Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч Л.Дунгаамаа,

шүүгдэгч Э.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

шүүгдэгч Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Н.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.Пүрэвдаш, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

шүүгдэгч Б.Батбаатар, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,

шүүгдэгч Т.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

шүүгдэгч Т.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

шүүгдэгч Д.Анхбаяр, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

шүүгдэгч Д.Баянтэмүүлэн, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

шүүгдэгч А.Сосорбарам, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

шүүгдэгч Ц.Алтангадас,

шүүгдэгч Б.Гончигдорж, тэдний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийбаяр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбаатар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн, Т.Хатанбаатар, А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Ц.Эрдэнэмөнх, Д.Анхбаяр, Б.Гончигдорж, Ц.Алтангадас нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000065 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВЙ98031419 регистрийн дугаартай, Халзан овогт Эрдэнээгийн Аптангэрэл,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВИ95032518 регистрийн дугаартай, Тариачин овогт Батбямбаагийн Өлзийбаяр.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВИ98052616 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэхоролын Пүрэвдаш,

Монгол улсын иргэн,  ВИ87031419 регистрийн дугаартай, Хоронго овогт Тэрбишийн Хатанбаатар,

Монгол улсын иргэн, ВИ81071611 регистрийн дугаартай, Суурь тойни овогт Баянжаргалын Батбаатар.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВМ96012412 регистрийн дугаартай, Сартуул овогт Дэлгэрсайханы Баянтэмүүлэн,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВМ93021934 регистрийн дугаартай, Цэрэндорж овогт Алтангэрэлийн Сосорбарам,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ЕБ87111712 регистрийн дугаартай, Занынхан овогт Түмэнзаяагийн Сайнбаяр,

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВИ83091410 регистрийн дугаартай, Өлзийт бадрах овогт Цэдэнсумъяагийн Эрдэнэмөнх,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ВЙ95111716 регистрийн дугаартай, Чоно овогт Дашсүрэнгийн Анхбаяр,

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ВЮ94070219 регистрийн дугаартай, Ямаатынхан овогт Баянжаргалын Гончигдорж,

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВП94100611 регистрийн дугаартай, Гончиг овогт Цагааны Алтангадас,

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Э.Алтангэрэл нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Т.Сайнбаяр, Д.Баянтэмүүлэн, А.Сосорбарам нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаштай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог" гэх газраас иргэн Я.Лхагвасүрэнгийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн Ж.Цэрэндашын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн Ж.Цэрэндашид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах “Шинэ төгөл” хотхоны 53 дугаар байрны орцноос иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн "Мустанг-5" маркын мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Гончигдорж, Ц.Алтангадас нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Батбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Д.Цэдэнгийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Баянтэмүүлэн, Д.Анхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан.

2. Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Э.Алтангэрэл нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч Б.Батбаатартай бүлэглэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Аптангэрэл, Б.Батбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Д.Цэдэнгийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Аптангэрэл, Т.Хатанбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Баянтэмүүлэн, Д.Анхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 20.808.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Доржсүрэнтэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

3. Шүүгдэгч Э.Пүрэвдаш нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, Б.Өлзийбаяр, Б.Батбаатар, Э.Алтангэрэл нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Алтангэрэл, Т.Сайнбаяр, Д.Баянтэмүүлэн, А.Сосорбарам нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Аптангэрэлтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог " гэх газраас иргэн Я.Лхагвасүрэнгийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн Ж.Цэрэндашын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн Ж.Цэрэндашид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.930.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. Шүүгдэгч Д.Баянтэмүүлэн нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Т.Сайнбаяр, Э.Аптангэрэл, А.Сосорбарам нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Э.Аптангэрэл нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн Ж.Цэрэндашын 3 тооны эр хонийг хулгайлж, иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн Ж.Цэрэндашид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Э.Аптангэрэл, Д.Анхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруусан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.213.600 төгрөгийн хохирол учруулсан.

5. Шүүгдэгч Б.Батбаатар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, Э.Пүрэвдаш, Э.Аптангэрэл, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч Б.Өлзийбаяртай бүлэглэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Д.Цэдэнгийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.228.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Гончигдорж, Ц.Алтангадас нарын 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолоос хулгайлан авч ирсэн иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 50.000 төгрөгөөр худалдаж авсан,

6. Шүүгдэгч Т.Хатанбаатар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Э.Алтангэрэл нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Батбаатар, Э.Пүрэвдаш, Э.Аптангэрэл, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Т.Сайнбаяр нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн, Э.Аптангэрэл, А.Сосорбарам нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч нь Д.Анхбаяр нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Э.Аптангэрэл, Д.Баянтэмүүлэн нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06- наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч А.Сосорбарам нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн, Э.Аптангэрэл, Т.Сайнбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Б.Гончигдорж нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Ц.Алтангадас болон О.Мөнгөн-Эрдэнэ нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах 41 дүгээр байрны автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Ц.Алтангадас нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч Б.Гончигдорж болон О.Мөнгөн-Эрдэнэ нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Гончигдорж нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.                                                                                                                                                             /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Хохирогч А.Цэрэндашийн мөрдөн байцаалтад өгсөн: 

Манай гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Ар улаан гэх газарт хаваржиж байгаа юм. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 06-нд хонио гэрийнхээ дээхэн талд Ар улаан гэх газарт тогтоон бэлчээгээд 15 цагийн үед гэртээ харьж цай уугаад 1 цаг болоод буцаж ирж хонио туугаад гэртээ ирсэн. Иргээд маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр Ар улааны худагт хонио услах гэж байгаад 4 тооны хонь алга болсныг мэдсэн. Тэгээд хонио ойр хавьд хайсан боловч олдохгүй байсан. Гэтэл Ар улааны Арын хонхор дэрс гэх газарт улаан толгойтой хонины толгой, арьс, гэдэс зэрэг ил байсан учир цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан 4 тооны хонь нь бүгдээрээ нас гүйцсэн бүдүүн эр хонь байсан. Хохиролыг бүрэн төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162, 4-р хх-ийн 2/

Хохирогч Ж.Цэрэндашийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний бие нь өөрийн малаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Ар улаан гэх газарт маллуулдаг юм. Тэгтэл манай малчин А.Цэрэндаш нь 2016 оны 04 дүгээр сарын 06-нд хонио гэрийнхээ дээхэн талд Ар улаан гэх газарт тогтоон бэлчээгээд 15 цагийн үед гэртээ харьж цай уугаад 1 цаг болоод буцаж ирж хонио туугаад гэртээ ирж хоноод маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ар улааны худагт хонио услах гэж байгаад хонио бүртгэхэд 4 тооны бүдүүн эр хонь алга болсныг мэдсэн байгаа юм. Тэгээд уг 4 тооны хонио ойр хавьд хайсан боловч олдохгүй байсан чинь Ар улааны Арын хонхор дэрс гэх газарт улаан толгойтой хонины толгой, арьс, гэдэс зэрэг зүйл байсныг манай малчин олж цагдаад дуудлага өгсөн байгаа юм. Энэ алдагдсан 4 тооны хониноос 1 тооны хонь нь манай малчин А.Цэрэндашийн хонь, үлдсэн 3 тооны хонь нь миний хонь байгаа юм. Надад учирсан хохиролыг бүрэн төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 164-166, 4-р хх-ийн 3/

Хохирогч Я.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг Оорцогын хөх хад гэх газарт нутаглаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн өглөө малаа бүртгэсэн чинь хүзүүндээ хадагтай шар халзан эр хонь, цагаан сүүлтэй хар эр хонь, шар нүдэн эр хонь алга байхаар нь хайгаад явсан чинь манай гэрийн урдхан талд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хонь бэлчиж үлдээсэн газарт жоохон жалганд мотоциклийн огцом тоормоз гишгэсэн мөртэй хонь чирсэн гэмээр мөртэй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ингээд миний бие хонио бүртгэж үзэхэд нийт 5 хонь, 1 ямаа алга байгаа юм. Хохиролыг бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-170, 174/

Хохирогч Л.Төрбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Урт сайр гэх газарт 2016 оны 2 дугаар сард өвөлжиж байсан. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн орой тэмээгээ хураахад тушаад тавьсан байсан 4 бүдүүн тэмээнээс атан тэмээ алга болсон байсан. Ингээд би тэмээгээ хайгаад 20 гаран хоносон бөгөөд олохгүй байсан чинь 2016 оны 03 дугаар сарын 20-ны үед хонио хариулж яваад гэрийнхээ ойролцоо Дугуй дэрс нэртэй газарт эргэний ёзоорт тэмээний ноос зухуйж харагдахаар нь ухаад үзсэн чинь манай алдагдсан тэмээний гэдэс, толгой, 4 шийр хүзүүний арьс байсан юм. Ингээд би өөрийнхөө тэмээг нядлагдсан болохыг мэдсэн юм. Шүүгдэгч нар надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 176-178/

Хохирогч М.Жигжидсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Дөвөнтийн нурууны өвөр Манж гэх газраас 2016 оны 03 дугаар сарын 25-наас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд эвэртэй хүрэн зүсмийн монголын соёолон насны бухаа алдсан. Олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай бухыг нийт 5 хүн бүлэглэн хулгайлсан гэсэн. Энэ 5 тооны хүмүүсээс надад Э.Аптангэрэл, Э.Пүрэвдаш , Д.Баянтэмүүлэн, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нар нь тус бүр 180,000 төгрөг буюу нийт 900,000 төгрөг өгсөн. Надад одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-182/

Хохирогч С.Манлайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд байх Халуун усны газар биллярьдны газрын хажуугаас өөрийн Мустанг 200 маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг алдсан. Мөрийг нь хөөсөн чинь 120 метр орчим газар түрж яваад хашааны ард мотоциклийн утсыг нь тастсан байдалтай уг утасны бүрээс нь байсан. Тэгэхэд Бигэр сумаас шууд урагшаа Баянхонгор чигтээ явсан байсан. Уг мөр нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын чигтээ явсан байсан. Б.Батбаатар, Б.Өлзийбаяр нараас өөрт учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал цаашид Цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл алга гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-186/

Хохирогч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: 

Баянхонгор сумын 1-р баг 53-р байрны орцноос 2016 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө мотоцикль алга болсон. Тэгээд тэр хавиараа хайгаад олоогүй цагдаад мэдэгдсэн. Мотоциклио олж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 188-189/

Хохирогч Т.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 05 дугаар сарын дундуур цэргийн алба хамт хааж байсан Өлзийбаяртай тааралдан. Бид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түүний мотоциклиор Бууцагаан сум гарцгаасан. Дэлгүүрээс 5 литрийн 3 сав пиво авсан, түүнийгээ Бөмбөгөрөөс баруун тийш 3 орчим километрт очоод хуваагаад уусан. Пиво ууж байхдаа ойр зуурын юм ярьж байгаад бид муудалцсан. ...Энэ асуудлаас болоод бид маргалдаж муудалцан бие биенийгээ элдэв үгээр хэлсэн, тэр үед Өлзийбаяр над руу ойртоод ирсэн. Би түүнийг яах гэж байгаа юм бол доо гэж бодоод санаанд ороогүй байж байтал тэр миний зүүн талын гуяны гадна талд хутгалсан.. Ингээд цагдаад мэдэгдээгүй бөгөөд Байдрагийн гүүрээр гарч явахад гүүрэн дээр цагдаа нар байсан бөгөөд надаас хөлөө яасан юм бэ гэж асуухаар нь би хэлээгүй, харин Өлзийбаяраас асуухад тэр би хутгалсан юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 191-192/

Хохирогч Н.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвд Цагаан нуур нэртэй 8 нэрийн хүнс барааны дэлгүүр ажлуулдаг юм. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед дэлгүүрээ хаагаад явсан. Маргааш нь өглөө нь дэлгүүртэй өглөөний 07 цагийн үед ирэхэд манай дэлгүүрийн урд талын хаалганы баруун талын цонхны хамгаалалт төмрийг эвдэж цонхыг хөшиж түгжээг нь хугалж дэлгүүрт ороод дэлгүүрийн арын бараа агуулдаг агуулахаас жинг нь шуудай дээр нь бичиж шахаж 50кг-н шуудайнд хийсэн 37 ширхэг шуудай ноолуураас 6 шуудай ноолуур буюу нийт 106,9 кг ноолуур, дэлгүүрийн лангуун доороос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орлого болох 150,000 төгрөг, мөн эд зүйлийн хамтаар хулгайлж аваад явсан байсныг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Мөн 503,600 төгрөгийн үнэлгээ бүхий дэлгүүрийн бараа, орлогын мөнгө 150,000 төгрөг гэсэн зүйлүүд хулгайд алдаж нийт 6.165.000 төгрөгний хохирол учирсан. Энэ алдсан ноолуур, эд зүйлүүдээс гадна надад доорх эд материалын хохирол учирсан байна. Үүнд: Цонхны хамгаалалт төмөр болон вакум цонхны түгжээг эвдсэнээс болж Ууганаа гэж хүнээр янзлуулж 80,000 төгрөг ажпын хөлсөнд өгсөн, Хулгай гарснаас болж эрж хайх үүднээс Бөмбөгөр, Бууцагаан сумын Баянбүрд баг, Хөх эргийн гарам, Байдрагын гүүр зэрэг газруудруу өөрийнхөө Ланд-80 маркийн машинтай явж нийт 300.000 төгрөгний бензин шатхуун зарцуулсан учир нь уг газруудад ноолуур авч байгаа хүмүүсээс сурж явсан юм. Ингээд надад алдагдсан ноолуур эд зүйлийн 6.165.000 төгрөгний бусад зардалд 380.000 төгрөг гээд нийт 6.545.600 төгрөгний хохирол учираад байна. Манайхаас хулгай хийсэн хүмүүс хохиролыг бүрэн төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-199, 202/

Хохирогч Э.Баатарбямбын мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвд Цагаан булаг нэртэй хүнс барааны дэлгүүр ажлуулдаг юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд унтсан, тэгэхэд манай дэлгүүрийн хажуу талын түүхий эдийн складны цоож зүгээр байсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн өглөөний 07 цаг өнгөрч байхад ноолуур ачих санаатай скланданд орох гэхэд цоожыг эвдээд онгойлгосон байдалтайгаар зүүгээд үлдээсэн байхаар нь хаалгаар нь шагайж харахад ноолуур алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би нийт 1133 кг ноолуур авсан байсан. Ингээд уг складанд байсан ноолуурыг жигнэж 990.3 кг болж байх ёстой хэмжээнээс 142.7 кг буюу 8 шуудай ноолуур дутаад байгаа юм. Ингээд буруутай этгээдээс 142.7*54,000=7.705.800 төгрөг нэхэмжилж авна. Ноолуурын хувьд цэвэр жин байгаа юм. Би дэвтэртээ дандаа цэвэр жингээр нь бичдэг. Би хохиролоо бүрэн барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 204-206, 219/

Хохирогч Д.Цэдэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд "Аз хүнс" барааны дэлгүүртэй, хажуугаар нь түүхий эд авдаг юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манайхан шөнийн 01 цагийн үед унтсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад босоод ирэхэд манай ноолуур хийдэг грашны хаалга онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд үзэхэд манай цувраа 2 грашны цоожыг эвдэж 2-ланд нь орсон нэг нь онгорхой байдалтай нөгөөгийнх цоожыг нь зүүсэн байдалтай байсан. Ингээд ноолуур хийж байсан грашинд ороход 5 шуудай ноолуур байхгүй байсан. Бөгөөд ноолуураа шахаж жинлэж үзэхэд нийт 86.1 кг ноолуур алдагдсан байгаа юм. Энэ ноолуур нь холимог ноолуур байсан. Ингээд би алдагдсан ноолуураа дунджаар 62.000 төгрөгөөр бодож буруутай этгээдээс нэхэмжилж авна. Нөгөө талын гражид байсан тэмээний ноосноос 3 шуудайг хулгайлж авсан байсан, уг тэмээний ноосны хувьд би нэхэмжлэхгүй өнгөрсөн жилийн тэмээний ноос байсан. Миний хувьд буруутай этгээдээс 86.1 кг ноолуурын үнэ 5.338.200 төгрөг нэхэмжилж авна. Э.Алтангэрэлээс 1.550.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222, 223/

Хохирогч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 10 сарын сүүлээр найз Наранбаярт байрны доод гражид мотоцикль тавиадах гээд өгч Баянхонгор сумын 41-р байрны гражид тавиулсан. 2016 оны 02 сарын 21-ний өдөр Наранбаяр над руу яриад чи мотоциклио авч явсан уу гэхээр нь би аваагүй гээд юу болсон талаар асуухад миний хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан байна гэхээр нь би тус гражид очиход алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа цагдаа нар миний алдсан мотоциклийг олсон талаар надад хэлсэн. Би мотоциклио 2016 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авсан. Ц.Алтангадас, Б.Гончигдорж нар миний хулгайд алдагдсан мотоциклийн эвдрэл гэмтэл нийт 60.000 төгрөгийг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон. Одоо хохиролгүй гэх мэдүүлэг /6-р хх-ийн 71-74/

Хохирогч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 05 сарын 04-ний орой 16 цаг өнгөрч байхад хөдөөнөөс ирээд мустанг-5 маркийн 200 мотортой улбар шар өнгийн мотоциклио охиныхоо амьдардаг Аргалант байрны баруун талд цонхны дор тавиад Өлзийт сумын Нарийний гүүр гэх газар руу яваад маргааш нь ирэхэд манай энхэр Элбэгзаяа гадаа тавьсан мотоцикль чинь алга болсон байна. Цагдаад мэдэгдсэн гэсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн миний хулгайд алдсан мотоциклийг үнэлсэн үнийг хүлээн зөвшөөрч байна. Бууцагаан сумын иргэн Х.Эрдэнэмөнхийн зам тээврийн осол гаргасан мотоцикль миний алдсан мотоцикль мөн байна. Арам, моторын дугаар нь ч таарч байна. Харин банк болон бусад эд зүйлсийг сольж хар өнгөтэй болгосон  байна. Энэ мотоциклийг буцаан авахгүй. Мотоциклийг үнэлсэн 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /6-р хх-ийн 203-204, 7-р хх-ийн 20-21/

Иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний машиныг Т.Хатанбаатар нь 2016 оны 5 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь мэдэхгүй байна хөдөө яваад ирэе гэж хэлж авч яваад маргааш нь ирсэн ирэхдээ Б.Өлзийбаяр, Э.Алтангэрэл нартай ноолуур ачиж ирсэн байсан. Миний машинд 3 шуудай ноолуур байсан. Тэгэхэд Өлзийбаяр нь намайг хамт яваад ноолуур заралцаад өгөөч гэж хэлж, миний машинд ноолуур байсан учир би хамт явж заралцсан. Ноолуурыг Гүнж дэлгүүрийн харалдаа байдаг блокон хашаатай айлд зарсан. Тэгэхэд нэг шуудайгаас нь шороо гарч байна гээд 5 орчим кг-ыг хасна гээд нийт 3.140.000 төгрөг болж байсан. Нэг кг-ыг нь хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. Ямарч байсан нэг том шар ууттай нь 26 кг болж байсан шиг санагдаж байна, нөгөө 2 шуудай нь хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна. Нийт 60 гаран кг болж байсан. Би наймааны талаар нь сонирхоогүй. Өлзийбаярыг хөдөөнөөс гэрийнхээ ноолуурыг авч ирж зарж байгаа юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 225-226/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 557 дугаартай: Ж.Цэрэндашийн хулгайд алдсан 3 тооны хонины үнэ цэнэ 390.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 34-36/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 577 дугаартай: А.Цэрэндашийн хулгайд алдсан 1 тооны хонины үнэ цэнэ 130.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 45-47/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 556 дугаартай: М.Жигжидсүрэнгийн хулгайд алдсан 1 тооны үхрийн үнэ цэнэ 900.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 55-57/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 558 дугаартай: Л.Төрбилэгийн хулгайд алдсан 1 тооны тэмээний үнэ цэнэ 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 69-71/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 424 дугаартай: Я.Лхагвасүрэнгийн хулгайд алдсан 5 тооны хонь, 1 тооны ямаа зэргийн үнэ цэнэ 510.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 82-84/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 492 дугаартай: С.Манлайбаатарын хулгайд алдсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэ цэнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 92-95/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 357 дугаартай: Б.Батмөнхийн хулгайд алдсан мустанг-5 200 маркийн мотоциклийн үнэ цэнэ 650.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 101-103/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 272 дугаартай: 1.Т.Доржсүрэнгийн биед зүүн гуянд шарх гэмтэл үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Т.Доржсүрэнгийн биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 109/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 580 дугаартай: Н.Мөнхбатын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэ цэнэ 5.644.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 116-118/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 578 дугаартай: Э.Баатарбямбын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэ цэнэ 7.736.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 127-129/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 579 дугаартай: Д.Цэдэнгийн хулгайд алдсан 86,1 кг ямааны ноолуурын үнэ цэнэ 5.338.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 137-139/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 07-ны өдрийн Сузуки свипто маркийн тээврийн хэрэгсэл 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 147-148/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 30-ны өдрийн 45 кг тэмээний ноос 90.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 187-188/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний хохирогч Ж.Гансүхийн хулгайд алдсан мустанг-5 150 маркийн мотоцикль 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй гэх  мотоцикль үнэлсэн тухай тайлан /6-р хх-ийн 92-94/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн  421 дугаартай Ч.Бямбасүрэнгийн хулгайд алдсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэ цэнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /6-р хх-ийн 211-213/

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 7, 10,13, 16, 17, 23, 25, 30, 32-33, 34-35,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 50-53, 54-57, 58-59, 60-76, 77-82, 85-92, /

-Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх-ийн 108/

-мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 222-236, 3-р хх-ийн 32-39/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 174-210, 4-р хх-ийн 14-20, 193-196/

-хураан авах тогтоол, мотоцикльд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, мотоцикльд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 211-217/

-хураан авах тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 218-221/

-хураан авах тогтоол, гэрч Н.Батжаргалд хохирогч Н.Мөнхбатынхаас хулгайлсан ноолуурыг зараад үлдсэн мөнгө нь  байх тул хураан авч хохирогч Н.Мөнхбатад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 222-224/

-хураан авах тогтоол, Д.Баянтэмүүлэнд хохирогч Н.Мөнхбат, Э.Баатарбямба нарынхаас хулгайлсан эд зүйл байх тул хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 225-228/

-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 230/

-Бууцагаан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 231/

-Э.Алтангэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 232/

-Э.Алтангэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 234-235, 4-р хх-ийн 145/

-хураан авах тогтоол, бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 21-25/

-Б.Батбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 40/

-Б.Батбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 50-51, 143/

-Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Б.Батбаатарын талаарх тодорхойлолт /4-р хх-ийн 52/

-Б.Өлзийбаярын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 63, 144/

-Б.Өлзийбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 64/

-Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 65-66/

-Б.Өлзийбаярын суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /4-р хх-ийн 74-80/

-Ц.Эрдэнэмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 81/

-Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 82/

-Ц.Эрдэнэмөнхийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 84, 141/

-А.Сосорбарамын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 85, 89/

-Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 86/

-А.Сосорбарамын мэргэжлийн үнэмлэхний болон суурь боловсролын гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 87-88/

-Э.Пүрэвдашийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 90/

-Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /4-р хх-ийн 91/

-Т.Хатанбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 113/

-Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 114/

-Т.Хатанбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 115/

-Өлзийт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 131/

-Т.Сайнбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 133/

-Т.Сайнбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 134/

-Д.Баянтэмүүлэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 135, 146/

-Д.Баянтэмүүлэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 136/

-Д.Анхбаярын иргэний үнэмлэхний хуулбар /4-р хх-ийн 137/

-Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-н 138, 5-р хх-н 108, 114/

-Д.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 139/

-Э.Пүрэвдашийн иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 142/

-А.Сосорбарамын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 147/

-Хохирогч Л.Төрбилэгийн шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 105/

-Хохирогч Э.Баатарбямбын шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, баримтын хамт /5-р хх-ийн 106-107/

-Хохирогч Н.Мөнхбатын шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 109-110/

-Хохирогч Ж.Цэрэндашийн шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 111/

-Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 43 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /5-р хх-ийн 112-113/

-Т.Сайнбаяр, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Б.Өлзийбаяр, А.Сосорбарам, Д.Баянтэмүүлэн, Ц.Эрдэнэмөнх, Б.Батбаатар, Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 14-23/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /6-р хх-ийн 38-41/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /6-р хх-ийн 58-59/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6-р хх-ийн 61/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /6-р хх-ийн 62-69/

-Ц.Алтангадасын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 150/

-Ц.Алтангадасын иргэний үнэмлэхний лавлагаа /6-р хх-ийн 151/

-Өлзийт сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 152/

-Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 155/

-Б.Гончигдоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /6-р хх-ийн 156/

-Б.Гончигдоржийн иргэний үнэмлэхний хуулбар /6-р хх-ийн 158/

-Б.Гончигдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 159/

-Баянхонгор сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 243/

-Б.Гончигдоржийн сурагчийн хувийн хэрэгийн хуулбар /7-р хх-ийн 1-7/

-Ц.Алтангадасын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 9/

-Б.Гончигдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 10/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /7-р хх-ийн 15/

-эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /7-р хх-ийн 16/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /7-р хх-ийн 17-19/

-Б.Гончигдорж, Ц.Алтангадас нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 78/

-хохирогч Э.Баатарбямба, Л.Төрбилэг нарын хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /7-р хх-ийн 80-81/

Шүүгдэгч Э.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний хувьд доорх гэмт хэргийг үйлдсэн. Үүнд: Би Байдрагын гүүрэн дээр ирэхэд Э.Пүрэвдаш, Б.Өлзийбаяр 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд уулзаад гүүр өгсөөд явж байсан чинь 10 гаран тооны тэмээ тааралдсан. Бид 3 хоорондоо ярилцаад нэг тушсан тэмээ байсныг барьж аваад нэг жалганд оруулсан. Тэмээгээ хүлээд алах гэхэд алах хүн байхгүй болохоор Э.Пүрэвдаш утсаар ярина гээд сүлжээнд гараад ярьчихаад ирсэн. Тэгэхэд Б.Батбаатар нь Ц.Эрдэнэмөнх гэж жолоочтой цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирсэн. Тэмээг Б.Батбаатар нь нугасалж алаад янзлаж машинд ачиж явах болсон. Б.Батбаатар, Ц.Эрдэнэмөнх хоёрыг ирэхээс өмнө нүх ухаж бэлдсэн байсан бөгөөд уг нүхэнд тэмээний гэдэс тагалцаг зэргийг нь хийсэн. ...Тэмээний мах 400.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс жолоочид 20.000 төгрөгийн бензин хийж, 10.000 төгрөгийн нум авч өгсөн. Үлдсэн мөнгийг бүгдээрэй буюу тавуулаа хувааж авсан, нэг хүн 60 гаран мянган төгрөг авсан.

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төвд байхад Э.Пүрэвдаш, Т.Сайнбаяр, Ц.Баянтэмүүлэн, А.Сосорбарам бид 5 үхэрт явах болсон. Э.Пүрэвдаш бид 2 Дөвөнтийн нуруунд байсан 20 гаран тооны үхэрнээс эвэртэй бухыг барьж авсан байсан. Тэгээд дахин нэг үхэр барьж авах гэснээ бид нар ярилцаж байгаад больсон. Ингээд үхрийг Э.Пүрэвдаш нугасалж 5-лаа гаргаад янзалж машинд ачиж аймгийн төвд шөнө 02 цагийн үед Намагт байх Э.Пүрэвдашын аавынх нь гэрт ирээд хоносон.

2016 оны 4 дүгээр сарын эхээр Э.Пүрэвдаштай уулзаж байхдаа хоёулаа хонинд явах уу гэж ярилцаад явсан. Ингэж явахдаа миний мотоцикльтой явсан. Баян-Овоо сумын нутагт байх айлын бэлчээрт байсан бог малнаас 5 хонь 1 ямааг зөөж жалганд гаргаад махыг нь зарсан.

Э.Пүрэвдаш бид хоёр 5 хонь 1 ямаа хулгайлсан өдрийн маргааш нь Амчуулд Д.Баянтэмүүлэнтэй тааралдаж хонинд явая гэж ярилцаад мөн Баян-Овоо сумын нутагруу би өөрийнхөө мотоцикльтой миний араар Э.Пурэвдаш сууж Д.Баянтэмүүлэн өөрийнхөө мотоцикпьтой явж айлын хониноос 3 тооны хонийг хулгайлж аваад ойролцоох жалганд оруулж гаргаж аймгийн төвд орж ирж махыг нь зарсан.

2016 оны 5 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн төвд байхдаа Өлзийбаяртай ярилцаж байхад Өлзийбаяр нь манай Бөмбөгөр суманд ноолуур авдаг айлын грашинд нь ноолуур байгаа явж авах уу гэхлээр нь тэгэе гээд аймгийн төвөөс шөнийн 00 цагийн үед Бөмбөгөр сумруу нэг мотоцикльтой сундалж мотоциклийг би барьж Өлзийбаяр араар сундалж Өлзийбаярын Мустанг-5 маркийн 200 мотортой улаан өнгийн улсын дугааргүй мотоцикпьтой гарсан. Ингээд Бөмбөгөр суманд 2016 оны 05 дугаар сарын 11-ны шөнийн 02 цагийн үед орж ирээд сумын наад талд байдаг гудамжны доод талд байдаг жалганд мотоциклио үлдээгээд явган явж уг айлын хашааны гадаа очиж хашааг нь давж ороод 2 граш байхаар нь эхлээд зүүн талын грашийг нь Өлзийбаяр нь хашаан дотор нь байсан нэг төмрөөр цоожыг нь эвдэлж орсон. Уг грашинд Өлзийбаяр ороод тэмээний ноос байна гээд гараад ирсэн би үүдэнд нь зогсож байсан. Тэгээд Өлзийбаяр нь гарч ирээд хажуу талынх нь грашинд ороё гээд Өлзийбаяр нь барьж явсан төмрөөрөө хаалганы цоожыг нь гөшиж эвдсэн. Тэгээд дотор нь Өлзийбаяр ороод 4 шуудайтай ноолуур гаргаж ирсэн. Би гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд уг 4 шуудайтай ноолуурын 2-г нь би барьж Өлзийбаяр бас 2 шуудайг нь барьж мотоцикль дээрээ ирсэн. Ингээд мотоцикпь дээрээ ноолуураа ачиж аваад явсан

2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бас аймгийн төвд байж байхдаа Өлзийбаяр нь надаас Бууцагаан суманд ноолуур байгаа юу гэхэд нь би байгаа гэхэд явая гээд нөгөө Мустанг-5 маркийн 200 мотортой мотоцикльтой аймгийн төвөөс орой 20 цагийн үед гараад Бууцагаан суманд шөнийн 00 цагийн үед ирээд сумын төвд Туулай төмрөө гэж дууддаг хүний дэлгүүрийн хажуу талын дэлгүүрийн складны хаалганы цоожыг Өлзийбаяр төмрөөр гөшиж эвдэж ороод дотроос нь Өлзийбаяр 2 шуудай ноолуур гаргаж өгснийг би аваад мотоцикльруугаа явж байхад араас Өлзийбаяр 2 шуудай ноолуур аваад ирсэн.

2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Өлзийбаяр, Баянтэмүүлэн бид 3 уулзаад байж байхдаа Бууцагаан сумаас ноолуур хулгай хийсэн талаар Баянтэмүүлэнд хэлээд Бууцагаан явж дахиж хулгай хийх үү гэхэд Баянтэмүүлэн би хамт явая гээд хамт явах болоод орой 20 цагийн үед аймгийн төвөөс Бууцагаан сумруу Өлзийбаяр нь нөгөө өмнө 2 хулгайд унаж явсан Мустанг 5 маркийн 200 мотортой мотоцикльтой би Пүрэвдашаас сольж авсан Мустанг-5 маркийн 150 мотортой улаан өнгийн мотоцикльтой явсан. Бууцагаан суманд шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд Бууцагаан сумын төвд байх Гандангын хажуу талын дэлгүүрийн вакум цонхыг түлхэж онгойлгоод Өлзийбаяр бид 2 дотогш ороод Баянтэмүүлэн хүн харж гадаа үлдээд дотроос нь 6 шуудай ноолуурыг цонхоор нь гаргаж Баянтэмүүлэнд өгөөд гарч 2 мотоцикль дээрээ гурав гурван шуудайгаар нь ачиж шөнөдөө аймгийн төвд ирсэн гэх мэдүүлэг.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор сумын 1-р багийн "Шинэ төгөл" хотхонд хүнтэй уулзах гээд очиход 53 дугаар байрны орцонд нэг ягаан өнгийн Мустанг-5 маркын мотоцикль байж байсан. Тэрийг харчихаад явсан, тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед нөгөө газраа очоод харахад уг мотоцикпь байж байсан. Тэгэхээр нь орцноос нь түрж гаргаад голын зах талруугаа хашааны өнцөг хүртэл түрж очоод хянахын 3 утсыг нь салгаж асаагаад унаж найзындаа аваачиж мотоциклио тавиадахья гэж хэлээд тавьсан. Тэдний хашаанд 2 хонуулсан. Харин мотоциклийн кундатор, акумлятор хоёрыг сольчихсон байгаа.

2016 оны 05 сард байх, өдрийг нь санахгүй байна. Гончигдорж, Алтангадас нарын хамтаар 21 цагийн үед Баянхонгор сумын 5-р баг, 3 давхар байрны хажуу талаас улбар шар өнгийн мустанг-5 маркийн 200 мотортой улсын дугааргүй мотоцикль хулгайлж Б.Батбаатарт 50.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Б.Гончигдорж, Ц.Алтангадас бид 3 мотоцикль хулгай хийж Б.Батбаатарт өгөхдөө хулгайн мотоцикль байсан талаараа хэлсэн. Маргааш өглөө нь Алтангадас, Гончигдорж, Батбаатар бид нар уулзахдаа ч бас хэлсэн. Тухайн үед Б.Батбаатар иймээ тиймээ зүйл болвол би арыг нь даана гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед би хулгай хийх санааг гаргаад Алтангадас, Гончигдорж нартай хулгайлж Батбаатарт 50.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 12-15, 16-18, 20-21, 7-р хх-ийн 38-39/

Шүүгдэгч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 27, 28-ны үед Э.Пүрэвдаштай Байдрагын гүүрэн дээр ирэхэд Алтангэрэл ирсэн байсан. Уулзаад цааш явсан чинь замд тэмээ байсныг нь хараад бид 3 алая гэж ярилцаад алах болсон. Тэр тэмээ нь тэмээний зах дээр хөл нь тушаатай байсан учир хөтлөөд авч яваад жалганд оруулаад Батбаатар ахлуу Пүрэвдаш яриад унаа олоод хүрээд ирээч гэсэн. тэгэхэд Батбаатар цэнхэр өнгийн портер машинтай жолоочтой ирсэн. Батбаатар ах тэр тэмээг нугасалж бид нар хамжиж гаргаад машиндаа ачиж Бөмбөгөр сумын төвд ирсэн. Бөмбөгөр сумын төвд Батбаатар ах бид 2 үлдээд жолоочтой хамт Э.Аптангэрэл, Пүрэвдаш гурав Баянхонгор аймгийн төврүү явсан.

Дараа нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумруу алтанд Батбаатар ахтай явсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр буцах болсон тэгээд Бигэр сумын төвд орой 19-20 цагийн үед орж ирэхэд дөнгөж харанхуй болж байсан биллярьдны үүдэн дээр улаан өнгөтэй Мустанг 200 маркийн мотоцикль эзэнгүй байсан чинь Батбаатар ах авая гээд авах болж 3 утсыг нь би гараараа татаж таслаад түрж байгаад асаагаад Бөмбөгөр суманд ирсэн. Тэгээд энэ мотоциклийг Э.Алтангэрэлтэй өөрийнх нь мотоциклоор сольж унаж байгаад цагдаад хураалгаад байна.

2016 оны 5 дугаар сарын 10-наас 11 нд шилжих шөнө Батбаатар, Алтангэрэл нартай бүлэглэн Бөмбөгөр суманд иргэн Цэдэнгийн грашнаас тэмээний ноос 3 шуудайг, ноолуур 5 шуудайг хулгайлсан тэмээний ноосыг ноолууртай андуурч хулгайлсан юм. Нэг шуудай ноолуурыг Батбаатар авсан 4 шуудай ноолуурыг нь Алтангэрэл бид 2 зарсан. Мөнгийг хувааж авсан. Тэмээний ноосны хувьд 3 шуудайг хулгайлж 2 шуудайг нь Аптангэрэл бид 2 жалганд хаясан, нэг шуудайг нь Батбаатар хашааны буланд хаясан.

2016 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Т.Хатанбаатар, Алтангэрэл нартай бүлэглэн Бууцагаан сумын төвд дэлгүүрийн хажуу талын складны цоожыг эвдэж дотроос нь 6 шуудай ноолуурыг хулгайлсан. Бид гурав ноолуур зарсан мөнгөө нийлүүлэхэд 3590,000 төгрөг болж хувааж авахад Аптангэрэл бид 2 тус бүр 1,200,000 төгрөгийг, Хатанбаатар ах 1,190,000 төгрөг авсан юм.

2016 оны 05 сарын 20-ны өдөр Бөмбөгөр сумын төвд дэлгүүрээс Доржсүрэн 3 ширхэг 1,5 литрийн пиво авсан. Түүнийгээ ууж байгаад бид 2 маргалдсан. ...би халааснаасаа тонгорог байгаагаа санаад түүнийг гаргаж ирээд Доржсүрэнгийн зүүн гуяны гадна талд хутгалсан.

2016 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянтэмүүлэн, Алтангэрэл, Анхбаяр бид нар Бууцагаан сумын дэлгүүрийн цонхны сараалж төмрийг гөшиж цонхоор нь дэлгүүрт ороход дэлгүүрийн лангууны араар хаалгатай хаалга нь цоожгүй байхаар нь ороход шуудайтай ноолуурууд өрөөтэй байснаас 6 шуудай ноолуурыг зөөж цонхоор гаргасан. Тэгээд байж байхад дэлгүүрийн лангуу дээрээс Аптангэрэл эссэ нэртэй тамхи 1 пайчик, ченж эссэ нэртэй тамхи 1 пайчик , Элди тамхи 1 пайчих, Улаан шонхор тамхи 1 пайчик, Орос бакалан гутал нэг ширхэг, мотоцикпийн дугуй нэг ширхэг, пүүз нэг ширхэг, гар утас 2 ширхэг зэргийг авч надад нэг утас өгсөн. Баянтэмүүлэн Анхбаяр 2-н нэг нь пүүзийг авч орос бакалан гутал, нэг утсыг Аптангэрэл авч тамхийг бид нэр бүгдээрэй хувааж өвөртөлөөд бакришикийг Баянтэмүүлэн авч 6 шуудайтай ноолуураа 2 мотоцикльдоо хоёр, хоёр шуудайг ганзгалж аймгийн төвд орж ирсэн гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 219-221-р тал/

Шүүгдэгч Э.Пүрэвдашийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 2 дугаар сарын 28, 29-ны үед Батбаатар нь Өлзийбаяр бид 2-г ийшээ яваад хулгайлчихаар юм байна уу гэж хэлж Өлзийбаяр бид 2 явах болж эхлээд Өлзийбаяр бид 2 юу байгааг нь харах Батбаатар болохоор үлдэж машин олох үүрэгтэй үлдсэн. Мөн Алтангэрэлтэй утсаар ярьж замаараа үхэр хараадах гэж хэлээд уулзахаар явсан. Ингээд Байдрагийн гүүрэн дээр ирэхэд Алтангэрэл ирсэн уулзахад үхэр байна гэхдээ туранхайдуу юм байна гээд явж байхад замд тэмээ тааралдаж би Батбаатарлуу запгаад үхэр алга тэмээ байна гэхэд яваад очоё машин олсон байгаа гэж ярьсан. Тэдгээр тэмээ дотор нэг тэмээ тушаатай байхаар ярилцаад авах болж Өлзийбаяр нь Батбаатарлуу машин олоод хүрээд ир гэж ярьсан. Тэгээд орой 23 цагийн үед байх Батбаатар нь Эрдэнэмөнх гэж хүний портер машинтай өөртэй нь хамт ирсэн. Тэгээд уг тэмээг Батбаатараар өөрийнх нь авчирсан хутгаар нугасалж алуулаад тэнд байсан бүх хүмүүс хамжиж янзлаад машинд ачсан. Гэдэс толгой, шийрийг нь нүх ухаж байгаад булаад явсан. Замдаа ширийг нь бас хаясан.

2016 оны 03 дугаар сарын 30-ны үед Сосорбарам, Баянтэмүүлэн, Сайнбаяр, Алтангэрэл бид нар уулзаж байхдаа ярилцаж бид нар 5-лаа хамт үхэр хулгайлах болсон. Тэгээд Алтангэрэл бид 2 түрүүлж мотоцикльтой явж үхэр олох, араас А.Сосорбарамын цэнхэр өнгийн портер машинтай А.Сосорбарам, Баянтэмүүлэн, Сайнбаяр нар ирэх болсон. Дөвөнтийн нуруунд явж байхад замын урд талд үхэр байсан. Тэндээс бухыг барьж аваад тушсан. Тэд нарыг ирэхэд нь дахин нэг улаан эр монголын үхрийг 5-лаа хамжиж барьж аваад гаргах гэснээ больсон. Тэгээд бухыг Сосорбарамын машины багаажинд байсан эрээн иштэй хутгаар би нугасалж, нөгөө хэд надтай хамжиж барьж өгсөн. Ингээд бид 5 үхрээ хамжиж янзлаад гэдсийг нь шуудайнд хийж машинд тавьсан махыг нь толгой, шийр, ширний хамтаар мөн мотоциклийг бас хамт ачиж 5-лаа машинд суугаад Баян-Овоо сумын нугаг Хоолтын гарамны хавьд жалганд толгой, шир, шийр, гэдэсийг нь хаяж аймгийн төврүү шөнийн 03 цагийн үед орж ирж Намагт байх манай аавын гэрт ирсэн.

2016 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг санахгүй байна. Алтангэрэлтэй тааралдаж уулзаж байхдаа бид хоёр хоёулаа хонинд явах уу гэж ярилцаад Алтангэрэлийн мотоцикпьтой явсан. Ингээд Самбартай хөтөл даваад Баян-Овоо сумын нутагт Нарийний гүүр, Алтан усны орчим байх айлын бэлчээрт байсан бог малнаас 5 хонь 1 ямааг зөөж жалганд Алтангэрэлд байсан эвхдэг хутгаар гаргаад махыг нь оруулж ирж зах дээр зарсан.

Алтангэрэл бид хоёр 5 хонь 1 ямаа хулгайлсан өдрийн маргааш нь Д.Баянтэмүүлэнтэй таарапдаж бид 3 хоорондоо ярьж байгаад Д.Баянтэмүүлэнд мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь урд өдөр нь явсан газарлуугаа хонинд явая гэж ярилцаад мөн Баян-Овоо сумын нутагруу Алтангэрэл өөрийнхөө мотоцикльтой би араар сууж Д.Баянтэмүүлэн өөрийнхөө мотоцикльтой явж айлын бэлчээрт байсан хониноос 3 тооны хонийг хулгайлж аваад ойролцоох жалганд гаргаж аймгийн төвд орж ирж махыг нь үхрийн мах авч байсан цагаан машинтай ахад зарсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 52-56-р тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Өлзийбаяр, Э.Пүрэвдаш, Ц.Эрдэнэмөнх, Э.Алтангэрэл нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Б.Өлзийбаяртай бүлэглэн хулгайлсан.

Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн Д.Цэдэнгийн хашаанд байх гражны цоожыг 2016 оны 05 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 11-нд шилжих шөнө эвдэн 5 шуудай буюу 86,1 кг ноолуур хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу би дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 6-7-р тал/

Шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 03 дугаар сарын 29, 30-ны үед Сосорбарам, Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш, Т.Сайнбаяр бид нар 5-лаа үхэр хулгайлахаар явах болсон. Тэгээд Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш нар нь түрүүлж үхэр олоод утсаар ярина гээд явсан. Э.Алтангэрэл залгаад үхэр олчихлоо Дөвөнтийн уурхайн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Бид яваад Дөвөнтийн уурхайн наахан уулзсан. Тэнд нилээн олон тооны үхэр байх шиг байсан бөгөөд бид нарыг очиход харанхуй болсон байсан. Тэгээд бид нар ярьж байгаад нэг үхрийг нь гаргая хоёрыг чадахгүй гээд Э.Пүрэвдаш нь уг бухыг нугасалж бүгдээрэй хамжиж янзлаад Сосорбарамын машинд ачиж аймгийн төврүү чигтээ явж байгаад бухны толгой шир гэдсийг нь замдаа жалганд хийгээд үлдээсэн. Мөн машиндаа мотоциклийг ачиж явсан бөгөөд машины кабинд 5-лаа хамт явсан.

2016 оны 4 дүгээр сарын эхээр Э.Пүрэвдаш, Э.Алтангэрэл нартай тааралдаад ярилцаж байгаад хонинд явах болсон. Ингээд бид гурав 2 мотоцикльтой явах болсон би тэгэхэд Сосорбарамын дүү Соронзонболдын мотоцикльтой Э.Алтангэрэл нь өөрийнхөө мотоцикльтой Э.Пүрэвдашийг араараа суулгаж явсан. Аймгийн баруун тийш гараад Алтан усруу явдаг замаар орж явсан. Тэгэхэд замд баахан бог мал бэлчээрт шалбааг дээр бөөгнөрсөн байхаар нь тэндээс халтар зүсмийн эр хонь, улаан толгойтой эр хонь, хар толгойтой эр хонийг барьж аваад Э.Алтангэрэл, Пүрэвдаш нар нь 2 хонийг голоороо тавьж би нэг хонийг урдаа бариад малнаас нь жоохон холдож байгаад уулын хажуу талд Э.Пүрэвдашид байсан хутгаар гаргасан.

2016 оны 6 сарын 06-ны өдөр Өлзийбаяр нь ноолуур авчиръя гэхээр нь юун ноолуур гэхэд Бууцагааны ноолуур байгаа, хулгай хийе гэсэн. Намайг явахгүй гэхэд хохиролын мөнгөө төлөөгүй байгаа биздээ, юугаар төлөх гээд байгаа юм гээд байсан. Ингээд Алтангэрэл, Өлзийбаяр хоёрын мотоцикльтой Анхбаяр бид 4 аймгийн төвөөс 18 цаг болж байхад гараад 00 цагийн үед Бууцагаан суманд очсон. Дэлгүүрийн цонхны төмрийг Алтангэрэл, Өлзийбаяр нар татаж онгойлж орсон. Анхбаяр бид 2 хүн хараад зогсож байсан.  6 шуудай ноолуур гаргаад шидсэн. Бас мотоциклийн бакришк 1, пүүз 1, бакал 1, гар утас 2, Улаан шонхор тамхи, Элди тамхи, Эссэ тамхи тус бүр 1 пайчик, бэлэн мөнгө авсан гээд Анхбаяр бид хоёрт 20.000, 20.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 66-78-р тал/

Шүүгдэгч А.Сосорбарамын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Пүрэвдаш, Алтангэрэл, Баянтэмүүлэн, Сайнбаяр нар хүрээд ирсэн. Тэгээд Сайнбаяр Баянтэмүүлэн нар нь ойрхон хөдөө яваад ирэе гэж хэлсэн. Сайнбаяр нь надад 20,000 төгрөгөнд бинзен хийсэн. Тэгээд Хоолтын гарамаар гараад явсан. Тэгэхэд Дөвөнтийн замаар салахгүй яваад байгаарай гээд цаанаас нь Пүрэвдаш, Алтангэрэл нарын нэг нь Сайнбаяртай яриад надад Сайнбаяр зам зааж өгч явуулсан тэгээд яваад байсан чинь Дөвөнтийн уурхайн наад талд Пүрэвдаш, Алтангэрэл нар нь замын хажууд мотоцикльтой зогсож байсан. Пүрэвдаш, Алтангэрэл нар нь мотоцикльтой зам зааж яваад нэг газар ирэхэд 2 тооны монголын үхэрийн хөлийг нь тушсан байдалтай байсан. Би тэгэхэд хулгай хийж байгаа юм байна гэдгийг нь мэдээд Баянтэмүүлэнд явая хулгай хийж байгаа юм байна гэхэд Баянтэмүүлэн нь нэг мөсөн цуг явая гээд байхаар нь хамжаад үхрийг янзалсан юм. Тэгэхэд Баянтэмүүлэн нэг үхрийг нь тавиж явуул гээд байсан. Тэгээд үлдсэн монголын эвэртэй бухыг Пүрэвдаш , Алтангэрэл нар нь нугасалж гаргасан. Тэгээд бид нар бүгдээрэй хамжаад янзапж машинд ачиад явсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 83-85-р тал/

Шүүгдэгч Т.Сайнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд Э.Пүрэвдаш, Э.Алтангэрэл, Д.Баянтэмүүлэн, АСосорбарам нартай бүлэглэн бусдын нэг тооны монголын бухыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна. ...Би явахдаа үхэр гаргахад надаар туслуулах гэж байгаа юм байна айлын гадаа очиж үхэр янзлах юм байна гэж бодсон чинь Дөвөнтийн нуруунд хээр Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш нар нь улаан өнгийн мотоцикльтой үхэр барьчихсан байхаар нь хулгай хийж байгааг нь мэдээд энэ чинь болж байгаа юм уу гэхэд Э.Алтангэрэл зүгээр асуудалгүй гэсэн. Мөн Сосорбарам нь надтай адилхан хулгай хийхийг мэдээгүй очсон бололтой яах юм болохгүй гэж байсан. Тэгэхэд Э.Алтангэрэл, Э.Пүрэвдаш нар нь хамаагүй зүгээр гээд байсан. Баянтэмүүлэн болохоор дуграхгүй байсан. Ингээд Сосорбарам нь бас дуугай болсон учир би нэгэнт хулгай хийж байгааг нь мэдсэн тэгээд бас хамт энэ газарт ирсэн юм чинь одоо өнгөрч гэж бодоод хамт үхрийг янзалсан юм. Тэгээд үхрийг тэд нартай хамт гаргаж янзлаад ачиж аймгийн төвийн урд байдаг Намаг гэх газарт ирсэн гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 91-93-ртал/

Шүүгдэгч Т.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Сэжигтнээр тооцогдон байцаалт өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Нэмж хэлэхэд миний дүүдээ өгч явуулж зах дээр заруулсан ноолуур нь 79.9 кг болж нэг кг нь 53.000 төгрөгөөр буюу нийт 4.235.000 төгрөг болсныг надад өгсөн. Өлзийбаяр зарсан ноолуур нь 60 гаран кг болсон боловч шороотой байсан гээд 3-4 кг хасаж өглөө гээд 3.100.000 гаран мянган төгрөг авчирсан. Ингээд нийт 7 сая 300 гаран мянган төгрөг болсон. Ингээд нийт 79.9+60=139.9 кг гээд мөн шороотой гэж хассан 3-4 кг-ыг оруулаад тооцоход нийт 142.7 кг ноолуур хулгайлсанаа миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Ноолуурын жин дээр надад маргах маргаан байхгүй. Манай найз хүүхэн Чойжоо болон манай дүү Оюунболор нар нь бид нарыг хулгай хийснийг мэдээгүй хэлээгүй мэдүүлэг. /3-р ХХ-ийн 104-105-р тал/

Шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд өөрийн 84-74БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Өлзийбаяр, Э.Пүрэвдаш, Б.Батбаатар Э.Алтангэрэл нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 116-117-р тал/

Шүүгдэгч Д.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд Э.Алтангэрэл, Д.Баянтэмүүлэн, Б.Өлзийбаяр нартай бүлэглэн Бууцагаан суманд бусдын дэлгүүрээс ноолуур эд зүйл хулгайсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зевшөөрч байгаа хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний хувьд хулгай хийх гэж байгааг нь мэдсэн үедээ гэмт хэрэг үйлдэхээс татгапзаагүй нь миний буруу би дахин гэмт хэрэг уйлдэхгуй бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 119-121-р тал/

Шүүгдэгч Ц.Алтангадасын мөрдөн байцаалтанд өгсөн:

...Мөнгөн-Эрдэнэ, Гончигдорж бид 3 гарч яваад цэргийн ангийн байранд очоод намайг Мөнгөн-Эрдэнэ байрны гадаа зогсож бай бид 2 орчоод ирэе гээд би 53 дугаар байрны гадаа  зогсож байхад тэр 2 ороод удаагүй хүрэн өнгийн мустанг-5 маркийн маркийн мотоцикль гаргаж ирээд Мөнгөн-Эрдэнэ кундокторын утасыг салгаад гишгэж асаагаад Мөнгөн-Эрдэнэ унаад явсан. Гончигдорж бид 2 араас нь алхсан. Хулгай хийж байгаа талаар би мэдэж байсан. Хамт оролцсон.

Намайг Баянхонгор сумын 5-р баг Аргалант байрны гаднаас  2016 оны 05 сарын 04-ний орой Бямбасүрэнгийн мотоциклийг хулгайлсан хэрэгт сэжиглэж байгааг ойлгож байна. Би энэ хэргийг Э.Алтангэрэл, Б.Гончигдорж нарын хамт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /6-р хх-ийн 109-113, 241-242, 7-р хх-ийн 54/

Шүүгдэгч Б.Гончигдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 сарын 20-ны орой 21 цагийн үед Мөнгөн-Эрдэнэтэй Алтангадас бид 2  уулзахад цэргийн ангийн байрны доод граж дотор  шинэ мустанг-5 мотоцикль байна. Хулгай хийх үү гэхээр нь Алтангадас бид 2 зөвшөөрч 22 цагийн үед цэргийн ангийн байрны граж дээр очих үед онгорхой байхаар нь Алтангадас гадаа хүн хараад үлдсэн. Мөнгөн-Эрдэнэ бид 2 ороод шинэ мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоциклийг рүлийн цоожийг эвдээд түрж гаргасан.

2016 оны 05 сарын 04-ний орой Алтангадастай хамт гадуур явж байхад Э.Алтангэрэл залгаад уулзсан. Тэгээд архи, пиво авч уугаад үүгээр түүгээр хэсэг явсан. Баянхонгор сумын 5-р баг Аргалант байрны гадаа цонхны доор улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсныг Алтангадас хүн хараад, Алтангэрэл рүлний түгжээг хугалж хөтлөөд би араас нь түрээд хойшоо чиглэн явсан. Тумбааш өнгөрөөд явж байгаад хүнтэй утсаар яриад гараад ир гэсэн. Мод үржүүлэгийн хашаанд байх айлд очсон. Гэрээс 30 гаран насны эрэгтэй хүн гарч ирээд амбаараасаа хучлага гаргаж өгөөд гэрийн хойд талд тавьчих гэсэн гэх мэдүүлэг. /6-р хх-н 119-126, 238-239, 7-р хх-ийн 51-52/,

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд улсын яллагчийн шинээр гаргаж өгсөн шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасууд, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж өгсөн хохирогч Ч.Бямбасүрэнгийн хохирол барагдуулж авсан гомдолгүй гэх хүсэлт 2 хуудас, иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн шүүгдэгч Т.Хатанбаатартай хамт амьдардаг гэх хүсэлт, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн хувийн байдалыг тодорхойлсон Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 2 хуудас, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлт, Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, хохирогч Л.Төрбилэг, Э.Баатарбямба, Н.Мөнхбат, Д.Цэдэн нарын хохирол барагдуулж авсан, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт   7 хуудас, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн ар гэрийнхэний хүсэлт 3 хуудас, хохирогч Л.Төрбилэгт хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, Бөмбөгөр сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Э.Пүрэвдашийн хувийн байдалтай холбогдох Бууцагаан сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас, Ж.Эрдэнэхорлоогийн амбульториор эмчлүүлэгчийн картны хуулбар, шүүгдэгч Б.Өлзийбаяраас хохирогч Н.Мөнхбатад хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, мөн хэрэгт хураагдаж ирсэн №01274127, №01274134 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, хорин мянгатын дэвсгэрт 6 ширхэг, арван мянгатын дэвсгэрт 2 ширхэг, таван мянгатын дэвсгэрт 2 ширхэг хамаарна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Э.Алтангэрэл Ц.Эрдэнэмөнх, Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Б.Өлзийбаяр нар нь 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Л.Төрбилэгийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Пүрэвдаш, Т.Сайнбаяр, Д.Баянтэмүүлэн, А.Сосорбарам нар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн М.Жигжидсүрэнгийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Пүрэвдаш, Э.Алтангэрэл нар нь 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог" гэх газраас иргэн Я.Лхагвасүрэнгийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн. Э.Алтангэрэл нар нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн Ж.Цэрэндашын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн Ж.Цэрэндашид 390.000 төгрөгийн, бусдад нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Алтангэрэл нь 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах “Шинэ төгөл” хотхоны 53 дугаар байрны орцноос иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн "Мустанг-5" маркын мотоциклийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Гончигдорж, Ц.Алтангадас нар нь 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Батбаатар, Э.Алтангэрэл нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Д.Цэдэнгийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Өлзийбаяр, Э.Алтангэрэл, Т.Хатанбаатар нар нь 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Д.Баянтэмүүлэн, Д.Анхбаяр нар нь 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Мөнхбатын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Доржсүрэнтэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Батбаатар, Б.Өлзийбаяр нар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Алтангадас, Б.Гончигдорж нар нь О.Мөнгөн-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны фодволд байрлах автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Батбаатар нь шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Гончигдорж, Ц.Алтангадас нарын 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолоос хулгайлан авч ирсэн иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 50.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Алтангэрэл нь 9 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 23.387.600 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 20.808.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Пүрэвдаш нь 4 удаагийн үйлдлээр бусдад нийт  2.930.000  төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.Баянтэмүүлэн нь 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.213.600 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Батбаатар нь 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.228.200 төгрөгийн хохирол, бусад шүүгдэгч нар тус бүр 1 удаагийн үйлдлээр хохирогч нарт 900.000 төгрөгөөс 5.793.600 төгрөгийн хохирол  учруулсан байна.

Иймд шүүгдэгч Э.Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Д.Баянтэмүүлэн, Т.Хатанбаатар, Д.Анхбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Э.Пүрэвдаш, А.Сосорбарам, Ц.Эрдэнэмөнх, Т.Сайнбаяр, Б.Гончигдорж, Ц.Алтангадас нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Батбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

Харин шүүгдэгч Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой болно.

Хохирогч нар нь шүүгдэгч нараас өөрт учирсан хохиролоо бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.Баянтэмүүлэн, Ц.Алтангадас, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Ц.Эрдэнэмөнх, Т.Сайнбаяр, Т.Хатанбаатар нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 сарын 11-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 2 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч Б.Батбаатар нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 16-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, шүүгдэгч Э.Пүрэвдаш нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 37 дугаар тогтоолоор 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, шүүгдэгч Б.Гончигдорж нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 сарын 04-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 18 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 1 сар 26 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 3 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож байсан, шүүгдэгч Э.Алтангэрэл нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож байсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж байсан, шүүгдэгч нарын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан өршөөгдсөн байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй  байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт үйлдлийн хир хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Ц.Эрдэнэмөнх, А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Ц.Алтангадас, Б.Гончигдорж нарт хорих ял, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн, Б.Батбаатар нарт баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Ц.Алтангадас, Б.Гончигдорж нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураана” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч А.Сосорбарамын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж,            шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нар нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль унаж явсан, уг мотоциклийг зарсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, тухайн мотоциклиудыг зарсан мөнгө болох 50.000 төгрөгийг шүүгдэгч Э.Алтангэрэлээс, 100.000 төгрөгийг Б.Өлзийбаяраас хураан авсан байгааг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгсэлийг хэрэглэсэн ба шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 666.667 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нар нь 188 хоног, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн, Б.Батбаатар нар нь 106 хоног, шүүгдэгч А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Ц.Эрдэнэмөнх, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Ц.Алтангадас, Б.Гончигдорж нар нь 4 хоног тус тус цагдан хоригдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн эзэмшлийнх болох нь хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Б.Чойжоо, шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Батбаатарын өмчлөлийн 5 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн ЛЖ-Ф100 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Сайнбаярын эзэмшлийн Хайдоар маркийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Анхбаярын эзэмшлийн Нокиа 6300 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Э.Пүрэвдашийн эзэмшлийн Жи-мобайл маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Гончигдоржийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Алтангадасын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураах болон уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж байгаа учир шүүгдэгч Т.Хатанбаатарын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Э.Алтангэрэлийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Өлзийбаярын хувьд ногдох хөрөнгөөс эцэг Батбямбын нэр дээр тоологдсон малаас 20 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч А.Сосорбарамын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Тариачин овогт Батбямбын Өлзийбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Суурь тойни овогт Баянжаргалын Батбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Халзан овогт Эрдэнээгийн Алтангэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Сартуул овогт Дэлгэрсайханы Баянтэмүүлэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

Хоронго овогт Тэрбишийн Хатанбаатар, Чоно овогт Дашсүрэнгийн Анхбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

Боржигон овогт Эрдэнэхоролын Пүрэвдашийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус,

Цэрэндорж овогт Алтангэрэлийн Сосорбарам, Өлзийт бадрах овогт Цэдэнсумъяагийн Эрдэнэмөнх, Занынхан овогт Түмэнзаяагийн Сайнбаяр, Ямаатынхан овогт Баянжаргалын Гончигдорж, Гончиг овогт Цагааны Алтангадас нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаярт холбогдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатарт холбогдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Алтангэрэлийг, эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Өлзийбаярыг, эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Хатанбаатар, Ц.Эрдэнэмөнх, Ц.Алтангадас, Б.Гончигдорж, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нарыг, эд хөрөнгө хураахгүйгээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар шүүгдэгч Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Д.Баянтэмүүлэн нарыг тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг хоёр жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Д.Баянтэмүүлэн нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Алтангэрэлд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, Б.Өлзийбаярт оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, Т.Хатанбаатарт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнх, Ц.Алтангадас, Б.Гончигдорж, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нарын цагдан хоригдсон 188 хоногийг, шүүгдэгч Б.Батбаатар, Э.Пүрэвдаш, Д.Баянтэмүүлэн нарын цагдан хоригдсон 106 хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч А.Сосорбарамын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг, шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нар нь гэмт хэрэг үйлдэхдээ унаж хэрэглэсэн мотоциклиудыг зарсан мөнгө болох 50.000 төгрөгийг шүүгдэгч Э.Алтангэрэлээс, 100.000 төгрөгийг Б.Өлзийбаяраас хураан авсаныг,

шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр, Т.Хатанбаатар нараас тэнцүү хувааж тус бүр 666.667 төгрөг гаргуулж төрийн өмчлөлд тус тус шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатарт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Эрдэнмөнх, Ц.Алтангадас,  Б.Гончигдорж, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хатанбаатар, Ц.Эрдэнэмөнх, Ц.Алтангадас, Б.Гончигдорж, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Чойжоогийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Батбаатарын өмчлөлийн 5 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн ЛЖ-Ф100 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Т.Сайнбаярын эзэмшлийн Хайдоар маркийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Анхбаярын эзэмшлийн Нокиа 6300 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Э.Пүрэвдашийн эзэмшлийн Жи-мобайл маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Гончигдоржийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Алтангадасын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч Т.Хатанбаатарын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Э.Алтангэрэлийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Өлзийбаярын хувьд ногдох хөрөнгөөс эцэг Батбямбын нэр дээр тоологдсон малаас 20 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Ц.Эрдэнэмөнхийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч А.Сосорбарамын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Баянтэмүүлэнгийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

11. Шүүгдэгч Т.Хатанбаатар, Ц.Эрдэнмөнх, Ц.Алтангадас, Б.Гончигдорж, Д.Анхбаяр, А.Сосорбарам, Т.Сайнбаяр нар нь энэ хэргийн учир тус бүр 4 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Ц.Эрдэнэмөнх, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Ц.Алтангадас, Б.Гончигдорж нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Д.Баянтэмүүлэн, Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Сосорбарам, Т.Сайнбаяр, Ц.Эрдэнэмөнх, Д.Анхбаяр, Т.Хатанбаатар, Ц.Алтангадас, Б.Гончигдорж нарт хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Пүрэвдаш, Б.Батбаатар, Д.Баянтэмүүлэн, Э.Алтангэрэл, Б.Өлзийбаяр нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                      ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ

                                                           Н.БААСАНБАТ