Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2021/02885

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

          Дугаар 183/ШШ2021/02885

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Онэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, дүгээр хороо, 0дугаар хороолол,  дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хариуцагч: А.Б ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 

 

Тушаал хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Д.О түүний өмгөөлөгч Д.П, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Б ХХК-д 2003 оноос хойш тасралтгүй 18 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд үйлчлэгчээс эхлэн Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал хүртэл албан тушаал хашсан. Намайг үр бүтээлтэй, сайн ажиллаж байсныг минь үнэлж Банкны шилдэг ажилтан, Монголбанкны жуух бичиг, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан. Миний бие 2019 оны 3 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дутуу тээлттэй төрж, жирэмсний амралтаа эдэлж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа эргэж орсон бөгөөд одоо хүүхэд минь 2 нас, 5 сартай юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сард Монголбанкнаас Ариг банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж, улмаар банкны нэг хувьцаа эзэмшигч болох “Улаанбаатар импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсанБ.Аыг банкны удирдлагаар томилсноос хойш намайг гадуурхаж, ажлын байрны дарамт, шахалт үзүүлэх болсон. Тухайн үед 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс цар тахлын улмаас банкны ажилтнуудыг зайнаас ажиллуулсан бөгөөд намайг ийнхүү зайнаас ажиллаж байх үед Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчБ.А 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил дээр ир гэж дуудсан ба тухайн үед би дутуу тээлттэй төрснөөс болж эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэгт хяналтын эмчид үзүүлж байсан тул очих боломжгүйг гэдгийг хэлсэн. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр банкны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан тушаалын дагуу миний ажиллаж байсан Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын орон тоо хасагдаж, орон тооны цомхотголд орсон тул 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахгүй болсон талаарх мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Энэ мэдэгдэлтэй зэрэгцээд намайг Зээлийн эрсдэлийн шинжээч албан тушаалтнаар сарын 1.780.000 төгрөгийн цалинтай ажиллах ажлын байрны санал тавьж, намайг албан тушаал бууруулах болсоныг мэдэгдсэн. Уг саналын хариуг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариу өгөөрэй гэсэн тул тэр үед би миний эрх зүйн байдлыг дордуулсан, цалин хөлсийг бууруулсан үндэслэлгүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн. Иймд А.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчБ.Аын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бусад тооцож, намайг ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт, тэмдэглэлийг хийлгүүлэх А.Б ХХК-д даатгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын дагуу банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөний дагуу А.Б ХХК-д бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Үүний дагуу А.Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/12 тоот “Банкны бүтэц, орон тоог батлах тухай” тогтоол гаргасан билээ. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Банкны дүрэм, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг дотооддоо хангуулах үүднээс 2021.06.30-ны өдрийн 164 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал гаргасан юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол батлагдсаны дагуу Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын албан тушаалын орон тоо хасагдсан тул Н.Од өөр ажил санал болгосон боловч зөвшөөрөөгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н.Од хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зуруулсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасанд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй юм. Иймд Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Оийн нэхэмжлэлтэй, А.Б ХХК-д холбогдох, тушаал хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ажил олгогч А.Б ХХК нь ажилтан Н.Оийг Ариг банкны Зээл цэгнэх багийн Тэргүүн дэмжигч буюу Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал ажилд томилж, талууд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2019/01 дүгээр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй болно.

 

            Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/12 дугаар “Банкны бүтэц, орон тоог батлах тухай” тогтоолоор Ариг банк ХХК-ийн бүтцийг 01 дүгээр хавсралтаар, орон тоог 02 дугаар хавсралтаар баталж, 02 дугаар хавсралтад “Зээлийн эрсдэлийн хэлтэс нь Зээлийн эрсдэлийн ахлах шинжээч, Зээлийн эрсдэлийн шинжээч, Хөрөнгийн үнэлгээчин гэсэн орон тоотой байна” гэж заажээ.

 

            А.Б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, компанийн дүрмийн 10.3, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлийг үндэслэн Тус банкны Зээлийн эрсдэлийн хэлтэст Захирал ажилтай Н.Оийн албан тушаалын орон тоо нь хасагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай” гэжээ.

 

            Ажилтан Н.О нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсон талаар зохигч маргаагүй бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажилтан Н.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан А.Б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар тушаал гарах үед Н.Оийн хүүхэд *******,******* нь 2 нас, 4 сартай буюу 3 нас хүрээгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан Хүүхдийн төрсний бүртгэлийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1107570307 дугаар гэрчилгээнд “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ” гэсэн баримтаар нотлогдож байна.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг ажил олгогч А.Б ХХК нь зөрчиж, 3 нас хүрээгүй хүүхэдтэй ажилтан Н.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “Зээлийн эрсдэлийн хэлтсийн Захирал” гэсэн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Н.Оийг А.Б ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй болно.

 

            Хэрэв А.Б ХХК-ийн “Зээлийн эрсдэлийн хэлтсийн Захирал” гэсэн орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч нь ажилтай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Оийг А.Б ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд томилох нь зүйтэй болохыг дурдав.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг тус тус үндэслэн Н.Оийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 4, 5, 6 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсний 1 хоногт ногдох 159.997 төгрөгийг /2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 91 хоногоор тооцож 14.559.727 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч А.Б ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, шимтгэл хураамжийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч А.Б ХХК-д даалгав.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь А.Б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаар тушаалын эрх зүйн үр дагаврыг хянан шийдвэрлүүлэхээр байх тул уг тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Оийг А.Б ХХК-ийн Зээлийн эрсдэлийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч А.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14.559.727 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, шимтгэл хураамжийг зохих журмын дагуу хийхийг хариуцагч А.Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тушаал хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 230.748 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД