| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03553/И |
| Дугаар | 183/шш2021/02839 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2021/02839
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2021/02839 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц овогт М.Эын нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Нисэхийн дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар /
Хариуцагч: Б овогт Б.Нт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Буянт-Ухаа дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Э миний бие Б.Нтай 2010 онд танилцаж, улмаар 2012 оноос хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү Н-н Б, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Н,М нар төрсөн. Б.Н бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд тэрээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, бид 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Б.Н нь тусдаа амьдарснаасаа хойш хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд ямар нэгэн хэлбэрээр тусламж, дэмжлэг үзүүлэхгүй байгаа тул Б.Наас хүү Н.Б, охин Н.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Н миний бие нь М.Эаас гэр бүлийн маргаанаас болж салсан. Түүнээс хойш цалин буух болгондоо мөнгөн тусламж өгсөөр ирсэн. Харин 2021 оны 10 дугаар сараас хойш өгөөгүй. Учир нь М.Э нь миний амьдрал руу халдаж, хэл амаар доромжилсон юм. Цаашид шүүхээс тогтоосон тэтгэлгийг төлнө гэжээ.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
М.Эын нэхэмжлэлтэй, Б.Нт холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Э, Б.Н нарын дундаас 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү Боржигон овогтой, Наранбаярын Билгүүн, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Б овоги Н.М нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа, эх М.Эын хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын дүгээр сургуулийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.
Хариуцагч Б.Нын “хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Боржигон овогтой, Наранбаярын Билгүүн, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б овоги Н.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Наас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Наас тэтгэлэг гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 33.170 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД