.Снар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.О нь Т.Дтой 2013 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан. Ингээд бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Э төрсөн. Т.Д нь архи их уудаг бөгөөд согтуу байх үедээ эд хогшил эвдэж сүйтгэдэг, хий хоосон хардаж, хэл амаар доромжилдог байсан бөгөөд хүнээс мөнгө зээлж хонуутаар архи уудаг байсан. Энэ үйлдэл нь байнга гардаг, засраагүй тул бид 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй тул охин Д.Эт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

Т.Д бид хоёр хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцож, хариуцагч Т.Д нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт тооцон өөрийн өмчлөлийн \улсын дугаартай, Мазда маркийн автомашиныг миний өмчлөлд шилжүүлж өгнө. Мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хуульд заасан хэмжээгээр Т.Д нь хүүхдийн тэтгэлэг төлнө гэж тохирсон гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2014 оноос хамтран амьдарч, бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Э төрсөн. Х.О бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд таарч тохироогүй тул салсан. Охин Д.Эийг эх Х.Оын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөх талаар Х.О бид хоёр тохирч, би өөрийн өмчлөлийн \ УНХ улсын дугаартай, Мазда маркийн автомашиныг Х.Оын өмчлөлд шилжүүлэн өгч, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийн төлнө. Харин хүүхэдтэй уулзуулж байхыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Оын нэхэмжлэлтэй, Т.Дид холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Т.Д, Х.О нарын дундаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Чулуун дүүгүүртэн овогтой, Д.Э төрсөн болох нь зохигчийн тайлбар, Д.Эийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1122530270 дугаар Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Охин Д.Э нь эрүүл бойжиж байгаа, эх Х.Оын хамт амьдарч байгаа болох нь Өрхийн эмчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэгийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 929 дугаар тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Иймд талуудын тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Чулуун дүүгүүртэн овогтой, Д.Эийг эх Х.Оын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар талуудын тохиролцоог үндэслэн охин Д.Эийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт тооцон хариуцагч Т.Доос түүний өмчлөлийн 0000УНХ улсын дугаартай, Мазда маркийн автомашиныг гаргуулан Х.Оын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс охин Д.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Доос тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Чулуун дүүгүүртэн овогтой, Д.Эийг эх Х.Оын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Д.Эийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт тооцон хариуцагч Т.Доос түүний өмчлөлийн 0000УНХ улсын дугаартай, Мазда маркийн автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Х.Оын өмчлөл, эзэмшилд шилжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс охин Д.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Доос тэтгэлэг гаргуулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Х овогт О Т.Д нар хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, Т.Дийг охин Д.Этэй уулзуулж байхыг нэхэмжлэгч Х.Од даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Доос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД